Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Шүүгдэгч: А.*******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр, Д.Цогжавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000770369 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Боржигон овогт *******ийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 11 дүгээр сарын дунд үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутагт бэлчиж байсан иргэн ын эзэмшлийн 24 тооны адуу буюу олон тооны бод малыг өөрийн эзэмшлийн мотоциклийг ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, мал хулгайлсан,

Шүүгдэгч А.******* нь 2024 оны 06 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бүрдэн гол, доод нурууны аараг хэсгээр бэлчээрлэж байсан хохирогч Ц. н 25 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр нутагт байхад нь өөрийн эзэмшлийн мотоциклийг ашиглан хулгайлан авч хохирогч *******д 32.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг  үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Шүүгдэгч  А.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..... Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс нийтдээ 24 тооны адуу тууж явсан юм. Тухайн 24 тооны адууны 3 нь унага байсан. Тухайн адуунууд нь дугуй дотор наймын тоо тамгатай, хүрэн азаргатай, 3 шарга адуутай адуунууд байсан юм. од бол өмнө нь 2023 оны намар 3 тооны адуу зээлээр аваад агтанд өгсөн байсан бөгөө эргэж мөнгийг нь өгөөгүй өртэй байсан юм, тэр өрөндөө од адуу өгсөн боловч туранхай адуу байна гэх мэт зүйл хэлээд аваагүй., ...харин 1 адууг нь авсан. Би од тухайн адууг өгөхдөө надад зээлсэн 3  адууныхаа өрөнд энэ адуунуудыг авчих гэж хэлээд өгсөн харин хулгайлж тууж ирсэн адуу гэж хэлээгүй, мөн надтай хамт адуу туусан хамтарсан зүйл байхгүй ээ. Э.гийн хувьд бол би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас тухайн 24 тооны адууг авахаар би төлөвлөөд мотоциклдоо бензин авах гээд Бөмбөгөр сумын бензин колонк дээр очих үед Э. тааралдсан юм. Тэгээд нь тэр ямаа зарна гэж хэлсэн бөгөөд би 100 тооны ямааг 10 адуугаар солих талаар ярилцсан юм. Тэгээд би д 10 тооны адуугаа Бөмбөгөр сумын 2-р баг Улаан худаг гэх газраас очиж аваарай гэж хэлчхээд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р баг Тарваган гэх газар руу 24 тооны адууг тууж авч ирэхээр ганцаараа явсан юм. Тэгээд д тэр адуунуудыг өгөхдөө хулгайн адуу гэж хэлээгүй, хаанаас авч ирсэн гэдгээ хэлээгүй, надтай хамт тухайн 24 тооны адууг тууж ирсэн хамтарсан зүйл байхгүй ээ. болон нартай хамт 24 тооны адууг туусан зүйл болоогүй тай ямаагаар солих наймаа хийсэн, од өрөндөө адуу өгсөн зүйл болсон юм аа. Би т нийт 18 тооны адууг хохиролдоо өгсөн бөгөөд тэр 18 тооны адууны 4 тооны адуу нь жижиг биетэй адуу байсан тул 4 тооны адууг 2 тооны адуу болгон бодож тохиролцож хохирогчид одоогоор 16 тооны адууг төлж барагдуулсан байгаа бөгөөд 3 унагатай гүү нь буцаад очсон байсан. Одоо хохирогчид 4 тооны адуу өгөх хохирол дутуу байгаа юм... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 175-176  /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: ..... 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аймаг руу эмнэлэгт хэвтэх гээд явсан ба эмнэлгээс 11 дүгээр сарын 22-ны өдөр гараад хөдөө гэртээ ирсэн 2 өнжөөд буюу 11 дүгээр сарын 24-ний өдөр үхэр адуугаа олж ирэхээр явсан ба адуугаа олоогүй нутаг адуу учир ойр хавьд байгаа байх гээд хайгаад олоогүй 12 дугаар сарын 30-нд Баацагаан, Бөмбөгөр сумдын зааг гурван тээг гэх газар гурван унагатай гүүнийх нь сураг гарахаар нь очиж үзэхэд мөн байсан ба Баацагааны Банди гэх айлын азарган үрээ хураачихсан байхаар нь тууж явсаар гэрийнхээ ойролцоо ирээд явахаа байхаар нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны орой үлдээчхээд маргааш өглөө нь авах гээд очтол байхгүй болсон байсан ба дахин хайсаар байгаад 01 дүгээр сарын 06-ны өдөр олсон усад 18 тооны адуугаа одоог хүртэл олоогүй учир цагдаагийн байгууллагад хандаж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

.....А. ******* гэх залуу нь надад нийт 16 тооны адуу өгсөн тухайн 16 тооны адууны 4 тооны адуу нь бие жижиг адуунууд байсан тул тус 4 адууг 2 адуугаар бодож тооцож тохиролцсон бөгөөд надад 14 тооны адууны хохирлыг барагдуулсан. Нийт 24 тооны адуунаас 6 тооны адуу нь би олж авсан, 14 тооны адууны хохирлыг барагдуулсан, одоо 4 тооны адууны хохирлыг надад төлж барагдуулаагүй байна. Тухайн 4 тооны адууны хохирлыг надад төлчих юм бол надад хохирол гомдол санал байхгүй байна. Би адуугаа хайж машин тэргэндээ бензин хийсэн мөнгө баримттайгаа байгаа бөгөөд баримтын үнийн дүнг нэмэхэд 875.100 төгрөг болсон бөгөөд түүнийгээ нэхэмжилнэ, бас баримт цуглуулаагүй бараг ойролцоогоор 500.000 төгрөгийн зардал гаргаж алдсан малаа хайсан. Би одоо ингээд нийдээ 3 адууны 3.600.000 төгрөг, 1 азарганы 2.500.000 төгрөг, баримттай зардал 875. 100 төгрөг, баримтгүй зардал 500.000 төгрөг гээд нийтдээ 7.475.100 төгрөг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188 /,

4. Хохирогч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..... 2024 оны 06 сарын 01-ээс 2024 оны 08 сарын 01-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Чандмань сумын 1-р багийн нутаг Бүрдэнэ гол, доод нурууны аараг хэсгээр байсан миний 25 тооны адуу алга болоод одоог хүртэл ор сураггүй байгаа тул цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан юм. Нийт 25 адуу байсан. Нийт 1 азарга, байдас бүдүүн нийлсэн 13 гүү, даага 9, унага 2 байсан. Чандмань сумын ойролцоох , , , Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянцагаан, Баян- сумдын нутаг дэвсгэрүүдэд эрэн хайсан боловч одоогоор олдоогүй байна. Сэжиглэж барьсан хүн алга байна. Надаас одоогоор 3 сая орчим төгрөгийн зардал гарч байна. Бензин шатахуунд л их зардал гарсан байна... Би *******аас 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нийт 23 тооны адуу хүлээн авч, зураг хөргийг нь дараад, хэсгийн төлөөлөгчид зураг хөрөгтэй нь авч очиж өгсөн. Миний алдсан 25 тооны адуунаас 23 тооны адуу нь олдож буй нь энэ юм. Миний 25 тооны адууны 22 тооны адуу нь өнгө зүсээрээ ирсэн үүн дээр нэмж адуугаа хайхад гаргасан зардалд надад 50 хувийн цустай шарга азарга нэмж авчирч өгөөд нийт надад 23 адуу ирсэн нь энэ юм. Ингээд миний нийт 25 тооны адуунаас 3 дутуу байсан юм. Харин 2024 оны 11 сарын дундуур би Баянхонгор аймагт засуулахаар очсон машинаа авахаар очих үед надад 50 хувийн цустай байдас надад 2 адууны өртөг болгож өгсөн юм. Одоо надад 1 гүүний өртөг гэж 2.500.000 төгрөг шилжүүлнэ гэсэн түүнийгээ өгөөгүй байна. Тухайн хэрэг учрал болоод намайг Баянхонгор аймагт очиж *******тай уулзахад ******* нь уг адуунуудыг сонгуулийн үеэр Чандмань сумын наад нуруунаас тууж ирсэн. Дэлтэй адуунууд байхаар нь эзэнгүй юм бодоод туучихсан юм. 6 тооны адууг нь Галуут Бөмбөгөрийн заагт Онигоогийн /гэрч / адуунд нийлүүлж орхисон. Бусад адуунууд нь Бөмбөгөр сумд байгаа би 14 хоногт багтаагаад бүгдийг нь тууж аваачиж өгнө л гэж хэлсэн. Зарж үрж борлуулсан зүйл байхгүй гэж хэлсэн. Би сэтгэцэд учирсан хохирол гаргуулахгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Одоо 1 гүүгээ ярьсан хэлсэндээ байж 2.500.000 төгрөгөөр төлүүлчихвэл гомдол саналгүй /2-р хх-ийн 29-38 /,

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2023 оны 11 дүгээр сарын дундуур өдрийг нь сайн санахгүй хөдөө гэртээ байхад манай хүргэн ах ирж намайг хэд хоног хонинд яваад өг би сум орох ажилтай гэж хэлсэн. Би ахын мотоциклийн араар суутал ах хөдлөөд манай гэрийн зүүн урд зүг чиглэж яваад урт жалгын аманд очсон. Тэнд хүрэн азарга ногтлоод хаднаас уячихсан хажууд нь 3 гүү унагатайгаа нийт 7 тооны адуу би азарга хөтлөөд явсан ах намайг тэр хүрэн азаргыг хөтлөөд манай гадаа яваад очоорой гэж хэлээд мотоциклоо унаж би нөгөө хүрэн азарга хөтлөөд 3 унагатай гүүг нь тэнд үлдээгээд хайрхны аманд ахын гэрийн гадаа очиж морины уяанаас уячхаад гэрт нь орсон. Тэгээд харуй бүрий болж байхад Отгоо ахын гэрийн гадаа нөгөө хүрэн азаргыг *******, Отгоо ах болон наана танихгүй 3 хүн бид нар алж махыг нь ******* нэг хар машинд ачаад 3 залуугийн хамт яваад өгсөн. Би хүрэн азарганы им тамга тэмдэг нь хараагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78/,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Манайх 2023 оны 11 дүгээр сарын дундуур Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Улаан толгой гэх газарт нутаглаж байхад намайг малдаа яваад ирэхэд манайд хүрэн морь, шарга морь туугаад ирчихсэн та нэг адууг нь 700,000 төгрөгийнхөө оронд ав гэж хэлсэн. Би хүрэн морь авч хүнсэнд хэрэглэчихсэн. Тухайн үед би г 2 адуу туугаад манайд ирчихсэн байхаар нь хэний адуу талаар асуухад өөрийн адуу гэж хэлсэн. Би тэр үед нь хулгай адуу гэдгийг мэдээгүй. Тухайн үед  нэг адуугаа алаад гэх хүнтэй ачаад явсан хаана хэнд зарсан талаар мэдэхгүй. Би, , , бид нар байсан. Би д 2023 оны 09 дүгээр сард банкны мөнгө болчихлоо гэхээр нь 700,000 төгрөг зээлчих би мөнгийг нь өгч чадахгүй мал өгнө гэж яриад 2023 оны 11 дүгээр сард 1 тооны адуу өгсөн. Би 700,000 төгрөг бэлэн өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75 /,

7. Гэрч Д.ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... 2024 оны 08 сарын эхээр манай сумын иргэн нь өөрийн 25 тооны адуугаа алдаад эрэл сурал болж эхэлсэн юм. Тэгээд Баянхонгор зүгт бүдэг сураг гарлаа гэсний дагуу 2024 оны 08 сарын сүүлээр яг хэдэн байсныг нь санахгүй байна би, ах, нарын хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг руу гэх хуурай ахынх руугаа 2 мотоциклтой хамт явсан. Тэгээд Бууцагаан суманд хөдөө ахынд очоод, ахыг мал дээр нь үлдээгээд ахыг аваад бид 3, 2 мотоциклтой цааш хөдөлсөн. Тэгээд Бөмбөгөр сумд 1 шөнө өдөр болж хүмүүстэй уулзаж эрэл сурал хийж байгаад, цаашаагаа Галуут Бөмбөгөрийн заагаар явж хайсан чинь эрлийз хээр азаргатай адуунд хайж явсан адууны маань 6 тооны адуу нь үлдсэн байсан. Уг 6 тооны адуу нь 2 унагатай саран тамгатай шарга гүүтэй адуунууд байсан. Уг шарга гүү нь ахын ганц хурдан унага гаргадаг гүү тул би хараад л таньсан юм. Тэгээд адуунуудынх нь зургийг нь дарж аваад, тэр хавийн айлуудаас хэний адуу болохыг нь тогтооход Онигоо хочтой гэх айлын адуу мөн гэсэн. Ингээд алдсан зарим адуугаа олоод хэний адуунд байгааг нь мэдсэн тул шууд Баянхонгор аймгийн төвд ирээд, ахыг дуудаад аймагт ирүүлсэн. Тэгээд бид нар тэр адуу авчирч нийлүүлсэн гэх гэх залууг нь дуудаж уулзсан. , , би ******* нар хамт 1 жижиг буудалд орж архи уусан юм. Тухайн үед ******* ярихдаа би Улсын их хурлын сонгуулийн үеэр уг адууг Чандмань сумын наад нуруунд явж байгаад, дандаа дэлтэй эзэнгүй байрын адуу байхаар нь туугаад явсан. 1 хоног тууж авчирсан. Нийт 25 тооны адуу туугдаж ирээд, Галуут сумд Онигоо буюу ийн адуунд шарга гүүтэй 6-г нь үлдээсэн. Бусад адуунуудыг Бөмбөгөр сумын нутгаар үлдээсэн гэж ярьсан. Би ганцаараа явж, мотоциклтой тууж ирсэн гэж ярьсан юм. Тэгээд уг адуунуудыг 14 хоногийн дотор бөөгнүүлээд тууж ахад авч очиж хүлээлгэн өгнө гэж ярьж байсан. Ингээд бүх зүйлийн учир олдсон тул би тэндээсээ сум руугаа явсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46 /,

8. Гэрч Д.ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:...... 2024 оны 06 сарын 01-ээс 2024 оны 08 сарын 01-ний хооронд манай багийн иргэн ******* нь нийт 25 тооны адуу алдсан. Уг адууг хайхаар Чандмань сумаас иргэн , ******* нарын хамтаар 2 мотоциклтой Баянхонгор аймгийн зүгт 2024 оны 08 сарын 20-ны үеэр явсан юм. Тэгээд Баянхонгор аймгийн Бууцагаан сум ороод гэх хүнийг аваад, ийнд г хонь хариулахаар үлдээгээд, бид 3 цаашаа мотоциклтой хөдөлсөн юм. Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэр "Агийн тал" гэх газраас 6 тооны адууг нь хүний адуунд нийлсэн байхад нь олсон. Шарга гүү нар саран тамгатай, хонгор гүү нар саран тамгатай хонгор унагатай, тамгагүй хар даага, халтар гүү саран тамгатай, зээрд даагатай эдгээр 6 тооны хээр азаргатай айлын адуунд нийлсэн байхад нь олж аваад, газар дээр нь зургийг нь дарж аваад явсан. Уг адууг сураглахад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Аймгийн аварга малчин "Онигоо" хочит Н. гэх хүний адуу гэсэн тул сураглаад нөгөөдөр өдөр очиж уулзахад, наадмаас арай өмнөхөн ирж нийлсэн адуу байхаар нь сураглаад байж байтал, /*******ийн *******/ "Над руу залгаад танай адуунд 6 тооны адуу нийлүүлээд орхисон шүү тууж явсан адуунаас эцэж үлдээд байхаар нь унагатай гүү хээлтэй гүү голдуу юмнууд үлдээлээ" гэж ярьсан тул би гийн адуу юм байх гэж бодоод байлгаж байсан гэж ярьсан. Тэгээд Баянхонгор аймгийн төвд ирээд, тэр ******* гэх залууг нь сураглаж байгаад уулзтал, сонгуулийн үеэр би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас мотоциклтой гараад, Чандмань сумын зүүн талын нуруугаар тэнэж яваад, уг 25 тооны адуу дэлтэй байхаар нь туугаад явчихсан. Уг адуу дунд 1 байдас нь Баянхонгор аймгийн алдарт уяач Саранбаатар ахын унаган адуу, сарваа байх үед нь хүнд бэлэглэж байсан адуу болохоор нь болохгүй адуу байна гээд Бөмбөгөр, Галуут сумдын нутгаар тараагаад орхисон үрэн таран хийж, зарж үрсэн адуу байхгүй гэж ярьсны дагуу адууных нь эзэн г дуудаж, *******тай нь уулзуулаад орхисон. Өөр надад мэдэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40 /,

9. Гэрч ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... 2024 оны 08 сарын 25-ны өдөр байх би Бууцагаан сумдаа хөдөө гэртээ байж байтал Чандмань сумаас , , / буюу хохирогч нар хамт ирсэн. Тэгээд н 25 тооны адуу алдагдсан гэх тул хайхаар ,  бид 3, 2 мотоциклтой явсан. манай малыг хараад үлдсэн. Бид 3 яваад Бөмбөгөр сумд 1 өдөр, шөнө болоод хүн амьтантай уулзаж сураглаад, цаашаа Бөмбөгөр, Галуут сумын заагаар хайж яваад гэх айлын эрлийз хээр азаргатай адуунд алдсан гэх 25 тооны адууны 6 тооны адуу нь байхыг үзээд зураг хөргийг нь дарж аваад буцсан. Аймагт ирээд г манай мал дээрээс дуудаж авч ирээд адууг нь /ийн адуунд/ нийлүүлсэн гэх *******тай уулзуулсан. , ******* хоёр ганцаарчилж уулзсан тул Би д ажлыг нь бүтээж өгснөө хэлээд эдгээр хүмүүсээс холдсон. д ******* нь сонгуулийн үеэр тууж ирсэн 1 ч адуу зарж борлуулаагүй бүгд байгаа гэж хэлсэн гэсэн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40/,

10. Гэрч ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... 2024 оны 07 дугаар сард /6 сарын сүүлээр, 7 сарын эхээр/ байх манай хээр азаргатай адуунд давхар саран тамгатай шарга гүүтэй, 2 унагатай нийт 6 тооны адуу нийлсэн байсан. Уг 6 тооны адууг ямар учиртай адуу болох талаар сураглаж байтал миний утас руу А.******* // гэх найз маань залгаад, наад 6 адуу чинь миний адуу байгаа юм. Тууж явсан адуунаас үлдээд байхаар нь унагатай гүү голдуу адуу үлдээсэн шүү гэж хэлсэн юм. Тэгээд уг адууг би одоо хүртэл байлгаж байгаа юм...гэх мэдүүлэг/2-р хх-ийн 38/,

11. Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 242 дугаартай:....Мустанг маркийн мотоцикл 350.000 төгрөг,

Шинжилгээний нийт үнэ 2023 оны 11 дүгээр сарын байдлаар  350.000 /Гурван зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1-р хх-ийн 193-194/,

12. Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 241 дугаартай:...18 тооны нас гүйцсэн бүдүүн адуу 26.100.000 төгрөг,

Нас гүйцсэн 3 тооны гүү, 3  тооны унага 4.500.000 төгрөг,

Шинжилгээний объектын үнэ цэнэ 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 30,600,000 / Гучин сая зургаан зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1-р хх-ийн 200-201/,

13. “Энх-Нахиа” ХХК-н 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 33 дугаартай:...Азарга 2.500.000 төгрөг,

Гүү 1.200.000 төгрөг,

Нас гүйцсэн 16 тооны бүдүүн морь 22.400.000 төгрөг,

Шинжилгээний объектын үнэ цэнэ 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 26,100,000 / Хорин зургаан сая нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1-р хх-ийн 86/,

14. Ашид Билгүүн ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ТХҮ-921/310 дугаартай шинжээчийн:

...Хүрэн азарга угшилтай 2.000.000 төгрөг,

Шарга гүү 25 хувийн цустай 1.500.000 төгрөг,

Шарга гүү нутаг удаа 1.5000.000 төгрөг,

Саарал алаг гүү нутаг адуу 1.500.000 төгрөг,

Халтар гүү нутаг удаа 1.500.000 төгрөг,

Халтар гүү 7 настай 1.500.000 төгрөг,

Хул гүү 6 настай 1.500.000 төгрөг,

Хүрэн гүү 5 настай 1.500.000 төгрөг,

Хар гүү 12.5 хувийн цустай 1.500.000 төгрөг,

Халтар гүү 8 настай 1.500.000 төгрөг,

Зээрд байдас 4 настай 1.500.000 төгрөг,

Хүрэн байдас 4 настай 1.500.000 төгрөг,

Халиун охин даага 1.500.000 төгрөг,

Халиун байдас 1.500.000 төгрөг,

Халтар даага 1.000.000 төгрөг,

Хар даага /эр/ 1.000.000 төгрөг,

Саарал даага /эр/ 1.000.000 төгрөг,

Хүрэн охин даага 25 хувийн цустай 1.000.000 төгрөг,

Хар даага 1.000.000 төгрөг,

Халтар даага эр 1.000.000 төгрөг,

Хул даага 1.000.000 төгрөг,

Хар даага 1.000.000 төгрөг,

Халиун гүү 1.500.000 төгрөг,

Хар гүүний охин хар унага 800.000 төгрөг,

Хул гүүний охин саарал унага 800.000 төгрөг,

Нийт үнэ цэнэ 32.100.000 /Гучин хоёр сая нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /2-р хх-ийн 50-53/ болон  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 06/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 11 дүгээр сарын дунд үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутагт бэлчиж байсан Баянхонгор аймгийн Жинст сумын иргэн ын эзэмшлийн 24 тооны адуу буюу олон тооны бод малыг өөрийн эзэмшлийн мотоциклийг ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, мал хулгайлж 26.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч А.******* нь 2024 оны 06 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бүрдэн гол, доод нурууны аараг” хэсгээр бэлчээрлэж байсан Говь-Алтай аймгийн Чандмань сумын малчин   *******н 25 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр нутагт байхад нь өөрийн эзэмшлийн мотоциклийг ашиглан хулгайлан авч хохирогч *******д 32.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон болох нь хохирогч *******, ******* нарын мэдүүлэг, гэрч *******, *******  нарын мэдүүлэг Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 33, 241 дугаартай дүгнэлт, Ашид Билгүүн ХХК-ийн ТХҮ-921/310 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байнга гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч А.******* шунахай сэдэлтээр нэр бүхий 2 иргэний 49 тооны адууг өөрийн эзэмшлийн улаан өнгийн “мустанг”-5 маркийн мотоциклийг ашиглан бэлчээр дээрээс тууж хулгайлсан нь  бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг бусдын олон тооны мал хулгайлж, машин механизм ашиглаж гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үед  хохирогч *******, ******* нар нь  өөрт учруулсан хохирлоо нөхөн төлүүлж авсан цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шүүгдэгч А.*******  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс  багагүй ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэргийн учир  шүүгдэгч А.*******ын  арван дөрөв / 14 / хоног  цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Шүүгдэгч А.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн “Мустанг”-5 маркийн мотоцикль буюу түүний үнэ 350.000 төгрөгийг шүүгдэгч А.*******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын  олон мал хулгайлж, машин механизм ашиглаж  гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч А.*******т  нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон арван дөрөв / 14 / / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч А.*******  нь энэ хэргийн учир хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч А.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн “Мустанг”-5 маркийн мотоцикль буюу түүний үнэ 350.000 төгрөгийг шүүгдэгч А.*******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2025 оны 05 дугаар сарын 05-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БАТЦЭНГЭЛ