| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2019/01313/И |
| Дугаар | 101/ШШ2019/01603 |
| Огноо | 2019-05-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2019/01603
2019 оны 05 сарын 29-ний өдөр Дугаар 101/ШШ2019/01603 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д О овогт Б-ы О, О овогт Я-н Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2001-09-15-ны өдөр төрсөн охин Д.Д, 2007-02-28-ны өдөр төрсөн хүү Д.Э, 2010-02-23-ны өдөр төрсөн охин Д.Э нарыг эх Б.О асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 000 тоот хаягт байрлах Y-220 гэрчилгээтэй 78.9 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, зочны өрөөний ком тавилга, буйдангийн ком, хувцасны шүүгээ, 2 хүний ор, ширээний ком, гал тогооны тавилга, гал тогооны 8 ширхэг сандалтай ком, зурагт, үүдний гутлын шүүгээ шкаф, ком тавилгыг нэхэмжлэгч Б.О, Д.Д, Д.Э, Д.Э нарын өмчлөлд үлдээж, 2013-10-14-ний өдрийн 000 орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч Б.О хариуцан төлж барагдуулах, Баянзүрх дүүргийн 000 тоот хаягт байршилтай Y-220 гэрчилгээтэй автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Я.Д-н өмчлөлд үлдээж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.620.204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Д-с 318.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Я.Д, эх Б.О нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА