| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2017/05061/И |
| Дугаар | 101/ШШ2018/03803 |
| Огноо | 2018-12-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2018/03803
| 2018 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2018/03803 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Г-ийн Ш, Ц овогт Г-тын Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. 2011-01-17-ны өдөр төрсөн охин Э.И, 2013-11-29-ний өдөр төрсөн хүү Э.Тнарыг эх Г.Ш-ийн асрамжинд үлдээж, охин Э.И, хүү Э.Т нарыг эцэг Г.Э сар бүрийн эхний долоо хоногт Даваа гаригаас Ням гаригийн орой 20 цаг хүртэл хүүхдүүдээ өөрийн асрамжинд, сарын сүүлийн 3 долоо хоногт Даваа гаригаас Ням гариг хүртэл эх Г.Ш хүүхдүүдээ өөрийн асрамжинд, сарын сүүлийн долоо хоногийн Бямба гаригаас Ням гаригийн 20 цаг хүртэл Г.Э хүүхдүүдээ өөрийн асрамжинд тус тус байлгах, Г.Э Г.Ш нарын асрамжинд байх хугацаанд хүүхдүүдэд өвчин, гэмтэл учирвал түүнээс гарах бүхий л зардлыг хэн аль нь бүрэн хариуцах, Г.Э нь Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлд заасан хэмжээгээр охин Э-ийн И, хүү Э-ийн Т-нд сар бүр тэтгэлэг төлөх үүрэгтэй ба сар бүрийн 20-ны өдөр Г.Ш-ийн Хаан банкин дахь 0000000000 тоот дансанд маргаангүйгээр төлөхөөр тохиролцож эвлэрснийг баталж, Г.Ш-ийн нэхэмжлэлтэй Г.Э холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.681 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Э-ээс 136.496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ш-д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Г.Ш, эцэг Г.Э нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА