| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/128 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Зулаа,
Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,
Шүүгдэгч: С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514001430120 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ны өдөрт шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Цахир 7 дугаар баг 16 дугаар гудамжны 1124 тоотод байх иргэн *******ын гэрт орж насанд хүрээгүй хохирогч ******* “ээжийнхээ үгэнд ордоггүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүний хацар, зүүн нүд хэсэгт нь 1-2 удаа алгадаж үснээс гараараа зулгаан, газарт унагааж, нуруу хэсэгт нь өшиглөж биед нь зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ууцанд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал нийлж байгаа. Би хүлээн зөвшөөрч байна. Гаргасан алдаандаа харамсаж гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.
3. Насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр дүү нарын хамт унтаж байхад ах согтуу гэрт орж ирээд газар хэвтэж байснаа танай ээж чинь намайг орхиод явчихлаа өөр хүнтэй болчихлоо гээд байхаар нь та чимээгүй болоод унт эсвэл гараад ээж рүүгээ яв гэж хэлэхэд миний урдаас уурлаад гэнэт босож ирээд миний толгойтой үснээс гараараа зулгааж газарт унагааж миний дээрээс гараад нүүр хэсэгт 3-4 удаа цохиж надтай ноцолдож байгаад миний баруун гарын долоовор хуруун дээр өвдөглөж босоод газар унасан байхад миний нуруу хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөөд тэгээд босохоор нь би гарч гүйгээд эмээгийнд ороод цагдаа дуудсан. Манай дүү нар унтаж байсан. Миний нүд хөхөрч гарын хуруу хавдаж байсан. Согтуу орж ирээд манай ээжийн талаар янз янзын юм яриад байхаар нь би уурлаад та яв гээд хэлсэн. Тэрнээс болоод уурлаад намайг зодсон. ах манайд амьдардаггүй хааяа ирээд яваад байдаг. 2024 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш орж гардаг болсон байсан. Би гэртээ байдаггүй эмээтэйгээ хамт байдаг. Би эмээгийнх рүү үрж дуудлага өгсөн. Манай эмээ ганцаараа байсан бас урд талын айлын дуудлага өгсөн....гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /,
...Тухайн үед миний нүд хөхөрч гарын хуруу хавдсан байсан одоо миний бие зүгээр болсон. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
4. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. М.Есөн- Эрдэнэ гэх охин миний зээ охин байгаа юм. Харин ******* гэж манай охины найз болох гэж байгаа юм шиг байсан сайн танихгүй. Би гэртээ унтаж байтал үүрээр 04 цагийн үед манай охин ******* уйлаад хамраас нь цус гоожсон ороод ирэхээр нь би шөнө айсан байна гэж бодоод юу болсон гэж асуухад ах согтуу орж ирээд намайг зодоод байна гэхээр нь би айгаад урд талын айл руугаа ороод гэдэг охиноос цагдаа дуудаад өг гээд дуудсан тэгээд хамт цагдаа дуудчихаад гэртээ орсон. ******* охины зүүн нүд хэсэг нь улайгаад хавдаж хамраас нь цус гоожсон байсан. Маргааш нь зүүн нүд нь хөхөрсөн байсан. ахыг согтуу байхаар нь гар гэж хэлэхэд ах уурлаад намайг зодсон гэж ярьж байсан. байнга байдаггүй хааяа ирсэн байгаа харагддаг. ******* охин ер нь надтай хамт байдаг....гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Нэг хашаанд байдаг ******* манай ээжийн хамаатан харин ******* гэж хүнийг хальт харж байсан сайн танихгүй. Тухайн өдөр 04 цагийн үед унтаж байхад хаалга нүдээд Нямжав эмээ орж ирээд зодчихлоо утас унтарчхаад цагдаад дуудлага өгөх гэсэн болдоггүй цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаад Нямжав эмээтэй хамт гэрт нь ороход ******* байсан тэгээд юу болсон яасан гэж асуухад ах согтуу ороод ирсэн тэгээд яв гэхэд явахгүй намайг зодсон гэж хэлж байсан. Хамраас нь цус гоожсон нүд нь улайж, баруун гар нь гэмтсэн байх шиг байсан гараа яриад байсан. Намайг гэрт нь ороход хамрынхаа цусыг тогтоож байсан. Харин дүү нар нь унтаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
6. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дүгээр сарын 06-ны өдрийн 163 дугаартай шинжээчийн:
1. биед зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ууцанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй......гэх дүгнэлт / хх-ийн 43-44/ гэх дүгнэлт болон зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ны өдөрт шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Цахир 7 дугаар баг 16 дугаар гудамжны 1124 тоотод байх иргэн *******ын гэрт орж насанд хүрээгүй хохирогч ******* “ээжийнхээ үгэнд ордоггүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүний хацар, зүүн нүд хэсэгт нь 1-2 удаа алгадаж үснээс гараараа зулгаан, газарт унагааж, нуруу хэсэгт нь өшиглөж биед нь зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ууцанд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь насанд хүрээгүй хохирогч мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг, шинжээчийн 163 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь архидан согтуурсан үедээ үерхэж байсан гэх *******ын охин хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн нүүр хэсэгт алгадаж, үснээс нь зулгаан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч С.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч С.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч С.******* нь 2024 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нурагт Приус маркийн 97-07 УБМ авто машиныг 1.19 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн тул Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20- ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд уг торгох ялаас 2025 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн байдлаар нэг мянга гурван дөчин / 1340 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая гурван зүун дөчин мянган / 1.340.000 / төгрөгийг төлж, хоёр мянга зургаан зуун жаран / 2.660 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая зургаан зуун жаран мянган / 2.660.000 / төгрөгийг торгуулийн ялын үлдэгдэлтэй байгаа талаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч *******аас тодорхойлолтыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч С.******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ны өдөрт шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Цахир 7 дугаар баг 16 дугаар гудамжны 1124 тоотод байх иргэн *******ын гэрт орж насанд хүрээгүй хохирогч ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хоёр мянга зургаан зуун жаран / 2.660 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая зургаан зуун жаран мянган / 2.660.000 / төгрөгийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.*******эд оногдуулсан гурван мянга нэг зуун арван / 3.110 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая нэг зуун арван мянган / 3.110.000 / төгрөгийн торгох ялыг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сар дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь торгох ялыг нэмж нэгтгэсэн учир хүчингүй болж цаашид торгох нийт ялыг дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэх гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******ийн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хоёр мянга зургаан зуун жаран / 2.660 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая зургаан зуун жаран мянган / 2.660.000 / төгрөгийн торгуулийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт ялыг гурван мянга нэг зуун арван / 3.110 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая нэг зуун арван мянган / 3.110.000 / төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.*******эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ