Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/67

 

                               

 

 

 

                                  

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Э.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн 201721000132 дугаартай, 178/2017/0063/Э/ индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар  сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, 1995 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 23 настай,эрэгтэй, ******* регистрийн дугаартай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх дүүгийн  хамт  Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн ******* тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жил 05 сарын хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/       

Шүүгдэгч Э.******* нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг давсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дотор байрлах 2 давхар худалдааны төвд 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн орчим нэвтэрч 8 ширхэг хос пүүз, 40 ширхэг трико, бэлэн 18000 төгрөг хулгайлж, хохирогч Л.*******д 878000 төгрөгний  хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                               

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: .2017 олны 04 дүгээр сарын 22-ны өдөр Их буян захаас 6 ширхэг пүүз,2 хос пүүз ,40 ширхэг трико хулгайлж аваад Хан орд зах орж 1 пүүзийг 15000 төгрөгөөр, 1 ширхэг триког 1000-1500 төгрөгөөр зарсан.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэв.

Хохирогч Л.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн үед нөхөр О.*******гийн хамт павилоноо цоожлоод явсан. Орой 18.30 цагийн үед манай хажуугийн павилоны Алтанцэцэг яриад танай павилонд хулгай орсон байна гэхээр нь нөхөр *******гийн хамт ирэхэд павилоны гүйдэг хаалгыг замаас нь гаргаж эвдээд заагаар нь хүн орсон бололтой байхаар нь цагдаа дуудсан.Цагдаа ирсний дараа бараануудаа бүртгэж үзэхэд шалан дээгүүр өрсөн байсан пүүзнүүдээс 6 хос, хайрцганд хураалттай байсан пүүзнүүдээс 2 хос, уутанд хийсэн байсан 40 ширхэг хар цагаан өнгийн триког ууттай нь паскан дотор байсан 18000 төгрөгийг хулгайлж авсан байсан.Надад нийт  878000 төгрөгийн хохирол учирсан.Зарим бараануудаа буцааж аваад 330000 төгрөг үлдсэн  гэжээ. / хх-23-р хуудас/

Гэрч О.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай павилонд хулгай орж павилоны шалан дээгүүр өрсөн байсан пүүзнүүдээс 6 хос, хайрцганд хураалттай байсан пүүзнүүдээс 2 хос, уутанд хийсэн байсан 40 ширхэг хар цагаан өнгийн триког ууттай нь паскан дотор байсан 18000 төгрөгийг хулгайлж авсан байсан. Павилоныхоо эвдэрсэн хаалгыг 20000 төгрөгөөр засуулж, цоожийг нь солиулсан гэжээ. / хх-24-р хуудас/

Гэрч Ч.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хар орд зах дээр бараагаа зараад сууж байтал пүүз трико барьсан залуу ирээд зарахаар нь харж зогсож байгаад хүн худалдаж авахаар нь пүүзнээс нь харж байгаад хамгийн бага размераас нь  3 ширхэг пүүз авсан.Тэр залуу буцаж эргэж ирээд мөнгийг нь авна гэсэн боловч ирээгүй.Пүүзний үнийг нь асуугаагүй, дараа нь цагдаа ирээд пүүзнүүдийг хураагаад аваад явсан  гэжээ. /хх-25-р хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2017 оны 04 дүгээр сарын 22-ны орой 17-19 цагийн үед Хан орд хүнсний захын хашаанд бор царайтай туранхай залуу орж ирээд пүүз трико зарж байснаас би 42 размерийн 1 пүүзийг 10000 төгрөгөөр худалдаж авсан.тэр залуу жаахан согтуу байх шиг байсан. Бараанууд нь олон тоотой байсан болохоор хулгайнх гэж бодоогүй гэжээ./хх-26-р хуудас/

Гэрч Г. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр пүүз трико зарж байсан залуугаас 3 ширхэг триког 3000 төгрөгөөр худалдаж авсан.хүмүүс аваад байхаар нь хямдхан зарж байгаа юм байна гэж бодоод авсан. Маргааш нь цагдаа ирээд аваад явсан. Тухайн үед тэр залуугаас архи үнэртэж байсан гэжээ. /хх-27-р хуудас/

Гэрч М. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан орд зах дотор нэг залуу пүүз трико хямдхан зарж байхаар нь би 2 ширхэг торико 2000 төгрөгөөр авсан. Тэгсэн дараа нь цагдаа ирээд аваад явсан. Хулгайнх гэж мэдээгүй гэжээ./хх 28-р хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан орд хүнсний захын хашаан дотор нэг залуу хүмүүс тойруулчихсан бараа зарж байсан. Би тэрнээс 2 пүүз 1 триког 31500 төгрөгөөр худалдаж авсан. Тэгтэл маргааш нь цагдаа ирээд аваад явсан.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх20-21-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-33-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-50-53-р хуудас/зэрэг болно.

Шүүгдэгч Э.*******  нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг давсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дотор байрлах 2 давхар худалдааны төвд 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн орчим нэвтэрч 8 ширхэг хос пүүз, 40 ширхэг трико, бэлэн 18000 төгрөг хулгайлж, хохирогч Л.*******д 878000 төгрөгний  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.*******гийн мэдүүлэг, гэрч О.*******, Ч.*******, Б.,Г.,М., Б. нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,эд зүйл үнэлсэн тухай тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.******* нь бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байна гэж үзлээ.

2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал, гэмт хэрэг давтан үйлдсэн гэх нөхцлүүд тусгагдаагүй тул шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан ялыг 2015 оны эрүүгийн хуульд нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь хохирогч Л.*******д 878000 төгрөгний хохирлыг барагдуулсан болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг, цагдаагийн газарт өгсөн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй , битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл 98 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдах нь зүйтэй .

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г эд хөрөнгө хураахгүйгээр, 06 / зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 06 / зургаан/ сарын баривчлах ялаас чөлөөлсүгэй.

4.Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. .

5.Шүүгдэгч Э.******* нь  98 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.  

6. Шүүгдэгч Э.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах болон гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС