Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25- ны өдөр хүлээн авч ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, аймгийн суманд оны дугаар сарын - ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын , дүгээр багт оршин суух, сумын алдарт уяач цолтой, түрээсээр хурдан малладаг, уядаг, аминдаа гэр нэг, мотоцикль нэг, машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1500000 төгрөг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, ******* овогт *******гийн *******, РД:НС916      

Холбогдсон хэргийн талаар

            1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 202 оны 08 дугаар сарын 22- ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт өөрийн уяж сойж байсан морио сунгахдаа “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас морины хэрэгсэлд тавих шаардлага” MN626:2018 Монгол улсын стандартын 1.2, 9.1, 9.2 дахь хэсгүүдэд заасан заалтыг зөрчиж, унаач хүүхэд Б.т хамгаалалтын хувцас хэрэгсэлийг бүрэн өмсгөөгүй гэж сунгааны үед нь бүдэрсний улмаас газарт унаж, бага насны хохирогчийн эрүүл мэндэд “ суурь ясны баруун талаас баруун чамархай, дух хүрсэн хугарал, дух ясны цөмөрсөн, бяцарсан хугарал, дух ясны эргэн тойроны цус, их тархины баруун тал  бөмбөлгийн чамархайн урд  хонхорын цус, духны дэлбэнгийн субдурал зайн цус, духны баруун хэсгийн зулгаралт, баруун чамархайн урд хэсгийн шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын ийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Үүнд:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг,  36.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг,  36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, , 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г  ...  Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан   ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд    тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******гийн хурдан , уралдуулах  ийг  хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая найман  зуун мянган төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр  тогтоосугай.

. Эрүүгийн *******  дугаартай эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,   битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардал болон хор уршигт тооцож 000000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж,  насанд хүрээгүй хохирогч Б. түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндийн даатгалын байгууллага нь өөрт учирсан зардалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх ийг нээлттэй үлдээсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан хурдан , уралдуулах ийг хоёр жилийн хугацаагаар хасах  ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солино... гэснийг шүүгдэгч  Л.*******д  мэдэгдэж, шүүгдэгчийн хасах болон торгох ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа   аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Л.*******г цагдан хоригдсан хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгчид өмнө  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих тэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА

Б.Э