Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Мөнх-Өлзий |
Хэргийн индекс | 128/2022/0721/З |
Дугаар | 128/ШШ2022/0950 |
Огноо | 2022-12-14 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0950
2022 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 128/ШШ2022/0950 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Х******* /
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б*******
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М******* , Ц.Н*******
Гуравдагч этгээд: Ц.Б******* /
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Н.Б******* нарын хооронд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/613 дугаартай захирамжийн Ц.Б******* , Ж.Б******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б******* , гэрч Д.Ж******* , П.Б******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Т.Х******* аас Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/613 дугаартай захирамжийн Ц.Б******* , Ж.Б******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч Т.Х******* нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 663 дугаар захирамжаар Баян******* дүүргийн 1 дүгээр хороо Т******* гудамжны 5* тоотод байрлах Дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх дулаан зогсоол-ын зориулалттай 488 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж (1 дүгээр хавтаст хэргийн 64, 68, 125-126 дахь тал), 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулсан байна (1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь тал).
2.2. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Т.Х******* нь Баян******* дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Т******* гудамжны Г-5* байрны зоорийн давхрын 1, 15, 21, 22, 24, 25 тоот хаягт байршилтай авто зогсоолын зориулалттай 108 м.кв Ү-2204******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 0005******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг авсан (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал) байна.
2.3. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр Баян******* дүүрэг 1 дүгээр хороонд байрлах 488 м.кв талбай бүхий газар дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх дулаан зогсоолын зориулалттай, гэр бүлийн хамтын хэрэгцээний газрыг бусдад худалдах, худалдан авах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх, буцаан авах, лавлагаа авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг Т.Х******* аас 3 жилийн хугацаатай Д.Ж******* д олгожээ (1 дүгээр хавтаст хэргийн 46, 118 дахь тал).
2.4. Мөн 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ...дээрх 488 м.кв газрын зориулалтыг өөрчлөх, хүүхдийн цэцэрлэгийн барилга барих зөвшөөрөл авах тухай хүсэлтийг хотын захирагчийн алба, Нийслэлийн Газрын албанд, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус гаргах, хүсэлтийн хариуг хүлээн авах болон түүнтэй холбоотой харилцаанд төлөөлөх бүрэн эрхийг Т.Х******* аас 3 жилийн хугацаатай Д.Ж******* д олгожээ (1 дүгээр хавтаст хэргийн 10, 116 дахь тал).
2.5. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Ж******* , Ц.Б******* нар Баян******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 488 м.кв хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх дулаан зогсоолын зориулалттай газрыг Ц.Б******* бусдад худалдсаны дараа 100,000,000 төгрөгийг Д.Ж******* д өгөх болно... гэх агуулга бүхий хэлцлийг хийж (1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал), мөн өдөр талууд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан байна (1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал).
2.6. Мөн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Д.Ж******* болон Ц.Б******* , Ж.Б******* нар Газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулжээ (1 дүгээр хавтаст хэргийн 52, 107-110, 131 дэх тал).
2.7. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/613 дугаар захирамжаар Баян******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 488 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчээс Ц.Б******* , Ж.Б******* нарт шилжүүлж (1 дүгээр хавтаст хэргийн 78-79, 122-123 дахь тал), 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ц.Б******* газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар нь хүлээн авсан байна (1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал).
2.8. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ц.Б******* , П.Б******* нар маргаан бүхий Баян******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 488 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулжээ (1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал).
2.9. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий 488 м.кв газарт Ж.Б******* гэх хүн хамтран эзэмшигчээр бүртгэгдсэнийг эс зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасныг ...ахлах мэргэжилтэн Н.Ө******* өвчний учир чөлөөлөгдсөн байна. Иймд гомдлыг хааж шийдвэрлэв гэх хариуг авсны дараагаар дээрх захирамжийг эс зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Т.Х******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Т.Х******* миний бие Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 663 тоот захирамжаар Баян******* дүүргийн 1 дүгээр хороо Т******* гудамжны 5* тоотод байрлах 488 м.кв газрыг эзэмшиж, 2010 оны 11 дүгээр сард тухайн газарт 25 машины дулаан зогсоол барьж, гадна хүүхдийн тоглоомын талбай тохижуулан газрын төлбөрөө тушааж, газрын гэрчилгээг 5, 10 жилээр сунгуулан зориулалтын дагуу эзэмшиж байсан ба одоо тухайн газар эзэмших эрх нь Ц.Б******* , Ж.Б******* гэх миний мэдэхгүй, шилжүүлэх эрх олгогдоогүй хүмүүст шилжсэн байна.
3.1.1. Энэ газар дээрх авто зогсоолын зориулалттай 0005******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Баян******* дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Т******* гудамжны Г-5* байрны зоорийн давхрын 1, 15, 21, 22, 24, 25 тоот хаягт байршилтай 108 м.кв Ү-2204******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь Т.Х******* миний өмчлөлд хэвээр байгаа.
3.1.2. Миний бие Австрали улсад сурч амьдардаг бөгөөд 2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод ирээд газраа өөрийн эзэмшилд байгаа эсэх лавлагааг авах гэтэл ээж Д.Ж******* надад газрыг Ц.Б******* ын нэр дээр болгоод зориулалтыг өөрчлүүлэхээр болсон гэж хэлсэн.
3.1.3. Миний бие 2019 оны 05 дугаар сард Австрали улсад суралцахаар явахдаа ээж Д.Ж******* д ...газрын зориулалтыг өөрчлөх, хүүхдийн цэцэрлэгийн барилга барих зөвшөөрөл авах... итгэмжлэлийг өгч байсан ба итгэмжлэлийг ээж Д.Ж******* нь өөрийн дүүгийн найз болон Цэрэнхандын Б******* ад үзүүлсэн байна.
3.1.4. Гэтэл Ц.Б******* нь дээрх газрын зориулалтыг өөрчилж өгье гээд 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хийж, гэрээний хувийг өгөөгүй ба бас хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авчээ. Улмаар өөрийн нэр дээр газрын гэрчилгээг гаргуулан авснаа сүүлд нь хэлсэн байна.
3.1.5. Миний бие газрын эрхийг Ц.Б******* ад шилжих, гэрчилгээ түүний нэр дээр гарсны мэдээгүй бөгөөд түүнд газрыг худалдаж шилжүүлсэн зүйл байхгүй болно.
3.1.6. Миний бие Ц.Б******* тай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уулзан ээжтэй хийсэн тохироо буюу газрын зориулалтыг өөрчлүүлэх ажлыг хөөцөлдсөн зүйл байхгүй, ээжийг хуурч мэхэлснийг мэдээд өөрийн эзэмшиж байсан газраа хойд эцэг П.Б******* ын нэр дээр шилжүүлж, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Ц.Б******* нь газрыг эзэмшиж байхдаа нэг ч татвар төлөөгүй гэсэн.
3.1.7. Өөрийн эзэмшиж байсан газраа эцэг П.Б******* ын нэр дээр шилжүүлэхийн тулд татварын өрийг төлөхөөр Татварын албанд очтол Ж.Б******* гэж хүн хамтран эзэмшигчээр бүртгэж авсан болохыг мэдэж авсан. Бид Ц.Б******* тай гэрээ хийж байхад хэлээгүй ба бид, нотариатч Ж.Н******* т нар нь гэрчилгээний ард бичигдсэн байсан нэрийг анзаараагүй, хараагүй билээ.
3.1.8. Ингээд Ц.Б******* ад хэлж ээжийн мэдэхгүй, хараагүй, уулзаагүй, танихгүй Ж.Б******* ыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байна олж ирэхийг даалгахад За удахгүй гэж хэлээд зугтаад алга болсон, утсаа авахгүй, Хан-Уул дүүргийн н.Н******* гэдэг нотариатч зааж өгсөн ба тэр нь АНУ явсан гэсэн.
3.1.9. Ингээд Нийслэлийн Газрын албанд 2022 оны 05 дугаар сарын 16-нд өргөдөл гаргаж, өргөдлийнхөө хариуг удаа дараа нэхэж очиход, судалж байна гээд байсан. 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр очтол бүртгэл хяналтын карт гэсэн баримтыг хуулбар үнэн гэж дарж баталгаажуулж өгсөн ба бичгээр ямар нэг хариу өгөхгүй гэсэн.
3.1.10. Энэ баримтад ...ахлах мэргэжилтэн Н.Ө******* өвчний учир чөлөөлөгдсөн байна. Иймд гомдлыг хааж шийдвэрлэв гэжээ. Уг газрын албанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******* аар дамжуулан өргөдөл гаргасан бөгөөд ...Н.Ө******* ийн хууль бус үйлдлийн улмаас газар бусдын нэр дээр шилжсэн байна. Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулгаар бичсэн байхад Н.Ө******* нь ажлаас халагдсан учир өргөдлийг хааж шийдвэрлэсэн байна.
3.1.11. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/613 дугаар захирамжийн Ц.Б******* , Ж.Б******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Х******* нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/663 тоот захирамжаар Баян******* дүүргийн 1-р хорооны Т******* гудамжны, 5* тоотод байрлах 488 м кв газрыг эзэмшиж, 2010 оны 11 дүгээр сард 25 автомашины дулаан зогсоол барьж, гадна хүүхдийн тоглоомын талбай тохижуулж, энэхүү газрыг эзэмшиж байсан.
3.2.1. Үүнийг Газрын тухай хуульд зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/780 дугаартай захирамжаар дахин сунгуулж, 2020 оныг хүртэл эзэмшиж байсан. Тухайн газарт 2010 онд 25 автомашины дулаан зогсоол бариад, 2013 онд 10 дугаар сарын 01-нд улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. 2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод ирж, өөрийн эзэмшлийн газрын лавлагааг авахад Ц.Б******* ын нэр дээр лавлагаа гарч ирсэн. Иймд итгэмжлэл үлдээсэн ээжээсээ яагаад Ц.Б******* ын нэр дээр байгаа юм бэ гэдгийг асуухад, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр уг газарт цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл гаргуулаад хоёр давхар цэцэрлэг бариулъя гэж итгэмжлэл өгсний дагуу тухайн газрыг Ц.Б******* аас асуухад та миний нэр дээр шилжүүлчихээ тэгвэл тусгай зөвшөөрөл хурдан гарна гэсний дагуу ээж нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр газрын эрх шилжүүлэх гэрээг Хан-уул дүүргийн нотариатч н.Н******* гэдэг хүн дээр очиж хийлгүүлсэн.
3.2.2. Ц.Б******* нь тусгай зөвшөөрлийг гаргаагүй байсан тул 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ц.Б******* ыг ээжээр олуулж уулзаад, Австрали улс руу буцахаар болсон тул хойд эцэг П.Б******* од газрын эрх шилжүүлэх гэрээг Ц.Б******* , Д.Ж******* , П.Б******* , нэхэмжлэгч нар байж байгаад н.Н******* т гэх нотариатчаар батлуулж энэхүү гэрээг хийсэн. Би Австрали улсад сурдаг тул энэхүү газрыг газрын албанд бүртгүүлэх бүх материалыг П.Б******* ыг бүрдүүлж өгөхийг даалгаад явсан. Гэтэл П.Б******* Ж.Б******* гэх хамтран эзэмшигч байна. Ц.Б******* аас асуух гэтэл утсаа авахгүй байсан. Ээжээсээ Ж.Б******* гэдэг хүнд өгсөн юм уу гэхээр би тийм хүн танихгүй гэсэн. Нэхэмжлэгч Баян******* дүүргийн 1-р хорооны 5* тоотод байрлах газарт зоорийн давхрын 1,15, 21, 22, 24, 25 тоотод байршилтай 108 м кв бүхий 2204******* үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа.
3.2.3. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ирэхдээ итгэмжлэл хүчин төгөлдөр бус, үүнийг ингэж ашиглахгүй одоо 2 давхар цэцэрлэг барьж, ашилъя гээд 2019 оны 05 дугаар сарын 04-нд итгэмжлэл олгосон. Үүний дагуу Ц.Б******* ээж хоёр нь ярилцаад хэн хурдан бүтээж өгөх үү гээд Ц.Б******* итгэмжлэлийг ээжээс нь авсан байсан. Гэтэл газрыг өөрийн нэр дээр бүртгүүлээд хамтран эзэмшигчээр Ж.Б******* ыг оруулж, хууль бусаар нэхэмжлэгчийн газрыг авсан байна.
3.2.4. Мөн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл гаргасан. Гэтэл өргөдлийн хариуг судалж байна гээд хариу өгөхгүй байсаар 2022 оны 07 дугаар сарын 14-нд амралтын өдөр байхад бичиг ирж ав гэсэн. Тэгэхээр нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний буюу ажлын өдөр албан бичгээр бус хяналтын карт өгсөн. Уг хэрэгт Ц.Б******* ээжийг нь хуурч мэхэлж, газрыг авсан байна. Газрын албанд миний таньдаг н.Ө******* гэх хүн байдаг бөгөөд түүний эгч Ж.Б******* ыг тусгай зөвшөөрөл гаргахад дэмжлэг өгдөг хүн хэмээн газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан. Тухайн үед би энэ талаар мэдээгүй. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/613 дугаар захирамжийн Ц.Б******* , Ж.Б******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам, газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам, хуулийн дагуу эдгээр журмыг зөрчсөн баримт хэргийн материалд авагдсан байна.
3.3.1. Нэгдүгээрт, Ц.Б******* , Ж.Б******* нарт эрх шилжүүлсэн гэрээ нь 3 хувилбараар гарч ирсэн. Эдгээр нь дандаа өөр өөр байх бөгөөд он, сар болон гарын үсэг нь засвартай баримтууд харагдаж байна.
3.3.2. Хоёрдугаарт, үйлчилгээний баримтаар тодорхой материалуудыг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд журмаар зохицуулагдсан байдаг. Уг журмын дагуу бүрдүүлэх ёстой баримт бичгүүд албан ёсоор бүрдээгүй газрын татвар төлөгдөөгүй. Д.Ж******* ын хэлцэл хийсэн шалтгаан бол тусгай зөвшөөрөл гаргуулахаар хийсэн хэлцэл болохоос худалдан, борлуулах хэлцэл байгаагүй.
3.3.3. Гуравдугаарт, Газрын бүртгэлийн нэгдсэн санд зөрүүтэй байгааг нэгдүгээр хавтаст хэргийн 250 дахь талд авагдсан нотариатчийн тайлбараар нотлогдож байна. Газрын бүртгэлийн мэдээллийн сангаас регистрийн дугаарыг хийхэд өөр эзэмшигчийн талаар мэдээлэл гарч ирээгүй гэсэн. Төрийн мэдээллийн газрууд дундаа нэг сантай болсон тул газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь цуг бүртгэгддэг юм. Гэтэл газар дахь үл хөдлөх хөрөнгө харагдсаар байтал кадастрын зурагт тухайн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг тусгаагүй явуулснаас Ц.Б******* ын нэр дээр байна гэж гаргасан байгаа нь мэдээллийн сангийн мэдээллүүд хоорондоо зөрүүтэй байж хууль ёсны бүртгэл хийгдээгүй байна. Т.Х******* ы хувьд ямар нэг татварын төлбөрийг төлөөгүй гэсэн мэдээлэл байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү
3.4. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
3.4.1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 663 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах захирамж, Монгол улсын Газрын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/780 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Төрболд овогтой Х******* д 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Баян******* дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13381/ Т******* гудамж Г-5* тоот хаалга, дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх дулаан зогсоолын хамт олгосон.
3.4.2. 2018 оны 12 дугаар сарын 28 болон 2019 оны 05 дугаар сарын 04-нд Төрболд овогтой Х******* нь Дашжамц овогтой Ж******* д газар нөхөн төлүүлэх итгэмжлэл олгосон.
3.4.3. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн холбогдох хэсгийг үндэслэн Улаанбаатар хот Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол Хасбаатарын гудамж 19 байр тоот хаягт оршин суух УЧ****** регистрийн дугаартай, Боржигон овогт Т.Х******* ыг төлөөлж Д.Ж******* нь И******* овогт Цэрэнхандын Б******* , Ж.Б******* нарт газар ашиглах эрхээ шилжүүлэгч тал эрх хүлээн авагч талд үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон гэрээ байгуулсан.
3.4.4. Дээрх маргаан бүхий эрхийн акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Төрболд овогтой Х******* нь Дашжамц овогтой Ж******* д газар төлөөлүүлэх итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг Газрын тухай хуулийн холбогдох хэсгийг үндэслэж харилцан, тохиролцож газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан байдаг.
3.5.1. Төрийн байгууллага буюу Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг талууд хамтран гаргасан бөгөөд эрхийн гэрчилгээг шилжүүлэгч болон шилжүүлэн авч буй этгээд уг эрхийг авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа гэрээнд тусгаж, нотариатаар гэрчлүүлж, гарын үсэг зурсан байна. Мөн өргөдөл түүнд хавсаргасан материалуудын бүрдлийн шаардлага хангасан тохиолдолд шийдвэрлэнэ гэсний дагуу Нийслэлийн Засаг дарга 2020 оны А/613 дугаар маргаан бүхий актыг гаргасан.
3.5.2. Хэрэгт авагдсан материалуудыг үзэхэд нэхэмжлэгч тал өөрийн хүсэлтийн дагуу нотариатаар батлуулсан гэрээг үндэслэж, үйл ажиллагаагаа явуулсан буюу маргаан бүхий захиргааны актыг гаргасан. 2018 онд Т.Х******* ы Д.Ж******* д олгосон итгэмжлэлээр газрыг бусдад худалдах гэрээнд төлөөлүүлж гарын үсэг зурах гээд тодорхой заасан байна. Уг итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулж, газрын эрхийг шилжүүлсэн байх тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/613 дугаар захирамж нэхэмжлэгч талын эрх, ашгийг хөндсөн гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Маргаан бүхий захирамж нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэг байдлаар хөндөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.6. Гуравдагч этгээд Ц.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
3.6.1. ...Шүүхэд нэхэмжлэл гаргасан Т.Х******* нь өөрийн ээж болох Д.Ж******* д Нийслэлийн Баян******* дүүргийн 01 дүгээр хороонд байрлах 1864******* тоот нэгж талбарын дугаартай 00005******* тоот гэрчилгээтэй 488 м.кв /га/ талбайтай газрыг бусдад шилжүүлж, төлөөлж гарын үсэг зурах эрхийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр олгосон байсан.
3.6.2. Үүний дагуу Д.Ж******* нь Ц.Б******* , Ж.Б******* бид нартай харилцан тохиролцож, газрыг бид хоёрын нэр дээр шилжүүлсэн. Ингэхдээ Д.Ж******* нь газар худалдсаны дараа надаас 100 сая төгрөг авахаар гэрээ байгуулж хийсэн. 2022 оны 07 дугаар сарын орчимд Т.Х******* нь өөрийн ээж болох Д.Ж******* болон хойд эцэг болох П.Б******* ын хамт ирж манай гэрийн ойролцоо нотариат орсон. Хойд эцэг болох П.Б******* ын нэр дээр шилжүүлчих, тэгээд намайг зарахаар 100 сая төгрөг Т.Х******* надад өгөөрэй гэж тохиролцсон. Ингэж тохиролцоод П.Б******* руу шилжүүлж, Баян******* дүүргийн нотариатч Ж.Н******* т гэдэг хүн баталсан боловч уг нотариатч гэрчилгээний арынх нь хавсралтгүй шилжүүлсэн болно.
3.6.3. Гэтэл Ж.Б******* нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Б******* дээр өөрийн нэрээ хасуулахыг зөвшөөрч өргөдөл бичиж өгсөн нотариатаар баталгаажуулсан болно. Гэтэл Т.Х******* болон түүний ээж Д.Ж******* нар нь Ж.Б******* ын нэрээ хасуулахыг зөвшөөрсөн өргөдлийг надаас авсан боловч уг нотариатчид гаргаж өгөөгүй, зориуд мэдсээр байж нуусан. Т.Х******* ы ээж Д.Ж******* нь надтай хамт Ж.Б******* ын гэрт очиж гэрчилгээнд нэрийг нь оруулахыг харилцан зөвшөөрсөн. Маргаан гарсан учир нь хуучин барилгыг ГИ******* т ХХК авснаар миний нэр дээр байгаа газрыг 230 сая төгрөгөөр авах тохироо хийж байтал Д.Ж******* араар нь очиж ганцаар энэ мөнгийг авахаар шийдсэн. Т.Х******* ы ээж Д.Ж******* бүхнийг мэдэж байгаа гэжээ.
3.6.4. Гуравдагч этгээд Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Энд байгаа бичиг баримтуудад хуурамч зүйл байхгүй. Д.Ж******* эгчийн ярьж буй хахууль, цэцэрлэгийн зөвшөөрөл гээд энэ бол ямар ч боломжгүй. Яагаад гэвэл 25 автомашины зогсоолыг бүгдийг нь зарчихсан. Надад хэлэхдээ 1 номерын гараашийг үлдээсэн чи машинаа тавьж байгаарай. Хоёулаа очъё нэг хүн эзэн болоод суусан байгаа. Чи очоод ав гэсэн. Бүх зүйлийг хийсэн байгаа газрын албаны 4 давхарт 10.000.000 төгрөгөөр зохицуулаад өгнө гэсэн. Тэгвэл би танд туслаад хоёулаа ашиг олъё гэж хэлсэн.
3.6.5. Газрыг зараад эгчдээ 100.000.000 төгрөгийг өгчих гэсэн. Би зарах гэсэн боловч дээр нь байдаг олон айлууд үл хөдлөх гаргуулчихсан учраас үүнийг зарах ямар ч боломжгүй. Гэтэл н.Шинэ-Од гэх миний танил залуу би хөөцөлдөөд зараад өгье гээд 1 жилийн хугацаанд хөөцөлдөөд ГИ******* т ХХК-д 200.000.000 төгрөгөөр зараад би 30.000.000 төгрөг авна гэхээр нь Д.Ж******* эгч бид хоёр зөвшөөрсөн. Д.Ж******* эгч би 100.000.000 төгрөгөө авна гэсэн. Мөн газрын татварын мөнгө төлсөн талаар ярьж байна. Үүний хувьд 2021 оны 06 дугаар сард 800.000 төгрөг, дараа жилийн 1.600.000 төгрөгийг Баян******* дүүрэгт би төлсөн. Гэтэл намайг хүний юм аваад явчихсан юм шиг яриад, Д.Ж******* эгч надад санал тавьснаас би санал тавиагүй. Чи өөрийнхөө нэр дээрээ шилжүүлж зараад 100.000.000 төгрөгийг л өгчих гэсэн. Уг яриаг гэрийнх нь гадаа ярьсан. Гэтэл намайг хахууль 10.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн гээд байна. Үүнийг би бодохдоо банк бусад гараашны ихэнх хэсгийг зараад коридорын хэсэгт шинээр дугаар авч, түүнийгээ давхар тавьдгийг гарааш гэж тооцож, тавьсан энийг төлсөөр байгаад одоо 10.000.000 төгрөг үлдсэн гэж хэлсэн. Үүнийг 10.000.000 төгрөгийн хахууль гэж яриад байх шиг байна.
3.6.6. Т.Х******* тай саяхан 2021 оны 12 дугаар сарын 20-нд уулзахад Т.Х******* намайг би таныг ээжийн дүү шиг залилан хийдэг хүн гэж бодсон. Та манай хойд эцэг болох П.Б******* од шилжүүлчихээ, та газрыг зараад 100.000.000 төгрөгийг надад өгчих, хойд эцэг ээжид өгөхгүй. Нотариатаар ороход яагаад Ж.Б******* гэж байсан хэр нь газрыг шилжүүлэх үед н.Б******* ын өөрийнх нь Ц.Б******* руу шилжүүлж, нотариатаар орсон эх хувийг Д.Ж******* эгч өөрөө авсан. Надад байхгүй. Тийм учраас би шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөхийн тулд нотариатч дээр очиж шүүлгүүлж дахин хувилуулж гаргуулсан. Үүний эх хувийг Д.Ж******* эгч өөрөө авсан. Надад газар нь шилжсэнээс биш, үл хөдлөх шилжээгүй. Үл хөдлөхийг банк бусад барьцаалсан. Заръя гэсэн ч банк бусад байгаа учраас зарагдах боломжгүй. Д.Ж******* эгч цаашдаа татварыг төлж чадахгүй тул чи өөрийнхөө нэр дээр шилжүүлээд нотариатаар батлуулж, зарагдсан тохиолдолд 100.000.000 төгрөгийг шилжүүлнэ гэж тохиролцоод миний нэр дээр газраа шилжүүлсэн юм. Саналыг өөрөө тавьсан.
3.6.7. Д.Ж******* эгч Худалдаа хөгжлийн банканд найдваргүй зээлдэгчээр бүртгэгдсэн байсан. Гэхдээ Худалдаа хөгжлийн банканд хүнтэй ярьсан. 20.000.000 төгрөгөөр уг газрыг тавьж болно гэсэн. Тиймээс чи манай нөхрийн нэр дээр шилжүүлчих. Бид хоёр найдваргүй зээлдэгч болсон хамаагүй удахгүй охин луугаа явчихна. Тиймээс газраа зараад чи 100.000.000 төгрөгийг ав, би 100.000.000 төгрөгийг авна. Харин бүтээж өгсөн хүндээ 20.000.000 төгрөгийг хувааж гаргаж өгнө шүү гэсэн. Тэгэхээр нь би манай гэрийн гадаа хүрээд ир гэхэд Т.Х******* хамт ирсэн. Уг газарт Ж.Б******* гэх хүний нэр байгаа энэ шилжих боломжгүй гэхэд Д.Ж******* чи надад нотариатаар батлуулсан эх хувиа өгчих, тэгээд л болоо гэсэн. Ганц маргаан гэвэл мөнгө байсан. Манай дүү 1 жил хөөцөлдөж, зураг төслийг нь хийж байгаа.
3.6.8. Тухайн гараашны хажуугийн байрыг ГИ******* т ХХК-аас авсан байсан. Гэтэл тухайн барилга 16 давхраас дээш байвал гарааш юм уу барьдаг юм байна хуульд зааснаар. Манай дүү хөөцөлдөж явсаар байгаад 250.000.000 төгрөгөөр зарахаар болсон. Гэтэл ГИ******* т ХХК-ийн хуулийн хэлтсээс над руу залгаж, газрыг авах гэсэн юм. Доод гарааш нь Д.Х******* ы нэр дээр, харин дээд газар нь Ц.Б******* ын нэр дээр байна гэсэн. Тэгээд Д.Ж******* эгчтэй яриад ГИ******* т ХХК-ийн гадаа ирж уулзсан. Маргааш нь би ГИ******* т ХХК-тай ярихад тантай ярих шаардлагагүй болсон. Тухайн газар Т.Х******* аагийн газар тул Д.Ж******* нь Ц.Б******* аас буцаагаад газраа авна гэж хэлээд 250.000.000 төгрөгөөр тохиролцсон байсныг 220.000.000 төгрөг болгож тохиролцсон байсан. Гараашийг зарахын тулд тэнд гарааш эзэмшдэг байсан хүмүүстээ тохиролцоод бүгдийн худалдаж авсан.
3.6.9. Хариуцагчтай санал нэг байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгчийн асуусан асуулттай холбогдуулж тайлбарлахад газар эзэмших эрх тусдаа байдаг. 2015 онд гарааш баригдсан гэх улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн баримтуудыг харахаар Т.Х******* барьсан зогсоолоо худалдаад, эд хөрөнгийн эрхийн тусдаа өмчлөгчтэй болсон байна. Банканд зээлийн барьцаанд тавиад буцаагаад авсан талаар байсан. Хувийн хэрэгт авагдсан баримтуудыг үзэхээр тусдаа гэрчилгээтэй, тусдаа гарын үсэг зурсан байна.
3.6.10. Нийслэлийн газрын албанаас газрын эрх шилжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө нь тусдаа гэрчилгээтэй. Мөн 25 автомашины дулаан гараашны 5 нь Т.Х******* ы нэр дээр байгаа нь харагдаж байсан. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/613 дугаартай захирамжийн Ц.Б******* , Ж.Б******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Уг захирамжийг гарахад шаардагдсан нотлох баримтууд болон итгэмжлэл 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл хуулийн хүчин төгөлдөр бөгөөд охин Т.Х******* олгосон гэдгийг гэрч хэлсэн.
3.6.11. Итгэмжлэлийн дагуу газар эзэмших эрхийг Ц.Б******* ад шилжүүлсэн бөгөөд хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан. н.Цэнд нотариатчаас ирсэн баримтуудаар нотлогдож байна. Газрын эрх шилжүүлэх гэрээг Ц.Б******* , Ж.Б******* ыг төлөөлөн н.Н******* нар газрын эрх шилжүүлэх гэрээг хуулийн дагуу хүчин төгөлдөр гэрээ хийсэн. Уг гэрээг хариуцагч нэхэмжлэгчээс гэрээг зөрчилтэй байна гэдэг ч бүх гэрээнүүд хавтас хэрэгт авагдсан талууд гарын үсэг зурсан. Мөн уг хэлцэл хүчин төгөлдөр бус гэх нэг ч шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй. Хэргийн 47 дугаар талд авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр газрыг худалдан борлуулах талаар хэлцэл хийсэн гэдгийг гэрч хэлсэн. Хууль сануулсан боловч зарим зүйлсийг өөрт ашигтайгаар тайлбарлаж буй нь харагдаж байна.
3.6.12. Хэлцэлд зурсан гарын үсэг бол Д.Ж******* ын гарын үсэг мөн. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/613 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр юм. Иймд уг захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Ц.Б******* нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд тайлбараа гаргаж өгсөн. Баян******* дүүргийн 01 дүгээр хороонд байрлах нэгж талбарын дугаартай гэрчилгээг бусдад шилжүүлэх, төлөөлж гарын үсэг зурах эрхийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т.Х******* аас Д.Ж******* д олгосон. Үүнийг үндэслээд Д.Ж******* тай харилцан, тохиролцож Ц.Б******* , Ж.Б******* нарын нэр дээр шилжүүлсэн. Д.Ж******* нь газрыг худалдсаны дараа 100.000.000 төгрөгийг авахаар тохиролцсон нь хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хэлцлээр нотлогдоно.
3.7.1. Д.Ж******* болон Т.Х******* ы хойд эцэг нар ирээд П.Б******* ын нэр дээр газраа шилжүүлчих, газраа зарахаар нь 100.000.000 төгрөгөө надад өгөөрэй гэж хэлээд явсан. Баян******* дүүргийн нотариатч н.Н******* т гэх хүн дээр очиж шилжүүлсэн. Ж.Б******* нь өөрийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн боловч Д.Ж******* өөрөө авсан надад байхгүй гэсэн тайлбарыг гаргасан. Гуравдагч этгээд тохиролцсоныхоо дагуу газрыг шилжүүлж аваад ГИ******* т ХХК-д барилгыг 250.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон байсан боловч нөгөө тал үүнийг мэдээд надаас мөнгөө бүтнээр нь авах зорилгоор энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж ойлгож байна. Ц.Б******* ын хувьд хууль ёсны дагуу нотариатч дээр хийх ёстой гэрээ, хэлцлүүдийг хийж, шилжүүлж авсан. Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
3.8. Гуравдагч этгээд Ж.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Б******* дээр очин өөрийн хүсэлтээр Баян******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 488 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээнээс нэрээ хасуулсан. Иймд миний эрх зөрчигдөх үндэслэлгүй учир гомдолгүй. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Б******* 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Б******* дээр очин өөрийн хүсэлтээр Баян******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 488 м.кв талбай бүхий газрыг Ц.Б******* ад шилжүүлж, өөрийн нэрийг хасуулсан. Иймд миний эрх зөрчигдөхгүй, уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаашид оролцохгүй. Тухайн үед нотариатаар ороход Д.Ж******* энэ газар зарагдахад би Ц.Б******* аас 100,000,000 сая төгрөг авч тооцоо дуусна гэж миний дэлгүүр дээр очиж уулзаж ярьсан учир би нэрээ Ц.Б******* руу шилжүүлсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Х******* аас гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/613 дугаар захирамжийн Ц.Б******* , Ж.Б******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/613 дугаар захирамжийн Ц.Б******* , Ж.Б******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ