Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын  анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Э.Уламбаяр,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: , түүний өмгөөлөгч Л.Батбаяр,

Иргэний нэхэмжлэгч: ,

Шүүгдэгч: П.*******, түүний өмгөөлөгч Г.Доржготов,

Шүүгдэгч: П.*******, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414004990133 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, /РД:/,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, *******хонгор овогт *******ийн *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.******* нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Доод зах- ын ар талын засмал замд тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал осол дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч ийг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Мөн жолооч П.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэг Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,

д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчиж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж явган зорчигч ийг мөргөж амь насыг хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,

Шүүгдэгч П.******* нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Доод зах- ын ар талын засмал замд Тоёота маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн /гэрлийн тохиргоо бүрэн бус/ байдлыг хангах: мөн дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж явган зорчигч ийг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  П.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Надад эрх, үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй. Би Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна бүх зүйл миний буруу. Би учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-207/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.******* мэдүүлэхдээ:  2024 оны 08 дугаар сарын 12-ны  орой 21:00 цагт  тэрнээс өмнө найзтайгаа уулзаад тайзан дээр байж байгаад тэгээд дэлгүүр орох шаардлага гараад бороо орж байсан болохоор чи яв аа гээд би машиныг нь унаад гарч ирээд жаран айлаас мэргэн хоёр дэлгүүр лүү орсон тэгээд тэнд хайж байсан юм маань байхгүй байсан болохоор доошоо засмал зам уруудаад Наранбулаг дэлгүүр лүү явсан  тэр хооронд  мэргэн хоёр дэлгүүрээс гараад баруун тийшээ зах руу эргүүлэх замд бороо орж байсан тэр үед тэгээд яг замынх нь урд тал дээр тогтоол ус бол тогтчихсон байсан эсрэг урсгалд явж байсан машин гэрлээ шилжүүлээгүй байсан тийм болохоор харагдах орчин нь бүдгэрээд тэгээд баруун талаас нэг хар юм ороод ирэх шиг л болсон тэгээд гайхаад эргээд харсан чинь хүн мөргөчихсөн байсан тэгээд арынхаа шилээр харахад нөгөө хоёр хүн нь босох шиг болохоор нь  холбоо барих утас байхгүй байсан болохоор нь нөгөө газар луугаа буцаад явсан өмнө нь байсан газар луугаа тэгээд хүмүүст хэлээд цуг байсан хүмүүстээ хэлээд эргээд ирэхэд аль хэзээний дээгүүр нь машин гарчихсан байсан ийм үйл явдал болсон гэв.

3. Шүүгдэгч  П.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Надад эрх, үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй байна. Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар сарын 2.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195-196/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, Мэдүүлэг өгөхгүй  гэв.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би төрсөн хүү нь байгаа юм. Тухайн осол болсон өдөр манай үеэл эгч над руу залгаад аав чинь зам дээр машинд дайруулаад өнгөрчихлөө гэсэн. Тэгээд би тэр оройдоо Улаанбаатар хотоос гараад 2024 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн үед Баянхонгор аймагт ирсэн, намайг ирэхэд манай аавын амьдардаг байсан хашаанд манай хамаатан садангууд ирсэн байсан. Тэгээд тэр өдрөөс хойш шууд буян номоо хураах ажилдаа орсон. Би 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Наранмандал уурхай дээр аавын ажил дээр нь очиж уулзсан. 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр видеогоор ярьсан маргааш нь буюу 08 дугаар сарын 11-ний өдөр аав руу залгахад утас нь холбогдохгүй байсан, ер нь байнга утсаар ярьж л байдаг байсан. Гэртээ ганцаараа амьдардаг байсан. Гэр нь Баянхонгор сум 9 дүгээр баг 3 дугаар халуун усны арын гудмаар ороод 9 дугаартай хашаа байгаа. Согтууруулах ундаа их хэрэглэдэггүй архины эмчилгээ хийлгээд сүүлийн 3-4 жил архи бага уудаг байсан. Хааяа ажлын амралтаараа ирэхдээ бага зэрэг архи уудаг байсан. Зүгээр байсан хүнийг дайрчхаад хаяад явчихсан дайрсан хүмүүс тусламж дуудаж дуудлага өгөөгүй, уучлалт гуйж нэг ч удаа ирээгүй байна гомдолтой байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн /,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ:  Надад тайлбарлах зөндөө асуудал байна хохирлын хувьд бол гомдолтой явж байгаа энэ хэрэг маань 2024 оны 8 сарын 12 ний  өдөр болсон тухайн өдрөөс хойш одоо бараг 9 сар болчхов уу өнгөрч байна одоо хэрэгт холбогдогч хоёр хүн маань одоо 8, 9 сар өнгөрч байхад одоо гомдолтой эсэхээ одоо бид нарт хүрч ирээд нэг удаа уучлалт гуйгаад өршөөл эрээд  юм уу ямар нэгэн байдлаар холбогдох гэж үзээгүй ирж уучлалт гуйгаагүй асуудлыг ерөөсөө өөрсдийнхөө талаар амарчлах гэж үзээгүй одоо энэ хүмүүсийн яриад байгаа шиг нэг өөрсдөө одоо жолооны үнэмлэхгүй өмнө машин хоёр гурван удаа тоглоомоор барьж үзсэн ч гэх шиг тэгээд зүгээр явж байгаад зам дээр нэг ямар зүгээр зам дээр зогсож байдаг шон мөргөөд унагаачихсан биш тэр хүн чинь бас ажилтай төрөлтэй архи уух үедээ ууна уухгүй үедээ уухгүй тухайн үед хамт явсан хоёр хүн нь задалсан архинаас уугаагүй гэсэн мэдүүлсэн байдаг хоёр гурван хоногоо ажилдаа явах гэж байсан байдаг нар мандал экспресс гэдэг компанид юуны үйлдвэрийн дотоод ажил хийдэг тийм хүн байгаа тэгээд одоо юу гэж ойлгоод тэгээд одоо хүний амь нас хохироочхоод хариуцлага хүлээхгүй уучлалт гуйхгүй ах дүү хамаатан садан дээр нь ирж уулзахгүй өдий хүртэл хүргэчхээд одоо шүүх дээр өөрсдийгөө өмгөөлөөд ч юм уу гэм буруугаа ухаараад зогсож байгааг нь ер нь бол ойлгохгүй байна.

Энэ шүүгдэгч *******той бол өмнө нь ажил явдлын өмнө гаргахын өмнө нэг удаа уулзсан ирсэн тэр үед бид нар бол бүгдээрээ л үймээн самуунтай хүн амьтан хүлээж авах нь уулзах нь битгий хэл өөрсдийгөө яая гэчихсэн байдалтай байж байсан тухайн үед бол хүлээж аваагүй уулзалдаагүй яриагүй гаргасан тэрнээс хойш сая 4 сарын 6-ний өдөр прокурор дээр хэрэг танилцахын өмнө нэг удаа уулзсан нэг удаа уулзахад бас тийм гомдол уучлал ирсэн тухайгаа ер нь илэрхийлээгүй бид нарт бол яллагдагч хоёр нөгөө ******* гэдэг хүнийг бол өнөөдөр анх удаа харж байна. Тухайн үед ийм хүн болсон хоёр машин шүргэсэн гэдэг асуудлаар л мэдсэн тэгээд  *******д ч гомдолтой ******* ч гомдолтой мэдээж бүхэл бүтэн хүний амь нас хохироочхоод энэ хүмүүс чинь нэг удаа ирээд уучлалт гуйгаад энэ ямар санаатай хэрэг үйлдсэн биш мэдээж зам тээврийн осол санаандгүй болдог. Хэрвээ би ийм үйлдэл хийчихлээ ингээд намайг уучлаач өршөөгөөч надад ийм буруу байна. Миний гэм буруу байна тэр хүний ажил явдал оршуулга бүх юманд оролцоод явсан бол бид нар бас энэ хүмүүст хатуу хандаад байхгүй зөөлөн сэтгэлээр хандаж болно. Тэгээд би одоо хэргийн прокурор бүх асуудлуудтай танилцсан бичлэг видео бүгдийг нь үзсэн *******гийн хэлээд байгаа салхины шил бол тэр тархиндаа тархиар мөргүүлж л унаж хүчтэй савагдаж унагачихсан байсан бие дээр үүссэн хүчтэй шарх сорви биеийн зулгаралт гар хуруу нуруу тэр үүссэн биеийн байдал бол дараагийн одоо энэ ******* гэж хүний хоёр дахь машинаас үүдэлтэй болов уу гэхээр биеийг нь бол харахын эцэсгүй нэлээн аймар болгосон байсан миний аав бол тэгж аймар хүн амьтантай зодоон цохион хийгээд асуудал тариад яваад байхаар хүн биш мэдэх хүмүүс нь мэднэ ямар янз бүрийн тийм хэрэг төвөгт холбогдож байгаагүй эмнэлэгт түүхээр явж байгаагүй хууч өвчин байхгүй эрүүл энх бүх ажлаа хийгээд л зүгээр явж байсан тийм л хүн байсан энэ хоёр хүнтэй бол ер нь гомдолтой гарсан бодит зардлуудыг бүгдийг нь бодитоор гаргуулна.

Бид нар нэг ч худлаа зардал гаргаад ямар нэг хүнээ алдчихаад эд нараас илүү юм нэхэмжлэх гээд байгаа биш тийм юм байхгүй бид нар өөрсдөө ч тэгж аймаар хүн чанараа алдчихаагүй тэгэхээр энэ хоёр хүнийг ямар ч байсан хуулийнхаа хэмжээнд авах ёстой ял шийтгэл хийх ёстой хэргээ эдлээд  бидний гарсан бодит гомдол бид нарын хохирлыг гаргаад мөн манай аав чинь гурван хүүхэдтэй гурван хүүхдийн дөрвөн ач байна хамгийн бага нь одоо хоёр гурван сар хүрэх гэж байгаа ач нь хүртэл байж байна тэр хүмүүсийн сэтгэл санаа сэтгэцийн хохирлыг энэ хүмүүс барагдуулах ёстой надад иймэрхүү л асуудлууд байна.  Оршуулахад гарсан 29,000,000 сая төгрөгийн зардал данс тооцоо барьж байсан хүн манай аавын төрсөн дүү учраас та энэ нэхэмжлэгчээрээ орчих  гэдэг саналыг дэвшүүлж бид нар оруулсан.

Миний хувьд  энэ оршуулгын зардлыг нэхэмжлэлээс гадна сэтгэл санааны хохирол  нэхэмжилнэ тэрийг яаж нэхэмжлэх  гэхээр одоо өмнө нь ийм асуудал янз бүрийн юм тулгарч үзээгүй  учраас миний хувийн бодлоор мөнгөн дүнгээр үнэлэх юм бол энэ хүн чинь 68 оны одоо 56 насандаа ид хийж бүтээх насандаа  4  жил ажиллачихсан цаашлаад тэтгэвэртээ гартал хэдэн жил 65 гэж бодоход 10 жил одоо би тэр хүний сүүлийн 3 жил ажилласан газрынх нь нийгмийн даатгалын төлөлт цалин тодорхойлолтыг аваад ирчихсэн байна.Тэр хүнийг 10 жил  ажиллаад тэтгэвэртээ гарах байсан гэж бодоход би тэтгэвэрт гарах хэмжээнийх нь цалин хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний төлбөрийг сэтгэл санааны хохирол болгон нэхэмжилнэ  гэж бодож байна гэв.

7. Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн ах Баянхонгор аймгийн захын ар талын засмал зам дээр машинд дайруулж нас барсан юм. Тэгээд ахын ажил явдал оршуулгын зардалд зарцуулсан мөнгийг нэхэмжлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Оршуулгын зардалд нийт /хорин есөн сая зургаан зуун хорин хоёр мянга найман зуун дөчин дөрөв/, 29,622,844 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 /,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: Би талийгаачийн ийн төрсөн дүү нь байна.  Буяны ажилд гарсан зардлыг нэхэмжилж байна.  Үнийн дүнгээр 29,622,844 төгрөгийн оршуулгын зардал гарчихсан.  Үүнээс яг тэр үед ч бас нэг тогтой тоггүй бас хязгаарлачихсан байсан яг баримттай 19,604,844 төгрөг  баримтгүй 10,020,000 төгрөг байгаа юм гэв.

9. Гэрч Ш.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн өдөр гээд таньдаг хүнтэй доод захын биллиард дээр таараад хойшоо захаас бид хоёр хамт гарах гээд явж байсан чинь захаас гардгийн үүдэнд байдаг цайны газрын хажууд тэй таараад бид гурав хамт “Мэргэн-2” дэлгүүрийн хажуу талын Бугат дэлгүүрээс 0,33 граммтай “Хараа” архи аваад тэр архиа бид хоёр хувааж уусан. тэр архинаас уугаагүй тэгээд тэндээсээ харилаа гээд босоод алхахаар нь бид хоёр араас захын баруун хойд талын уулзвар чиглээд замын ар талаар алхаж байсан чинь машин зам дээр алхаад байсан. Тэгсэн чинь нэг цайвар өнгийн приус-20 маркийн машин г мөргөөд унагаачхаад тэр чигтээ зогсохгүй яваад өгсөн. Тэгээд бид хоёр түргэн дуудъя, цагдаа дуудъя гээд сандраад зогсож байсан чинь дахиад нэг хар өнгийн жижиг суудлын машин цээжин дээгүүр нь гараад чирээд цаашаа яваад зогссон. Тэгэхээр нь бид хоёр хүн чирээд явчихлаа шүү дээ та нар гэсэн чинь нэг эмэгтэй хүн бууж ирсэн. Тэгээд байж байсан чинь удалгүй цагдаа эмнэлэг ирээд үзээд г цэнхэр юмаар хучаад байсан тийм л зүйл болсон. Араас  нь ташаа нуруу хавь руу нь мөргөсөн байх, мөргөх үед талийгаач замын машин явдаг хэсэг дээр баруун зүгт явж байсан. Доошоо хараад толгой нь баруун зүгт хараад унасан. Ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Зүүн чихнээс нь цус гарсан байсан. Хар машины доогуур толгой цээжний хэсэг нь орсон байдалтай ямар ч хөдөлгөөнгүй байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 104-105 /,

10. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тухайн өдөр бид хоёр явж байгаад “Мэргэн-2” дэлгүүрээс 0,33 граммын “Хараа” архи аваад гараад ирсэн чинь тэнд таарахаар нь би ийг чи архи уугаад хэрэггүй удахгүй архи чинь орох гэж байгаа юм чинь гэсэн би одоо угаасаа архи уухгүй харьж амарлаа гээд алхсан. бид хоёр 0,33 граммын архиа тэр дор нь уучхаад ийн араас алхаад захын арын засмал зам дагаад явган хүний зам дагаад явган хүний замаар баруун тийшээ алхаж байсан чинь бид хоёрын урд явж байсан ийг нэг цагаан өнгийн Приус-20 мөргөж унагаачхаад зогсохгүй тэр чигтээ яваад өгөхөөр нь бид хоёр дээр яваад очсон чинь толгой нь замын урд талын барилгын материалын дэлгүүрт чиглэсэн  байрлалтай зам дээр хөндлөн ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд дуудлага өгөх гэсэн чинь миний гар утас унтарсан байхаар нь би тэр баялаг гээд хоолны газрын хүмүүс гаднаа зогсож байхаар нь очоод түргэн дуудаад өгөөч гэж хэлчхээд буцаад явсан чинь жижиг суудлын буруу талдаа хүрдтэй хар машин цээжин дээгүүр нь дайраад жолоочийн ар талынхаа дугуйгаар чирээд цаашаа яваад зогсохоор нь бид хоёр очоод чи хүн алчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь тухайн хар машины жолооч нь нэг эмэгтэй хүн байсан тэгээд цагдаа эмнэлэг ирсэн. Талийгаач машин зам дагаад машин явдаг хэсэг дээр баруун тийшээ алхаж явсан чинь араас нь мөргөсөн аль хэсэгт нь мөргөснийг би мэдэхгүй байна. Бие нь доошоо харсан зам дээр хөндлөн толгой нь баруун тийш ээ харсан байрлалтай. Ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Зүүн чихнээс нь цус гарсан байсан. Хар машины доогуур толгой цээжний хэсэг нь орсон байдалтай ямар ч хөдөлгөөнгүй байсан. Би яг тулж очиж хараагүй...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 111-112 /,

11. Шинжээч Б.Маралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Амь хохирогчийн биед их бага тархины аалзан халтсан доор тархмал цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун чамархайгаас суурь баруун дунд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, хуйхны цус хуралт чихний дэлбэн, чамархайн шарх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр мөргөх, шидэгдэх, дайрагдах, үеүдэд үүснэ. Хамар, дух, хөмсөг, уруул, мөр, цээж, хэвлий, тохой, сарвуу, шуу, зүүн суга, зулгаралт  гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Бичлэгийг үзэхэд үхэлд хүргэсэн тархины гэмтлүүд, элэгний урагдал гэмтэл нь эхний машин мөргөлтөөр үүсгэгдсэн байх боломжтой, харин үүссэн цээж хэвлийн зулгаралт гэмтлүүд нь машин бие дээгүүр дайрагдах үед үүссэн байх боломжтой...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151/,

12. Баянхонгор аймаг дахь Шүүх Шинжилгээний шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дугаартай:...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед их, бага тархины аалзан халтсан доор тархмал цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун чамархайгаас суурь баруун дунд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, хуйхны цус хуралт чихний дэлбэн, чамархайн шарх, хамар дух, хөмсөг уруул, мөр цээж хэвлий тохой бугуй, сарвуу, шуу, зүүн суга, цээж, хэвлийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх их бага тархины аалзан халтсан доор тархмал цус харвалт хатуу хальсан доорх цусан хураа, гэмтэл нь 4.1.3-т зааснаар, дээрх тархины эдийн няцрал гэмтэл нь 4.1.4-т зааснаар баруун чамархайгаас суурийн баруун дунд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар, дээрх элэгний урагдсан шарх гэмтэл нь 4.1.5-т зааснаар амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын хүнд, дээрх чихний дэлбэн, чамархайн шарх, хамар, дух, хөмсөг, уруул, мөр, цээж, хэвлий, тохой, бугуй, сарвуу, шуу, зүүн суга, цээж хэвлийн зулгаралт  хуйхны цус хуралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирын хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач   нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Энэ нь дээрх оношинд дурдсан их, бага тархины аалзан халтсан доор тархмал цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун чамархайгаас суурь баруун дунд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал гэх шинжүүдээр тодорхойлогдоно. Талийгаач ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...гэх дүгнэлт /1-р хх-ийн 125-128 /

13. Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 46/100 24/415 дугаартай:...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад тоёота приус маркийн улсын дугаартай автомашины жолооч П.******* Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас  нь хөдөлгөхгүй байх: б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт) тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,

Мөн дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал осол дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Тоёота акуа маркийн улсын дугаартай автомашины жолооч П.******* нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн /гэрлийн тохиргоо бүрэн бус/ байдлыг хангах: мөн дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн материал дахь дүрс бичлэгтэй танилцахад явган зорчигч Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.1 “Явган зорчигч нь явган хүний...замаар явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осол нь явган зорчигч Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.1, Toyota prius маркийн улсын дугаартай автомашины жолооч П.******* Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7.А дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осолд зам, замын байгууламж тэдгээрийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 142-145/,

14. Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 24/08 дугаартай:.....Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн Техникийн хяналтын үзлэгийн байранд техникийн хяналтын үзлэгийн инженер ажилтай Д.Баттулга нь “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1-р багт байх доод захын арын зам дээр согтуу хүн машины урдуур орж дайруулсан” гэх хэрэгт улсын дугаартай суудлын автомашинд техникийн шинжилгээ хийж шинжээчийн дүгнэлт гаргав.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1-р багийн иргэн Хандсүрэнгийн Шүрэн-Эрдэнийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн улсын дугаартай 2004 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2015 оны 04 дүгээр сард Монгол улсад орж ирсэн NHW200072350 арлын дугаартай цагаан өнгийн суудлын автомашиныг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 55 минутаас 13 цаг 08 минутын хооронд техникийн хяналтын суурин тоног төхөөрөмжөөр МNS4598:2020 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон МNS5011:2020 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгалаа.

2.1 Тоёота приус-20 маркийн улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашин нь 1NZ загварын 1496 куб.см ажлын эзэлхүүнтэй бензин цахилгаан хосолсон хөдөлгүүрээр тоноглогдсон, анх ашиглалтанд орсноос хойш одометрийн заалтаар 233323 км гүйлт гүйцэтгэсэн байна. 

Зам тээврийн ослын улмаас гэмтэл үүссэн урд салхины шил, баруун талын ар талыг харах толины хавтсыг тус тус сольсон байв.

2.2 Энэхүү автомашиныг тус төвд ашиглагдаж байгаа EWJ2200 маркийн Дани улсад үйлдвэрлэсэн “Тэнхлэг тоормос хэмжигч" суурин тоног төхөөрөмжид урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээг шалгахад +22.3 мм/метр, урд, хойд ажлын тоормосны ажиллагааг эргэх механизм дээр дугуйг эргүүлж тормосны дөрөөн дээр гишгэхэд, бүх дугуйнуудын тоормос бүрэн зогсч байсны зэрэгцээ дараах үзүүлэлтүүд хэмжигдлээ. Үүнд:

Урд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 2.4 Кн, баруун талдаа 2.6 Кн, хүчний зөрүү 8.0 хувь, хойд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 1.8 Кн, баруун талдаа 1.9 Кн буюу хүчний зөрүү нь 5.0 хувь байв.

“Тэнхлэг тоормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжөөр шалгасан үр дүнгээс харахад, урд тэнхлэгийн хажуу гулсалт нь +22.3 мм/м байгаа нь стандартаар тогтоосон 5 мм/м-ээс хэт их, урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан байв.

Урд тэнхлэгийн зүүн, баруун талын дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч нь 8.0 хувь байгаа нь стандартаар тогтоосон 20 хувиас бага буюу стандартад заагдсан 20 хувиас бага, хойд дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүчний зөрүү 5.0 хувь буюу стандартад заагдсан 30 хувиас бага байгаа нь урд, хойд тоормос бүрэн, жигд ажиллагаатай болохыг харуулж байна.

Харин зогсоолын тоормос ажиллахгүй байлаа. Жолооны хүрдийг инженерийн ур чадварт тулгуурлан эргүүлж үзэхэд замын хөдөлгөөний дүрэмд заасан 10 градусаас бага, сул явалт байхгүй, дуут дохио, шил арчуур, бүхээгний дулаацуулах систем нь бүгд ажилтай байлаа.

Автомашинд Япон улсад үйлдвэрлэгдсэн Bridgestone загварын 195/65/Р15 хэмжээтэй 4 улиралд ашиглахад тохиромжтой М+S тэмдэглэгээ бүхий дугуйнууд тавьсан бөгөөд урд 2 дугуйн хээний гүн нь 1-2 мм буюу хээ нь ихээр элэгдсэн, харин арын дугуйнуудын хээний гүн нь 6мм байлаа.

Автомашины гэрэлтүүлэх хэрэгслүүд нь улсын дугаарын нэг гэрлээс бусад нь бүгд ажилтай, хол, ойрын гэрэл нь цагаан өнгийн НС/R загварын гэрлээр тоноглогдсон, их гэрлийн тусгалын хэмжээг тус төвд ашиглагдаж байгаа БНСУлсад үйлдвэрлэсэн “Их гэрлийн цацрагийн тусгал хэмжигч” МQD-3C загварын багажаар хэмжихэд, зүүн талын ойрын гэрлийн хүч-3100, баруун талынх-6800, зүүн талын холын гэрлийн хүч-7000 кандель байгаа нь стандартад заагдсан 10000 канделиас бага буюу гэрлийн тусгалын хэмжээ нь бүдэг, харин баруун талын холын гэрлийн хүч- 11700 кандель байгаа нь стандартад заагдсан 10000 канделиас их буюу стандарт шаардлагад нийцэж байв.

2.3 Тоёота приус-20 маркийн улсын дугаартай улсын дугаартай суудлын автомашин нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн Техникийн хяналтын үзлэгийн төвд үзлэгт орж тэнцэж байжээ.

Суваг дотроос автомашины явах ангийн ажиллагааг шалгахад, босоо, хэвтээ тэнцүүлэгч, гар, амортизатор, пүршний ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, эвдэрсэн, мурийж тахийсан эд анги байхгүй байв.

2.4 улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормосны систем, жолооны механизм зэрэг нь бүрэн хэвийн ажиллаж байсан эсэхийг зам тээврийн осолд холбогдох үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тогтоох боломжгүй. Хэрэв уг автомашин тухайн өдрөөс хойш замын хөдөлгөөнд оролцоогүй байгаад

4. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улсын дугаартай суудлын автомашины ерөнхий байдлыг нүдээр үзэж, техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр утааны найрлага дахь хорт бодисын хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалт, урд, хойд ажлын тоормосны ажиллагаа, зогсоолын тоормос, явах анги, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн байдлыг шалгасан хэмжилтийн үр дүнг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг бичиж хүргүүлэв.

Техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас-1ш, автомашины ерөнхий байдлыг 4 талаас нь авсан гэрэл зургийг тус тус хавсаргав....гэх дүгнэлт /1-р хх-ийн 155-158 /,

3.18. Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 24/07 дугаартай шинжээчийн:....Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн Техникийн хяналтын үзлэгийн байранд техникийн хяналтын үзлэгийн инженер ажилтай Д.Баттулга нь “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1-р багт байх доод захын арын зам дээр согтуу хүн машины урдуур орж дайруулсан” гэх хэрэгт улсын дугаартай суудлын автомашинд техникийн шинжилгээ хийж шинжээчийн дүгнэлт гаргав.

Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн иргэн Доржсүрэнгийн Нямдоржийн эзэмшлийн “Тоёота акүа” маркийн улсын дугаартай 2014 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2024 оны 02 дугаар сард Монгол улсад орж ирсэн NНР106350326 арлын дугаартай суудлын автомашиныг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 35 минутаас 10 цаг 50 минутын хооронд техникийн хяналтын суурин тоног төхөөрөмжөөр МNS4598:2020 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага" стандартыг шалгуур болгон МИNS5011:2020 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгалаа.

 2.1 “Тоёота акүа” маркийн улсын дугаартай хар өнгийн суудлын автомашин нь 1142 загварын 1496 куб.см ажлын эзэлхүүнтэй бензин цахилгаан хосолсон хөдөлгүүрээр тоноглогдсон, анх ашиглалтанд орсноос хойш одометрийн заалтаар 168471 км гүйлт гүйцэтгэсэн байна.

Зам тээврийн ослын улмаас автомашинд ямар нэгэн гэмтэл үүсээгүй.

2.2 Энэхүү автомашиныг тус төвд ашиглагдаж байгаа EWJ2200 маркийн Дани улсад үйлдвэрлэсэн “Тэнхлэг тоормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжид урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээг шалгахад -1.1 мм/метр, урд, хойд ажлын тоормосны ажиллагааг эргэх механизм дээр дугуйг эргүүлж тоормосны дөрөөн дээр гишгэхэд, бүх дугуйнуудын тоормос бүрэн зогсч байсны зэрэгцээ дараах үзүүлэлтүүд хэмжигдлээ. Үүнд:

Урд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 2.2 Кн, баруун талдаа 2.6 Кн, хүчний зөрүү 15.0 хувь, хойд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 1.6 Кн, баруун талдаа 1.7 Кн буюу хүчний зөрүү нь 6.0 хувь байв.

“Тэнхлэг тоормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжөөр шалгасан үр дүнгээс харахад, урд тэнхлэгийн хажуу гулсалт нь -1.1 мм/м байгаа нь стандартаар тогтоосон 5 мм/м-ээс бага, урд тэнхлэгийн тохиргоо алдагдаагүй байв.

Урд тэнхлэгийн зүүн, баруун талын дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч нь 15 хувь байгаа нь стандартаар тогтоосон 20 хувиас бага буюу стандартад заагдсан 20 хувиас бага, хойд дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүчний зөрүү 6.0 хувь буюу стандартад заагдсан 30 хувиас бага байгаа нь урд, хойд тоормос бүрэн, жигд ажиллагаатай болохыг харуулж байна.

Мөн зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай байлаа. Жолооны хүрдийг инженерийн ур чадварт тулгуурлан эргүүлж үзэхэд замын хөдөлгөөний дүрэмд заасан 10 градусаас бага, сул явалт байхгүй, дуут дохио, шил арчуур, бүхээгний дулаацуулах систем нь бүгд ажилтай байлаа.

Автомашины гэрэлтүүлэх хэрэгслүүд нь бүгд ажилтай, цагаан өнгийн ойрын гэрэл нь ксенон, холын гэрэл нь osram загвартай, их гэрлийн фарны тэмдэглэл нь DCHR загварын гэрлээр тоноглогдсон, их гэрлийн тусгалын хэмжээг тус төвд ашиглагдаж байгаа БНСУлсад үйлдвэрлэсэн “Их гэрлийн цацрагийн тусгал хэмжигч” MQD-3C загварын багажаар хэмжихэд, зүүн талын ойрын гэрлийн хүч-1100, баруун талынх-0, зүүн талын холын гэрлийн хүч-5200, баруун талын холын гэрлийн хүч-3900 кандель байгаа нь стандартад заагдсан 10000 канделиас бага буюу гэрлийн тусгалын хэмжээ нь стандарт шаардлагад нийцэхгүй байв.

2.3 “Тоёота акүа” маркийн улсын дугаартай суудлын автомашин нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвд үзлэгт орж тэнцэж байжээ.

Суваг дотроос автомашины явах ангийн ажиллагааг шалгахад, босоо, хэвтээ тэнцүүлэгч, гар, амортизатор, пүршний ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, эвдэрсэн, мурийж тахийсан эд анги байхгүй байв.

2.4  улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм зэрэг нь бүрэн хэвийн ажиллаж байсан эсэхийг зам тээврийн осолд холбогдох үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тогтоох ямар ч боломжгүй.

4. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улсын дугаартай суудлын автомашины ерөнхий байдлыг нүдээр үзэж, техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр утааны найрлага дахь хорт бодисын хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалт, урд, хойд ажлын тоормосны ажиллагаа, зогсоолын тоормос, явах анги, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн байдлыг шалгасан хэмжилтийн үр дүнг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг бичиж хүргүүлэв.

Техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас-1ш, автомашины ерөнхий байдлыг 4 талаас нь авсан гэрэл зургийг тус тус хавсаргав......гэх дүгнэлт /1-р хх-ийн 164-167 /,

15. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 02 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0125/721 дугаартай:...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад автомашины дугуйн хээний мөр илрэхгүй байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 176-180/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-16/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17/, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-19/, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-23/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24-27/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 37/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 38-39/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.******* нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Доод зах- ын ар талын засмал замд цагаан өнгийн “тоёота приус” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал осол дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж засмал замаар гарч байсан явган зорчигч ийг мөргөж амь насыг хохироож , улмаар уг гэмт хэрийг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан үйл баримт болсон нь

Гэрч Ш.ын “....Би тухайн өдөр гээд таньдаг хүнтэй доод захын биллиард дээр таараад хойшоо захаас бид хоёр хамт гарах гээд явж байсан чинь захаас гардгийн үүдэнд байдаг цайны газрын хажууд тэй таараад бид гурав хамт “Мэргэн-2” дэлгүүрийн хажуу талын Бугат дэлгүүрээс 0,33 граммтай “Хараа” архи аваад тэр архиа бид хоёр хувааж уусан. тэр архинаас уугаагүй тэгээд тэндээсээ харилаа гээд босоод алхахаар нь бид хоёр араас захын баруун хойд талын уулзвар чиглээд замын ар талаар алхаж байсан чинь машин зам дээр алхаад байсан. Тэгсэн чинь нэг цайвар өнгийн приус-20 маркийн машин г мөргөөд унагаачхаад тэр чигтээ зогсохгүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч ийн “....:...Тухайн өдөр бид хоёр явж байгаад “Мэргэн-2” дэлгүүрээс 0,33 граммын “Хараа” архи аваад гараад ирсэн чинь тэнд таарахаар нь би ийг чи архи уугаад хэрэггүй удахгүй архи чинь орох гэж байгаа юм чинь гэсэн би одоо угаасаа архи уухгүй харьж амарлаа гээд алхсан. бид хоёр 0,33 граммын архиа тэр дор нь уучхаад ийн араас алхаад захын арын засмал зам дагаад явган хүний зам дагаад явган хүний замаар баруун тийшээ алхаж байсан чинь бид хоёрын урд явж байсан ийг нэг цагаан өнгийн Приус-20 мөргөж унагаачхаад зогсохгүй тэр чигтээ яваад өгөхөөр нь бид хоёр дээр яваад очсон чинь толгой нь замын урд талын барилгын материалын дэлгүүрт чиглэсэн  байрлалтай зам дээр хөндлөн ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан....” гэх мэдүүлэг,

Баянхонгор аймаг дахь Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 94 дугаартай шинжээчийн: Талийгаач   нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Энэ нь дээрх оношинд дурдсан их, бага тархины аалзан халтсан доор тархмал цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун чамархайгаас суурь баруун дунд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал гэх шинжүүдээр тодорхойлогдоно. Талийгаач ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт,

Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 46/100 24/415 дугаартай:...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад тоёота приус маркийн улсын дугаартай автомашины жолооч П.******* Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас  нь хөдөлгөхгүй байх: б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт) тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,

Мөн дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал осол дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...”гэх дүгнэлт болон уг үйл баримтыг бичсэн камерын бичлэгээр хохирогчийг мөргөж улмаар зугатаасан үйл баримт бичигдсэн зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч П.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй, тээврийн хэрэгсэл жолоодох дамжаанд суугаагүй, тээврийн хэрэгсэл жолоодох дадлага туршлагагүй мөртөө бусдын тээврийн хэрэгслийг унаж явахдаа анхаарал болгоомжгүйн үүднээс засмал зам дээр явж байсан явган зорчигч ийг  мөргөж их, бага тархины аалзан халтсан доор тархмал цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун чамархайгаас суурь баруун дунд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл буюу гавал тархины битүү гэмтэл үүсгэж амь насыг нь хохироож улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан нь байна гэж дүгнэлээ.

Харин энэ гэмт хэрэг гарахад хохирогч талийгаач ийн  Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.1 “Явган зорчигч нь явган хүний...замаар явна” гэснийг зөрчсөн,  нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан зэрэг нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч П.*******г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэлээ.

Шүүгдэгч П.******* нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Доод зах”- ын ар талын засмал замд хар өнгийн Тоёота aqua” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж явган зорчигч нь шүүгдэгч П.*******гийн жолоодож явсан авто машинд мөргүүлж зам дээр хэвтэж байхад түүнийг дахин  дайрч, улмаар машинаараа чирч явж  түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримт болсон нь

Гэрч Ш.ын өгсөн “...Тэгээд бид хоёр түргэн дуудъя, цагдаа дуудъя гээд сандраад зогсож байсан чинь дахиад нэг хар өнгийн жижиг суудлын машин цээжин дээгүүр нь гараад чирээд цаашаа яваад зогссон. Тэгэхээр нь бид хоёр хүн чирээд явчихлаа шүү дээ та нар гэсэн чинь нэг эмэгтэй хүн бууж ирсэн. Тэгээд байж байсан чинь удалгүй цагдаа эмнэлэг ирээд үзээд г цэнхэр юмаар хучаад байсан тийм л зүйл болсон. Араас  нь ташаа нуруу хавь руу нь мөргөсөн байх, мөргөх үед талийгаач замын машин явдаг хэсэг дээр баруун зүгт явж байсан. Доошоо хараад толгой нь баруун зүгт хараад унасан. Ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Зүүн чихнээс нь цус гарсан байсан. Хар машины доогуур толгой цээжний хэсэг нь орсон байдалтай ямар ч хөдөлгөөнгүй байсан....” гэх мэдүүлэг,

Гэрч ийн өгсөн “... бид хоёрын урд явж байсан ийг нэг цагаан өнгийн Приус-20 мөргөж унагаачхаад зогсохгүй тэр чигтээ яваад өгөхөөр нь бид хоёр дээр яваад очсон чинь толгой нь замын урд талын барилгын материалын дэлгүүрт чиглэсэн  байрлалтай зам дээр хөндлөн ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд дуудлага өгөх гэсэн чинь миний гар утас унтарсан байхаар нь би тэр баялаг гээд хоолны газрын хүмүүс гаднаа зогсож байхаар нь очоод түргэн дуудаад өгөөч гэж хэлчхээд буцаад явсан чинь жижиг суудлын буруу талдаа хүрдтэй хар машин цээжин дээгүүр нь дайраад жолоочийн ар талынхаа дугуйгаар чирээд цаашаа яваад зогсохоор нь бид хоёр очоод чи хүн алчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь тухайн хар машины жолооч нь нэг эмэгтэй хүн байсан тэгээд цагдаа эмнэлэг ирсэн. Талийгаач машин зам дагаад машин явдаг хэсэг дээр баруун тийшээ алхаж явсан чинь араас нь мөргөсөн аль хэсэгт нь мөргөснийг би мэдэхгүй байна. Бие нь доошоо харсан зам дээр хөндлөн толгой нь баруун тийш ээ харсан байрлалтай. Ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Зүүн чихнээс нь цус гарсан байсан. Хар машины доогуур толгой цээжний хэсэг нь орсон байдалтай ямар ч хөдөлгөөнгүй байсан....” гэх мэдүүлэг,

Баянхонгор аймаг дахь Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 94 дугаартай шинжээчийн: “...дээрх элэгний урагдсан шарх гэмтэл нь 4.1.5-т зааснаар амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын Хүнд,

дээрх чихний дэлбэн, чамархайн шарх, хамар, дух, хөмсөг, уруул, мөр, цээж, хэвлий, тохой, бугуй, сарвуу, шуу, зүүн суга, цээж хэвлийн зулгаралт  хуйхны цус хуралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирын хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт,

Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 46/100 24/415 дугаартай “....Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн /гэрлийн тохиргоо бүрэн бус/ байдлыг хангах: мөн дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна....” гэх дүгнэлт болон уг ослыг бичсэн камерын бичлэгээр хохирогчийг зам дээр хэвтэж байхад дахин дайрч чирч явж байгаа дүрс бичлэг зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.*******гийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь “нүд гялбан зорчих баримжаа алдсан үед ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах эсхүл зогсох” гэсэн дүрмийн заалтыг биелүүлэлгүй шүүгдэгч П.******* нь хохирогч ийг мөргөж амь насыг нь хохироож зугатааж хохирогчийг зам дээр орхисон үед  дахин дайрч чирч явж улмаар түүний  элэгний урагдсан шарх гэмтэл учруулж түүний амь насанд аюултай хүнд гэмтэл үүсгэсэн байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.******* нь  хохирогч нь өмнө нь авто машинд дайруулж зам дээр хэвтэж байхад түүнийг анхаарал болгоомжгүй явж байхдаа дахин дайрч  эрүүл  мэндэд нь элэгний урагдал гэмтэл буюу хүнд гэмтэл учруулсан, мөн түүнийг дайрч авто машинаар чирч явахдаа мөр, цээж, хэвлий, тохой, бугуй, сарвуу, шуу, зүүн суга, цээж хэвлийн зулгаралт  зэрэг хөнгөн гэмтэл үүсэн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.******* нь хохирогчид хөнгөн гэмтэл үүсгэсэн байх боломжтой боловч түүнд зөвхөн хүнд гэмтэл учруулснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч П.*******г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэж гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч П.*******г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч П.*******гийн хохирогчийг дайрч түүний амь насыг хохироож зам дээр орхиж зугтаасан, мөн жолооч П.******* нь зам дээр хэвтэж байгаа хохирогчийг хараагүй дахин дайрч чирсэн зэрэг нь тус бүртээ гэмт бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн үйлдэл тус бүрд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч П.*******г хохирогч талийгаач ийг зам дээр явж байхад нь машинаараа дайрч унагаж улмаар түүнд их, бага тархины аалзан халтсан доор тархмал цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун чамархайгаас суурь баруун дунд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл буюу гавал тархины битүү гэмтэл үүсгэж амь насыг нь хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан, шүүгдэгч П.*******г талийгаач нь зам дээр дайрагдаж хэвтэж байхад түүнийг харалгүй дахиж дайрч улмаар машинаар чирч явж элэгний урагдал буюу хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэсэн тул шүүгдэгч нарт тус бүрд нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь өөрт сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх талаар, иргэний нэхэмжлэгч М.Мөнх-эрдэнэ нь “29,622,844 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна..” гэж мэдүүлсэн байна.

Шүүх шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар гэм буруутайд тооцож хэрэгт авагдсан оршуулганы зардалтай холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж нотлох баримтыг шаардлага хангаж байгаа нотлох баримтуудыг үнэлснээр иргэний нэхэмжлэгч М.Мөнх-эрдэнийн  оршуулганы зардал 29,622,844 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээс 21.708.140 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж иргэний нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн 29.622.844 төгрөгөөс 7.914.704 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хасаж тооцсон  болно.

Шүүхээс тогтоосон 21.708.140 төгрөгийг шүүх шүүгдэгч нарын гэмт хэргийн үйлдлийн оролцооны байдлыг харгалзан 16.000.000 төгрөгийг шүүгдэгч П.*******гоос гаргуулахаар, 5.708.140 төгрөгийг шүүгдэгч П.*******гаас тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Мөнх-эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн болно.

Харин хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх талаар илэрхийлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчээр дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй, энэ талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байх тул шүүх хохирогч ын сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргаж өөрт учирсан сэтгэцийн дүгнэлтийн дахин гаргуулж хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Мөн иргэний нэхэмжлэгчээр Хас банкны Баянхонгор салбарын ажилтан тогтоогдсон бөгөөд иргэний нэхэмжлэгч нь талийгаач ийн авсан цалингийн зээл 16 сая төгрөгөөс буруутай этгээдээс үлдэгдэл 9.346.876 төгрөг нэхэмжлэх талаар илэрхийлсэн байна.

Шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь хохирогч талийгаач нь 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдөр 16 сая төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай авсан бөгөөд  одоо 9.346.876 төгрөгийн үлдэгдэлтэй талаар мэдүүлсэн байна.

Талийгаач ийн Хас банктай хийгдсэн гэрээ нь иргэний харилцааны шинжтэй үйлдэл бөгөөд уг эрүүгийн хэрэгтэй холбогдолгүй болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр хохирогч нь зам тээврийн ослын улмаас нас барсан буюу гэнэтийн ослоор нас барсан бол түүний зээлийн асуудлыг шийдвэрлэх талаар гэрээнд нарийвчлан тусгасан байх ёстой бөгөөд хэрэгт зээлийн гэрээг хавсаргаагүй байгаа нь энэ хэрэгтэй холбогдуулж шүүгдэгч нарыг шууд буруутган төлүүлэх үндэслэлгүй юм.     

Харин банк нь гэрээнд заасан заалтын дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар цалингийн зээлийн үлдэгдлийг төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэж иргэний нэхэмжлэгч ийн нэхэмжлэл нь энэ гэмт хэрэгтэй шууд холбоогүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцааг эрүүгийн эрх зүйн харилцаатай холбогдуулж нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Хэрэв банк нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэрээний үүргийг хэрхэн хангах талаар гэрээнд зааснаар иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах нь зүйтэй байна.

Шүүхээс оршуулганы зардалтай холбоотой асуудлыг шийдвэрлэсний дараа шүүгдэгч П.*******, П.******* болон тэдгээрийн өмгөөлөгч нар хохирол нөхөн төлөх зорилгоор ажлын тав хүртэл хоногийн завсарлага авах хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг завсарлууллаа.

Шүүх 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүгдэгч П.******* нь иргэний нэхэмжлэгч д арван зургаан сая / 16.000.000 / төгрөгийг төлсөн гэх нотлох баримтыг, шүүгдэгч П.******* нь таван сая долоон зуун арван мянган / 5.710.000 / төгрөгийг иргэний нэхэмжлэгч д бэлнээр өгч хохирлыг барагдуулсан байх бөгөөд энэ талаар иргэний нэхэмжлэгч нь шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч П.*******, П.******* нарыг иргэний нэхэмжлэгч д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч П.*******, П.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,  шүүгдэг нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 3 сарын хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэлээ.  

Шүүгдэгч П.*******д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж нэмж нэгтгэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоолоо.

Шүүгдэгч П.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхдээ түүнийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотоос Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг, багийн төв, төв эмийн сан, Баянхонгор сумын 98 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Алзахгүй” “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүр зэргээр зорчих, шүүгдэгч П.*******д  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхдээ түүнийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотоос Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг, багийн төв, төв эмийн сан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумд үйл ажиллагаа явуулах “Миний дэлгүүр сүлжээ” дэлгүүр, “Есөн-эрдэнэ” зах, “Их бүрдэн” ХХК-ний байр  зэргээр зорчих үүргийг тус тус хүлээлгэж, уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгалаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар талийгаач ийн өмсөж явсан гэх ногоон өнгийн цахилгаантай нимгэн куртик 1 ширхэг, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн подволк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн бакал 1 хос, хар өнгийн дугуй түгжээ мэт хуванцар зүйл 1 ширхэг, төмөр боолт 1 ширхэг зэргийг шитгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн тамгын газарт даалгаж, үйл баримтын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэргийн учир шүүгдэгч П.*******, П.******* нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.*******, П.******* нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тэдэнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ******* овогт *******гийн *******г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зүгатаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч ******* хонгор овогт *******ийн *******г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил гурван  / 05 жил 03 сар / сарын хугацаагаар хасаж, гурван / 03 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч ******* хонгор овогт *******ийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил зургаан / 03 жил 06 сар  / сарын хугацаагаар хасаж, хоёр / 02 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан гурван / 03 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг гурван жил хоёр  / 03 жил 02 сар  / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.*******д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотоос Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг, багийн төв, төв эмийн сан, Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Алзахгүй” “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүр зэргээр зорчих,

Шүүгдэгч П.*******д  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхдээ түүнийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотоос Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг, багийн төв, төв эмийн сан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумд үйл ажиллагаа явуулах “Миний дэлгүүр сүлжээ” дэлгүүр, “Есөн-эрдэнэ” зах, “Их бүрдэн” ХХК  зэргээр зорчих үүргийг тус тус хүлээлгэж, уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэг П.*******, П.******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан таван жил гурван / 05 жил 03 сар / сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг, шүүгдэгч П.*******д гурван жил зургаан  / 03 жил 06 сар  / сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тэдэнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч П.*******, П.******* нар нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч аас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар иргэний нэхэмжлэгч “Хас” банкнаас нэхэмжилсэн 9.346.876 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар талийгаач ийн өмсөж явсан гэх ногоон өнгийн цахилгаантай нимгэн куртик 1 ширхэг, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн подволк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн бакал 1 хос, хар өнгийн дугуй түгжээ мэт хуванцар зүйл 1 ширхэг, төмөр боолт 1 ширхэг зэргийг шитгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн тамгын газарт даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар үйл баримтын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.*******, П.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

14. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.*******, П.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАТЦЭНГЭЛ