| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0145/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/157 |
| Огноо | 2025-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/157
2025 06 27 2025/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч Б.*******ы өмгөөлөгч Л.Лхааганжав
Шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* гомбо овгийн *******ын *******, ******* овгийн *******ийн ******* нарт холбогдох 2526001630172 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар баг т гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* гомбо овгийн *******ын ******* /РД:*******/,
2. Монгол Улсын иргэн, оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хадам ээж, 3 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар баг т гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.Баттулгын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.Баттулгын биед халдаж зүүн сарвууны эрхий хуруунд шарх, дух, дээд уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч *******ы биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.*******ы биед халдаж зүүн нүдний салстад цус харвалт, баруун даланд шарх, зүүн хөмсөг, дээд зовхи, хүзүү, буруун даланд цус харвалт, баруун хөмсөг, баруун, зүүн хацар, доод уруул, баруун, зүүн бугалга, зүүн тохой, шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:”.. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт:”... Өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт:”... Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Би 2025.04.13-ны өдрийн 16 цагийн орчимд эхнэр, хадам нартай аргал түүгээд, хонио хариулаад байж байх үед ******* эхнэр хүүхдүүдтэйгээ бид нар дээр ирсэн. Тэгээд бид нар манай гэрт очоод 2 ширхэг пиво хувааж уусан. Тэд ар 19 цагийн орчимд манайхаас гэр лүүгээ явсан. Би ишигтэй ямаа хайгаад явж байгаад 20 цагийн орчимд гэртээ ирэхэд манай эхнэр хүүхэд, хадам хөгшин нар гэрт айхгүй байсан. Тэгээд *******ыд очиход ******* эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь яагаад байгаа юм гэж асуухад эхнэр нь манайхаас 1 ишиг үхсэн юм тэгсэн чинь намайг алцан гээд ******* намайг зодоод гарын хуруу мултлаад хаясан гэж ярьж байсан. Би *******д хандаж манайх бас 1 ишиг байхгүй байна би хайж яваад ирлээ та яах гэж ингэж эхнэр хүүхдээ айлгаж байдаг юм хэлсэн. Тэр үед манай хадам ээж Пүрэвдулам наад ******* чинь чи бид 2-ыг холбож яриад байна арай дэндүү хүн юм аа гэж хэлэхээр нь би *******ыг түлхээд газарт унагасан. Тэгсэн ******* бос ч ирээд намайг гараараа 1 удаа цохиж аваад чулуу газраас аваад над руу шидэх гээд байх үед эхнэр, хүүхэд нь болиулсан. Тэгээд малтуур бариад намайг цохих гээд байхаар нь би хүрз бариад авсан чинь бид 2-ыг эхнэр хүүхдүүд болиулсан. Бие биеийгээ цохиогүй. Тэгээд бид 2 барилцаж аваад газар унасан тэр үед ******* миний уруулаас хазаад, зүүн талын гарын эрхий хуруунаас хазаад тавихгүй байхаар нь би *******ы нүүрэн тус газар нь 2 удаа цохиж байж хуруугаа салгаж аваад босоод ирсэн чинь ******* том чулуу газраас аваад над руу шидээд миний цээж хэсэг рүү шидээд намайг оносон..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Хохирогч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би 2025.04.13-ны өдөр эхнэртэйгээ цуг сумын төв орж 1 шил архи, 1 пиво аваад саахалт айлын барьж байгаа амбаар дээр очтол ******* эхнэртэйгээ, хадам ээж нар амбаарын дээвэр хадаж байсан. Тэгэхээр нь сумаас авч ирсэн 1 ширхэг 2,5л пиво гаргаж ирээд тэд нартай хувааж уусан, тэгээд бид нар Баттулгынд очоод цай уучхаад 1 шил архиа гаргаж ирээд хувааж ууж байгаад дуусгалгүй гэр лүүгээ эхнэр, хүүхдүүдтэйгээ ирсэн. Тэгээд ишгээ тавьж өгөх гэтэл 1 ишиг үхсэн байхаар нь би эхнэрийгээ чи ишгээ өглөө эхэд нь хөхүүлэхгүй ишиг алаад хаячихлаа гээд эхнэртэйгээ ам муруйж хэрэлдээд байж байтал хадам ээж, Баттулгын эхнэр нар ирсэн. Тэр 2 ирээд та нар яагаад хэрүүл хийгээд байгаа юм хүүхдээ сум хүргэж өгөхгүй гээд байж байтал ******* хониноосоо ирсэн тэгэхээр нь би Баттулгыг чи хүүхнүүдээ өмөөрөх гэж ирэв үү гэж хэлсэн чинь ******* уурлаад бид 2 барилцаж аваад намайг нохой мордож газар унагаад миний бүсээр намайг боосон тэгэхээр нь би Баттулгын уруул, эрхий хурууг нь шүдээрээ хазсан. тэгээд бид 2 дээр, доороо ороод байж байгаад би босоод газраас чулуу аваад Баттулгын цээжин хэсэгт нь чулуугаар цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Гэрч П.Цэвэл-Адьяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...2025 оны 04 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд манай сахалд айлд хүүхэд уйлаад авраарай гээд орилоод байхаар нь би ээжтэйгээ хамт сахалд *******ыд очиход ******* эхнэртэйгээ хэрэлдсэн байдалтай байсан. Энд юу болоод байгаа юм гэсэн чинь 1 ишиг үхсэн тэрнээс болоод ******* эхнэрийг тэр ишгийг алсан гээд эхнэртэй агсам тавиад эхнэр Мөнхцэцэгийг зодсон гэж ярьж байсан. Тэр үед манай нөхөр ******* ирээд *******ыг яах гэж тэгж байдаг юм гэсэн чинь ******* манай нөхрийг чи хүүхнүүд өмөөрдөг, хадам ээжтэйгээ явалддаг гээд хэл амаар доромжлоод манай нөхөртэй зодолдсон. Тэгээд чулуу аваад манай нөхөр Баттулгыг цохих гэж байхад нь *******ы эхнэр Мөнхцэцэг, манай ээж Пүрэвдулам нар салгаад чулууг авсан. Тэгээд би цагдаа дуудах малын хашааны цаана очоод цагдаад дуудлага өгчхөөд эргээд ирсэн чинь манай нөхөр Баттулгыг ******* гэх хүн уруул, гарыг нь хазаад том чулуугаар цээж хэсэгт цохисон байсан..." гэх мэдүүлэг, 4. Гэрч Д.Пүрэвдуламын "...2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр орой 18 цагийн орчимд ишиг хургаа тавиад байж байх үед манай малаас 1 ишиг байхгүй байхаар нь манай хүргэн ******* нөгөө байхгүй ишгээ эрээд буцаад явсан. Тэгээд бид 2 үлдсэн ишиг хургаа тавиад байж байх үед манай охин сахалд айлынхан хоорондоо зодолдоод, орилоод байх шиг байна 2-лаа очъё гэхээр нь за гээд бид 3 жаахан хүүхдээ суулгаад машинтай очсон. Тэгтэл манай охин Мөнхцэцэг гараа бариад ******* миний гар луу элдүүрээр цохисон гээд зогсож байсан, харин хүүхдүүд нь аав ээжийг зодоод байхаар нь бид нар орилсон юм гээд 4-лээ зогсож байсан. Тэгэхээр нь би *******ыг битгий ингэж байгаач, яасан хэцүү юм бэ гэж хэлээд загнаад зогсож байтал манай хүргэн ******* ирээд яагаад байгаа юм та нар гэхээр нь би болсон асуудлыг хэлтэл *******, Шар /*******/ ах та яагаад ингээд байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй гээд хэрүүл гуйгаад 2-лаа гараад үзье гээд тэр 2 гэрээс гараад зодоо хийгээд унасан. Тэгэхээр нь би г цагдаа дууд энэ 2 нэгнийгээ алчих нь гэж хэлтэл гарч гүйгээд утсаар цагдаа дуудсан байна лээ. Тэр үед *******, ******* нар гэрийн үүдэнд гарсан зодолдоод дээр доороо ороод бие биеийгээ цохиод байсан. ******* газраас том чулуу аваад Баттулгын цээж рүү цохисон гэсэн би тэрийг хараагүй тэгж хэлсэн. Би тухайн үед хүүхдүүдийг нь хараад гэрийн цаад талд нь байсан. Тэгээд ******* гэрийн үүдэнд байсан хүрз барьж аваад ******* руу далайхаар нь би та нар биеийгээ алах нүү гэж хэлээд хүрзийг нь булааж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "... 1.Б.Баттулгын биед зүүн сарвууны эрхий хуруунд шарх, дух, дээд уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх 254 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дугаар сарын 17-ны өдрийн "... 1.Б.*******ы биед зүүн нүдний салстад цус харвалт, баруун даланд шарх, зүүн хөмсөг, дээд зовхи, хүзүү, баруун даланд цус хуралт, баруун хөмсөг, баруун, зүүн хацар, доод уруул, баруун, зүүн бугалга, зүүн бугалга, зүүн тохой, шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлийн, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх 255 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, Б.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76,80, 105, 106 дугаар хуудас/, зэрэг болно.
1. Шүүгдэгч Б.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “..Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Алтангэрэл би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн Б.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.Баттулгын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.Баттулгын биед халдаж зүүн сарвууны эрхий хуруунд шарх, дух, дээд уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч *******ы биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.*******ы биед халдаж зүүн нүдний салстад цус харвалт, баруун даланд шарх, зүүн хөмсөг, дээд зовхи, хүзүү, баруун даланд цус харвалт, баруун хөмсөг, баруун, зүүн хацар, доод уруул, баруун, зүүн бугалга, зүүн тохой, шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Б.*******, Б.******* нарын мэдүүлэг, гэрч П.Цэвэл-Адьяагийн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 254 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дугаар сарын 17-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь хохирогчийн хувьд харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, мөн Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлбөр учраагүй учраас шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхийн шийдвэрт дурдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.*******ы өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчийн гэм буруугийн талаар:”... Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******ы хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үеийн нөхцөл байдалд таарамжгүй харилцааны улмаас харилцан зодоон болж бие биедээ гэмтэл учруулсан. Энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа Б.*******, Б.******* нар нь хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй оролцож байгаа учраас прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Гэм буруугийн шүүх хуралдаан дээр хохирол төлбөрийн асуудал шийдвэрлэнэ. Эдгээр шүүгдэгч нарын хувьд харилцан бие биеэсээ нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршиг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн илэрхийлсэн учраас шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлтийг.
Шүүгдэгч Б.******* өөрөө өөрийгөө өмгөөлж: “...байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******, Б.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.Баттулгын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.Баттулгын биед халдаж зүүн сарвууны эрхий хуруунд шарх, дух, дээд уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч *******ы биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.*******ы биед халдаж зүүн нүдний салстад цус харвалт, баруун даланд шарх, зүүн хөмсөг, дээд зовхи, хүзүү, буруун даланд цус харвалт, баруун хөмсөг, баруун, зүүн хацар, доод уруул, баруун, зүүн бугалга, зүүн тохой, шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь үйл баримтаар тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Би 2025.04.13-ны өдрийн 16 цагийн орчимд эхнэр, хадам нартай аргал түүгээд, хонио хариулаад байж байх үед ******* эхнэр хүүхдүүдтэйгээ бид нар дээр ирсэн. Тэгээд бид нар манай гэрт очоод 2 ширхэг пиво хувааж уусан. Тэд ар 19 цагийн орчимд манайхаас гэр лүүгээ явсан. Би ишигтэй ямаа хайгаад явж байгаад 20 цагийн орчимд гэртээ ирэхэд манай эхнэр хүүхэд, хадам хөгшин нар гэрт айхгүй байсан. Тэгээд *******ыд очиход ******* эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь яагаад байгаа юм гэж асуухад эхнэр нь манайхаас 1 ишиг үхсэн юм тэгсэн чинь намайг алцан гээд ******* намайг зодоод гарын хуруу мултлаад хаясан гэж ярьж байсан. Би *******д хандаж манайх бас 1 ишиг байхгүй байна би хайж яваад ирлээ та яах гэж ингэж эхнэр хүүхдээ айлгаж байдаг юм хэлсэн. Тэр үед манай хадам ээж Пүрэвдулам наад ******* чинь чи бид 2-ыг холбож яриад байна арай дэндүү хүн юм аа гэж хэлэхээр нь би *******ыг түлхээд газарт унагасан. Тэгсэн ******* бос ч ирээд намайг гараараа 1 удаа цохиж аваад чулуу газраас аваад над руу шидэх гээд байх үед эхнэр, хүүхэд нь болиулсан. Тэгээд малтуур бариад намайг цохих гээд байхаар нь би хүрз бариад авсан чинь бид 2-ыг эхнэр хүүхдүүд болиулсан. Бие биеийгээ цохиогүй. Тэгээд бид 2 барилцаж аваад газар унасан тэр үед ******* миний уруулаас хазаад, зүүн талын гарын эрхий хуруунаас хазаад тавихгүй байхаар нь би *******ы нүүрэн тус газар нь 2 удаа цохиж байж хуруугаа салгаж аваад босоод ирсэн чинь ******* том чулуу газраас аваад над руу шидээд миний цээж хэсэг рүү шидээд намайг оносон..." гэх мэдүүлэг,
Хохирогч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би 2025.04.13-ны өдөр эхнэртэйгээ цуг сумын төв орж 1 шил архи, 1 пиво аваад саахалт айлын барьж байгаа амбаар дээр очтол ******* эхнэртэйгээ, хадам ээж нар амбаарын дээвэр хадаж байсан. Тэгэхээр нь сумаас авч ирсэн 1 ширхэг 2,5л пиво гаргаж ирээд тэд нартай хувааж уусан, тэгээд бид нар Баттулгынд очоод цай уучхаад 1 шил архиа гаргаж ирээд хувааж ууж байгаад дуусгалгүй гэр лүүгээ эхнэр, хүүхдүүдтэйгээ ирсэн. Тэгээд ишгээ тавьж өгөх гэтэл 1 ишиг үхсэн байхаар нь би эхнэрийгээ чи ишгээ өглөө эхэд нь хөхүүлэхгүй ишиг алаад хаячихлаа гээд эхнэртэйгээ ам муруйж хэрэлдээд байж байтал хадам ээж, Баттулгын эхнэр нар ирсэн. Тэр 2 ирээд та нар яагаад хэрүүл хийгээд байгаа юм хүүхдээ сум хүргэж өгөхгүй гээд байж байтал ******* хониноосоо ирсэн тэгэхээр нь би Баттулгыг чи хүүхнүүдээ өмөөрөх гэж ирэв үү гэж хэлсэн чинь ******* уурлаад бид 2 барилцаж аваад намайг нохой мордож газар унагаад миний бүсээр намайг боосон тэгэхээр нь би Баттулгын уруул, эрхий хурууг нь шүдээрээ хазсан. тэгээд бид 2 дээр, доороо ороод байж байгаад би босоод газраас чулуу аваад Баттулгын цээжин хэсэгт нь чулуугаар цохисон..." гэх мэдүүлэг,
Гэрч П.Цэвэл-Адьяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...2025 оны 04 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд манай сахалд айлд хүүхэд уйлаад авраарай гээд орилоод байхаар нь би ээжтэйгээ хамт сахалд *******ыд очиход ******* эхнэртэйгээ хэрэлдсэн байдалтай байсан. Энд юу болоод байгаа юм гэсэн чинь 1 ишиг үхсэн тэрнээс болоод ******* эхнэрийг тэр ишгийг алсан гээд эхнэртэй агсам тавиад эхнэр Мөнхцэцэгийг зодсон гэж ярьж байсан. Тэр үед манай нөхөр ******* ирээд *******ыг яах гэж тэгж байдаг юм гэсэн чинь ******* манай нөхрийг чи хүүхнүүд өмөөрдөг, хадам ээжтэйгээ явалддаг гээд хэл амаар доромжлоод манай нөхөртэй зодолдсон. Тэгээд чулуу аваад манай нөхөр Баттулгыг цохих гэж байхад нь *******ы эхнэр Мөнхцэцэг, манай ээж Пүрэвдулам нар салгаад чулууг авсан. Тэгээд би цагдаа дуудах малын хашааны цаана очоод цагдаад дуудлага өгчхөөд эргээд ирсэн чинь манай нөхөр Баттулгыг ******* гэх хүн уруул, гарыг нь хазаад том чулуугаар цээж хэсэгт цохисон байсан..." гэх мэдүүлэг, 4. Гэрч Д.Пүрэвдуламын "...2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр орой 18 цагийн орчимд ишиг хургаа тавиад байж байх үед манай малаас 1 ишиг байхгүй байхаар нь манай хүргэн ******* нөгөө байхгүй ишгээ эрээд буцаад явсан. Тэгээд бид 2 үлдсэн ишиг хургаа тавиад байж байх үед манай охин сахалд айлынхан хоорондоо зодолдоод, орилоод байх шиг байна 2-лаа очъё гэхээр нь за гээд бид 3 жаахан хүүхдээ суулгаад машинтай очсон. Тэгтэл манай охин Мөнхцэцэг гараа бариад ******* миний гар луу элдүүрээр цохисон гээд зогсож байсан, харин хүүхдүүд нь аав ээжийг зодоод байхаар нь бид нар орилсон юм гээд 4-лээ зогсож байсан. Тэгэхээр нь би *******ыг битгий ингэж байгаач, яасан хэцүү юм бэ гэж хэлээд загнаад зогсож байтал манай хүргэн ******* ирээд яагаад байгаа юм та нар гэхээр нь би болсон асуудлыг хэлтэл *******, Шар /*******/ ах та яагаад ингээд байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй гээд хэрүүл гуйгаад 2-лаа гараад үзье гээд тэр 2 гэрээс гараад зодоо хийгээд унасан. Тэгэхээр нь би г цагдаа дууд энэ 2 нэгнийгээ алчих нь гэж хэлтэл гарч гүйгээд утсаар цагдаа дуудсан байна лээ. Тэр үед *******, ******* нар гэрийн үүдэнд гарсан зодолдоод дээр доороо ороод бие биеийгээ цохиод байсан. ******* газраас том чулуу аваад Баттулгын цээж рүү цохисон гэсэн би тэрийг хараагүй тэгж хэлсэн. Би тухайн үед хүүхдүүдийг нь хараад гэрийн цаад талд нь байсан. Тэгээд ******* гэрийн үүдэнд байсан хүрз барьж аваад ******* руу далайхаар нь би та нар биеийгээ алах нүү гэж хэлээд хүрзийг нь булааж авсан..." гэх мэдүүлэг,
Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "... 1.Б.Баттулгын биед зүүн сарвууны эрхий хуруунд шарх, дух, дээд уруулд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх 254 дугаартай дүгнэлт,
Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дугаар сарын 17-ны өдрийн "... 1.Б.*******ы биед зүүн нүдний салстад цус харвалт, баруун даланд шарх, зүүн хөмсөг, дээд зовхи, хүзүү, баруун даланд цус хуралт, баруун хөмсөг, баруун, зүүн хацар, доод уруул, баруун, зүүн бугалга, зүүн бугалга, зүүн тохой, шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлийн, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх 255 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Б.*******, Б.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.*******, Б.******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Б.*******, Б.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/ Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар болон Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, мөн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзаад шүүгдэгч Б.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:”.. Шүүхээс шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Шүүгдэгч нарын хувьд хувьдаа малтай учраас торгуулийн ялыг биелүүлэх боломжтой этгээдүүд байгаа. Гэхдээ хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдлууд байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүний гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол зэргийг харгалзан үзэж ялаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах үндэслэл байгаа. Ийм учраас шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг улсын яллагчаас санал гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгож, үүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* гомбо овгийн *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овгийн *******ийн Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гомбо овгийн *******ын *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч ******* овгийн *******ийн Баттулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.*******, Б.******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА