| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/02776/И |
| Дугаар | 101/ШШ2022/03192 |
| Огноо | 2022-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2022/03192
2022 07 04 101/ШШ2022/03192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххххх Голомт банк ХХК /РД:ххххххххххх/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бххххххххх тоот хаягт оршин суух, Гомбын Ц /РД: хххххххххххххх/, Лхамсүрэнгийн Т /РД: ххххххх/, Тгийн Г /РД: ххххххх/, Тгийн Г /РД: хххххххх/ нарт холбогдох,
Т.Г, Л.Т, Г.Ц, Т.Г нараас 18,421,260.96 төгрөг гаргуулах, Т.Гоос 8,167,103.12 төгрөг, нийт 26,588,364.08 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтөгс,
Хариуцагч Т.Г, Г.Ц, Т.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Г нь 2018 оны 06 сарын 20-ны өдөр ЗГ1165113734 тоот зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаанд зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан.
Мөн 2018 оны 07 сарын 05-ны өдөр дугаар ЗГ/116810100 тоот кредит картын гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг сарын бэлэн бус 2 хувь, сарын бэлэн гүйлгээний 3,5 хувь, эрх хэтрүүлсэний 2 хувь, хугацаа хэтрүүлсэний 1 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зарцуулалтыг хийсэн болно.
Дээрхи зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 06 сарын 20-ны өдөр ЗБ1165113734 тоот ипотекийн гэрээгээр Т.Г, Л.Т, Г.Ц, Т.Г нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19-р хороо, Шар хад 1-р хотхон, 3-р байр, 42 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204060345 дугаарт бүртгэлтэй, 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан.
Зээлдэгч нь дээр дурдсан 2 гэрээний дагуу зээийн төлбөрийг тохирсон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөөр ирсэн.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2022 оны 04 сарын 04-ний өдрийн байдлаар 2018 оны 06 сарын 20-ны өдрийн ЗГ1165113734 тоот гэрээний үүрэгт:
Зээлийн үндсэн төлбөр 10,213,015.30 төгрөг, зээлийн үндсэн хүү 7,405,951.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 709,895.84 төгрөг, даатгал 92,397.88 төгрөг, нийт 18,421,260.96 төгрөг.
2018 оны 07 сарын 05-ны өдөр дугаар ЗГ/116810100 тоот гэрээний үүрэгт:
Үндсэн төлбөр 2,792,743.44 төгрөг, хүүний төлбөрт 2,786,894.51 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүний төлбөрт 1,379,991.42 төгрөг, эрх хэтрүүлсний хүүний төлбөрт 1,207,473.75 төгрөг, нийт 8,167,103.12 төгрөг, Нийт 8,167,103.12 төгрөг.
Иймд хариуцагч Т.Г, Л.Т, Г.Ц, Т.Г нараас 18,421,260.96 төгрөг гаргуулах, Т.Гоос 8,167,103.12 төгрөг, нийт 26,588,364.08 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан.
Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч 2022 оны 05 сарын 04-ний өдөр 794,701.31 төгрөг, 2022 оны 05 сарын 19-ний өдөр 2,478,805.24 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 640,091.93 төгрөг, нийт 3,913,598.48 төгрөг төлсөн тул зээлийн гэрээний үүрэгт 22,674,765.60 төгрөгийг нэхэмжлэх ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэв.
Хариуцагч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Голомт банктай зээлийн гэрээ байгуулан зээл авсан нь үнэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нийт 3,913,598.48 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа 22,674,765.50 төгрөгийг 6 сарын хугацаанд төлнө. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахгүйгээр төлчихнө гэв.
Хариуцагч Г.Ц, Т.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Гийн тайлбарыг дэмжиж байна. Охин Т.Цэндмаа буюу Т.Гын нэрийг өөрчилсөн тухай баримтаа Голомт банкинд өгч барьцааны гэрээг бүртгүүлсэн гэв.
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 06 сарын 20-ны өдрийн ЗГ1165113734 тоот зээлийн болон мөн өдрийн ЗБ1165113734 тоот ипотекийн гэрээ, 2018 оны 07 сарын 05-ны өдөр ЗГ/116810100 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ,
зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулгууд, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбарууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Г.Ц 2022 оны 05 сарын 05, Л.Т 2022 оны 05 сарын 11, Т.Г 2022 оны 05 сарын 16, Т.Г 2022 оны 05 сарын 17-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувь гардан авсан ба шүүхийн хэлэлцүүлэгт тайлбараа гаргасан болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Т.Г, Л.Т, Г.Ц, Т.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,421,260.96 төгрөг гаргуулах, Т.Гоос 8,167,103.12 төгрөг, нийт 26,588,364.08 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2022 оны 04 сарын 04-ний өдрийн байдлаар 2018 оны 06 сарын 20-ны өдрийн ЗГ1165113734 тоот гэрээний үүрэгт:
Зээлийн үндсэн төлбөр 10,213,015.30 төгрөг,
Зээлийн үндсэн хүү 7,405,951.94 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү 709,895.84 төгрөг,
Даатгал 92,397.88 төгрөг, нийт 18,421,260.96 төгрөг.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2022 оны 04 сарын 04-ний өдрийн байдлаар 2018 оны 07 сарын 05-ны өдөр дугаар ЗГ/116810100 тоот гэрээний үүрэгт:
Үндсэн төлбөр 2,792,743.44 төгрөг,
Хүүний төлбөрт 2,786,894.51 төгрөг,
Хугацаа хэтрүүлсний хүүний төлбөрт 1,379,991.42 төгрөг,
Эрх хэтрүүлсний хүүний төлбөрт 1,207,473.75 төгрөг, нийт 8,167,103.12 төгрөг,
Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нар 2022 оны 05 сарын 04-ний өдөр 794,701.31 төгрөг, 2022 оны 05 сарын 19-ний өдөр 2,478,805.24 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 640,091.93 төгрөг, нийт 3,913,598.48 төгрөг төлсөн тул зээлийн гэрээний үүрэгт нийт 22,674,765.60 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн тайлбарлалаа.
Зээлдэгч Т.Г нь Голомт банктай 2018 оны 06 сарын 20-ны өдөр ЗГ1165113734 тоот зээлийн гэрээ байгуулан хөрөнгө оруулалтын зориулалтаар 15,000,000 төгрөгийг, жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн зээлдэгч Т.Г нь зээлдүүлэгч Голомт банктай 2018 оны 06 сарын 20-ны өдөр ЗБ1165113734 тоот ипотекийн гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт Т.Г, Л.Т, Г.Ц, Т.Г нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 1-р хотхон, 3-р байр, 42 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204060345 дугаарт бүртгэлтэй, 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2018 оны 06 сарын 20-ны өдрийн ЗБ1165113734 тоот барьцааны гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2018 оны 06 сарын 20-ны өдрийн ЗБ1165113734 тоот барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2018 оны 06 сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон ба Т.Гын нэрээ өөрчилсөн гэх талаар дүгнэх шаардлагагүй.
ХХ-ийн 8-15, 20-22 дугаар тал/
Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 1-р хотхон, 3-р бай, 42 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204060345 дугаарт бүртгэлтэй, 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц Т.Г, Л.Т, Г.Ц, Т.Г нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 22, 22 дугаар хуудасны ар тал/
Мөн хариуцагч Т.Г нь Голомт банктай дахин 2018 оны 07 сарын 05-ны өдөр ЗГ/116810100 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий картыг 2 жилийн хугацаатай эзэмшихээр,
Гэрээний 2 дугаар зүйлд зааснаар картын жилийн хураамж 35,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн мөнгө авсаны сарын хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн сарын хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн сарын хүү 1 хувь, зээлийн эрхээс бэлэн мөнгө авах боломжит хувь 75 хувь,
төлбөр эргэн төлөх доод хэмжээг 10 хувь, эргэн төлөх өдөр сар бүрийн 15 өдрөөс өмнө, зааснаар зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 1 сар хэмээн тус тус харилцан тохирчээ.
/ХХ-ийн 13-15 дугаар тал/
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж,
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заажээ.
Дээрх хуульд заасны дагуу зээлдүүлэгч Голомт банк нь зээлийн гэрээ болон кредит картын гэрээг үндэслэн зээлдэгч Т.Гийн нэр дээр зээлийн данс нээн зээлийг олгон зээлдэгч Т.Г зээлийг ашиглаж эхэлсэн нь 2018 оны 06 сарын 20-ны өдрийн ЗГ1165113734 тоот зээлийн гэрээний болон 2018 оны 07 сарын 05-ны өдрийн ЗГ/116810100 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний дагуу нээсэн зээлийн дансны хуулгуудаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 16-19 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Голомт банк болон хариуцагч буюу зээлдэгч Т.Г нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч Голомт банкны зээлдэгч Т.Гтой байгуулсан дээр дурьдсан барьцаат зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2022 оны 04 сарын 04-ний өдрийн байдлаар 2018 оны 06 сарын 20-ны өдрийн ЗГ1165113734 тоот гэрээний үүрэгт зээлдэгч нь:
Зээлийн үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 12,458,118.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 810,886.17 төгрөг, даатгал 177,826.37 төгрөг, нийт 28,446,831.15 төгрөг төлөхөөс үндсэн зээл 4,786,984.70 төгрөг, үндсэн хүү 5,052,166.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100,990.33 төгрөг, даатгал 85,428.49 төгрөг, нийт 10,025,570.19 төгрөг төлсөн байна.
Мөн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн ЗГ/116810100 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүрэгт:
Үндсэн төлбөр 4,998,937 төгрөг, хүүний төлбөр 3,065,229.38 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 1,383,711.74 төгрөг, эрх хэтрүүлсэний хүү 1,209,25 төгрөг, нийт 10,657,103.12 төгрөг төлөхөөс үндсэн төлбөр 2,206,193.56 төгрөг, хүүний төлбөр 278,334.87 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 3,720.32 төгрөг, эрх хэтрүүлсэний хүү 1,751.25 төгрөг, нийт 2,490,000 төгрөг төлсөн байх бөгөөд дээр дурдсан тооцоололтой холбоотой зээлдэгч тал маргахгүй байгаа болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч нь 2022 оны 05 сарын 04-ний өдөр 794,701.31 төгрөг, 2022 оны 05 сарын 19-ний өдөр 2,478,805.24 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 640,091.93 төгрөг, нийт 3,913,598.48 төгрөг төлснөөр зээлдүүлэгч Голомт банк нь дээр дурдсан 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 22,674,765.60 төгрөгийг зээлдэгч талаас нэхэмжилж тайлбараа гаргасныг зээлдэгч мөн маргахгүй, төлнө хэмээн тайлбарлаж байна.
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан бөгөөд зээлдэгч уг зээлийн төлбөрийг 6 сарын хугацаанд төлнө хэмээн тайлбараа гаргаж байгаа болно.
Зээлдэгч Т.Гийн зээлдүүлэгч Голомт банктай 2018 оны 06 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр нь ЗБ1165113734 тоот ипотекийн гэрээ байгуулан Т.Г, Л.Т, Г.Ц, Т.Г нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 1-р хотхон, 3-р байр, 42 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204060345 дугаарт бүртгэлтэй, 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан ба хариуцагч Л.Т, Г.Ц, Т.Г нар 2018 оны 06 сарын 20-ны өдрийн ЗБ1165113734 тоот барьцааны гэрээг Голомт банктай байгуулан, барьцаа хөрөнгийн өмчлөгчийн үүднээс хариуцагчаар оролцож байгаа тул барьцаа хөрөнгийн өмчлөгч Л.Т, Г.Ц, Т.Г нар зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Т.Гоос 22,674,765.60 төгрөг гаргуулан Голомт банк ХХК-д олгож, Л.Т, Г.Ц, Т.Г нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.Г зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Т.Г, Л.Т, Г.Ц, Т.Г нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 1-р хотхон, 3-р байр, 42 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204060345 дугаарт бүртгэлтэй, 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Л.Т нь ар гэрийн гачигдлын улмаас хөдөө орон нутагт зорчиж байгаа талаар хариуцагч нар тайлбарласан ба талууд хэн аль нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул хариуцагч Л.Тгийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Т.Гоос 22,674,765.60 төгрөг гаргуулан Голомт банк ХХК-д олгож, Л.Т, Г.Ц, Т.Г нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.Г зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Т.Г, Л.Т, Г.Ц, Т.Г нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 1-р хотхон, 3-р байр, 42 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204060345 дугаарт бүртгэлтэй, 16 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361,092 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Гоос 271,324 төгрөгийг, хариуцагч Т.Г, Л.Т, Г.Ц, Т.Г нараас нийт 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН