Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******,

улсын яллагч Б.*******

шүүгдэгч Ц.Бат- Амгалан  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан  шүүх хуралдаанаар, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын Бат- Амгаланд  холбогдох эрүүгийн  ******* дугаартай  индекстэй хэргийг ******* оны ******* дугаар сарын - ны өдөр хүлээн авч ******* оны ******* дугаар сарын - ний өдөр  ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, оны дүгээр сарын - ны өдөр аймгийн суманд төрсөн, 4 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, коллежийн дугаар дамжаанд суралцдаг,  ам бүл- зургаа, ээж, дүү эхнэр охины хамт аймгийн сумын багийн 0-1 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын Бат- Амгалан 1 дугаарын регистртэй

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн сумын  багийн 0-1 тоотод байх гэртээ ******* оны дүгээр сарын - ны орой эхнэр Б.тай хардалтын улмаас  хэрүүл маргаан үүсгэж, улмаар гараараа цохиж, хөлөөрөөр  өшиглөж биед нь  баруун нүдний дээд зовхи болон баруун хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний алимны хэсгийн цус хуралт, баруун нүдний доод зовхины доод хэсгийн зулгаралт, духны зүүн хэсгийн зулгаралтууд, зүүн чамархайн урд дээд хэсгийн хуйхны зулгаралт, гарын сарвууны ар хэсэг  болон зүүн гарын хурууны дотор хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн далны  зүүн дунд хэсгийн цус хуралтууд, зүүн гарын бугалганы  гадна дээд хэсгийн  цус хуралт, баруун шууны гадна дунд хэсгийн цус хуралтууд бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бат- Амгалан  мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

. ******* дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

.1. Зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн дахь  тал),

.. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 3-9 дэх   тал),

 

.3 Хохирогч Б.ын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...  ******* оны дүгээр сарын - ны өдөр гэртээ байхад манай цуг ажилладаг над руу залгаад  “урьд нь  бариулсан ах ирээд утасны чинь дугаар асуугаад гарлаа дугаарыг чинь өгсөнгүй”  гэж хэлсэн.  Тухайн үед манай нөхөр Ц.Бат- Амгалан сонсож байсан тул  намайг  хардаад уурлаад гэрээс гарч яваад согтуу ирээд цохиж зодсон. Бид хоёрын дэргэд төрсөн дүү нь байсан. Урьд нь нэг удаа намайг  ажлын хүнтэй хардаж байсан. Миний зүүн нүд хавдсан толгой  энэ тэндээ бомбойж  аймаар өвдөж байна ...  гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 3 дахь тал),

.4. аймаг дахь шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.ын ******* ны дүгээр сарын - ны өдрийн ХОВ07/9  дугаартай “...1. Б.ын биед гэмтэл учирсан байна. . Д. Б.ын биед баруун нүдний дээд зовхи болон баруун хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний алимны хэсгийн цус хуралт, баруун нүдний доод зовхины доод хэсгийн зулгаралт, духны зүүн хэсгийн зулгаралтууд, зүүн чамархайн урд дээд хэсгийн хуйхны зулгаралт, гарын сарвууны ар хэсэг  болон зүүн гарын хурууны дотор хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн далны  зүүн дунд хэсгийн цус хуралтууд, зүүн гарын бугалганы  гадна дээд хэсгийн  цус хуралт, баруун шууны гадна дунд хэсгийн цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Б.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь  үзлэг хийсэн өдрөөс -4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Б.ын биед учирсан дээрхи гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан  хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй... гэх  дүгнэлт, гэрэл зураг  (хавтаст хэргийн 7-9 дэх  тал),

. Шүүгдэгч Ц.Бат- Амгалангийн  мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар  өгсөн “.. ******* оны дүгээр сарын - ны өдөр  гэртээ байхад эхнэр Б.ын гар утсанд дуудлага ирсэн. Утсаар сонсоход “урьд үйлчлүүлж байсан эрэгтэй хүн  дахин үйлчлүүлэхээр ирсэн. Би нөхөр чинь  хардаж сэрдэж магадгүй гээд дугаарыг чинь өгсөн” гэж хамт ажилладаг эмэгтэй нь ярьсан.  Тэр асуудлаас болоод эхнэрээ хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд гэрээсээ гарч найзын хамт РС тоглож байгаад -6 лааз пиво уугаад гэртээ харьсан. Мөн эхнэртэйгээ хэрүүл маргаан хийсэн болохоор найзындаа хонохоор гэрээсээ гараад найз тай уулзсан. Гэтэл аав ээж нь  байгаа тул хонох боломжгүй гэсэн. Тэгээд гэртээ  ирээд эхнэр Б.тай юм ярьж байгаад маргалдаж, түүнийг алгадсан. Б. уурлаад босоод ирэхэд нь  би урдаас нь асаж цохисон.  Яг хаана  нь цохисноо санахгүй байна. Нэг мэдэхэд Б.ыг доороо дарсан цохиж байсан. Б. намайг түлхэж унагаад гараад зугтаасан. Араас нь хөөгөөд хашааны хаалга дээр гараад ноцолдож байтал Б. зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй. Буцаж гэртээ  ороод байж байтал цагдаа нар ирээд  аваад явсан. Би Б.ыг гараараа цохиж өшиглөсөн. Би онд эхнэр Б.ыг хардаж маргалдаж цагдаагийн байгууллагад өгч хоногийн баривчлах шийтгэл авч байсан.Бид хоёр нэг охинтой. Бид гэрлэлтийн баталгаа  байхгүй. Хамтран амьдрагч Б.ыг хардаж, гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг   (хавтаст хэргийн 43-4 дахь  тал),

.6 Насанд хүрээгүй гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... ******* оны дүгээр сарын -11- нд шилжих шөнө аймгийн сумын багийн -1 тоотод байх гэртээ байсан. ******* оны дүгээр сарын - ны өдөр Б. аниагийн найз нь залгаад “чамаар бариулж байсан эрэгтэй хүн дахин бариа хийлгэхээр ирлээ, чиний дугаар асуухаар өгсөнгүй “ гэж хэлсэн. Тэр ярианаас болоод ах эгч хоёр маргалдаад ах гэрээсээ гарч яваад архи уучихаад орж ирээд дахин эгчтэй хэрэлдэж Б. эгчийг нүүр хэсэгт гараараа цохихоор нь би босоод салгасан. Эгч  эрүүл ах С.Бат- Амгалан согтуу байсан. Гараараа -3 удаа нүүр хэсэгт нь цохисон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-0  дахь  тал),

.7 Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... Урьд цохиж зодож байгаагүй. Хүнтэй хардаж маргалдаад цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Бид хоёр албан ёсоор хурим найраа хийгээгүй ч хамт амьдраад 4- жил болж байна. Нэг настай  охинтой. Шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. Би сэтгэл санаа болон гэм хорын хохирол нэхэмжлэхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гуравдугаар болохыг зөвшөөрнө. Гэхдээ хохирол нэхэмжлэхгүй. оны дүгээр сарын 13- ны өдөр БОЭТ- ийн яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн. Хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн -6  дахь  тал),

.8 Хохирогч Б.ын ... овогтой миний бие ******* оны дүгээр сарын -наас 11 нд шилжих шөнө хамтран амьдрагч С.Бат- Амгаланд зодуулж хөнгөн гэмтэл авсан тул сэтгэцэд  учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. Цаашид бид хоёр хамтран амьдрах учраас гомдол санал байхгүй... гэх хүсэлт (хавтаст хэргийн 60  дахь  тал),

.9 аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ******* оны 0 дугаар сарын 1- ны өдрийн / дугаартай ... Танай байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу Б. нь / УХ 908*******88/ ******* оны сарын 11-ний өдрөөс ******* оны дүгээр сарын - ны өдрийн хооронд эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан  зардлын баримтыг хүргүүлэв... гэх албан бичиг, УХ 908*******88 регистрийн дугаартай Б.ын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан задаргаа... яаралтай тусламж R1- 38767  төгрөг, *******--11, яаралтай тусламж О47.О -38767 төгрөг -*******--11, амбулторийн хяналт Z48.0 -668 төгрөг  – *******--13,  , амбулторийн хяналт Z48.0 -668 төгрөг  – *******--14, , амбулторийн  үзлэг S06.00 – 349  төгрөг -  *******--14,  амбулторийн  үзлэг, оношлогоо шинжилгээний багц  Z97.3 -9119 төгрөг  – *******--14,   амбулторийн  үзлэг, оношлогоо шинжилгээний багц  06,8 -78  төгрөг  – *******--9,  нийт 330086 төгрөг гэх баримт    (хавтаст хэргийн 64-6 дахь  тал),

. Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Хохирогч Б. нь ******* оны дүгээр сарын 11- ний өдрөөс 3- ны өдөр хүртэл эрүүл мэндийн байгууллагаас  тусламж үйлчилгээ авсан ба нийт зардал 330086 төгрөг болж байна. Тухайн мөнгийг холбогдогч этгээдээс нэхэмжилнэ. Энэ хохирлын мөнгө нь эрүүл мэндийн даатгалын сан руу орох ёстой. Энэхүү зардал нь  090000080 тоот дансанд төлөгдөнө ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70   дахь  тал),   

 

.11. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.гийн өгсөн... Миний хүү С.Бат- Амгалан нь ажилсаг, дөлгөөн, тайван тусархуу, ухаантай хүүхэд байгаа юм.Манай хоёр дахь хүүхэд. Б. гэдэг охинтой хамт амьдарч байгаа, гэрлэлтээ батлуулж тусдаа гараагүй. Б. тэр хоёр миний хажууд ирээд жил хамт амьдарч байна.  Нэг настай охинтой. С.Бат- Амгалан хийсэн ажил байхгүй, коллежид суралцаж байгаа. Суралцдаг учраас цалин орлого байхгүй. Гэхдээ ажил хийгээд мөнгө  олдог. Яагаад эхнэрээ цохисон талаар асуухад “эрэгтэй хүн бариа хийлгэнэ гээд түүнээс болоод цохисон” талаараа хэлсэн.  Энэ талаар цагдаагаас ирж аваарай гэхэд нь мэдсэн ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь  тал) 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас   (хавтаст хэргийн   дахь  тал),    

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх  тал),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 7 дахь тал) зэрэг болно.

 

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч ******* овогт *******ын Бат- Амгалан нь  ******* оны дүгээр сарын -.наас 11-нд шилжих шөнө аймгийн сумын багийн дугаар гудамж 1 тоотод  өөрийн гэртээ   согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ  хамтран амьдрагч Б.ыг “ урьд нь үйлчлүүлсэн эрэгтэй хүн дахин үйлчлүүлэх гэж ирлээ. Чиний утасны дугаарыг асуухад дугаарыг чинь өгсөнгүй “ гэж найз нь утсаар ярихыг сонсож улмаар, хардаж маргалдсан.

 Дараа нь гэрээсээ  гарч явж найзынхаа хамт -6 шил пиво уусан,  улмаар гэртээ ирж дахин  хамтран амьдрагч Б.тай маргалдаж,  гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, түүний биед нь ...  баруун нүдний дээд зовхи болон баруун хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний алимны хэсгийн цус хуралт, баруун нүдний доод зовхины доод хэсгийн зулгаралт, духны зүүн хэсгийн зулгаралтууд, зүүн чамархайн урд дээд хэсгийн хуйхны зулгаралт, гарын сарвууны ар хэсэг  болон зүүн гарын хурууны дотор хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн далны  зүүн дунд хэсгийн цус хуралтууд, зүүн гарын бугалганы  гадна дээд хэсгийн  цус хуралт, баруун шууны гадна дунд хэсгийн цус хуралтууд ... бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

3.1 Шүүгдэгч С.Бат- Амгалан нь  шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн,  гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

3.3. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг,  хамт амьдарч буй гэрч нарын мэдүүлгээр   шүүгдэгч С.Бат- Амгалан, хохирогч Б. нар нь  сүүлийн 4- жил хамт амьдарч байгаа, нэг нас  зургаан сартай нэг охинтой, одоо аймгийн сумын багийн -1 тоотод эх Ж., дүү нар болон эхнэр хүүхдийн хамт  амьдардаг нь тогтоогдож байна. 

3.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч  С.Бат- Амгалан нь ******* оны дүгээр сарын - наас 11 - нд шилжих шөнө  хамтран амьдрагч Б.ыг зодож эрүүл мэндэд нь  хөнгөн зэргийн гэмтэл  буюу хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

3.. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн зүйлийн дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн .1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

4.. Шинжээчийн хохирогч Б.ын  эрүүл мэндэд учирсан гэмтлийг бодиттой тогтоож, хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан дүгнэлт нь үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.

4.3.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч нарыг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж зааж, мөн хуулийн дугаар зүйлийн .1.1 дэх заалтад энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулахаар хуульчилсан.

4.4. Хохирогч Б., шүүгдэгч С.Бат- Амгалан нар нь  4- жил хамт амьдарч байгаа,  хүүхэд болон эх, дүү нарын хамт амьдардаг  учраас тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

4.. Гэр бүлийн харилцаатай хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэлд тооцох ба  хохирогчийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзнэ.

4.6. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч С.Бат- Амгаланг  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн,  хамтран амьдрагч хохирогч Б.ад  бие махбодын хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн “энэ хуулийн .1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэсэн шинжийг хангаж байна.

          4.7. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.8. Иймд шүүгдэгч С.Бат- Амгаланг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.9. Шүүгдэгчийн эхнэрээ харддаг болон   хэн нэгнийгээ хүндэлдэггүй байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

.. Хохирогч Б. нь мөрдөн шалгах ажиллагаанд “эмчилгээний зардал,  сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлж, хүсэлт ирүүлсэн тул  хохирогч хохирол, хор уршиг  нэхэмжлээгүйг дурдав.

.3 Харин  Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Хохирогч Б. нь ******* оны дүгээр сарын 11- ний өдрөөс 3- ны өдөр хүртэл эрүүл мэндийн байгууллагаас  тусламж үйлчилгээ авсан ба нийт зардал 330086 төгрөг болж байна. Тухайн мөнгийг холбогдогч этгээдээс нэхэмжилнэ. Энэ хохирлын мөнгө нь эрүүл мэндийн даатгалын сан руу орох ёстой. Энэ мөнгө нь 090000080 тоот дансанд төлөгдөнө ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70   дахь  тал) өгсөн ба аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ******* оны 0 дугаар сарын 1- ны өдрийн / дугаартай ... Танай байгууллагаас ирүүлсэн албан бичгээр  хохирогч  Б. нь / УХ 908*******88/ ******* оны сарын 11-ний өдрөөс ******* оны дүгээр сарын - ны өдрийн хооронд эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан,  мөн  УХ 908*******88 регистрийн дугаартай Б.ын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан задаргаа... яаралтай тусламж R1- 38767  төгрөг, *******--11, яаралтай тусламж О47.О -38767 төгрөг -*******--11, амбулторийн хяналт Z48.0 -668 төгрөг  – *******--13,  , амбулторийн хяналт Z48.0 -668 төгрөг  – *******--14, , амбулторийн  үзлэг S06.00 – 349  төгрөг -  *******--14,  амбулторийн  үзлэг, оношлогоо шинжилгээний багц  Z97.3 -9119 төгрөг  – *******--14,   амбулторийн  үзлэг, оношлогоо шинжилгээний багц  06,8 -78  төгрөг  – *******--9,  нийт 330086 төгрөг гэх баримт    (хавтаст хэргийн 64-6 дахь тал)  - туудаар Эрүүл мэндийн даатгалын санд  330086 төгрөгний  учирсан байх тул   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Бат- Амгалангаас 330086 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн 090000080 тоот  дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

.1. Шүүхээс шүүгдэгч С.Бат- Амгаланг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

.. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

.3.  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Бат- Амгалангийн  хувийн байдлын хувьд  4 настай, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт амьдардаг, аймгийн Полттехник коллежид суралцдаг,  урьд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

.4. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдал нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

.. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч С.Бат- Амгаланд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 30 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөгч   “ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлнө”  гэх дүгнэлт тайлбар гаргасан болно.  

.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч С.Бат- Амгалангийн  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан ялын төрлөөс  нийтэд тустай ажил хийлгэх  ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

.7. Иймд шүүгдэгч С.Бат- Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар  гурван зуун  хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял   шийтгэв.

.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат- Амгаланд оногдуулсан 30  цагийн нийтэд  тустай ажил хийлгэх ялыг  аймг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нээлттэй хаалттай  47 дугаар  хорих  ангийн тогтоосон газар эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино... гэснийг шүүгдэгч С.Бат- Амгаланд мэдэгдэж, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг аймг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нээлттэй хаалттай 47 дугаар хорих   ангид даалгав.

                              Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч  С.Бат- Амгалан  нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Бат- Амгалангаас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36. дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсэг, 36.3, 36., 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ******* овогт *******ын Бат- Амгаланг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Бат- Амгаланд  гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат- Амгаланд оногдуулсан 30  / гурван зуун хорь  / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг аймг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нээлттэй хаалттай  47 дугаар  хорих  ангийн тогтоосон газар эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн ******* дугаартай  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч 330086 ( гурван зуун гучин мянга наян зургаа )төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн 090000080 тоот  дансанд төлүүлж, хохирогч хохирол, хор уршиг   нэхэмжлээгүйг дурьдсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино... гэх журмыг  шүүгдэгч С.Бат- Амгаланд мэдэгдэж, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг аймг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нээлттэй хаалттай 47 дугаар хорих   ангид даалгасугай.

7. Шүүгдэгч С.Бат- Амгалан   нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ЦЭЦЭГМАА