Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа  даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, улсын яллагч Э.*******, хохирогч Б.*******, шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  тус тус   зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай / индекстэй хэргийг оны дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, оны дүгээр сарын -ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, заслын мэргэжилтэй, аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн уламжлалын тасагт заслын тасагт ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн Жаргалант сумын багийн -17 тоотод оршин суудаг, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн /ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга таван зуун нэгж буюу таван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, мөн тус шүүхийн оны дугаар сарын -ний өдрийн  /ШЦТ/3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн, ******* овогт *******ын *******, ПД99 регистрийн дугаартай.

                                 Холбогдсон хэргийн товч агуулга:

- Шүүгдэгч  *******ын ******* нь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ний өдрийн /ШЦТ/3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн үедээ согтуугаар буюу 2.23%-ийн согтолттойгоор улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож аймгийн жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт оны 11 дүгээр сарын 16-ны өдөр замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч Д.ын жолоодож явсан 79 ХОЕ улсын дугаартай лексус 300h маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол  гарган хохирогч Д.од 2,735,000 төгрөгний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт заасан.

-мөн шүүгдэгч Э.******* нь аймгийн Жаргалант сумын багийн 6-17 тоотод байх гэртээ оны 10 дугаар сарын 25-ны өдөр цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  эхнэрийгээ ажлаасаа орйотож ирлэ эгэх шалтгаанаар маргалдаж, өөрийн эхнэр Б.*******ын баруун далны хэсэгт хутгалж,  түүний биед  баруун далны баруун дээд хэсгийн шарх, баруун далны баруун доод хэсгийн шарх гэмтлүүд үүсгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******  мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүгдийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2. *******9 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь  тал),

2.2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 3-9 дэх   тал),

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон ... гэмт хэрэг үйлдсэн

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолооох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар -ний өдрийн /ШЦТ/3 дугаартай шийтгэх тогтоолын  ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй ... гэх  2 дахь заалтыг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн  6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  заасныг  баримтлан шүүгдэгч Б.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг эрх бүхий байгууллагын хяналтанд байж өөрийн оршин суух аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 1 (нэг) жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар явахыг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлсэн үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн ******* дугаартай эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хутга 1 ширхэгийг устгуулахаар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, хохирогч Д.од 6,000,000 төгрөг төлөгдсөн, хохирогч Б.*******д төлөх төлбөргүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ... ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.*******т мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын оны 11 дүгээр сарын  27-ны өдрийн  19 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

   11. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ЦЭЦЭГМАА