| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0117/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/142 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч: Ш.******* нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000142 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ш.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... би тогтолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй, өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 37 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Гэрч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 17 цаг 40 минутын орчимд үүрэг гүйцэтгэн зам дагуу явж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийх үед улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан жолоочийг зогсоож шалгахад тус иргэнээс илт согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байсан мөн тус иргэний жолоочийн мэдээллийг багажаар шалгаж үзэхэд ******* ******* гэх иргэний мэдээлэл гарч ирсэн ба жолоодох эрх хязгаарлагдсан төлөвтэй байсан. Тэгэхээр нь тус иргэний жолоодон явж байсан тээврийн хэрэгслийг би жолоодон тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд ирж тус иргэнийг согтуурал шалгах ******* сериал бүхий драгер багажаар үлээлгэн шалгахад 1.53 хувийн согтолтын зэрэг гарсан тул уг иргэний улсын дугааргүй тээврийн хэрэгслийг түр саатуулж Ш.******* гэх иргэнийг гэрт нь хүргэж өгч ажилласан өөр ямар нэгэн зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43/ болон гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/, согтуурал шалгах багажаар шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/736 дугаартай шийтгэвэр /хх-ийн 13-16/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.******* нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний орой 2.39 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 736 дугаартай шийтгэвэр 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдрийг хүртэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1,15 хувийн промильтой үедээ Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэр 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Даюун загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь гэрч *******н өгсөн ... Би 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 17 цаг 40 минутын орчимд үүрэг гүйцэтгэн зам дагуу явж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийх үед улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан жолоочийг зогсоож шалгахад тус иргэнээс илт согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байсан мөн тус иргэний жолоочийн мэдээллийг багажаар шалгаж үзэхэд ******* ******* гэх иргэний мэдээлэл гарч ирсэн ба жолоодох эрх хязгаарлагдсан төлөвтэй байсан. Тэгэхээр нь тус иргэний жолоодон явж байсан тээврийн хэрэгслийг би жолоодон тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд ирж тус иргэнийг согтуурал шалгах ******* сериал бүхий драгер багажаар үлээлгэн шалгахад 1.53 хувийн согтолтын зэрэг гарсан тул уг иргэний улсын дугааргүй тээврийн хэрэгслийг түр саатуулж Ш.******* гэх иргэнийг гэрт нь хүргэж өгч ажилласан өөр ямар нэгэн зүйл болоогүй...” гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ш.******* 2024 оны 05 дугаар сарын 31-ний орой 2.39 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 736 дугаартай шийтгэвэр 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдрийг хүртэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1,15 хувийн согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэр 5 дугаар багийн нутаг дэвсгэрт "Даюун” загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ш.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ш.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч Ш.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Ш.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Харин Шүүх шүүгдэгч Ш.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ