Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 125/ШШ2023/0001

 

ГОМДОЛ ГАРГАГЧ ГОМДЛООСОО

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би М.С-ын Ховд аймгийн Мөнххайрханы ......... улсын байцаагч Д.Э-д холбогдуулан гаргасан “0216223 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ноогдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдолд 2023 оны 01 сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: М.С  миний бие нь тус шүүхэд Мөнххайрхан ........ улсын байцаагч Д.Э-ны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0216223 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч М.С  нь Ховд аймгийн Мөнххайрханы ......... улсын байцаагч Д.Э-нд холбогдуулан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ноогдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гаргасан.

Гомдол гаргагч нь нь 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гомдлоосоо татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ...” гэж заасан тул гомдол гаргагч нь гомдлоосоо татгалзах эрхтэй байна.

Гомдол гаргагч нь гомдлоосоо татгалзаж байгаа талаар илэрхийлсэн нь  маргаанаа дуусгавар болгох үндэслэл болох бөгөөд хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.гэж заасныг баримтлан гомдол гаргагч нь гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Мөнххайрханы ...... улсын байцаагч Д.Э-д холбогдуулан гаргасан “0216223 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ноогдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдолтой захиргааны хэргийн гомдол гаргагч М.С  гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч М.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ