Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч  С.*******, Х.*******  тэдгээрийн  өмгөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ас  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ы *******  нарт холбогдох  эрүүгийн  дугаартай хэргийг оны дугаар сарын -ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдр аймгийн  суманд төрсөн, настай, , боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, ам бүл-зургаа, нөхөр хүүхдүүдийн хамт аймгийн сумын дүгээр баг тоотод оршин суух, урьд Баян- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дугаар сарын - ний өдрийн дугаартай шийтэгх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар БЗ9200

2.Монгол улсын иргэн, 86 оны дүгээр сарын - ны өдөр Баян- аймгийн  суманд төрсөн, настай, , бага боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл- долоо, нөхөр хүүхдүүдийн хамт Баян- н аймгийн сумын 6 дугаар баг  -0 тоотод оршин суух, урьд Баян- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 оны дүгээр сарын - ны өдрийн   дугаартай шийтэгх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорихялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, ******* овогт ы ******* ,регистрийн дугаар БЭ86

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ы *******  нар нь бүлэглэн 2 оны дугаар сарын 13-1 нд шилжих шөнө цаг 0 минутын  орчим ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баарны гадна хохирогч Д.ийн халааснаас эс2 маркийн  гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хохирогчид 39920 төгрөгний хохирол учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт  тус тус  холбогджээ.

Гэм буруугийн талаар:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ы *******  нар нь бүлэглэн 2 оны дугаар сарын 13-1 нд шилжих шөнө цаг 0 минутын  орчим ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хохирогч Д.ийн халааснаас  S2 маркийн  гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хохирогчид 39920 төгрөгний хохирол учруулсан нь шүүгдэгч нарын  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн дугаар хуудас), Иргэн Д.ийн  ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 3 дугаар хуудас), хохирогч Д.ийн  мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, , 66  дугаар   хуудас), гэрч Г.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар  хуудас),   эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл(хавтаст хэргийн 17 дугаар  хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн - дүгээр хуудас), хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн дугаар  хуудас),DAMNO  ҮНЭЛГЭЭ ХХК- ний шинжээчийн  ... самсунг галакси S-2   маркийн гар утас- 39920 төгрөг гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-29 дүгээр   хуудас),  шүүгдэгч Х.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас), шүүгдэгч С.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн -6  дүгээр  хуудас),    шүүгдэгч ******* овогт ы *******ийн “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 68 дугаар  хуудас), Баян- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 оны дүгээр сарын - ны өдрийн   дугаартай шийтгэх  тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 71-76 дугаар  хуудас), ******* овогт *******гийн *******ын “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 78 дугаар  хуудас), Баян- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дугаар сарын - ний өдрийн дугаартай  шийтгэх  тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 81-86  дугаар  хуудас),  ,  гэрч Х.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас),  гэрч Т.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дугаар хуудас),  эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 93 дугаар хуудас )зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ы *******  нар нь өмгөөлөгчийн хамт өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нар хохирогчид учирсан хохирлыг бодит байдлаар төлж, хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ы *******  нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч,  хохирогчид учирсан хохирлыг бодит байдлаар төлсөн, цаашид нөхөн төлөх хор уршиггүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 –т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан шүүгдэгч  ******* овогт *******гийн *******, ******* овогт ы *******  нарт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд  тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нарт оногдуулсан гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Баян-   аймгийн Тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй  бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч  Х.*******, С.******* нарт мэдэгдэж ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Х.*******, С.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд  тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нарт оногдуулсан гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Баян-   аймгийн Тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй  бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч  Х.*******, С.******* нарт мэдэгдэж,   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нар  оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд  хяналт тавихыг Баян-  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн   дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD  нэг ширхэгийг харгийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах, хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт шүүхээс нийтэд  тустай ажил хийлгэх ял шийтгэсэн тул  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ы *******   нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ... бүлэглэн   бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр нуцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ы *******    нарт гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд  тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ы *******   нарт оногдуулсан гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Баян-   аймгийн Тохижилт үйлчилгээний газарт  хийлгүүлсүгэй.

. Эрүүгийн   дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD  нэг ширхэгийг харгийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж,  хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй  бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч  Х.*******, С.******* нарт мэдэгдэж,   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нар  оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд  хяналт тавихыг Баян-  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч С.*******, Х.******* нарт  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Т.ЦЭЦЭГМАА