| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0184/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/769 |
| Огноо | 2022-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., 18.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/769
.
2022 11 18 2022/ШЦТ/769
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Х.**********баяр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
иргэдийн төлөөлөгч Д.**********,
улсын яллагч О.Доржмаа,
хохирогч О.**********,
шүүгдэгч Б.**********, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,
шүүгдэгч Д.**********, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Боржигон овогт **********ын **********, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Бэсүд овгийн **********гийн **********т холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “******т” хотхоны **** дугаар байрны **** тоот********** оршин суух иргэн Н.**********ы гэрт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон гинж, “ЛЖ экс 6” маркийн гар утас, бэлнээр 3.500.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 4.490.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “************” хотхоны ****** тоот оршин суух Б.**********ийн гэрт цонхоор 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 120,000 төгрөг, 1 ширхэг мишок зэргийг хулгайлж, бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ********* байрны **********тоот********** оршин суух иргэн Ц.**********-**********ын гэрт 2021 оны 07 дугаар сарын 30-аас 08 дугаар сарын 19- ний хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, гинж, монетон бөгж, алтан бөгж зэрэг эд зүйл хулгайлж бусдад 6.340.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “***********” хотхоны ***** дугаар байрны ****тоот********** оршин суух иргэн Г.**********ийн гэрт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч шүрэн шигтгээтэй алтан гинж, ээмэгтэй хулгайлж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “**********” хотхон ********* тоот оршин суух иргэн Ч.**********ын гэрт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр вакум цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч ээмэг бөгжний хослол, мөнгөн аяга, гутал зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 22.525.800 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо “*************” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “*********** цонхоор 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Lenovo thinkpad e490” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Асег” маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг тус тус хулгайлж, бусдад 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “********” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “***********-ний цонхоор 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Lenovo” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Macbook pro” маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг тус тус хулгайлж, бусдад 2.544.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “*********” хотхоны *****дугаар байрны *****тоот********** оршин суух иргэн Г.**********ын цонхоор 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1-9 инчийн 34 ширхэг мөнгөн аяга, алтан бөгж зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 13.352.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “************” хотхоны 24 дугаар байрны 4-2 тоот********** оршин суух иргэн Т.**********-**********ийн цонхоор 2021 оны 10 дугаар сарын 21-ээс 24-ний өдрийн хооронд өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Чех улсад үйлдвэрлэсэн хагас автомат гар буу 1 ширхэг, 9*19 хэмжээтэй сум 80 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмээлийн мөнгөн баавар 6 ширхэг, даруулга 4 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн хяр 2 ширхэг, гинжний хослол 1, улаан м**********он хусуур 1 ширхэг, зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 24.429.733 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “********” хотхон *****дугаар байрны ****тоот********** оршин суух иргэн Э.**********ын цонхыг чулуугаар хагалж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч алтан бөгж, алтан гинж, 100 ам доллар зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 2.426.897 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “********” хотхон *******байрны **** тоот********** оршин суух иргэн Г.**********ийн гэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон ээмэг бөгж, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 844.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн ****дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** хотхоны ***** тоот********** оршин суух иргэн Т.**********гийн гэрт нэвтэрч, эмээлийн мөнгөн хэрэглэл, ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 22.620.880 төгрөгийн хохирлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон бусдад 117.588.310 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Д.********** нь яллагдагч Б.**********ын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “**************” хотхоны *********дугаар байрны ********** тоот********** оршин суух иргэн Л.**********ийн гэрээс хулгайлсан мөнгө аяга, эмээлийн мөнгөн тоног зэрэг эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан,
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ******дугаар байрны *****тоот********** оршин суух иргэн Ц.**********-**********ын гэрээс хулгайлсан мөнгөн аяга, гинж, монетон бөгж, алтан бөгж зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 7 дугаар сараас 8 дугаар сард өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Т**********ОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.**********: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь:
1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “************” хотхоны ***** дугаар байрны ***** тоот********** оршин суух иргэн Л.**********ийн гэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний 23 цагийн орчим хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, мөнгө аяга, эмээлийн мөнгөн тоног зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 13.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн З-17 хуудас/
2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 32 хуудас/
2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 34-38 хуудас/
2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 40 хуудас/
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх-ийн 41-43 хуудас/
2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн яллагдагч Б.**********ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх-ийн 48-67 хуудас/
Хохирогч Л.**********ийн “...2021 оны 11 сарын 11-ний орой 23 цагийн орчим ****** хотхоны *****өөс над руу яриад “та гэртээ ирж чадах уу, танай гэрт хулгай орсон байна” гэж хэлэхээр нь би гэртээ ирээд хурууны хээгээр хаалгаа онгойлго********** гэр лүүгээ орсон чинь гэрлүүд унтраалтай байсан. Тэгээд гэрлээ асаагаад зочны өрөө рүү орсон чинь тагтны хаалга онгорхой байсан эмээлийг тавиураас нь аваад газар тавьсан байсан эмээлийн мөнгөн тоногуудыг бүгдийн авсан байдалтай хажуу талд нь гал тогооны өрөөний шургуулгад байдаг саарал өнгийн хутга, хутганы урд үзүүр хэсэг хугарсан байдалтай байсан. Тэгээд гал тогооны өрөө рүү орсон чинь хоолны ширээний хажуу талд байрлах шкафт байсан 23 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан...их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 13 ширхэг зарим мөнгөн аяга дээр Аюурсайханд дурсгав гэсэн бичигтэй байсан... гадна болон гэрт хяналтын камер байгаа...Нийт 33 мөнгөн аяга алга болсон байгаа, алга болсон аяганы хэмжээ нь дунд гарын аяга 17 ширхэг, жижиг аяга 10 ширхэг, том аяга 6 ширхэг нийт 33 мөнгөн аяга алга болсон байна... ” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 73, 75 хуудас/
Гэрч Б.**********эцогт"... 22 цаг 15 минутын үед ***** оператор *****хотхоны **** дугаар байрны араар хүн яваад дохиолол дугараад байна гэсэн дуудлага өгсөн. Би ганцаараа гараад 305 дугаар байрыг тойро********** явахад хүн харагдаагүй ахиад тойро********** явахад хар куртиктэй, цагаан амны хаалт зүүсэн нөхөр 305 дугаар байрны зүүн талын хашааг давж байсан би хүүе гээд дуудахад цаашаа даваад зугтаасан. Би араас нь явахад тэр хүн тэр чигээрээ яваад алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 78 хуудас/
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан/1 хх-ийн 110-111 хуудас/
И.Сэжигтэн Б.**********ын “...Зүүн тийшээ яваад цагаан шаргал, нэг давхар хэсэг нь бор өнгийн орон сууцны ертөнцийн зүгээр зүүн тийш харсан вакум цонхыг нарийн төмрөөр хөшиж онгойлгож дотогш оро********** том өрөөнд байсан эмээлийн мөнгөн хэрэгслүүдийг хуулж аваад, гал тогооны өрөөний баруун талын цонхны хажууд байрлах бор өнгийн шилэн босоо тавиурын дотор талаас 25-30 орчим мөнгөн аяга авсан ба эмээлийн хажууд байсан мөнгөн хазаарыг авсан юм. Гэрийн хаалганы дээд талд хяналтын камер том өрөө рүүгээ харсан байсан. Би хулгай хийсэн мөнгөн аяганаас 2 ширхгийг эвдэхгүйгээр зарсан, үлдсэн мөнгөн аягыг эвдэж зарсан юм. Хазаар, эмээлийн мөнгөн тоногийг мөн зарсан байгаа. Би дээрх эд зүйлийг Хархорин зах дээр зогсо********** байдаг ********** гэх эмэгтэйд нийт 3.400.000 төгрөгөөр зарсан юм...” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 120 хуудас/
Яллагдагч Б.**********ын “...Би хамгийн сүүлд дээрх айлаас мөнгөн аяга 25-30 орчим, эмээлийн мөнгөн тоног, хазаар зэргийг хулгайлж авсан байгаа. Би өөрийнхөө үйлдсэн хэрэгт харамсаж байна. Надад нийт үйлдсэн хулгайн 9 орчим хэрэг байгаа...Би 1 ширхэг гар утас, 4 ширхэг нөтэбүүкийг танихгүй хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 128, 131-132 хуудас/
2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “**********” хотхоны **** дугаар байрны *****тоот********** оршин суух иргэн Н.**********ы гэрт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон гинж, “ЛЖ экс 6” маркийн гар утас, бэлнээр 3.500.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 4.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх- ийн 214-224 хуудас/
Хохирогч Н.**********ы “...Би хэрэг гарах үед Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд нөхөр, ач хүүгийн хамт амарч явсан юм . Манай гэрт сейфэн дотроос бэлнээр 3.500.000 орчим төгрөг, 7.50 сорьцтой 5-6 граммын Япон улсад үйлдвэрлэсэн хүзүүний монетон гинж, /1 сая гаран төгрөг/ “LG Х6” загварын гар утас /үнэлгээ 600.000/ зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 229 хуудас/
Гэрч Х.**********ын “...гэртээ 23 цагийн орчим орж ирэхэд гэрийн эд зүйлс эмх цэгцгүй аав, ээж хоёрын унтлагын өрөөнд байдаг сейф онгорхой өөр бусад юу алга болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 231-323 хуудас/
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Дамно” ХХК-ний ХУ1-21-953 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /2 хх-ийн 12-13 хуудас/
Яллагдагч Б.**********ын “...Би хулгай хийсэн гар утсаа Тэди дээр 70.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан байгаа. Бэлэн мөнгөө шоудаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 22 хуудас/
3. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “*******” хотхоны ***** тоот оршин суух Б.**********ийн гэрт цонхоор 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 120,000 төгрөг, 1 ширхэг мишок зэргийг хулгайлж, бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх- ийн 34-44 хуудас/
Хохирогч Б.**********ийн “...2021 оны 10 сарын 24-ний өдөр 13 цаг 46 минутад гэртээ ирэхэд гэр гадна талаасаа түгжээтэй атлаа гэр маш хүйтэн ба гэрт хулгай орж бэлэн 120.000 төгрөг, нөхрийн аяны хоёр хүний мешок 1 ширхэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг 12 хх-ийн 55 хуудас/
2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хас үнэлгээ” ХХК-ний 461 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан 12 хх-ийн 75 хуудас/
Яллагдагч Б.**********ын “...Бэлэн 120.000 төгрөгийг архи уугаад дуусгасан байгаа. Мешокийг хаясан байгаа...” гэсэн мэдүүлэг/2 хх-ийн 83 хуудас/
4. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, *****аар байрны ***** тоот********** оршин суух иргэн Ц.**********-**********ын гэрт 2021 оны 07 дугаар сарын 30-аас 08 дугаар сарын 19- ний хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, гинж, монетон бөгж, алтан бөгж зэрэг эд зүйл хулгайлж бусдад 6.340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх- ийн 96-105 хуудас/
Хохирогч Ц.**********-**********ын “...Би 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 04 цаг 30 минутын орчим гэртээ ирээд хаалгаа түлхүүрдэж орсон. Тэгээд унтлагын өрөө рүүгээ орох********** хувцас хунар ундуй сундуй орны хажууд үнэт эдлэл хадгалдаг ягаан өнгийн хайрцаг онгорхой байсан юм... Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 23-ны орой 18 цагийн орчим гэртээ ирээд үнэт эдлэл хадгалдаг хайрцгаа үзсэн чинь дотор нь байсан 20 граммтай монетон гинж, 13 граммтай циркон шигтгээтэй монетон бөгж, 6 граммтай алтан бөгж эдгээр нь бүгд эрэгтэй загвартай, мөн том өрөөний шүүгээнд байсан их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг алдагдсан байсан, нэг дунд гарын мөнгөн аяга нь дээр “********ийн шуурхай удирдлагын тасгаас дурсгав” гэсэн бичиглэлтэй...” гэсэн мэдүүлэг/2хх-ийн 114 хуудас/
2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Дамно” ХХК-ний ХУ1-21-598 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /2 хх-ийн 133-134 хуудас/
Яллагдагч Б.**********ын “...Би тухайн айлаас 2 ширхэг монетон бөгж, монетон гинж 1 ширхэг, 4 ширхэг мөнгөн аяга авсан. Хулгай хийж авсан эд зүйлээ **********д 980.000 төгрөгөөр өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг 12 хх-ийн 142 хуудас/
5. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *********” хотхоны ******* дугаар байрны ***** тоот********** оршин суух иргэн Г.**********ийн гэрт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч шүрэн шигтгээтэй алтан гинж, ээмэгтэй хулгайлж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх- ийн 151-154 хуудас/
Хохирогч Г.**********ийн “...өнөөдөр би 18 цагийн орчим гэртээ орж ирэхэд манай гэрийн болконы хаалга онгорхой байсан. Тэгээд би унтлагын өрөөнд орсон чинь манай гэрийн эд хогшил эмх замбараагүй болсон байсан.Тэгээд цүнх түрийвч, бор өнгөтэй жижиг эд зүйлүүд хийдэг хайрцгууд онгорхой байсан. Манай гэрээс шүрэн шигтгээтэй алтан гинж ээмэгтэй алга болсон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийм 166 хуудас/
2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Дамно” ХХК-ний ХУ1-21-992 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /2 хх-ийн 183-184 хуудас/
Яллагдагч Б.**********ын “...Би тухайн айлаас хулгай хийсэн гэхдээ алтан гинж байгаагүй. Би хулгайлсан эд зүйлсээс бөгжийг зараад гинжийг явж байгаад газар хаясан байгаа...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 192 хуудас/
6. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “************” хотхон *********** тоот оршин суух иргэн Ч.**********ын гэрт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр вакум цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч ээмэг бөгжний хослол, мөнгөн аяга, гутал зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 22.525.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх- ийн 199-215 хуудас/
Хохирогч Ч.**********ын “...Манай гэрийн нэг давхрын зурагтын хажуугийн шүүгээнд байсан 6 ширхэг мөнгөн аяганы тагшийг үлдээж, бүрсэн мөнгийг гэрт байсан жижиг хутгаар хуулж авч газар үлдээсэн байсан. Дугтуйтай 560,000 төгрөгийг авсан дугтуйг нь үлдээсэн байсан. Мөн бурхан тахил байдаг шүүгээний 2 дахь тавиур дээр байсан сү********** чулуун алтан нуухтай шүрэн толгойтой хөөрөг алдагдсан байсан. Тэгээд 2 давхрын унтлагын өрөөний хажуугийн хувцасны өрөөнд байх хувцасны шкафт байсан үнэт эдлэл хадгалдаг улаан хайрцагт доторх эд зүйлийг унтлагын өрөөний орон дээр тарааж тэр дотор байсан сувдтай ээмэг бөгж 2 хос, оюу шигтгээтэй ээмэг бөгж 1 хос, цэнхэр сафир шигтгээтэй ээмэг бөгж 1 хос, ногоон фийсүү чулуун шигтгээтэй ээмэг бөгж 1 хос, ногоон маргад шигтгээтэй бөгж 1 ширхэг, монетон кольцо 1 ширхэг, эмэгтэй алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй алтан цэцэг хээтэй ээмэг бөгж хос, алтан гинж 1 ширхэг, маргад, сафир, рубин гэх 3 чулуу холилдсон бөгж ээмэг 1 хос, маргадтай рубин чулуу орсон бөгж 1 ширхэг, цагаан сафир чулуутай монетон бөгж 1 ширхэг, цагаан циркон чулуутай монетон бугуйвч 1 ширхэг, алтан гинжтэй сувдан кулон 1 ширхэг, улаан шүрэн шигтгээтэй ээмэг бөгж 1 хос, **********оогийн байдлаар мэдэгдсэн нь эдгээр зүйлүүд байна. Эдгээр үнэт эдлэл дээрээс юм нэмэгдэж магадгүй **********оо гэртээ очо********** эхнэрийн хамт эд зүйлүүдээ дахин бүртгэх хэрэгтэй байна, эцсийн байдлаар алдагдсан зүйлүүдийнхээ үнэлгээг гаргаж өгье...” гэсэн мэдүүлэг (2 хх-ийн 222 хуудас)
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Дамно” ХХК-ний ХУ1-21-1097 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /2 хх-ийн 245-247 хуудас/
Яллагдагч Б.**********ын “...Би гэхдээ хөөрөгний толгой байхгүй хөөрөг авсан. Мөн бэлэн 420.000 төгрөг авсан. Бусад эд зүйлсээс нэг алтан бөгж, мөнгөн ээмэг, монетон ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлаад **********т нийт 800.000 төгрөгөөр өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 9 хуудас/
7. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо “*************” хотхонд үйл ажиллагаа ********** цонхоор 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Lenovo thinkpad e490” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Асег” маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг тус тус хулгайлж, бусдад 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх- ийн 15-25 хуудас/
2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 32-34 хуудас/
Хохирогч Г.**********ийн “...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 09 цаг 30 минутын үед ажил дээрээ буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “**********н” хотхоны ******* тоот********** ирсэн чинь манай ажил дээр хулгай орчихсон, эд зүйлс эмх замбараагүй байдалтай байсан. 2 давхарт байсан зөөврийн компьютер алга болгочихсон байсан. Тэгээд би доошоо В1 давхар руу буусан чинь газарт сэйф онгорхой ойр хавьд нь баахан бичиг баримт хөглөрчихсөн сургалтын танхимын өрөөний цонх нь онгорхой байсан...Миний хувийн нөүтбүүк болон байгууллагын нөүтбүүк хулгайд алдагдсан байгаа...” гэсэн мэдүүлэг/3 хх-ийн 45, 47 хуудас/
Гэрч О.**********гийн “...Ажил дээр до********** талын В1 давхрын цонх онгорхой 1 дүгээр давхарт байсан сейф, В1 давхарт зөөвөрлөгдөөд ирчихсэн, эд зүйл эмх замбараагүй, сейфэн дотор байсан бичиг баримтууд газар хөглөрчихсөн. Манай нягтлангийн ашигладаг Ленова брэндийн нөүтбүүк алга болчихсон. Манай сэтгэл зүйч **********ийн эзэмшлийн Асэр брэндийн нөүтбүүк бас алдагдчихсан байдалтай байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 52 хуудас/
2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Дамно” ХХК-ний ХУ1-21-990 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /3 хх-ийн 63-64, 70 хуудас/
Яллагдагч Б.**********ын “...Би хулгай хийсэн эд зүйлээ гудамжинд явж байсан үл таних эд зүйлийг худалдсан байгаа...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 78 хуудас/
8. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “**********” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “******************” ХХК-ний цонхоор 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Lenovo” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Macbook pro” маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг тус тус хулгайлж, бусдад 2.544.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх- ийн 94-104 хуудас/
Хохирогч Н.**********ын “...Би 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 08 цаг 45 минутад Хан-Уул дүүргийн ******* хотхон ********* байрлах *********ХХК-ний ажил дээрээ ирээд ...өрөө рүүгээ оро********** цүнхээ тавьчхаад ширээн дээр байсан нөтбүүк байхгүй байхаар нь тэр хавиар хайхад байхгүй байхаар...нягтлан б**********огч ********** руу залгаад “нөтбүүк авч явсан юм уу? Цонхоо хаагаагүй явсан юм уу?” гэж асуухад “үгүй цонхоо хаагаад орхисон” гэсэн. Тэгэхээр нь захирлын өрөөнд орох********** ширээн дээр нь байсан макбүүк байхгүй болсон байсан бөгөөд үүдний хэсгээр тагт руу гардаг вакум хаалга онгорхой цаад талд нь сандал даруулаад тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх- ийн 115 хуудас/
2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Дамно” ХХК-ний ХУ1-21-787 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /3 хх-ийн 128-129 хуудас/
Яллагдагч Б.**********ын “...Би хулгай хийсэн эд зүйлээ урт цагаан орчим явж байгаад үл таних хүнд 250.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг/3 хх-ийн 147 хуудас/
9. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “***********” хотхоны **** дугаар байрны ******тоот********** оршин суух иргэн Г.**********ын цонхоор 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1-9 инчийн 34 ширхэг мөнгөн аяга, алтан бөгж зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 13.352.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх- ийн 156-171 хуудас/
Хохирогч Г.**********ын “...Гал тогооны өрөөнд байсан 34 орчим мөнгөн аяга алга болсон. Мөн бурхны өрөөнд байсан их гарын мөнгөн аяга 1 ширхэг алга болсон байна...Манай гэрээс 9 инчийн мөнгөн аяга 1 ширхэг 850.000 төгрөгийн, 8 инчийн мөнгөн аяга 1 ширхэг 800.000 төгрөг, 7 инчийн мөнгөн аяга 1 ширхэг хээтэй 450.000 төгрөг, 7 инчийн мөнгөн аяга 2 ширхэг хээгүй нийлээд 840.000 төгрөг, 6 инчийн мөнгөн аяга хээтэй 1 ширхэг 320.000 төгрөг, 5 инчийн мөнгөн аяга хээгүй 6 ширхэг нэг нь 240.000 төгрөг нийт 1.440.000 төгрөг, 5,5 инчийн мөнгөн аяга хээгүй 9 ширхэг хээтэй 1 ширхэг нэг нийт 2.745.000 төгрөг, 4 инчийн мөнгөн аяга хээтэй 1 ширхэг 185.000 төгрөг, 3 инчийн мөнгөн аяга хээтэй 1 ширхэг 175.000 төгрөг, 1 инчийн аяга хээгүй 8 ширхэг 100.000, хээтэй 1 ширхэг 110 000 төгрөг, 7 инчийн шармал мөнгөн аяга 1 ширхэг 1.400.000 төгрөгийн аяга нийт 34 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан бөгж хас хээтэй гар хийцийн 23 грамм орчим үнэ 5.500.000 төгрөг, 10 грамм орчим цэвэр мөнгө 320.000 төгрөгийн эд зүйлс алга болсон байсан. Мөнгөн аяганууд шинэ цагийн мөнгөн аяга байгаа юм...гэсэн мэдүүлэг/ 3 хх-ийн 183 186-187 хуудас/
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Дамно” ХХК-ний ХУ1-21-1033 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /3 хх-ийн 205-206 хуудас/
Яллагдагч Б.**********ын “...Би гэхдээ 4 ширхэг мөнгөн аяга авсан. Нэг мөнгөн аяга авдар дээр үлдээгээд гарсан. Авсан мөнгөн аягаа **********т хүнээс авсан гэж хэлээд зарсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 214 хуудас/
10. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “************” хотхоны ****** дугаар байрны *********** тоот********** оршин суух иргэн Т.**********-**********ийн цонхоор 2021 оны 10 дугаар сарын 21-ээс 24-ний өдрийн хооронд өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Чех улсад үйлдвэрлэсэн хагас автомат гар буу 1 ширхэг, 9*19 хэмжээтэй сум 80 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмээлийн мөнгөн баавар 6 ширхэг, даруулга 4 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн хяр 2 ширхэг, гинжний хослол 1, улаан м**********он хусуур 1 ширхэг, зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 24.429.733 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 223-230, 234-241 хуудас/
2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх-ийн 243 хуудас/
Хохирогч Т.**********-**********ийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүрэгт байх “Интер мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад 2021 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 13 цагийн орчим эхнэр ********** гэрт хулгай орсон талаар утсаар мэдэгдсэн. Би хажуугаас харахад манай гэрийн нэг давхрын том өрөөний гадагш гардаг вакум цонхны хаалганы шилийг хагалж гэр нэвтрэн орсон байсан. Манай чех улсад үйлдвэрлэгдсэн С2-75-ЗР /9*19/ хагас автомат төрлийн гар буу 1 ширхэг, 9 мм сум 80 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, 40 гр алтан гинж 1 ширхэг, 18 гр алтан бөгж 1 ширхэг, мөнгөн эмээлийн баавар 6, даруулга 4 ширхэг, эмээлийн мөнгөн хяр 2 ширхэг, мөнгөн хазаар 1, мөнгөн тоногтой ташуур 1 ширхэг, улаан м**********он хусуур 1, сойтог 1, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол зэрэг эд зүйлс алдагдсан байсан”....гэсэн мэдүүлэг/3 хх-ийн 246-247 хуудас/
Гэрч Г.**********ын “...Гэртээ орж ирэхэд болконы цонх хагарсан, гэрийн эд хогшил хөдөлгөөнд орсон байдалтай байхаар нь би дээшээ 2 давхарт байх унтлагын өрөөнд орох********** хувцасны шкафт байсан хувцасны хайрцаг савыг задалсан эмх замбараагүй болгосон байхыг хараад Цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. Эрэгтэй хүний алтан гинж 1 ш, эрэгтэй хүний алтан бөгж 1 ш, мөнгөн ээмэг 1 хос алдагдсан бөгөөд манай нөхрийн ногоон өнгийн үүргэвчинд хайрцагтай байсан гар буу нь 30 ширхэг сумны хамт алдагдсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 249 хуудас/
Гэрч О.**********ын “...12 цаг өнгөрч байхад “**********" хотхоны ******** тоот********** ирэхэд гэрийн хаалга нь цоожтой байсныг гэрийн эзэн ********** хаалгаа онгойлгож бид нар дотогш орох********** гэрт нь хулгай орсон байдалтай байсан тул цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн.”... гэсэн мэдүүлэг/ 4 хх-ийн 2 хуудас/
2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Дамно” ХХК-ний ХУ1-21-627 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /4 хх-ийн 15-17 хуудас/
2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Дамно” ХХК-ний ХУ1-21-727 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /4 хх-ийн 22-25 хуудас/
Яллагдагч Б.**********ын “...Гэрт оро********** 2 давхрын шүүгээнээс гар буу 1 ширхэг, хайрцагтай сум, хар өнгийн сейфт байсан...бөгж 1 ширхэг, дрон 1 ширхэг, 1 давхраас эмээлийн тоноглол, хазаар, хяр, ташуур хусуур, гал тогооны өрөөнөөс 3 ширхэг мөнгөн аяга, мөн монетон бөгж, гинж зэргийг авсан...Мөнгөөрөө баар паб хэсэж архи ууж хэд хоног яваад мөнгөө үрж дуусгасан...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 49 хуудас/
11. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “**********” хотхон *********дугаар байрны ***** тоот********** оршин суух иргэн Э.**********ын цонхыг чулуугаар хагалж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч алтан бөгж, алтан гинж, 100 ам доллар зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 2.426.897 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх- ийн 60-65 хуудас/
2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-ийн 66-68 хуудас/
Хохирогч Э.**********ын “...Гэртээ оро********** хувцсаа солих гээд унтлагын өрөөндөө ортол орон дээр алтан гинж, мөн бөгжний хайрцаг онгорхой, хажууд нь миний түрийвч байсан. Тэгээд би гинж, бөгжөө хайх гэж хүүхдийн өрөө рүү ортол цонх нь хагарчихсан байсан. Манайх 1 дүгээр давхарт байдаг болохоор хулгайч орсон байна гэж б**********о********** болкон руугаа очиж хартал цонх нь онгорхой байсан...шургуулгад байсан алтан бөгж, алтан гинж, 100 долларын дэвсгэрт хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг/4 хх-ийн 71 хуудас/
2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Дамно” ХХК-ний ХУ1-21-727 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /4 хх-ийн 75-76 хуудас/
Яллагдагч Б.**********ын “...Цонхыг нь чулуугаар хагалж оро********** унтлагын өрөөний шүүгээнээс шаргал өнгөтэй бөгж, гинж байсныг авсан. Мөн 100 доллар авсан...Бөгж гинжийг Хархорин зах дээр танихгүй эмэгтэй хүнд 690.000 төгрөгөөр зарсан...мөнгөөрөө архи дарс уугаад дуусгасан юм...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 107 хуудас/
12. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “*******” хотхон **** байрны *****тоот********** оршин суух иргэн Г.**********ийн гэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон ээмэг бөгж, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 844.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх- ийн 113-119 хуудас/
Хохирогч Г.**********ийн “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо *********** 1 байр 87 тоот********** нөхөр хүүхдийн хамтаар оршин суудаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээсээ 13 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гадуур явсан. Тэр өдрөө 21 цагийн үед гэртээ ирэхэд гэрээс эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 122 хуудас/
Гэрч Х.**********ын “...Бид 2 гэртээ ортол том өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд том өрөөний цонхоо хаагаад эргээд хартал эхнэр жижиг өрөө рүү оро********** гарч ирээд жижиг өрөөний цонх онгорхой байна гэсэн. Тэгэхээр нь би жижиг өрөө рүү оро********** хаалгаа онгойлгох********** цонх онгорхой цонхны цаана түр тар гэхээр нь цонхоороо гараад араас нь гүйхэд 9-13 насны 3 хүүхэд байсан. Тэгээд тэр 3 хүүхдээс цонх уруу хүн орсон уу гэхэд мэдэхгүй хараагүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 127-128 хуудас/
2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Дамно” ХХК-ний ХУ1-21-678 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /4 хх-ийн 135-136 хуудас/
Гэрч Ц.**********ийн “...хүмүүсээс хувиараа эд зүйл худалдан авдаг болохоор зарим хүмүүс нь хулгай хийсэн эд зүйлээ зарсан юм шиг байгаа юм. Тэр хүмүүс нь ээжид болохоор хулгай хийсэн талаараа хэлэхгүй хөдөө орон нутагаас алт мөнгө худалдан аваад хот********** авчирч зарж байна гээд өгдөг байсан юм шиг байна лээ...Манай ээж Хархорин зах дээр захын талбай дээр зогсо********** эд зүйл хямдхан худалдан авна гэсзн зар зүуээд эд зүйл худалдан авдаг юмаа...гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 26 хуудас/
Гэрч М.**********ын “...Надад эвдэрсэн мөнгөн эдлэл нэг л удаа зарсан байсан бөгөөд уг мөнгөн Эдлэлд эмээлийн хяр, хоёр баавар, даруулга 2 ширхэг эвдэрсэн мөнгөн аяганы мөнгө зэрэг байсан юм. Үүнийг надад 1 граммыг нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас 1000-1500 төгрөг нэмээд авсан байгаа. Авсан мөнгөн эдлэлээ буцаагаад 1000-1500 төгрөг нэмээд алт мөнгөний дарханд зарсан байгаа. **********оо ямар дарханд зарснаа санахгүй байна...Надад хэлэхдээ хүн хөдөөгөөс хямдхан мөнгөн эдлэл авчирч өгсөн юм аа гээд хэлэхээр нь итгээд авсан юм...********** нь эд зүйл худалдан авна гэсэн зар зүүгээд зогсож байдаг хүн юм... гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 30-31 хуудас/
Гэрч Ч.**********гийн “...**********т хоёр удаа нэг залуу эвдэрсэн мөнгөн аяганы мөнгийг өгч байсан. Түүний өмнө нэг удаа монетон бас монетон бөгж өгч байсан. Түүнээс өөр ямар нэг эд зүйл дээрх залуугаас худалдан авч байгаагүй. Би нэрийг нь яаж мэдээд байна гэхээр хөдөөгөөс мөнгөн аяганы мөнгө цуглуулж ирсэн гээд **********тай ярьж байхыг нь сонсож байсан юм...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 34 хуудас/
Яллагдагч Б.**********ын “...Би оро********** унтлагын өрөөний түбүүшигэнд байсан эмэгтэй хүний кошлек байхаар нь орон дээр асгасан, моетон ээмэг, бөгж байгаад нь авсан. Гал тогооны өрөөнөөс нэг ширхэг мөнгөн аяга аваад орсон цонхоороо буцаж гараад машиндаа суугаад явсан. ...мөнгөөрөө архи уу, хоол авч дээд дуусгасан...Би хохирогч **********-**********ын гэрээс хулгай хийсэн 2 ширхэг монетон бөгж, монетон гинж 1 ширхэг, 4 ширхэг мөнгөн аягийг хулгай хийж аваад **********т зах дээр явж байх үедээ 980.000 төгрөгөөр зараад мөнгөө бэлнээр авсан...Би хохирогч **********ийн гэрээс хулгай эд зүйлүүд, хохирогч **********-**********ын гэрээс хулгай хийсэн эд зүйлүүдийг **********т зарсан байгаа...Би ********** гэх хүнд хоёр удаа юм зарсан түүнээс өөр зүйлүүдийг зараагүй. ********** гэх хүн надаар хулгай хийлгэх захиалга өгч байгаагүй би өөрөө хулгай хийж байсан... ’’ гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 155, 5 хх-ийн 22 хуудас/
13. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********хотхоны ************ тоот********** оршин суух иргэн Т.**********гийн гэрт нэвтэрч, эмээлийн мөнгөн хэрэглэл, ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 22.620.880 төгрөгийн хохирлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон бусдад 117.588.310 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 121-126-р хуудас/,
Т.**********гийн гэрч, хохирогчоор өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ ирээд хүүхдэдээ хувцас аваад гарсан. Тэр үед манай гэрт хулгай ороогүй байсан. Ингээд өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчим гэртээ орж ирсэн чинь 2 давхар руу гарах шатны до********** талын узелийн өрөөний хаалга онгорхой, гал тогооны өрөөний цонх хагас онгорхой байхаар нь гайхаад гэрийн эд хогшлоо бүртгэж эхэлсэн. Энэ үед гал тогооны тавилган дээр байсан 4 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. 2 давхарт гарахад номын өрөөнд байсан 3
Эмээлийн мөнгөн тоноглол алга богосон байсан. .” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 131-132 дахь тал)
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан (5хх-ийн 176-177 дахь тал)
Яллагдагч Д.**********ын “...Угаасаа би худалдан авсан нь бөгөөд цаашаа зарсан байгаа тул хүлээн зөвшөөрч байна...Би **********оос анх 2021 оны 07 билүү 8 сард 2 ширхэг монетон бөгж, монетон нарийн гинж, 4 ширэг эвдэрсэн аяганы мөнгө зэргийг худалдан авсан. ...буцаагаад хөдөөнөөс бил үү хаанаас билээ танихгүй хоёр дархан ирээд монетон эд зүйлсийг худалдан авсан. Би 1 гр дээр нь 4000 төгрөг нэмээд зарсан байгаа. ...Тэгээд хамгийн сүүлд **********оос 2021 оны 11 сарын 12-ны өдөр 1 ширхэг эмээлийн хяр, мөнгөн аяганы хуулсан мөнгө, эмээлийн баавар, даруулга 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг бүтнээр худалдаж авсан. Уг худалдан авсан эд зүйлээ мөн алт мөнгөний ченж хийдэг **********т 1 гр дээрээ 5000 төгрөг нэмж зарсан байгаа. Эвдээгүй хоёр мөнгөн аягийг зараагүй байж байгаад буцаагаад өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг/4 хх-ийн 169, 5 хх-ийн 19 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.**********, Д.********** нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Шүүгдэгч Б.********** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “*************” хотхоны ****** дугаар байрны ***** тоот********** оршин суух иргэн Л.**********ийн гэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний 23 цагийн орчим хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, мөнгө аяга, эмээлийн мөнгөн тоног зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 13.090.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “**********” хотхоны ***** дугаар байрны *****тоот********** оршин суух иргэн Н.**********ы гэрт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон гинж, “ЛЖ экс 6” маркийн гар утас, бэлнээр 3.500.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 4.490.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “******” хотхоны ***** тоот оршин суух Б.**********ийн гэрт цонхоор 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 120,000 төгрөг, 1 ширхэг мишок зэргийг хулгайлж, бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, *****угаар байрны ****тоот********** оршин суух иргэн Ц.**********-**********ын гэрт 2021 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 19- ний хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, гинж, монетон бөгж, алтан бөгж зэрэг эд зүйл хулгайлж бусдад 6.340.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “******” хотхоны **** дугаар байрны 1*****тоот********** оршин суух иргэн Г.**********ийн гэрт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч шүрэн шигтгээтэй алтан гинж, ээмэгтэй хулгайлж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “*****” хотхон **** тоот оршин суух иргэн Ч.**********ын гэрт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр вакум цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч ээмэг бөгжний хослол, мөнгөн аяга, гутал зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 22.525.800 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо “********” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “************ ТББ-ын цонхоор 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Lenovo thinkpad e490” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Асег” маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг тус тус хулгайлж, бусдад 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “**********ант” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “************” ХХК-ний цонхоор 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Lenovo” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Macbook pro” маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг тус тус хулгайлж, бусдад 2.544.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “**********” хотхоны ********* дугаар байрны *********** тоот********** оршин суух иргэн Г.**********ын цонхоор 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1-9 инчийн 34 ширхэг мөнгөн аяга, алтан бөгж зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 13.352.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “***********” хотхоны ****** дугаар байрны ********** тоот********** оршин суух иргэн Т.**********-**********ийн цонхоор 2021 оны 10 дугаар сарын 21-ээс 24-ний өдрийн хооронд өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Чех улсад үйлдвэрлэсэн хагас автомат гар буу 1 ширхэг, 9*19 хэмжээтэй сум 80 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмээлийн мөнгөн баавар 6 ширхэг, даруулга 4 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн хяр 2 ширхэг, гинжний хослол 1, улаан м**********он хусуур 1 ширхэг, зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 24.429.733 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “**************” хотхон *******дугаар байрны *****тоот********** оршин суух иргэн Э.**********ын цонхыг чулуугаар хагалж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч алтан бөгж, алтан гинж, 100 ам доллар зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 2.426.897 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “*******” хотхон ************ байрны ****тоот********** оршин суух иргэн Г.**********ийн гэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон ээмэг бөгж, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 844.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны ****** тоот********** оршин суух иргэн Т.**********гийн гэрт нэвтэрч, эмээлийн мөнгөн хэрэглэл, ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 22.620.880 төгрөгийн хохирлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон бусдад 117.588.310 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримтаар шалган тогтоосон нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөн шүүгдэгч Б.**********ын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэргээр Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгөд шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр хулгайлсан болох нь тогтоогдож байна.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн шинэ ойлголт юм.
Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах б**********ит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгох.
Б.**********ын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харьцуулан дүгнэж, нэгтгэн үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын үндэс болгосон гэх шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.********** нь хулгайлах гэмт хэргийг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон бусдад их хэмжээний хохирол учруулан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож,
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдэж байгаа нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзнэ.
1.2 Шүүгдэгч Д.********** нь шүүгдэгч Б.**********ын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “**************” хотхоны **** дугаар байрны ****тоот********** оршин суух иргэн Л.**********ийн гэрээс хулгайлсан мөнгө аяга, эмээлийн мөнгөн тоног зэрэг эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан,
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, **** дугаар байрны *****тоот********** оршин суух иргэн Ц.**********-**********ын гэрээс хулгайлсан мөнгөн аяга, гинж, монетон бөгж, алтан бөгж зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 7 дугаар сараас 8 дугаар сард өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримтаар шалган тогтоосон нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөн шүүгдэгч Д.**********ын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд буюу өөртөө хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор хөрөнгийн өмчлөгчийг өөрчилсөн, шилжүүлсэн” шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний б**********ит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно.
Объектив тал: Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний б**********ит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдэл эс үйлдэхүй байна.
Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэж гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан байхыг хэлнэ.
Гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн гэж эх үүсвэрийг нь өөрчлөх, тухайн хүний нэрээс хасах, өөр хүнд шилжүүлэх хэлбэрээр илэрнэ.
Мөнгө угаах гэмт хэргийн субъектив шинж: Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэгдэнэ. Гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилготой байна
Шүүгдэгч Д.**********, шүүгдэгч Б.**********ын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “*****” хотхоны *****дугаар байрны **** тоот********** оршин суух иргэн Л.**********ийн гэрээс хулгайлсан мөнгө аяга, эмээлийн мөнгөн тоног зэрэг эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан,
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ****дугаар байрны ****тоот********** оршин суух иргэн Ц.**********-**********ын гэрээс хулгайлсан мөнгөн аяга, гинж, монетон бөгж, алтан бөгж зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 7 дугаар сараас 8 дугаар сард өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эдийн засгийн эсрэг ...мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бэсүд овгийн **********гийн ********** нарт дээрх гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.**********, Д.********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт боло********** гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.********** нь шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Д.**********ыг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.********** энэ хэргийн улмаас 117.588.310 төгрөгийн хохирол учруулсан. Хохирогч **********-**********эд буцаан өгсөн эд зүйлийн үнэлгээг хасаж 113.952.577 төгрөгийн үлдэгдэлтэй. Үүнээс Д.**********ын 4.980.000 төгрөгөөр худалдан авсан эд зүйлийн үнэлгээг хасаж 108.972.577 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах нь зүйтэй. Шүүгдэгч Д.**********аас 4.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас шүүгдэгч Д.********** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, шүүгдэгч Б.********** 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 11 дүгээр сарын 17-ны өдрөөс цагдан хоригдож, өнөөдрийн байдлаар 367 хоног цагдан хоригдсон. Эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хавсаргах, саарал өнгийн хутгыг устгах саналтай. Мөн 31 ширхэг тагш эд мөрийн баримтаар хураагдсан. Хохирогч нарт буцаан өгье гэхэд хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй. Үнэлгээ хийлгээгүй. Гэсэн санал дүгнэлтийг шүүхэд гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Б.**********ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Б.**********ын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.********** нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдаж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон нийт 367 (гурван зуун жаран долоо) хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.**********ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, т**********орхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж т**********орхойлжээ.
Иймээс шүүгдэгч Д.**********ын эдлэх 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Д.**********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.**********т 13.090.000 төгрөгийн, хохирогч Н.**********д 3.500.000 төгрөг, хохирогч Б.********** 190.000 төгрөг, хохирогч Ц.**********-******************** 6.340.000 төгрөг, хохирогч Г.**********т 2.000.000 төгрөг, хохирогч Ч.**********т 22.525.800 төгрөг, “************” ХХК-д 2.735.000 төгрөг, “***************” ХХК-д 2.544.000 төгрөг, хохирогч Г.**********ад 13.352.000 төгрөг, хохирогч Т.**********-**********эд 24.429.733 төгрөг, хохирогч Э.**********т 2.426.897 төгрөг, хохирогч Г.**********т 844.000 төгрөг, хохирогч Т.**********д 22.620.880 төгрөгийн нийт 117.588.310 төгрөгийн б**********ит хохирол учирсан бөгөөд эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.**********т 1.200.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг аяга, 180.000 төгрөгийн үнэ бүхий аяга
Шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********оос 108.972.577 /зуун найман сая есөн зуун далан хоёр мянга таван зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгох,
- шүүгдэгч Д.**********аас 4.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.**********т 4.000.000 төгрөг, хохирогч Ц.**********-******************** 980.000 төгрөгийг олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сааран өнгийн хутга 1 ширхэг, м**********он тагш 31 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг СиДи зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт **********ын ********** бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч “Хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн гэм буруутайд
- шүүгдэгч Бэсүд овогт **********гийн **********ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.**********ыг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.**********ыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******************** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.**********ын цагдан хоригдсон нийт 367 (гурван зуун жаран долоо) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********ын эдлэх 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********оос 108.972.577 /зуун найман сая есөн зуун далан хоёр мянга таван зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж,
- хохирогч Л.**********т 9.090.000 төгрөгийн, хохирогч Н.**********д 4.490.000 төгрөг, хохирогч Б.********** 190.000 төгрөг, хохирогч Ц.**********-******************** 5.360.000 төгрөг, хохирогч Г.**********т 2.000.000 төгрөг, хохирогч Ч.**********т 22.525.800 төгрөг, “**********” ХХК-д 2.735.000 төгрөг, “***********” ХХК-д 2.544.000 төгрөг, хохирогч Г.**********ад 13.352.000 төгрөг, хохирогч Т.**********-**********эд 20.794.000 төгрөг, хохирогч Э.**********т 2.426.897 төгрөг, хохирогч Г.**********т 844.000 төгрөг, хохирогч Т.**********д 22.620.880 төгрөгийн тус тус олгох,
- шүүгдэгч Д.**********аас 4.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.**********т 4.000.000 төгрөг, хохирогч Ц.**********-******************** 980.000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сааран өнгийн хутга 1 ширхэг, м**********он тагш 31 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг СиДи зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.******************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.******************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.**********т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ
ШҮҮГЧИД С.БАЗАРХАНД
Х.**********БАЯР