| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2024/0083/Э/Н |
| Дугаар | 2025/ШЦТ/123 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 17.12.2.1., 18.6.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/123
2025 05 23 2025/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Б.Г, О.О, Д.Н, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Э.Т, Б.Д, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Т.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2335000000160 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Г-ын Г (РД: ........), 2002 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эцэг эх, ах, дүү нарын хамт ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн;
- Монгол Улсын иргэн, З ургийн овогт Б-ын Г (РД: .............), 2002 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл найм, эцэг эх, ах, дүү нарын хамт... аймгийн .... сумын ... дугаар багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, Х ургийн овогт А-ын Д (РД: ....), 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр У аймгийн Б суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт ... аймгийн ... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн;
- Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Д-гийн Н (РД: ....), 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт .... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаа дууссан;
- Монгол Улсын иргэн, Б ургийн овогт О-ын О (РД: ....), 2001 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт ... аймгийн .... сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Э-гийн Т (РД: .....), 2000 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл тав, эцэг эх, дүү нарын хамт ... аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил 04 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн;
- Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Б-ийн Д (РД: ....), 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж “Шүүгдэгч Г.Г, Б.Г, А.Д нарыг бүлэглэн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Наран” гэх газраас 2023 оны 03 дугаар сард хохирогч Ж.Тын 3 настай хээр зүсмийн гүү, хээр зүсмийн 2 даага, нийт 3 тооны адуу хулгайлж, хохирогчид 1’800’000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар;
- Шүүгдэгч Г.Г, Б.Г, О.О, Д.Н нарыг бүлэглэн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Наран” гэх газраас 2023 оны 03 дугаар сард хохирогч Ц.Тийн 6 настай хээр /шар хээр/ гүү, тухайн гүүний хээр зүсмийн эр даага, иргэн Ц.Бйн 2 настай хээр зүсмийн эм даага, нийт гурван тооны адуу буюу олон тооны малыг улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 загварын мотоцикл болон 26-01 УВА улсын дугаартай, Хьюндай Портер загварын автомашин ашиглан хулгайлж, хохирогч нарт нийт 2’000’000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар;
- Шүүгдэгч Г.Г, А.Д нарыг бүлэглэн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Наран” гэх газраас хохирогч Ц.Бгийн маллуулахаар итгэмжлэн хариуцуулсан бог малаас 2 тооны эр хонийг 2023 оны 04 дүгээр сарын 10-аас 15-ны үед завшиж, түүнд 500’000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;
- Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наран” гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 16, 17-ны өдрийн үед хохирогч Э.Угийн 3 настай хээр зүсмийн гүүг хулгайлж, 800’000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;
- Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаан эрэг” гэх газарт нутаглаж байсан хохирогч Д.Нын гэрээс 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10.8 килограмм ямааны ноолуур хулгайлж 1’404’000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;
- Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Олон овоот” гэх газар нутаглаж байсан хохирогч Ц.Гийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 6 килограмм ямааны ноолуурыг хулгайлж, хохирогчид 780’000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар;
- Шүүгдэгч Б.Г, А.Д нарыг бүлэглэн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарин ус” гэх газраас 2023 оны 01 дүгээр сард хохирогч Д.Гын 2 настай цагаан халиун зүсмийн им, тамгагүй эм даага, хохирогч И.Т 2 настай бор болон халиун зүсмийн им, тамгагүй эм даага, нийт гурван тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч нарт нийт 1’500’000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар;
- Шүүгдэгч Э.Т, Б.Д нарыг “шүүгдэгч Б.Г, А.Д нарын бүлэглэн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарин ус” гэх нэртэй газраас 2023 оны 01 дүгээр сард хохирогч Д.Г, И.Т нарын нийт гурван тооны адууг хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж түүнийг авч, эзэмшиж, ашигласан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;
- Шүүгдэгч Г.Г, Б.Г нарыг бүлэглэн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Хавирган булаг” гэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ц.Б-н 1 тооны, О.Бын 2 тооны, А.Дын 1 тооны, нийт дөрвөн тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлж хохирогч нарт нийт 4’800’000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч нэг дэх хавтаст хэргээс: адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-15, 16-22 дугаар хуудас), хохирогч Ц.Т, Ц.Б нарын 2022 оны жилийн эцсийн малын “А” дансны хуулга (хавтаст хэргийн 24-26, 29-31 дүгээр хуудас), Б.Гын Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), хохирогч Ц.Бйн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас), хохирогч Ц.Тийн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Оын мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), гэрч Б.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-69 дүгээр хуудас), гэрч Ц.Бын мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас), шинжээчийн 77 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас), хохирогч Э.Угийн малын А дансны хуулга (хавтаст хэргийн 234-236 дугаар хуудас), О.Оын Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 239-240 дүгээр хуудас), хохирогч Э.Угийн мэдүүлэг (хавтаст хэргийн 245-246 дугаар хуудас), гэрч Д.Баянжаргалын мэдүүлэг (хавтаст хэргийн 250 дугаар хуудаснаас II хавтасны 1 дүгээр хуудас),
- Хоёр дахь хавтаст хэргээс: гэрч Д.Нын мэдүүлэг (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас), гэрч Б.Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас), гэрч О.Оын мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас), шинжээчийн 76 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 35-42 дугаар хуудас), Д.Нын Хаан банкны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), хохирогч Д.Нын мэдүүлэг ( хавтаст хэргийн 50-52, 55-56, 59 дугаар хуудас), гэрч Д.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас), шинжээчийн 99 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дугаар хуудас), хохирогч Ц.Бгийн малын А дансны хуулга (хавтаст хэргийн 94-98 дугаар хуудас), хохирогч Ц.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас), гэрч А.Нын мэдүүлэг (хавтаст хэргийн 106-108, 110-111 дүгээр хуудас), шинжээчийн 98 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 118 дугаар хуудас), шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 130 дугаар хуудас), шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 138 дугаар хуудас), адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 149-152, 153-162 дугаар хуудас), хохирогч Д.Гын малын А дансны хуулга (хавтаст хэргийн 173-177 дугаар хуудас), хохирогч Д.Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас), хохирогч И.Т мэдүүлэг (хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас), гэрч С.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас), гэрч Б.Тийн мэдүүлэг (хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас), гэрч Д.Гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас), шинжээчийн 97 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 233 дугаар хуудас),
- Гурав дахь хавтаст хэргээс: шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас), шүүгдэгч Б.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас), шүүгдэгч Э.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 54-60 дугаар хуудас), хохирогч Ц.Гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-66 дугаар хуудас), гэрч У.Эын мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас), шинжээчийн 100 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 87 дугаар хуудас),
- Дөрөв дэх хавтаст хэргээс: Хохирогч Ц.Бйн мэдүүлэг (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас), гэрч Х.Берикбекийн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас), шинжээчийн 202 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас), хохирогч Ж.Тын малын А дансны хуулга (хавтаст хэргийн 187-192 дугаар хуудас), адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 193-196 дугаар хуудас), хохирогч Ж.Тын мэдүүлэг (хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас), гэрч Ц.Агийн мэдүүлэг (хавтаст хэргийн 202 дугаар хуудас), шинжээчийн 29 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 215 дугаар хуудас), 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас);
- Шүүгдэгч А.Дын өмгөөлөгч Б.Батгэрэл: Дөрөв дэх хавтаст хэргээс: Хохирогч Ж.Тын малын А дансны хуулга (хавтаст хэргийн 187-192 дугаар хуудас), адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 193-196 дугаар хуудас), хохирогч Ж.Тын мэдүүлэг (хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас);
- Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Т.Уянга: Гурав дахь хавтаст хэргээс: Хохирогч Э.Гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-66, 70-72 дугаар хуудас), шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дугаар хуудас), хохирогч Ц.Тийн тодорхойлолт (хавтаст хэргийн 114 дүгээр хуудас), хохирогч Э.Угийн тодорхойлолт (хавтаст хэргийн 116 дугаар хуудас),
- Дөрөв дэх хавтаст хэргээс: Шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас), хохирогч Ж.Тын малын А дансны хуулга (хавтаст хэргийн 187-192 дугаар хуудас), адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 193-196 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Ө.Нарантуяа нар гэм буруугийн талаар маргаангүй, тэдгээрээс хууль зүйн туслалцаа авч буй шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах үйл баримтыг тогтоов.
2.1. Шүүгдэгч Г.Г, Б.Г, О.О, Д.Н нар нь бүлэглэн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Наран” гэх газраас 2023 оны 03 дугаар сард хохирогч Ц.Тийн 6 настай хээр /шар хээр/ гүү, тухайн гүүний хээр зүсмийн эр даага, хохирогч Ц.Б-н 2 настай хээр зүсмийн эм даага, нийт гурван тооны адууг улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 загварын мотоцикл болон 26-01 УВА улсын дугаартай, Хьюндай Портер загварын автомашин ашиглан хулгайлж, хохирогч нарт нийт 2’000’000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас);
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 9-15, 16-22 дугаар хуудас);
- Хохирогч Ц.Т, Ц.Б нарын 2022 оны жилийн эцсийн малын “А” дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 24-26, 29-31 дүгээр хуудас) ;
- Баянжаргалын Гын Хаан банкны дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 34 дүгээр хуудас);
- 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дэх хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас);
- Хохирогч Ц.Тийн “...манай адуунууд миний төрсөн ах Ц.Б, Ц.Б нарын адуутай хамт тус сумын 2 дугаар багийн нутаг “Наран” гэх газар нутаглаж байсан. Саяхан 2023 оны 03 дугаар сарын сүүлээр миний өөрийн эзэмшлийн 2 тооны адуу малын бэлчээрээс алга болсон учир цагдаад мэдэгдсэн. ...миний өөрийн эзэмшлийн хээр /шар хээр/ зүсмийн буруу талын борвины хонхорт босоо дэгрээ тамгатай, буруу чих нь шуурхай имтэй 5-6 настай гүү болон тухайн гүүний хээр зүсмийн эр даага ямар нэг им, тамгагүй, нийт 2 тооны адууг бэлчээрээс алдсан. Миний адуу алга болох цаг хугацаанд Г, Г нар нь адуу мал ачиж зарсан гэх зүйл сонсогдсон учир тухайн хүмүүсийг хардаж сэрдэж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас);
- Хохирогч Ц.Б-н “...2023 оны 03 дугаар сарын эхээр тус багийн нутаг Хотгор харган гэх газар гарч ирж буухад манай адуу бүрэн байсан. Би дахин уналгын морь солих гэж 20 орчим хоногийн дараа дахин адуугаа бүртгэж үзэхэд 1 тооны хээр зүсмийн даага дутсан тул би тухайн даагаа эрж хайгаагүй орхичихсон байсан. Зав гараагүй. Уг дааганы зүс нь хээр зүсмийн ямар нэг им, тамгагүй, охин даага байсан. Яг хэдний өдөр алга болсон гэдгийг мэдэхгүй, Наран гэх газраас алга болсон. ...2022 оны 08 дугаар сард миний төрсөн дүү болох Аын хүү Дын найранд очихдоо өөрийн адуунаас 2023 оны хавар хээр зүсмийн даага ав гэж заасан байсан. Харин 2023 оны хавар миний даага алга болсноос хойш цагдаагийн байгууллагаас Г, Г, Н, О гэх хүмүүс авсан болох нь тогтоогдсон тул хохирол барагдуулах талаар асууж сураглахад уг хүмүүст А.Д нь барих талаар заасан, эхлээд очиж хамт барилцсан гэх учир битүүлэг зүйл ярьсан. Яг тэр талаар бол Дтай уулзаж асуухад “таныг хээр даага ав гэсэн учраас Г, Г нарын хамт хавар мориор очиж бариад хөдөөд уячхаад хүнд ачиж өгч явуулах байсан боловч алдуурсан байсан. Харин орой нь тухайн адуу авах хүн ирэхэд Г, Г нар нь барьж өгч явуулсан” гэсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас);
- Иргэний нэхэмжлэгч Б.Оын “...Манай хүү О нь Бөхмөрөн сумын залуучуудад 2023 оны өвөл мөнгө зээлсэн бөгөөд 2023 оны 03 дугаар сард над руу холбогдож “мөнгө зээлсэн хүмүүс нь мөнгөө өгч чадахгүй, оронд нь мал ав гэж байна” гэж надад хэлсэн. Би “нүүх гэж байгаа юм чинь хоосон буцаад яахав, очоод авчихгүй юу даа” гэж хэлсэн. Ингээд миний автомашиныг унаад явсан бөгөөд тухайн асуудлаас болоод хэрэгт татагдсан. Би цаашид өөрийн автомашиныг ашиглах, мөн зарж борлуулах зэрэг шаардлага гарч байна. Уг автомашин нь 2001 онд үйлдвэрлэж, 2019 онд Монгол Улсад импортлогдож орж ирсэн бөгөөд би өөрөө Улаангом суманд буюу хувь хүнээс хуучин машин худалдаж авсан. Түүнээс хойш өөрөө ашиглаж байгаа бөгөөд 2023 оны 04 дүгээр сард мотор нь цохисон тул одоог хүртэл унаж ашиглахгүй байгаа. Моторыг янзлахын тулд 3-4 сая орчим төгрөгийн зарлага гарна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дүгээр хуудас);
- Гэрч Б.Бийн “...тус оны 03 дугаар сарын 21-ний өдөр малаа хариулж яваад “Наран” гэх газар Б.Гтай малын бэлчээрт таараад мэнд ус болсон. Тухайн үед Б.Г нь надад хандаж “би саяхан бөөсөгтэй бор мориор халтар морио сольсон” гэж, хажуудах Г “1 тооны хээр зүсмийн гүү зарсан” гэж хэлж байсан юм. Тухайн өдрөөс хойш 26-ны өдрийн үед би малаа хариулаад явж байтал Г, Г нар нь мотоциклтой ирж надтай мэнд ус болоод “чамаас гуйх юм байна, саяхан бөөсөгтэй бор морь болон хээр зүсмийн гүүн дээр нэмж дахин хээр зүсмийн гүү зарсан чинь эзэн нь мэдээд баригдах гээд байна, чи тус хийж өгөөч” гэж хэлсэн. Би тэр хоёроос ямар тус нэхэж байгаа талаар асуухад Г, Г нар “чи бид хоёрын нэгэнтэй адуу мал зарсан айл руу яваад тухайн адуу зарсан эзнээс нь сүүлд өгдөг хээр гүүг аваад ирмээр байна. Уг адууг авч ирээд ижилд нь тавьчихмаар байна” гэсэн. Тухайн үед би тэр хоёрт зөвшөөрөөгүй. Дахин 6 хоногийн дараа надтай ирж уулзаад мөн л дахин “тус хийгээд өгөөч, эзэнд нь баригдах гээд байна” гээд гуйгаад байхаар нь би маргааш өдөр нь гэрийн хүмүүстээ Ховд сум явж байгаа талаар худал хэлж гэрээс гарч Хотгорын уурхай дээр ирж мотоциклдоо бензин авах зуур Г нь уг хээр гүү зарсан гэх Оргил гэж залуу руу утсаар холбогдож байсан. Би тухайн яриаг сонсоогүй. Г утсаар ярьж дуусчхаад цаад хүнтэйгээ ярьчихлаа, ирээд ав гэж байна гээд бид хоёр Түргэн сум Улаан даваагаас зүүн тийш айлуудаас асууж сураглаж байгаад Д гэх айлд очиж тэдний хүү Оргилтой уулзаж байгаад Оргил гэх залуу бид хоёр адуунд яваад Г Д гэх айлд үлдсэн. Тухайн Г, Г нар надтай уулзахдаа сүүлд өгдөг хээр гүүг Баяраа гэх хүний адуунаас 1 тооны хээр гүү хулгайлж аваад зарчихсан юм гэж хэлж байсан. Надад Г, Г нар Оргил гэх залууд адуу зарахдаа бөөсөгтэй бор морь, хээр гүү хоёрыг нэг ачуулсан, сүүлд зардаг гүүг бас машинд ачуулсан гэж хэлж байсан бөгөөд хэн гэж хүний ямар машинаар ачуулсан талаар надад хэлээгүй. Би Гтай Оргил гэх залуугийн гэрт очоод хариу буцаж ирэх замдаа Гад хандаж “чиний зарсан хээр гүүг дагасан ямар нэг тамгагүй хээр даага байна, тэр ямар учиртай юм бэ” гэж асуухад тухайн сүүлд зарсан хээр гүүтэй хамт 2 тооны даага өгсөн юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 66-69 дүгээр хуудас);
- Гэрч Ц.Бын “...манай аав ээжийн болон 7 залуугийн /хүүхдүүдийнх нь/ нийлсэн 260-270 орчим тооны 7 азарга адуу байдаг. Бүгд нэг ижил им, тамгатай адуунууд байдаг. Манай 7 залуу нь дүү Ц.Б, Ц.Б, Ц.Т, Ц.Г, Ц.Э, А.Дын аав болон миний бие гээд 7 айлын адуунууд юм. Манай дүү Т нь 2 тооны адуу алдсан зүйл байгаа. Тухайн 2 адуу нь хээр гүү, хээр даагатай. Хээр гүү нь буруу гуяны борвины хонхорт босгон дарсан дэгрээ тамгатай, хээр даага нь тамгагүй байсан. Манай айлын адуунуудыг 2023 оны 03 дугаар сарын эхээр харахад бүрэн байсан. Дахин 2023 оны 04 дүгээр сарын 19, 20-ны үед бүртгэхэд Ц.Тийн 2 тооны адуу, мөн Ц.Бйн 1 тооны тамгагүй хээр даага гэх 3 тооны адуу алга болсон байсан. ...Сүүлд манай гэрт 2023 оны 05 дугаар сарын 06-ны өглөө эрт манай багийн иргэн Г.Г гэх залуу хажуудаа А.Д, Б.Г нартай хамт ирж Г нь надад хандаж “танай адуунаас Т, Б нарын 3 тооны адуу хулгайлж авсан, намайг уучлаарай гээд тамхи нэрж уучлалт гуйсан. Д, Г нарыг “та нар бас оролцоотой юм уу” гэж асуухад “бид хоёр бас оролцоотой” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас);
- Шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаартай “...Увс аймгийн Бөхмөрөн суманд 2023 оны 03 дугаар сарын байдлаар 6 настай гүү 1’000’000 төгрөг, даага эр/эм 500’000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 101 дүгээр хуудас);
- Шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 202 дугаартай “...2023 оны 09 дүгээр сарын байдлаар 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд импортлогдсон “Hyundai Porter-1” загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 3’650’000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын байдлаар Увс аймгийн Бөхмөрөн суманд Мустанг-150 загварын мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 2’000’000 төгрөг, ...нас гүйцсэн морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1’000’000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (IV хавтаст хэргийн 68-69 дэх тал) зэргээр нотлогдсон.
2.2. 2023 оны 04 дүгээр сарын 10-аас 15-ны өдрүүдийн үед Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Наран” гэх газарт байсан хохирогч Ц.Бгийн шүүгдэгч А.Дд маллуулахаар хариуцуулж өгсөн бог малаас шүүгдэгч Г.Г, А.Д нар нь бүлэглэн 2 тооны эр хонийг завшиж 500’000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- Хохирогч Ц.Бгийн 2022 оны жил эцсийн малын “А” дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 94-98 дугаар хуудас);
- Хохирогч Ц.Бгийн “...Манайх анх 2023 оны 03 дугаар сарын 20-ны үед миний төрсөн ахын залуу болох А.Дд сувай шийр малаа маллуулсан. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ялгаж авахад манай малаас 2 тооны нас гүйцсэн хонь дутсан байсан. Би тухайн малыг яасан талаар асуухад А.Д “мэдэхгүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас);
- Гэрч А.Нын “...Би Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт байх Хотгорын уурхайд хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Г, Д гэх залуучуудыг танина. ...2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байх хоёр тооны хонь худалдаж авсан. Уг хоёр тооны хонийг худалдаж авдаг өдөр нь Г надтай утсаар холбоо барьж “та хонь худалдаж авах уу” гэж асуухаар нь би “чиний худалдах хонь тарган бол авъя” гэж хэлээд утсаа тасалсан. Орой 21 цагийн үед Г нь Д гэх залуутай хамт 2 тооны нас гүйцсэн хонь авчирсан ба би тухайн малыг үзэж хараад үнэ ханшаа яриад 260’000 төгрөгөөр тооцож худалдаж авсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас);
- Шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаартай “...Увс аймгийн Бөхмөрөн суманд 2023 оны 04 дүгээр сарын байдлаар нас гүйцсэн эр хонины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 250’000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 118 дугаар хуудас);
- Шүүгдэгч А.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 130 дугаар хуудас);
- Шүүгдэгч Г.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 138 дугаар хуудас) зэргээр нотлогджээ.
2.3. Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Наран” гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 16, 17-ны өдрийн үед хохирогч Э.Угийн 3 настай хээр зүсмийн гүүг хулгайлж, 800’000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- Хохирогч Э.Угийн 2022 оны жилийн эцсийн малын “А” дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 234-236 дугаар хуудас);
- Шүүгдэгч О.Оын Хаан банк дахь дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 239-240 дүгээр хуудас);
- Хохирогч Э.Угийн “...2023 оны 04 дүгээр сарын 02, 03-ны үед байх яг өдрийг нь санахгүй байна, Гын хүү Г надтай утсаар холбогдож “манай адуунд байсан таны 3 тооны адуунаас тань 1 тооны хээр зүсмийн 3 настай гүүг чинь чоно идсэн байна, зураг нь байгаа гэж надад хэлсэн. Би хэд хоногийн дараа Гтай уулзаж “нөгөө чононд идүүлсэн гүүний зургийг харъя” гэхэд “зураг устчихсан байна” гээд надад зураг харуулаагүй. Би Гын үгэнд итгэж чоно идсэн гэх хээр гүүг хайж яваагүй, тухайн үедээ орхисон. ...Сүүлд миний хамаатан Ц.Т гэх хүн танай хээр зүсмийн адуу тань зарагдсан байж болзошгүй юм байна. Би хээр гүү, хээр даага хоёр алдсан чинь миний хоёр тооны морийг Г, Г гэх залуус Түргэн сумын харьяат Дн О гэх айлд зарсан юм шиг байна. Мөн тэдний адуунд бас урд нь худалдаж авсан гэх зөв гуяндаа саран тамгатай хээр зүсмийн 3 настай гүү байна гэж байна. Тухайн залуус танай хээр гүүг зарсан гэж байна, та мэдсэн үү гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 245-256 дугаар хуудас);
- Гэрч Д.Нын “...Би Д буюу Б.О, О.О нарыг танина. О нь миний төрөл садангийн хүн, харин О нь Оын залуу нь юм. ...2023 оны 03 дугаар сард цэргийн баярын урдхан талд 16-ны үед байх яг өдрийг нь санахгүй байна, О надад хандаж “айлаас адуу ачилцаад өг” гэж гуйхаар нь би зөвшөөрч О, О бид 3 тухайн хүмүүсийн өөрсдийнх нь машин болох цэнхэр өнгийн Портер машин дээр нас гүйцсэн халтар зүсмийн морь барьж ачсан ба уг халтар зүсмийн мориор морь сольж авна гэж хэлж байсан. Бид 3 гэрээс 19 цагийн үед гарч тус сумын 2 дугаар баг “Наран” гэх газарт миний танихгүй эзгүй айлын өвөлжөөн дээр очиход Г, Г гэх хоёр залуу 2 тооны адуу барьчихсан байсан. Миний мэдэж байгаагаар Г гэх залуу бор /хөх/ зүсмийн бөөсөгтэй настай морийг өөрсдийн барьж авчирсан халтар зүсмийн мориор сольсон. Хажууд нь Г гэх залуу хээр зүсмийн 3 настай гүүг миний адуу гэж хэлээд өгч байсан ба яаж ямар байдлаар наймаа хийсэн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас);
- Гэрч Б.Гын “...Хэд хоногийн дараа бид хоёр утсаар холбогдож адуу мал солилцохоор болж хаана яаж таарахаа тохирч байгаад уулзахад О гэх залуу аавтайгаа хамт, бас хажууд нь манай багийн ах Хязгаар буюу Н ахтай гурвуулаа цэнхэр өнгийн портер машин дээр халтар зүсмийн 1 тооны нас гүйцсэн том адуу ачиж ирцгээсэн. ...О бид хоёр ярьсандаа адуугаа солилцсон ба харин миний хажууд найз Г байсан ба мөн адил Отой 1 тооны гүү зарахаар ярьж тохирсон байсан бөгөөд мөн адил адуунаасаа барьж ирээд бэлэн уячихсан байсан учир тухайн миний өгсөн бөөсөгтэй хар хөх /бор/ зүсмийн 4 настай морьтой хамт 1 тооны хээр зүсмийн гүүг хамтад нь ачуулаад явуулсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас);
- Гэрч О.Оын “...2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Г, Г нараас 2 тооны адуу авсан. ...Г гэх залуугийн өгсөн 1 тооны гүү нь хээр зүсмийн зөв талын гуяндаа жижигдүү саран тамгатай гүү байсан. Тухайн үед өөр өөрсдийн адуу зарж байгаа талаар хэлж наймаа хийсэн. ...Би Г, Г нараас сүүлд худалдаж авсан 3 тооны адуунаас 2 тооны дааганы мөнгө болох 450’000 төгрөг дансаар шилжүүлээд өгсөн /Ц.Т, Ц.Б нарын адууны талаар яригдаж байна/. Харин улаан хээр зүсмийн нас гүйцсэн гүүний мөнгө төлөгдөөгүй байгаа ба хавар ноолуур гарахаар өгье гэж ярьж тохирсон байгаа. Тухайн үед Г, Г нар сүүлд зарсан 3 тооны адууг барьж байхдаа “хүйтэн гарын адуу шүү” гэж хэлсэн ба би уг үгний утгыг ойлгоогүй. Дахин Бөхмөрөн сумын Байрам давж байхдаа Г гэх залуу “хулгайн адуу шүү” гэж хэлэхэд нь би Г, Г нарт хандаж “тэгвэл та хоёр энэ 3 тооны адуугаа ав, би авахгүй” гэж хэлэхэд тухайн хоёр залуу надад хандаж “тэгвэл цаашаа эргүүлээд зарчихгүй юу” гэж хэлэхэд нь би “тийм юм хийж чадахгүй, та хоёр харин надад энэ морины эзнийг авч ирж уулзуул” гэж хэлэхэд за гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас);
- Шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаартай “...Увс аймгийн Бөхмөрөн суманд 2023 оны 03 дугаар сарын байдлаар 3 настай гүүний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 800’000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 15 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2.4. Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Улаан эрэг” гэх газарт нутаглаж байсан хохирогч Д.Нын гэрээс 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10.8 килограмм ямааны ноолуур хулгайлж 1’404’000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 35-42 дугаар хуудас);
- Дгийн Нын Төрийн банк дахь 160200052324 тоот дансны “2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ...тоот данснаас “Хийсэн Зандан Дарьсүрэн” гэх гүйлгээний утгатай 850’000 төгрөгийн орлого” гэх агуулгатай хуулга (2 дахь хавтаст хэргийн 45 дугаар хуудас);
- Хохирогч Д.Нын “...2023 оны 05 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө өөрийн амьдарч байсан монгол гэрээс 10.8 кг ноолуур хулгайд алдсан. Уг ноолуурыг 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн ах Д.Б, эхнэр Энхцэцэгийн хамт орой 18 цагийн үед манайд ирээд миний тухайн өдөр самнасан ямааны ноолуурыг хиллэж үзэхэд 10.8 кг ноолуур байсныг би орны доогуур хийгээд маргааш өглөө буюу 05 дугаар сарын 28-ны өглөө харахад байхгүй байсан. ...миний ноолуур алга болох цаг хугацаанд өдөр нь Г гэх залуу ирсэн, оройхон Мөнххишиг манайд ирж манай гэрт хоноод өглөө намайг боссоны дараа босож надтай хамт гэрээс гарч намайг малын захад дөхүүлж өгчхөөд Түргэн сум явж байна гээд явсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 50-52дугаар хуудас);
- Хохирогч Д.Нын дахин өгсөн “...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Уг хулгайд алдсан ноолуурыг манай сумын 2 дугаар багийн иргэн Г гэх залуу авсан байсан. Саяхан 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр миний өөрийн Төрийн банкны данс руу уг хулгайлж авсан гэх ноолуурын мөнгө гэж 850,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 59 дүгээр хуудас);
- Гэрч Д.Бгийн “...2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн орой 18 цагийн үед өөрийн эхнэр Энхцэцэгийн хамт дүү Нын гэрт очиход ямаагаа самнаад дуусчихсан байсан. Уг ноолуурыг хиллэж үзэхэд 10.8 кг болсон байсан. Маргааш нь дүү Н ...ноолуур алга болсон байна гэж над руу утсаар ярьсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас);
- Шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 99 дугаартай “...Увс аймгийн Бөхмөрөн суманд 2023 оны 05 дугаар сарын байдлаар 1 кг ноолуурын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 130’000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 73 дугаар хуудас);
- Шүүгдэгч Г.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 85 дугаар хуудас) зэргээр нотлогдож байна.
2.5. Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Олон овоот” гэх газар нутаглаж байсан хохирогч Ц.Гийн монгол гэрт 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч, ямааны 6 килограмм ноолуурыг хулгайлж, хохирогчид 780’000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- Хэргийн газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 54-60 дугаар хуудас);
- Хохирогч Ц.Гийн “2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт байсан шуудайтай ноолуураас 6 кг ноолуурыг тасалж авсан байсан. Манай гэрт тухайн үед ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд эхнэр бид хоёр л амьдардаг байсан. Би тэр өдөр өөр айлын ямааны ноолуур самналцаад оройхон гэртээ ирсэн. Харин миний эхнэр малаа хариулж яваад ирэхэд гэрт байсан шуудайтай ноолуураас 6 кг ноолуур хулгайлж аваад явсан байсан. Ноолуураа хулгайд алдсанаас хойш хэд хоногийн дараа манай хамаатан болох Г гэх залуу, ээж Сувдаагийн хамт ирж надаас уучлалт гуйгаад “би танай ямааны ноолуураас 6 кг ноолуур хулгайлаад авчихсан юм” гэж хэлсэн. Би танайхаас авсан 6 кг ноолуураа аваад ирлээ гэсэн. ...Манайх 6 кг ямааны ноолуур хулгайд алдах үед манай гэрийн хаалга ямар нэг цоожилсон зүйл байгаагүй. Харин бид нааш, цааш ойрхон малд явах үедээ гэрийнхээ хаалгыг уяагаар уячихдаг” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас);
- Гэрч У.Эын “...Манай хүргэн ах Ц.Гийн эхнэр У.Оюунчимэг эгч над руу утасдаад “манай гэрийн хувцасны шүүгээний дээд талд байсан ноолуураас ноолуур таслаад авсан байна, манай ноолуурыг Г авсан байж болзошгүй” гэж хэлсэн. Би хүү Гаас Гийн гэрээс ноолуур авсан эсэхийг асуухад авсан гэдгээ хэлсэн учир би хүүхдээ загнаад тэр дор нь Ц.Гийн 6 кг ноолуурыг хүү Гын хамтаар гэрт нь авч очоод ноолуурыг хиллэж өгөөд уучлалт гуйсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас);
- Гэрч Я.Отгончимэгийн “...2023 оны 05 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Би гэртээ байтал гэрч Г нь 25-ын уутаар ноолуур авч ирээд манай жингээр хиллэхэд 6 кг ноолуур болж байсан. Г нь танайд түр тавьчихъя, би ойрхон зуур яваад ирнэ гэж хэлээд манайд үлдээсэн. Би тухайн өдөр малаа эргүүлээд ирэхэд манай гэрт үлдээсэн ноолуурыг Г буцаж ирээд аваад явсан байсан. Манай гэрт тухайн үед ямар нэг хүн байгаагүй эзгүй байсан. Би тухайн үед Гаас ямар учиртай ноолуур юм гэж асуухад манайх ямаагаа самнасан юм, тэгээд би ноолуураа зарах гэж байгаа юм гэж хэлэхэд нь би танайх ямаагаа самнаагүй биз дээ гэж дахин асуухад манайх урд орой ямаагаа самнасан юм гэж хариулж байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас);
- Гэрч Х.Берикболын “...2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн үед Г гэх залуу манай дэлгүүрт ирж надтай уулзаад “Улаангом сум руу явах ажил гарлаа, надад мөнгөний хэрэг гарсан тул танд ноолуур өгмөөр байна” гэж хэлээд надад цэвэр 6 кг ноолуур өгсөн. Би Г гэх залуугаас авсан 6 кг ноолуурыг тухайн үеийн ханш болох 120’000 төгрөгөөр тооцож 6 кг ноолуурын мөнгө 720’000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас);
- Шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 100 дугаартай “...Увс аймгийн Бөхмөрөн суманд 2023 оны 05 дугаар сарын байдлаар 1 кг ноолуурын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 130,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 87 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2.6. Шүүгдэгч Б.Г, А.Д нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сард Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Нарин ус” гэх газраас хохирогч Д.Гын 2 настай цагаан халиун зүсмийн ямар нэг им, тамгагүй эм даага, хохирогч И.Т 2 настай бор болон халиун зүсмийн ямар нэг им, тамгагүй эм даага, нийт гурван тооны адууг хулгайлж, хохирогч нарт нийт 1’500’000 төгрөгийн хохирол учруулсан нь болон тухайн гурван тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж шүүгдэгч Э.Т, Б.Д нар авсан нь:
- Мал буюу адуунд 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 149-152 дугаар хуудас);
- 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 153-162 дугаар хуудас);
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 163-170 дугаар хуудас);
- Хохирогч И.Т 2022 оны малын тооллогын “А” дансны лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 172 дугаар хуудас);
- Хохирогч Д.Гын 2022 оны малын тооллогын “А” дансны лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 173-177 дугаар хуудас);
- Б.Дын Хаан банк дахь 5802061057 тоот дансны “2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17:09 цагт Хаан банкны 5628178203 тоот данс руу “dagnii vn” гүйлгээний утгатай 450’000 төгрөгийн зарлага” бүхий хуулга (2 дахь хавтаст хэргийн 180 дугаар хуудас);
- Б.Гын Хаан банк дахь 5628178203 тоот дансны “2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16:59 цагт Хаан банкны 5802144402 тоот данснаас “choo daaga” гэх утгатай 150,000 төгрөгийн орлого, мөн Б.Дын шилжүүлсэн гүйлгээний орлогын мэдээлэл” гэх агуулгатай хуулга (2 дахь хавтаст хэргийн 182 дугаар хуудас);
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 186-189 дүгээр хуудас);
- Хохирогч Д.Гын “...2023 оны 01 дүгээр сард тус сумын 2 дугаар багийн нутаг “Нарин ус” гэх газар байсан адуунаас 1 тооны даага дутсан юм. Би тухайн алга болсон 1 тооны даагыг нээх сайн хайж яваагүй. Өөр ямар нэг адуу мал алдсан зүйл байхгүй. Миний алга болсон 1 тооны адуу нь цагаан халиун зүсмийн ямар нэг им, тамгагүй 2 настай охин даага байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас);
- Хохирогч И.Т “Би 2023 оны 01 дүгээр сарын 13-аас 14-ний хооронд бэлчээрт байсан адуунаасаа 2 тооны даага хулгайд алдсан. Миний алдсан гэх 2 тооны адуу нь им, тамгагүй, зүс нь болон хар зүсмийн даага байсан. Тухайн үед миний алдсан адуунаас 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр им, тамгагүй бор өнгийн 1 тооны даага ижил сүрэгтээ буцаж ирсэн. Харин хар өнгийн даага олдоогүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 197 дугаар хуудас);
- Гэрч С.Бгийн “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны үед байх манай нөхөр Д нь би хүнээс даага худалдаж авч байна гэж хэлээд Чой буюу Э.Т гэх залуугийн хамтаар яваад миний нөхөр Б.Д нь 2 тооны даага худалдаж авчирсан. Уг худалдаж авчирсан 2 тооны дааганы 1-ийг нь гэр дээр тэжээгээд, нөгөө нэгийг нь өөрсдийн адуундаа тавихад адуунаас салаад гүйгээд явчихсан байсан. Харин гэр дээр тэжээж байсан адуу нь одоо манай адуунд байгаа. Мөн сүүлд дахин миний нөхөр урьд нь худалдаж авч байсан хүнээсээ алдагдсан дааганы өртөгт дахин очиж нэг даага авахад нь би хамт явж хээр зүсмийн ямар нэг им, тамгагүй охин даага авчирсан. Э.Т нь бид хоёртой хамт явж мөн 1 тооны хээр зүсмийн охин даагыг өөрсдийн унаж явсан тээврийн хэрэгслээр ачиж ирээд гэрт буулгасан. Манай гэр өөр ямар нэг адуу мал худалдаж авсан зүйл байхгүй. ...Миний нөхөр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2 тооны даага худалдаж авахдаа ...мөнгийг нь өөрийн данснаас шилжүүлсэн. Харин сүүлд 2023 оны 03 дугаар сарын эхээр урд нь 2 тооны даага худалдаж аваад нэгийг нь алдсан тул урьд нь худалдаж авсан хүнтэйгээ холбоо барьж байгаад алдагдсан дааганы өртөгт 1 тооны хээр зүсмийн охин даага авч байгаа учир ямар нэг мөнгө өгсөн зүйл байхгүй. Миний нөхөр эхлээд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2 тооны адуу худалдаж авч ирэхдээ Тын 1 тооны дааганы хамтаар нийт 3 тооны даагыг Хөх буюу Т ахын цагаан саарал өнгийн ачааны автомашинаар ачиж ирээд манай хашаанд буулгасан. Сүүлд 2023 оны 03 дугаар сарын эхээр нөхөр Д болон Т гэх залуу бид гурав миний нөхрийн автомашинтай уг хоёр тооны даагыг өөрсдийн унаж явсан суудлын автомашиндаа ачиж ирээд гэрийн гадна буулгасан. Миний нөхөр Д надад хэлэхдээ танихгүй 2 залуу даага зарна гэж хэлж байсан, тухайн залуучуудыг Т таньдаг бөгөөд тухайн хүнээр дамжуулан миний нөхөр наймаа хийсэн гэж би ойлгосон” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас);
- Гэрч Б.Тийн “...2023 оны 01 дүгээр сарын дундуур Т, Д нар 3 тооны даага туусан ирсэн. Уг “3 тооны даагыг хүнээс худалдаж авлаа, 3 тооны даага нь явж өгөхгүй байна, та машиндаа ачаад хүргээд өгөх боломж байна уу?” гэж надаас асуухаар нь нэг нутаг усны залуучууд байхаар нь би зөвшөөрч хүргэж өгөхөөр болоод машинаа галлаж асаагаад ...3 тооны даагыг өөрийн эзэмшлийн 59-48УВХ улсын дугаартай саарал өнгийн давхар кабинтай ачааны зориулалттай тээврийн хэрэгслээр ачиж сумын төв оруулан Дын хашаанд буулгаж өгчхөөд би буцаад гэр лүүгээ харьсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас);
- Гэрч С.Адилхүүгийн “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай найз Т нь хүнээс худалдаж авсан гэх 1 тооны эр даага авч ирж үзүүлээд намайг нэг сар тэжээгээд өгөөч гэхэд нь би зөвшөөрч уг даагыг 1 сарын хугацаанд сумын төв дээр өөрийн хашаанд тэжээж өгсөн. ...тухайн даага нь арын хөл нь цагаан өсгийтэй, хар хөх зүсмийн ямар нэг им, тамгагүй эр даага байсан. Би тэр даагыг ...1 сар тэжээгээд буцаагаад өгсөн. Тэр даагыг Т худалдаж авсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 206-207 дугаар хуудас);
- Гэрч Д.Гийн “...2022 оны 12 дугаар сард Бөхмөрөн сумын төвөөс ойрхон Суварга гэх нэртэй газар манайхан отроор өвөлжиж байхад Э.Т гэх залуу манай гэрт хэдэн сарлагтай өвөлжих гэж ирсэн юм. Манай гэрт байх хугацаанд Э.Т нь надад хандаж хэлэхдээ надад нэг даага байгаа чи нэг сар тэжээгээд өгөх юм уу гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн юм. Хэсэг хоногийн дараа Э.Т нь 1 тооны цагаан өсгийтэй хар хөх зүсмийн даага хөтөлж ирээд чамд хэлсэн даага энэ шүү чи энэ даагыг тэжээгээд өг гээд надад өгсөн юм. Би тухайн хар хөх зүсмийн даагыг Бөхмөрөн сумын төв дээр өөрийнхөө хашаанд 1 сар тэжээгээд Э.Тод хүлээлгэж өгсөн ба Э.Т нь дахин өөрөө үргэлжлүүлээд манай хашаанд тэжээсэн. Өөр ямар нэг хүний адуу мал тэжээсэн зүйл байхгүй. Надад Э.Т гэх залуугийн авчирч тэжээлгэсэн даага нь арын хөл нь цагаан өсгийтэй хар хөх зүсмийн ямар нэг им тамгагүй эр даагa байсан. Уг даагыг би Э.Тоос тухайн үед ямар учиртай даага вэ? хаанаас авчирсан юм бэ? гэж асуухад Э.Т нь надад хэлэхдээ би саяхан тус сумын 2 дугаар багийн иргэн Б.Г, А.Д гэх залуучуудаас 250,000 төгрөгөөр худалдаж авсан юм гэж хэлж байсан ба өөр ямар нэг зүйл яриагүй. Би Улаанбаатар хот явах ажил гараад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр яваад буцаж 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирэхэд Э.Т нь 1 тооны хээр зүсмийн охин даага авчирсан байсныг би тухайн хээр даагыг ямар учиртай даага болох талаар Э.Тоос асуухад надад хандаж хэлэхдээ А.Д гэх залуу надад бэлгэнд өгсөн гэж хариулсан юм. Уг даага нь ямар нэг им, тамгагүй цулгуй хээр зүсмийн охин даага байсан бөгөөд Т урд нь тэжээж байсан цагаан өсгийтэй хар хөх зүсмийн эр дааганы хамт 2023 оны 03 дугаар сарын 20-ны үед аваад явсан юм. Одоо тухайн хоёр даага нь Э.Т дээр байгаа. Би тухайн адуу малаа манайхаас аваад явснаас хойш дахин тухайн хоёр даагыг хараагүй. Би тухайн үед Э.Т гэх залуугаас хэнтэй хамт явж даага худалдаж авсан эсэх талаар асуухад Э.Т гэх залуу хажуудаа манай сумын төв дээр байдаг Б.Д гэх залуутай хамт явж ирсэн. Хамт явсан Б.Д гэх залуу нь мөн Б.Г, А.Д гэх залуучуудаас даага худалдаж авсан талаар хэлж байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас);
- Шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай “...2023 оны 01 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Бөхмөрөн суманд 3 тооны дааганы зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 1’500’000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 233 дугаар хуудас);
- Шинжээч Я. Нарантуяагийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 202 дугаартай “...2023 оны 09 дүгээр сарын байдлаар 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд импортлогдсон “Hyundai Porter-1” загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 3’650’000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын байдлаар Увс аймгийн Бөхмөрөн суманд “Мустанг-150” загварын мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 2’000’000 төгрөг, нас гүйцсэн морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1’000’000 төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Б.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Бөхмөрөн сумын 1 дүгээр багт оршин суух Т гэх залуутай танилцаж миний утасны дугаарыг тэмдэглэж авсан бөгөөд тухайн үед адуу мал зарах талаар ярилцсан. Тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа утсаар холбогдож “даага худалдаж авна” гэсэн. Тухайн үед миний хажууд Д байсан ба “3 тооны даага зарна” гэж хэлээд “Модны халх” гэх газар уулзахаар болсон. Тухайн он сар өдрийг сайн мэдэхгүй байгаа бөгөөд уг газарт ярьж тохирсон хугацаанд ирж уулзаж Д бид хоёр Т болон Г нарын адууг тууж ирээд 3 тооны даага барьж Т, Д нарт худалдсан. Мөнгийг нь тухайн үед миний данс руу 600’000 төгрөгийг хийсэн. Уг 3 даагыг Д бид хоёр хоорондоо ярилцаад хулгайлж өгсөн. Харин Тод адуу барихын өмнө би өөрөө хулгай хийж өгч байгаа гэдгийг хэлсэн бөгөөд хулгай хийгээд өгч байгаа гэдгийг мэдсээр байж хамт барилцсан. Д, Т бид гурав морьтой уг адууг шахаж байгаад бугуйлдаж барьсан. Мөн Д нь явган адууг тогтоож өгсөн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 12 дугаар хуудас);
- Шүүгдэгч А.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...2023 оны 01 дүгээр сард тус сумын 2 дугаарт багт оршин суух найз Г утсаар холбогдож даага барьж зарах талаар ярьж дуудахаар нь бид хоёр уулзаж Гын адуу олдохгүй болохоор “Нарин ус” гэх газар И.Т гэх хүний нийт 30-40 орчим тооны адуу бэлчиж байхаар нь Г бид хоёр тэр адуунаас 3 тооны даага барьж авсан. Тэр үед адуу худалдаж авах хүнийг Г утсаар холбогдож дуудсан учраас бид барьсан 3 даагыг “Хорнууд” гэх газарт хөтөлж хүргэхэд Д, Т нар нь морьтой ирээд уг даагануудыг холбож аваад хөөгөөд аваад явсан. Мөн анх даага өгч байх явцад хулгайн адуу гэж хэлээд өгөхдөө нийт 450,000 төгрөгийг Гын данс руу хийсэн учраас би түүнээс нь 150,000 төгрөгийг нь авсан. Тэгээд нөгөө худалдсан 3 тооны дааганаас саарал даага нь 3-4 хоногийн дараа гүйж ирэхээр нь би Дтай холбогдож зарсан даага гүйж ирсэн талаар хэлэхэд “мөнгөө авна” гэсэн тул би өөрийн эзэмшлийн 1 тооны даагыг оронд нь өгсөн. Надаас даага авахдаа машинаар ирж ачиж авсан. Би Гтай найз нөхдийн холбоотой болон нэг сумын нэг багт хамт оршин суудаг тул байнга харилцаатай байдаг. Д, Т нарыг нэг сум орон нутгийнх гэдгээр нь таньж мэддэг бөгөөд өөр ямар нэгэн харилцаа байхгүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 21 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Б.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...Би Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамтаар мал маллан амьдардаг бөгөөд тус суманд оршин суух зүс таних залуу болох Ттой мал хайж явж байхдаа таарч уулзахад миний дэргэд Г гэх залуутай утсаар холбогдож дааганы наймаа хийх талаар ярьж байхаар нь би Тоор дамжуулан “зарах том морь байна уу” гэж асуулгахад “даага байна” гэхээр нь би “эр, эм нь хамаагүй даага худалдаж авна” гэж хэлсэн. 300’000 төгрөгийн үнэтэй гэж хэлж байсан. Маргааш нь Т нь манай гэрт ирээд “даага зарах хүн үнээ нэмнэ гэж байна” гэхээр нь даага худалдаж авах талаар ярилцаад 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус сумын 3 дугаар багийн нутаг “Хусны халх” гэх газар уулзаж худалдаж авахаар тохиролцож би Тын хамт уг өдрийн 15 цагийн үед мотоциклтой очиход Г, Д нар хар, халиун зүсмийн 2 тооны даага бариад хөлийг нь тушчихсан байсан. Тэгээд даагыг нь үзэж хараад худалдаж авахаар болж дахин 30 гаруй тооны адуунаас 1 тооны хөх зүсмийн даага барьж нийт 3 тооны дааганаас би өөрөө 2 даагыг 450’000 төгрөгөөр худалдан авч Г гэх хүний данс руу шилжүүлсэн. 1 тооны даагыг Т худалдан авсан. Би даага худалдаж авч байхдаа тухайн хүмүүсийг өөрийн адуунаас барьж өгч байна гэж бодсон. Тэгээд худалдаж авсан дааганы нэгийн нь алдчихаад Гтай утсаар холбогдож ярихад “ижилдээ ирчихсэн байна” гэхээр нь “буцаад гүйгээд байдаг адууг авахгүй, мөнгөө авъя” гэхэд “дахин 1 даага ав” гэж хэлээд тамгагүй даага өгөхөөр нь би сэжиглэж “яагаад дандаа тамгагүй даага өгөөд байгаа юм, хулгайн зүйл биш биз” гэхэд “миний унаж яваа морины тамгыг хар” гэхээр нь би орхисон. Мөн би анх даага худалдаж авч байхад даага нь хямдхан байсан учраас сэжиглээд асуухад хүртэл хулгайн адуу биш гэхээр нь наймаа хийж байж буруу юм их яриад яах вэ гэж бодож дотроо сэжиглэж байсан мөртөө худалдан авсан. Тухайн хоёр залууг сайн танихгүй бөгөөд адуутай эсэх болон уг бөөн адууг хэний адуу гэдгийг нь таньж мэдээгүй. Т бид хоёр анх гэрээс гарахдаа миний Мустанг загварын улсын дугааргүй мотоциклоор явсан. Мөн адуу худалдаж авах учраас морины хэрэг гарна гэж бодоод өөрийн эзэмшлийн хар зүсмийн буруу гуяндаа нар сар, зөв гуяндаа гал сартай тамгатай 5 настай морийг хүү Хосбаярт унуулж явсан. Адуугаа авсны дараа би өөрөө морио унаад тууж явсан учраас хүү Хосбаяр, Т нар нь мотоциклоор буцаад явсан. Г Д нар нь намайг очиход морьтой байсан бөгөөд намайг адуу тууж явахад тусалсан. Мөн даага барихад хүртэл мориор хөөж барьсан. Түүний дараа Суварга гэх газар хүртэл тууж очиход харанхуй болсон учраас Т гэх хүнийг гуйж машинаар нь ачиж гэртээ хүргүүлсэн. Анх даагыг худалдаж аваад тууж явахдаа өөрийн морийг ашигласан бөгөөд өөр зүйл ашиглаагүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Э.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би сонсгосон ял болон яллагдагчийн эрхийг ойлгосон. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Зүс таних Г гэх залуу над руу холбогдож “даага хямдхан зарна” гэхээр нь Д гэх хүнтэй хамт байсан учраас хоорондоо ярилцаж тохироод даага худалдаж авахаар болсон. 2023 оны 01 дүгээр сард “Хусны халх” гэх газар уулзахаар болж Дын хамт очиход Г, Д нар нь 2 тооны даага бариад тушчихсан байсан. Дахин нэг даага худалдаж авахаар болоход ойролцоо байсан 30-40 тооны адуу тууж ирээд хөх зүсмийн даагыг ...барьсан. Би адуу тогтоож байхад Г нь надад “хүний адуу хариулж байгаа юм, уг хүн надад хөлсөө өгөхгүй байгаа учраас 1 даагыг нь хямдхан зарчихмаар байна” гэхээр нь би нууцаар даага зарж байна гэж бодоод дараа нь асуудал болохгүй биз гэхэд ямар нэгэн асуудал гарвал өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн учраас худалдаж авсан. Энэ талаар би Дд хэлээгүй. Би даага худалдаж авсны дараа ээжийн данснаас Гын данс руу 150’000 төгрөг шилжүүлсэн. Мөн орой болсон учраас Т гэх хүнийг гуйж даагануудыг ачиж гэртээ хүргүүлсэн. Д бид хоёр мотоциклоор түрүүлж явсан бөгөөд даага худалдаж авч байгаа учраас морь хэрэг болно гэж ярилцаад Д өөрийн морийг хүүдээ унуулж явсан. Харин Г, Д нар нь халиун, хүрэн зүсмийн морьтой байсан. Даага худалдаж авсны дараа Д нь өөрийн мориор тууж явсан. Би хүү Хосбаярын хамт мотоциклоор түрүүлээд явчихсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) зэргээр нотлогдсон байна.
2.7. Шүүгдэгч Г.Г, Б.Г нар нь бүлэглэн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хавирган булаг” гэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ц.Бйн 1 тооны, О.Бын 2 тооны, А.Дын 1 тооны, нийт дөрвөн тооны адууг мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч нарт нийт 4’800’000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (7 дахь хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас);
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (7 дахь хавтаст хэргийн 12-24 дүгээр хуудас);
- Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (7 дахь хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас),
- Хохирогч Ц.Бн “...2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би Бөхмөрөн сумын 2 дугаар баг “Наран” гэх газарт жижиг гэрээ автомашинтай ачиж очоод барьж байхад манай төрсөн дүү Ц.Э над руу өөрийн утсаар залгаад “та адуу малаа харж байгаа юм уу, танай адууг чинь сумын төв дээр цагдаа нар айлын хашаанд уячихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өө ашгүй дээ” гэж хэлээд утсаа салгаад мотоциклтой адуу бэлчдэг Бөхмөрөн сумын 2 дугаар багт байрлах “Тэвх” болон “Хавирган булаг” гэх газарт очиход манай адуунаас 1 тооны хээр морь дутаж байсан. Би 2024 оны 09 дүгээр сарын 24-ний орой сумын төвд ирэхэд миний хээр морь байсан” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 56-60 дугаар хуудас);
- Хохирогч О.Бын “...2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би Бөхмөрөн сумын 2 дугаар баг “Ачит” гэх газарт гэртээ эхнэр А.Урантуяагийн хамт байтал Ц.Б ахын төрсөн хүү Б.Батсуурь манай гэрт орж ирээд “танай хоёр адуу чинь хулгайлагдсан байна, сумын цагдаа нар дөрвөн адууг сумын төвд айлын хашаанд уячихсан байна, танай адууны чинь зураг Хоогийнхоны групп дээр тавьчихсан байна. Одоо миний утсан дээр танай хоёр адууны зураг байна” гэж хэлээд манай хоёр адууны зургийг харуулсан. Миний хоёр адууны зураг мөн байсан. Мөн Б.Батсуурь надад хандан “би адуугаа очиж хараад бүртгээд ирье” гэж хэлээд манай гэрээс явсан. Би малаа хариулаад чөдөртэй морио Ачит нуурын хөвөөгөөс очиж аваад тэр өдөртөө гэртээ өнжсөн. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Бөхмөрөн сумын төв дээр ирээд тухайн хоёр адууг харахад миний өөрийн эзэмшлийн адуу мөн байсан” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 61-66 дугаар хуудас);
- Хохирогч А.Дын “...Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Бөхмөрөн сумын 2 дугаар багийн “Ачит” гэх газарт гэртээ байтал манай Хоогийнхон гэх нэртэй чат групп хаягт манай авга ах Ц.Э 4 тооны адууны зураг оруулсан байсан. Тухайн 4 тооны адууны зураг дотор миний өөрийн эзэмшлийн харлаг хар зүсмийн адууны зураг байсан. Би авга ах Ц.Эын дугаар руу залгаад миний адууг ямар хүн зарсан байна гэж асуухад “энэ 4 тооны адууг хэн зарсныг мэдэхгүй байна. Цагдаа нар сумын төвийн айлын хашаанд хашчихсан байна” гэж хэлсэн. Авга ах Ц.Э “чи адуу малаа бүртгэж харсан уу” гэж асуухаар нь би “адуу малаа бүртгэж хараагүй, хүргэн ах О.Б, авга ах Ц.Б нарын адуутай хамт байсан” гэж хэлсэн. Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сумын төвд ирээд уг 4 тооны адууг очиж харахад миний өөрийн эзэмшлийн харлаг хар зүсмийн адуу мөн байсан. ...Би 2024 оны 09 дүгээр сарын 24-ний орой 23 цаг өнгөрч байхад Увс аймгийн Улаангом сум ороод Г.Гтай уулзахад Г.Г надад хандан “би 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө Увс аймгийн Улаангом сумаас Арвижих ахын хүүхдийн мотоциклыг аваад Б.Гын хамт Бөхмөрөн сумын 2 дугаар баг “Хавирган булаг” гэх газарт байсан адуунаас 4 тооны адууг хулгайлж авсан. Тухайн хулгайлж авсан 4 тооны адуун дунд чиний харлаг хар зүсмийн адуу хамт байсан” гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 67-70 дугаар хуудас);
- Иргэний нэхэмжлэгч Д.Дн “...Манайх 2019 онд зүс таних хүнээс хуучин мотоциклыг 300’000 төгрөгөөр худалдан авч сэлбэж ойр зуурын ажилд унадаг байсан. Тухайн мотоциклsн хувьд албан ёсны улсын дугаар номер болон гэрчилгээ байхгүй боловч манай гэр бүлийн өмч юм. Уг мотоциклыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны үед нөхрийн дүү Дий найз нь хоёр хүний хамт ирж манай нөхөртэй уулзаад мөнгөөр түрээсэлж хөдөө авч яваад 2 хоногийн дараа авч ирсэн. Гэхдээ хаашаа ямар ажлаар явсан болохыг мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагаас тухайн хоёр залууг шалгаж унаж явсан мотоцикл болох миний эзэмшлийн хуучин Мустанг-150 загварын мотоциклыг битүүмжилсэн бөгөөд үнэлгээг нь гаргуулсан тул эзэмших эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Тухайн мотоцикл нь ямар нэгэн улсын дугаар номер байхгүй” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас);
- Гэрч Х.Д-ын “...2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр миний 85787878 дугаарын утас руу 80288417 дугаарын утаснаас залгаад “Ачит багаас ярьж байна, 5 тооны адуу, 5 тооны үхэр худалдах гэсэн юм” гэхээр нь би тэр хүнд хандан “адуу, үхрээ Баян-Өлгий аймаг руу аваад ороод ир” гэж хэлсэн. Тэр хүн надад хандан “би автомашингүй байна, яаралтай мөнгөний хэрэг гараад байна, та автомашин байвал Ачит баг руу явуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамайг хэн гэдэг юм, нэрээ хэл” гэхэд “би чамд урьд нь мал өгч байсан хүн байна” гэж хэлээд нэрээ надад хэлээгүй. Тэгэхээр нь би “автомашин олдохгүй байна” гэж хэлээд утсаа тасалсан. 2024 оны 09 дүгээр сарын 21-ний орой 20 цаг өнгөрч байхад 80288417 дугаараас дахиад залгахаар нь би утсаа аваагүй юм. Дахин дахин залгаад байхаар нь би утсаа аваад “одоо орой болчихсон байна, надад шөнө орой автомашин олдохгүй, чи баталгаатай мал зарах юм уу” гэж хэлэхэд тэр хүн “зарах малаа би хашаалчихсан байна, надад мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлэхээр нь би “өглөө машин явуулъя, шөнө мал худалдаж авахгүй, би завгүй байна” гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр над руу 80288417 дугаарын утсаар залгаж орж ирэхээр нь би утсаа аваад ярьсан. Тэр хүн намайг Ачит багийн төвөөс ирээд мал авчих гэхээр нь би Хазаналха, В хоёрт тухайн хүний 80288417 дугаарын утсыг өгөөд “тэр хүнтэй та хоёр уулзаад тухайн худалдах мал үнэ ханш тохирвол ав, надад зав байхгүй” гэж хэлсэн. Хазаналха, В хоёр над руу залгаад бид хоёр “Ачит багийн төв дээр ирсэн байна. Нөгөө мал зарна гэсэн хүний утас холбогдохгүй байна, бид хоёр 2 цаг хүлээж байна” гэж хэлсэн. Би тэр хоёрт “өөрсдөө мэдээ, утас нь холбогдохгүй байгаа бол хая, Хотгорын уурхай ороод нүүрсээ ачаад хүрээд ирээ” гэж хэлсэн. Би 80288417 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй гээд байхаар нь “Ямар сонин юм бэ утсаа асаалдаа” гэж мессеж явуулсан юм. 2024 оны 09 дүгээр сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад Хазаналха, В хоёр над руу залгаад “тэр хүн чинь бид хоёрт 4 тооны адуу ачуулчхаад малын гарал үүслийн бичиг авч ирж өгнө гэж хэлээд ирэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүний 80288417 дугаарын утас руу залгахад холбогдохгүй байхаар нь мессеж бичээд үлдээсэн. Хазаналха, В хоёр 2024 оны 09 дүгээр сарын 22-ны 22 цаг өнгөрч байхад над руу залгаад “тэр хүн малын гарал үүслийн бичиг авч ирж өгөхгүй байна. Бид хоёр Ачит багийн төвийн хажууд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүний 80288417 дугаарын утас руу залгахад утас нь холбогдох боломжгүй байгаад байсан болохоор би Увс аймгийн Бөхмөрөн сумын хэсгийн төлөөлөгчид энэ талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас);
- Гэрч Б.Вгийн “...2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 11 цагийн үед Д манай гэрт орж ирээд Х бид хоёрт хандан “Ачит багийн төвийн хажуугаас нэг хүн адуу худалдана гээд над руу яриад болохгүй байна. Би завгүй, орон нутгийн ИТХ-д нэр дэвшиж байгаа болохоор та хоёр тэр хүнтэй утсаар холбогдож яриад мөнгө төгрөгөө тохиролцож чадвал аваад ир” гэж хэлээд бид хоёрыг явуулсан. Х бид хоёр 13 цаг өнгөрч байхад Баян-Өлгий аймгаас гарахдаа жолооч Хтай 80288417 дугаарын утас руу залгахад мал худалдана гэсэн хүн “А-80 бензин 4 литрийг авч ирээрэй” гэж хэлсэн. Бид хоёр А-80 бензин 4 литрийг аваад 15 цагийн үед Ачит багийн төв дээр ирээд жолооч Х мал зарна гэсэн хүний 80288417 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй гээд байсан. Х бид хоёр 17 цаг хүртэл хүлээгээд мал зарна гэсэн хүн ирэхгүй, дээрээс нь утас нь холбогдохгүй байхаар нь Бөхмөрөн сумын 2 дугаар багт байрлах Хотгорын уурхайгаас нүүрс ачихаар Ачит багийн төвөөс хөдлөөд явсан. Хотгорын уурхай орох гээд 5 км зайд байхад жолооч Хы утас дуугарсан. Х хүнтэй утсаар яриад байсан. Би Хыг утсаар ярьж дууссаны дараа “чи сая хэнтэй утсаар ярьсан бэ” гэж асуухад Х надад хандан “нөгөө адуу худалдана гэсэн хүн чинь энд ойрхон байна, машиныхаа гэрлээр дохь гэж хэллээ” гэсэн. Х автомашиныхаа гэрлийг дохиход ямаат талаас адуу хөтөлсөн хоёр хүн 4 адуу аваад ирсэн. Автомашиныг жалга руу оруулаад 4 адууг ачсан. Жолооч Х тэр 2 хүнд “малын гарал үүслийн бичгээ өгөөрэй” гэж хэлсэн. Тэр хоёр хүн жолооч Хазналхад хандан “та хоёр Ачит багийн төв дээр очоод байж бай, бид хоёр араас чинь гарал үүслийн бичиг аваад очъё” гэж хэлээд 4 литр А-80 бензинийг авч үлдсэн юм. Жолооч Х бид хоёр Ачит багийн төв дээр очоод тэр адуу зарсан хоёр хүнийг ирэхгүй орой болсон болохоор нь жолооч Х Д руу залгаад “адуу худалдсан нөгөө хоёр хүн ирэхгүй байна, утас нь холбогдохгүй байна, чи тэр хоёр хүн рүү залгаад холбогд, холбогдож чадахгүй байвал цагдаад мэдэгд” гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө жолооч Хтай цагдаа яриад Бөхмөрөн сумын төв дээр адуугаа аваад ир гэж хэлээд бид хоёр Ачит багийн төвөөс Бөхмөрөн сум руу хөдөлсөн юм. Х цагдаатай утсаар хэдэн цагийн үед ярьсныг би сайн мэдэхгүй байна. Бөхмөрөн сумын төв дээр 2024 оны 09 дүгээр сарын 23-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад ирээд тухайн ачсан 4 адуугаа айлын хашаанд буулгасан юм” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас);
- Гэрч 3.Хы “...2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Дын гэрт цай уугаад сууж байхад Д “Ачит багийн төвөөс нэг хүн мал худалдмаар байна гэж яриад болохгүй байна, би орон нутгийн ИТХ-д нэр дэвшиж байгаа болохоор ажил ихтэй байна, В та хоёр тэр хүнтэй утсаар холбогдож байгаад яваад ирэх юм уу, өөрсдөө мэд” гэсэн. Тэгэхээр нь би Дын утсан дээрээс мал худалдана гэсэн хүний 80288417 дугаарыг нь тэмдэглэж аваад Втай хамт өөрийн Норд Бенз маркийн 68-26 БӨҮ улсын дугаартай автомашинаа аваад Баян-Өлгий аймгаас гарахын өмнө Д бид хоёр луу залгаад “тэр хүн та нар ирэх юм бол бензин авч ирээрэй гэж байна” гэж хэлэхээр нь бид хоёр ШТСтанц дээр очоод А-80 бензинээс 4 литрийг аваад Ачит багийн төв рүү 13 цагийн үед хөдөлсөн. 15 цагийн үед Ачит багийн төв дээр ирээд би өөрийн 80436914 дугаараас залгахад тухайн мал худалдана гэсэн хүний 80288417 дугаарын утас холбогдохгүй байсан. 17 цагийн үед би 80288417 дугаарын утас руу залгахад утас нь холбогдсон. Мал зарна гэсэн хүн утсаа авахаар нь би “та нар яагаад ирэхгүй байгаа юм бэ? би та нарыг хүлээгээд байна” гэж хэлэхэд “та нар Шинэ усанд дөхөөд ирэх үү” гэж хэлээд утсаа тасалсан. Би дахиад 80288417 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь “за хая хая” гэж хэлээд Бөхмөрөн сумын 2 дугаар багт байрлах Хотгорын уурхайгаас нүүрс ачихаар Ачит багийн төвөөс хөдөлсөн юм. Хотгорын уурхай орох гээд автомашинтайгаа явж байхад ...мал зарна гэсэн хүн залгаж байсан. Тэр хүнтэй утсаар ярихад “та нар хаана байгаа юм бэ?” гэж асуухаар нь би “Ачит багийн төвөөс хөдлөөд Хотгорын уурхайгаас нүүрс ачих гээд орж байна, та нар ямар сонин хүмүүс юм бэ” гэхэд “бид нар малаа олж чадалгүй удлаа, мотоциклын бензин дуусаад, та нар ямар автомашинтай явж байгаа юм бэ” гэж асуухаар нь “Норд Бенз маркийн машинтай явж байна” гэж хэлсэн. Мөн “хөдөөгүүр явж байгаа юм уу, гэрлээрээ дохиодох” гэж хэлэхээр нь би машиныхаа гэрлээр дохисон. Тэр хүн “бид нар ойрхон байгаа юм байна, намайг харсан юм уу” гэж асуухаар нь надтай хамт явсан В хажуугаас “морь хөтөлсөн хоёр хүн ирж байна” гэж хэлэхээр нь харахад хоёр хүн 4 морь хөтлөөд ирсэн. Би тэр хүнээс “үхэр бас худалдана гэсэн яасан бэ” гэж асуухад тэр хүн надад хандан “үхэр олдоогүй болохоор 4 адуу аваад ирлээ” гэж хэлсэн. ...4 адуугаа авч ирээд автомашин дээр ачсан. Би тэр 2 хүнд “малын гарал үүслийн бичгээ өгөөд мөнгө аваарай” гэж хэлсэн. Тэр хоёр хүн надад хандан “та хоёр Ачит багийн төв дээр очоод байж бай, бид хоёр араас чинь гарал үүслийн бичиг аваад очъё” гэж хэлээд А-80 бензин 4 литрийг авч үлдсэн. В бид хоёр Ачит багийн төв дээр очоод тэр адуу зарсан хоёр хүнийг орой болтол хүлээсэн боловч ирэхгүй, утас нь холбогдохгүй болохоор нь би Д руу залгаад “адуу худалдсан нөгөө хоёр хүн ирэхгүй байна, утас нь холбогдохгүй байна, чи тэр хоёр хүн рүү залгаад холбогдож мессеж бич, холбогдож чадахгүй байвал цагдаад мэдэгдээрэй” гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 00 цаг 06 минутад Бөхмөрөн сумын цагдаа над руу залгаад Бөхмөрөн сумын төв дээр адуугаа аваад ир гэж хэлэхээр нь В бид хоёр Ачит багийн төвөөс Бөхмөрөн сум руу хөдөлсөн юм. Тэгээд Бөхмөрөн сумын төв дээр 2024 оны 09 дүгээр сарын 23-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад ирээд тухайн ачсан 4 адуугаа айлын хашаанд буулгасан” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас);
- Насанд хүрээгүй гэрч А.Мын “...Манай аавын төрсөн ахын залуу болох Г нь Бөхмөрөн сумын иргэн Доошки буюу Гын хамт 2024 оны 09 дүгээр сарын 21-ний үед төв талбай дээр ганцаараа явж байхад таарч намайг “мотоцикл олоод өг, хэрвээ олж өгвөл чамд 50’000 төгрөг өгнө харин мотоциклын эзэнд 100’000 төгрөг өгнө” гэсэн. Мөн “уул гарч найз охиноо хүргэнэ, адуучин тэмцээнд оролцоно” гэдэг зүйлээс өөр зүйл хэлээгүй. Тэгэхээр нь би ангийн хүүхэд болох Дтэй утсаар холбогдож “ахынхаа мотоциклыг түрээслэх боломж байна уу” гэхэд ах Мөнгөнсүхтэй уулзаад үз гэхээр нь Г, Г нарын хамт гэрт нь очиж уулзахад Г, Г нар нь “мотоциклыг түрээслээд хөдөө яваад ирье, одоо 50’000 төгрөг өгнө, ирэхээрээ 50’000 төгрөг өгнө” гэхэд Мөнгөнсүх “аваад яв” гэдэг зүйлийг хэлээд өгч явуулсан. Би тухайн үед уг хүмүүсийг хооронд нь уулзуулчхаад явсан бөгөөд Мөнгөнсүхтэй уулзахаас өмнө надад 40’000 төгрөг өгсөн учраас би түрүүлээд харьсан. Тухайн хоёр хүн хаашаа ямар ажлаар явсныг мэдэхгүй бөгөөд надад бусад зүйлийг хэлээгүй. Уг мотоциклыг тухайн өдрөөс 2 хоногийн дараа би хичээл дээр байхад Г нь утсаар холбогдож “мотоциклоо ав гэж эзэнд нь хэлээрэй” гэхээр нь би Дтэй хамт сургуулийн гадна гарч Г, Г хоёртой уулзаж мотоциклыг аваад Д нь ах Мөнгөнсүхдээ хэлж өгсөн байх” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас);
- Насанд хүрээгүй гэрч Ж.Дий “...2024 оны 09 дүгээр сарын 20-ны үед буюу өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг ангийн найз М нь над руу утсаар холбогдож “манай ах найрын ажилтай байна, мотоцикл түрээсэлж хөдөө явах гэж байгаа юм байна. Мотоциклыг 100’000 төгрөгөөр түрээслэх юм байна” гэхээр нь би “ах Мөнгөнсүхийн хуучин мотоцикл байгаа, очоод уулзаад үз” гэж хэлсэн. Орой нь би ахаас асуухад “Мтай хоёр хүн хамт ирээд 50’000 төгрөг өгөөд аваад явлаа. Мотоцикл буцааж өгөхдөө 50’000 өгнө гэж байна” гэдэг зүйлийг хэлсэн. Тэрнээс 2 хоногийн дараа би сургууль дээр хичээл дээр байхад тухайн мотоцикл авч явсан хүн М руу залгаад “мотоцикл аваад ирлээ” гэхээр нь М бид хоёр 4 дүгээр сургуулийн ар талд гарч хүлээж авсан. Мотоциклыг Мын хамаатны ах Г нь нэг хүний хамт авч ирж өгөөд намайг дансаа өгчих” гэж хэлээд миний дансыг авч үлдэгдэл 50’000 төгрөгийг хийнэ гэдэг зүйлийг хэлсэн боловч түүнээс хойш холбоогүй байгаа” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас);
- Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай “...2024 оны 9 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Бөхмөрөн суманд 5, 7, 8, 9 настай 4 тооны адууны зах зээлийн үнэлгээг 4’800’000 төгрөгөөр тус тус тогтоов” гэх дүгнэлт (7 дахь хавтаст хэргийн 97 дугаар хуудас) зэргээр нотлогдсон байна.
2.8. Прокуророос “шүүгдэгч Г.Г, Б.Г, А.Д нарыг бүлэглэн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Наран” гэх газраас 2023 оны 03 дугаар сард хохирогч Ж.Тын 3 настай хээр зүсмийн гүү, хээр зүсмийн 2 даага, нийт гурван тооны адуу хулгайлж, хохирогчид 1’800’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Тухайлбал энэхүү хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч А.Д “…2023 оны 03 дугаар сард Г, Г нарын хамт Бөхмөрөн сумын 2 дугаар багийн Наран гэх газарт мал хариулж байгаад хоорондоо ярилцаад урьд өмнө О гэх залуу хавар даага худалдаж авна гэж хэлсэн тул адуу зарахаар болж Тийн адууг морьтой туугаад Нарны битүү гэх газарт тууж очиж хээр зүсмийн 5-6 настай гүү, хоёр хээр даага барьж хооронд нь уяагаар холбож Нарны хөдөө гэх газарт байх харганд буюу уурхай талаас автомашин ирэх замын ойролцоо аваачиж уячхаад гэртээ харьсан. Орой нь Г нь утсаар холбогдож “О ирсэн боловч уясан адуу алдуурсан байна” гэж хэлээд Б.О нь заавал адуу авмаар байна гэхээр нь би Гад алдагдсан гурван тооны адуугаа барьж өг гэж хэлсэн. Маргааш нь би адуунд очиж харахад анх уясан гурван тооны адуу байхгүй байсан тул зөвхөн Тийн гурван тооны адууг барихад өдөр нь оролцсон” гэх агуулгатай мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 240-241 дүгээр хуудас) өгчээ. Мөн шүүгдэгч Г.Г, Б.Г нар тус хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эс зөвшөөрч мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна.
Прокурор яллах талын нотлох баримтаар: Хохирогч Ж.Тын малын А дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 187-192 дугаар хуудас);
- Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дэх хавтаст хэргийн 193-196 дугаар хуудас);
- Хохирогч Ж.Тын “...А.Даас асуухад эхлээд 2 даага, 1 гүүг манай адуунаас барьж хөдөө уясан боловч тухайн адуу алдуурсан байсан бөгөөд дахин адуу барьж очиход Д очоогүй гэдгээ хэлсэн. Тэгээд манай адуунаас 3 адуу барьсан боловч алдуурч буцаж ижилдээ орсон тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас);
- Гэрч Ц.Агийн “...2022 оны 12 дугаар сарын байдлаар нийт 129 тооны мал тоолуулсан бөгөөд түүнээс 12 тооны адуу тоолуулсан. ...2023 оны 12 дугаар сарын байдлаар тоолоход өрхийн тэргүүн Ч.Цэвээннамжил нь нас барсан тул түүний эхнэр болох Ж.Тд малын тоог шилжүүлж тоолоход адуу 15 байсан. ...2022 оноос 3 тоогоор нэмэгдэж ямар нэг алдагдалгүй байсан” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 202 дугаар хуудас);
- Шинжээчийн 29 дугаартай “Увс аймгийн Бөхмөрөн суманд 2023 оны 3 дугаар сарын байдлаар нас гүйцсэн морь 1’200’000 төгрөг, 3 настай гүү 800’000 төгрөг, даага эр/эм 500’000 төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 215 дугаар хуудас) зэргийг цуглуулж, бэхжүүлсэн. Эдгээр баримтуудаас өөрөөр хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх боломжтой нотлох баримт байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. Шүүгдэгч А.Д хэргийн үйл баримтын талаар мэдүүлэх боловч бусад баримтаар түүний мэдүүлгийг прокурор, мөрдөгч нотлон тогтоогоогүй тул түүнийг болон шүүгдэгч Г.Г, Б.Г нарыг хохирогч Ж.Тын гурван тооны адууг хулгайлсан гэж буруутгах боломжгүй байна.
Нөгөөтэйгөөр 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Ж.Тын малд тооллого явуулсан байх ба тухайн малын тооллогоор “адуу 15, үүнээс энэ жилийн төл мал эр 1, эм 1 гэж, гурван настай эм адуу 2 гэж, дөрвөн настай эр адуу 5, эм адуу 6” гэж бүртгэжээ. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ж.Тын адуунд мөрдөгч үзлэг хийж “хонгор хээр зүсмийн 3 настай эр морь, хээр зүсмийн 3 настай эр морь байсныг шүүгдэгч А.Даар заалгасан” гэх тэмдэглэл үйлдсэн нь дээрх баримтаас агуулгын хувьд зөрөөтэй байна. Тодруулбал хохирогч Ж.Тын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн малын тооллогын дүнгээр даага буюу хоёр настай 2 тооны эр адуу тоологдоогүй байхад адуунд үзлэг хийсэн тэмдэглэлээр 2 тооны 3 настай эр адуу байсан, тэрхүү 2 тооны адууг хулгайлсан гэж шүүгдэгч А.Д зааж байгаа гэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмаар прокурор өөрийн дүгнэлтээ нотлох баримтаар нотолж чадаагүй тул шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн “...яллагдагчаар татаад байцааж байх явцад мэдүүлэг өгөхдөө 3 адууг эхэлж барьж аваад уячихсан байж байгаад орой нь авах гээд очсон алдуурчихсан байсан тул дахин барьсан гэсэн зүйлийг хэлсэн. Өөрөөр хэлбэл ямар нэгэн нотлох баримт гэрчийн мэдүүлэг байхгүй. Зөвхөн яллагдагч нарын мэдүүлгээр эх сурвалж болгож байцаагаад явсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт яллагдагчийн эрх үүрэг аливаа харилцааг зохицуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Яллагдагч нарын өгсөн мэдүүлгээр тусгайлсан хэрэг гэж үзээд явж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдийг зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх өөрийнх нь өгсөн мэдүүлгээр яллахгүй байх энэ зарчмыг үүднээс аваад үзэхээр яллагдагч нарын мэдүүлгээр алдчихсан гэдэг зүйлийг ярьж байгаа болохоос биш давхар нотолсон гэрч нарын мэдүүлэг байхгүй байхад тусгаарласан үйлдэл болгоод 1,800,000 төгрөгийн хохирол учирчихсан гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх дүгнэлт;
Шүүгдэгч А.Дын өмгөөлөгч Б.Батгэрэл “...Ж.Тын малыг хулгайлсныг нотолж буй байдал яллах талын нотлох баримтуудаа улсын яллагч нэрлэн заасан байдаг. Нэрлэн заасан баримтууд нь эсрэгээрээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөлийг үгүйсгэж байгаа баримтууд байгаа юм. Ж.Тын малын А дансны хуулгаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, малд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж үзээд байгаа боловч малын А дансны хуулга болон адуунд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг 2 баримт нь хоорондоо зөрүүтэй байгаа. Малын А дансаар малд үзлэг хийсэн малын зүс, насаараа уг адуу нь байгаагүй болох нь тогтоогдож байгаа. Шүүгдэгч нараас асуултаар тодруулахад малд үзлэг хийсэн тэмдэглэлээр уг адуунууд нь Ц.Т, Ц.Б нарын 3 тооны адуу болох нь тогтоогдчихсон. Ийм баримтыг үндэслээд улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид Ж.Тын 3 тооны малыг хулгайлчихлаа гэж ял сонсгож байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учраас Ж.Тын 3 тооны мал хулгайлсан гэх үйл баримт, үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт;
Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Т.Уянгын “...Хохирогч Ж.Тын 3 тооны адуу хулгайлсан хэргийн хувьд хэрэгт авагдсан хохирогчийн малын А дансны хуулга, малд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ж.Тын мэдүүлэг гэрчийн мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг зэрэг 5 баримтаар нотлогдсон гэж оруулж ирсэн. Гэтэл хэрэгт авагдсан хохирогч Ж.Тын малын А дансны баримт нь 2023 оны 12 дугаар сард мал тооллогоор 3 настай эм даага 2 ширхэг тоологдсон байна. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мал тооллого явагдсанаас хойш 2 сарын дараа мөрдөгч очиж адуунд үзлэг хийхдээ Ж.Тын 30 гаруй тооны адуунд үзлэг хийж байна гээд тэмдэглэл үйлдсэн мөртөө хохирогчийн 3 тооны хулгайд алдагдсан адуу гээд 3 настай эр морь 2 ширхэг гэж гэрэл зургаар бэхжүүлж үзлэгийн тэмдэглэлд тусгасан. Эндээс юу харуулах гээд байна гэхээр Ж.Т гэх айлд 2023 онд 3 настай эр морь байхгүй байсан гэдэг нь мал тооллогын баримтаар нотлогдож байна. Тэгэхээр байхгүй байсан адуунд яаж үзлэг хийгээд яаж хулгайлсан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Нотлох баримт болгож оруулж ирсэн малын А данс болон малд үзлэг хийсэн тэмдэглэл хоорондоо зөрүүтэй байна. Мөн хохирогч Ж.Тын мэдүүлгээр нотлогдож байна гэдэг. Тэгтэл хохирогч мэдүүлэгтээ “манайх малаа хулгайд алдаагүй, энэ хүмүүс хохирогч Б, Т нарын 3 тооны адууг өдөр нь барьж уяад алдагдсаных нь дараа уяатайг нь зүсээр нь барьж өгч явуулсан байдаг” гэсэн агуулгатай мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгчихсөн. Хохирогч Ж.Т 3 тооны адуугаа алдсан үйл баримт нотлогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгаж тогтоосон боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу Ж.Тын 3 тооны адууг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт тус тус үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Г, Г.Г, А.Д нарын хохирогч Ж.Тын гурван тооны адууг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Шүүгдэгч Б.Г нь шүүгдэгч О.О, Г.Г, Д.Н нартаа үйлдлээрээ нэгдэж Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Наран” гэх газраас 2023 оны 03 дугаар сард хохирогч Ц.Тийн 6 настай хээр /шар хээр/ гүү, тухайн гүүний хээр зүсмийн эр даага, хохирогч Ц.Бйн 2 настай хээр зүсмийн эм даага, нийт гурван тооны адууг улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 загварын мотоцикл болон 26-01 УВА улсын дугаартай, Хьюндай Портер загварын автомашин ашиглан хулгайлсан нь;
- Мөн шүүгдэгч А.Дтай үйлдлээрээ нэгдэж 2023 оны 01 дүгээр сард Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Нарин ус” гэх газраас хохирогч Д.Гын 2 настай цагаан халиун зүсмийн им, тамгагүй эм даага, хохирогч И.Т 2 настай бор болон халиун зүсмийн им, тамгагүй эм даага, нийт гурван тооны адууг хулгайлсан нь;
- Шүүгдэгч Г.Гтай үйлдлээрээ нэгдэж Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хавирган булаг” гэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ц.Бйн 1 тооны, О.Бын 2 тооны, А.Дын 1 тооны, нийт дөрвөн тооны адууг мотоцикл ашиглан хулгайлсан нь тус тус хөдөлбөргүй тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг.
Шүүгдэгч Б.Г нь шүүгдэгч О.О, Г.Г, Д.Н нартаа үйлдлээрээ нэгдэж 2023 оны 03 дугаар сард хохирогч Ц.Тийн 6 настай хээр /шар хээр/ гүү, тухайн гүүний хээр зүсмийн эр даага, хохирогч Ц.Бйн 2 настай хээр зүсмийн эм даага, нийт гурван тооны адууг, мөн шүүгдэгч А.Дтай үйлдлээрээ нэгдэж 2023 оны 01 дүгээр сард хохирогч Д.Гын 2 настай цагаан халиун зүсмийн им, тамгагүй эм даага, хохирогч И.Т 2 настай бор болон халиун зүсмийн ямар нэг им, тамгагүй эм даага, нийт гурван тооны адууг, шүүгдэгч Г.Гтай үйлдлээрээ нэгдэж 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ц.Бйн 1 тооны, О.Бын 2 тооны, А.Дын 1 тооны, нийт дөрвөн тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл тус бүр нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг хангажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш тооны мал хамаарахаар тодорхойлжээ. Шүүгдэгч Б.Г нь нэг эхлэл, төгсгөл бүхий үйлдлээр О.О, Г.Г, Д.Н нартаа үйлдлээрээ нэгдэж хохирогч Ц.Тийн 2 тооны, хохирогч Ц.Бйн 1 тооны, нийт гурван тооны адууг, мөн шүүгдэгч А.Дтай үйлдлээрээ нэгдэж хохирогч Д.Гын 1 тооны, хохирогч И.Т 2 хоёр тооны, нийт гурван тооны адууг, шүүгдэгч Г.Гтай үйлдлээрээ нэгдэж хохирогч Ц.Бйн 1 тооны, О.Бын 2 тооны, А.Дын 1 тооны, нийт дөрвөн тооны адууг тус тус хулгайлсан тул “олон тооны мал” гэх хууль зүйн ойлголтод хамаарч байна. Тодруулбал бусадтай үйлдлээрээ нэгдэж хулгайлсан шүүгдэгч Б.Гын дээрх гурван удаагийн үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, мөн тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тус тус ойлгоно.
Тодруулбал гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэх хууль зүйн ойлголтууд нь ялгамжтай боловч аль ч тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцдог болно. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхийг санаачлах, удирдах, төлөвлөх, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах; бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, хөлслөх, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх; урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шууд болон шууд бусаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хамтран оролцох гэж өргөн агуулгаар тодорхойлдог. Харин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.
Энэхүү хэргийн тохиолдолд шүүгдэгч Б.Г нь шүүгдэгч О.О, Г.Г, Д.Н нартаа үйлдлээрээ нэгдэж хохирогч Ц.Т, Ц.Б нарын нийт гурван тооны адууг, мөн шүүгдэгч А.Дтай үйлдлээрээ нэгдэж хохирогч Д.Г, И.Т нарын нийт гурван тооны адууг, шүүгдэгч Г.Гтай үйлдлээрээ нэгдэж хохирогч Ц.Б, О.Б, А.Д нарын дөрвөн тооны адууг тус тус хулгайлсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэнд тооцно.
Иймд шүүгдэгч Б.Гын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэж” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэв.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарна. “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно[1].
Шүүгдэгч Б.Г нь шүүгдэгч О.О, Г.Г, Д.Н нартаа бүлэглэж хохирогч Ц.Т, Ц.Б нарыг нийт гурван тооны адууг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх түргэтгэх зорилгоор улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 загварын мотоцикл болон 26-01 УВА улсын дугаартай, Хьюндай Портер загварын автомашин ашигласан, мөн шүүгдэгч Г.Гтай бүлэглэж хохирогч Ц.Б, О.Б, А.Д нарын нийт дөрвөн тооны адууг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх түргэтгэх зорилгоор мотоцикл ашигласан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ. Иймд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
3.2. Шүүгдэгч Г.Г нь: шүүгдэгч Б.Г, О.О, Д.Н нартаа үйлдлээрээ нэгдэж Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Наран” гэх газраас 2023 оны 03 дугаар сард хохирогч Ц.Тийн 6 настай хээр /шар хээр/ гүү, тухайн гүүний хээр зүсмийн эр даага, хохирогч Ц.Бйн 2 настай хээр зүсмийн эм даага, нийт гурван тооны адууг улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 загварын мотоцикл болон 26-01 УВА улсын дугаартай, Хьюндай Портер загварын автомашин ашиглан хулгайлсан нь;
- шүүгдэгч А.Дтай хамтран 2023 оны 04 дүгээр сарын 10-аас 15-ны өдрүүдийн үед Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Наран” гэх газарт байсан хохирогч Ц.Б шүүгдэгч А.Дд маллуулахаар хариуцуулж өгсөн бог малаас 2 тооны эр хонийг завшсан нь;
- Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Наран” гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 16, 17-ны өдрийн үед хохирогч Э.Угийн 3 настай хээр зүсмийн гүүг хулгайлсан нь;
- Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Улаан эрэг” гэх газарт нутаглаж байсан хохирогч Д.Нын гэрээс 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10.8 килограмм ямааны ноолуур хулгайлж 1’404’000 төгрөгийн хохирол учруулсан нь;
- Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Олон овоот” гэх газар нутаглаж байсан хохирогч Ц.Гийн монгол гэрээс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 6 килограмм ямааны ноолуурыг хулгайлж, хохирогчид 780’000 төгрөгийн хохирол учруулсан нь;
- Шүүгдэгч Б.Гтай үйлдлээрээ нэгдэж Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хавирган булаг” гэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ц.Бйн 1 тооны, О.Бын 2 тооны, А.Дын 1 тооны, нийт дөрвөн тооны адууг мотоцикл ашиглан хулгайлсан нь тус тус хөдөлбөргүй тогтоогдсон.
Мал хулгайлах гэмт хэргийн тухайд: Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Наран” гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 16, 17-ны өдрийн үед хохирогч Э.Угийн 3 настай хээр зүсмийн гүүг, мөн шүүгдэгч О.О, Б.Г, Д.Н нартаа үйлдлээрээ нэгдэж 2023 оны 03 дугаар сард хохирогч Ц.Тийн 6 настай хээр /шар хээр/ гүү, тухайн гүүний хээр зүсмийн эр даага, хохирогч Ц.Бйн 2 настай хээр зүсмийн эм даага, нийт гурван тооны адууг, шүүгдэгч Г.Гтай үйлдлээрээ нэгдэж 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ц.Бйн 1 тооны, О.Бын 2 тооны, А.Дын 1 тооны, нийт дөрвөн тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл тус бүр нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг хангажээ.
Шүүгдэгч Г.Г нь нэг эхлэл, төгсгөл бүхий үйлдлээр О.О, Б.Г, Д.Н нартаа бүлэглэж хохирогч Ц.Тийн 2 тооны, хохирогч Ц.Бйн 1 тооны, нийт гурван тооны адууг, шүүгдэгч Г.Гтай бүлэглэж хохирогч Ц.Бйн 1 тооны, О.Бын 2 тооны, А.Дын 1 тооны, нийт дөрвөн тооны адууг буюу бод малыг хулгайлсан тул “олон тооны мал” гэх хууль зүйн ойлголтод хамаарч байна. Тодруулбал шүүгдэгч Г.Гын бусадтай үйлдлээрээ нэгдэж 2023 оны 03 дугаар сард хохирогч нарын 3 тооны адууг буюу олон тооны бод малыг хулгайлсан үйлдэл, мөн 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч нарын 3 тооны адууг буюу олон тооны бод малыг хулгайлсан тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Энэхүү хэргийн тохиолдолд шүүгдэгч Г.Г нь шүүгдэгч О.О, Б.Г, Д.Н нартаа үйлдлээрээ нэгдэж хохирогч Ц.Т, Ц.Б нарын нийт гурван тооны адууг, мөн шүүгдэгч Г.Гтай үйлдлээрээ нэгдэж хохирогч Ц.Б, О.Б, А.Д нарын нийт дөрвөн тооны адууг тус тус хулгайлсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэнд тооцно. Иймд шүүгдэгч Г.Гын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэж” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь шүүгдэгч О.О, Б.Г, Д.Н нартаа бүлэглэж хохирогч Ц.Т, Ц.Б нарын нийт гурван тооны адууг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх түргэтгэх зорилгоор улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 загварын мотоцикл болон 26-01 УВА улсын дугаартай, Хьюндай Портер загварын автомашин ашигласан, мөн шүүгдэгч Г.Гтай бүлэглэж хохирогч Ц.Б, О.Б, А.Д нарын нийт дөрвөн тооны адууг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх түргэтгэх зорилгоор мотоцикл ашигласан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ.
Хөрөнгө завших гэмт хэргийн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, мөн тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тус тус ойлгоно.
Тодруулбал гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэх хууль зүйн ойлголтууд нь ялгамжтай боловч аль ч тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцдог болно. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхийг санаачлах, удирдах, төлөвлөх, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах; бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, хөлслөх, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх; урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шууд болон шууд бусаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хамтран оролцох гэж өргөн агуулгаар тодорхойлдог. Харин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.
Энэхүү хэргийн тохиолдолд шүүгдэгч А.Дыг өөрт нь итгэмжлэн хариуцуулсан малыг бусдад зарахад шүүгдэгч Г.Г нь худалдан авагчийг олж, тухайн хоёр хонийг зарах тохиролцоог хийж шууд дэмжлэг үзүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзнэ.
Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Гыг шүүгдэгч А.Дын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамжигч гэж үзнэ.
Хулгайлах гэмт хэргийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Гын Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Улаан эрэг” гэх газарт нутаглаж байсан хохирогч Д.Нын гэрээс 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10.8 килограмм ямааны ноолуур хулгайлж 1’404’000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Олон овоот” гэх газар нутаглаж байсан хохирогч Ц.Гийн монгол гэрээс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 6 килограмм ямааны ноолуурыг хулгайлж, хохирогчид 780’000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл тус бүр нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.
Хүний орон байранд болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглодог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн эрх зөрчигдөөд зогсохгүй орон байрны халдашгүй байдал давхар зөрчигддөг. Иймд хулгайлах гэмт хэргийг хүний оронд байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүний өмчлөх эрх болон орон байрны халдашгүй байдалд халдсан гэж үзэж хүндрүүлэн зүйлчилдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тодорхойлсон ба Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Олон овоот” гэх газар нутаглаж байсан хохирогч Ц.Гийн монгол гэрийг орон байр гэж үзнэ.
Хүний орон байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахдаа түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон нь обьектив талын нэмэгдэл шинж юм. Тодруулбал хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байдаг бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно. Өөрөөр хэлбэл түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах нь үйлдлийн арга бөгөөд гол шалгуур нь хориглосон цаг хугацаанд, шүүгдэгчийн хувьд нэвтэрхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байдаг.
Хүний орон байранд гэр бүлийн гишүүдээс бусад этгээд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй. Тухайлбал тухайн орон байрны эзэмшигч, ашиглагчийн төрөл, садангийн хүн боловч зөвшөөрөлгүйгээр түүний гэрт нэвтрэх эрхгүй юм.
Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Олон овоот” гэх газар нутаглаж байсан хохирогч Ц.Гийн монгол гэр нь шүүгдэгч Г.Гын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай тул түүнийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ. Тодруулбал шүүгдэгч Г.Гын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.
Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
3.3. Шүүгдэгч А.Д нь шүүгдэгч Б.Гтай үйлдлээрээ нэгдэж 2023 оны 01 дүгээр сард Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Нарин ус” гэх газраас хохирогч Д.Гын 2 настай цагаан халиун зүсмийн ямар нэг им, тамгагүй эм даага, хохирогч И.Т 2 настай бор болон халиун зүсмийн ямар нэг им, тамгагүй эм даага, нийт гурван тооны адууг хулгайлсан нь;
- Шүүгдэгч Г.Гтай хамтран 2023 оны 04 дүгээр сарын 10-аас 15-ны өдрүүдийн үед Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Наран” гэх газарт байсан хохирогч Ц.Бгийн маллуулахаар хариуцуулж өгсөн бог малаас 2 тооны эр хонийг завшсан нь тус тус хөдөлбөргүй тогтоогдсон.
Хөрөнгө завших гэмт хэргийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Итгэмжлэн хариуцсан этгээд гэж иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Хохирогч Ц.Б өөрийн малаа шүүгдэгч А.Дд маллуулахаар хариуцуулж өгсөн байх тул шүүгдэгчийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзнэ.
Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл бөгөөд шүүгдэгч А.Д нь өөрт нь хариуцуулсан бог малаас хохирогч Ц.Бгийн зөвшөөрөлгүй бусдад зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг агуулж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно. Тодруулбал шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгч А.Д нь өөрт нь хариуцуулж өгсөн хохирогч Ц.Бгийн малаас хоёр тооны хонийг шүүгдэгч Г.Гтай хамтран гэрч А.Нд зарсан тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзнэ.
Мал хулгайлах гэмт хэргийн тухайд: Шүүгдэгч А.Д нь шүүгдэгч Б.Гтай үйлдлээрээ нэгдэж 2023 оны 01 дүгээр сард хохирогч Д.Гын 2 настай цагаан халиун зүсмийн ямар нэг им, тамгагүй эм даага, хохирогч И.Т 2 настай бор болон халиун зүсмийн ямар нэг им, тамгагүй эм даага, нийт гурван тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг хангажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш тооны мал хамаарахаар тодорхойлжээ. Шүүгдэгч А.Д нь шүүгдэгч Б.Гтай нэг эхлэл төгсгөл бүхий үйлдлээр нэгдэж хохирогч Д.Гын 1 тооны, хохирогч И.Т 2 хоёр тооны, нийт гурван тооны адууг хулгайлсан тул “олон тооны мал” гэх хууль зүйн ойлголтод хамаарч байна. Тодруулбал гурван тооны бод малыг бусадтай үйлдлээрээ нэгдэж хулгайлсан шүүгдэгч А.Дын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Мөн тухайн хэргийн тохиолдолд шүүгдэгч А.Д нь шүүгдэгч Б.Гтай үйлдлээрээ нэгдэж хохирогч Д.Г, И.Т нарын нийт гурван тооны адууг хулгайлсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэнд тооцно. Тодруулбал шүүгдэгч Б А.Дын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэж” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.
Иймд шүүгдэгч А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
3.4. Шүүгдэгч Г.Г, Б.Г, О.О, Д.Н нар нь бүлэглэн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Наран” гэх газраас 2023 оны 03 дугаар сард хохирогч Ц.Тийн 6 настай хээр /шар хээр/ гүү, тухайн гүүний хээр зүсмийн эр даага, хохирогч Ц.Бйн 2 настай хээр зүсмийн эм даага, нийт гурван тооны адууг улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 загварын мотоцикл болон 26-01 УВА улсын дугаартай, Хьюндай Портер загварын автомашин ашиглан хулгайлж, хохирогч нарт нийт 2’000’000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон.
Шүүгдэгч О.О, Д.Н нар нь шүүгдэгч Г.Г, Б.Г нартаа үйлдлээрээ нэгдэж 2023 оны 03 дугаар сард хохирогч Ц.Тийн 6 настай хээр /шар хээр/ гүү, тухайн гүүний хээр зүсмийн эр даага, хохирогч Ц.Бйн 2 настай хээр зүсмийн эм даага, нийт гурван тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг хангажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш тооны мал хамаарахаар тодорхойлжээ. Шүүгдэгч О.О, Д.Н нар нь нэг эхлэл, төгсгөл бүхий үйлдлээр Г.Г, Б.Г нартаа үйлдлээрээ нэгдэж хохирогч Ц.Тийн 2 тооны, хохирогч Ц.Бйн 1 тооны, нийт гурван тооны адууг хулгайлсан тул “олон тооны мал” гэх хууль зүйн ойлголтод хамаарч байна. Тодруулбал тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Энэхүү хэргийн тохиолдолд шүүгдэгч О.О, Д.Н, Г.Г, Б.Г нар үйлдлээрээ нэгдэж хохирогч Ц.Т, Ц.Б нарын нийт гурван тооны адууг хулгайлсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэнд тооцно. Иймд шүүгдэгч О.О, Д.Н нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэж” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч О.О, Д.Н, Г.Г, Б.Г нар бүлэглэж хохирогч Ц.Т, Ц.Б нарын нийт гурван тооны адууг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх түргэтгэх зорилгоор улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 загварын мотоцикл болон 26-01 УВА улсын дугаартай, Хьюндай Портер загварын автомашин ашигласан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ. Иймд шүүгдэгч О.О, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
3.5. 2023 оны 01 дүгээр сард Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Нарин ус” гэх газраас шүүгдэгч Б.Г, А.Д нарыг бусдын гурван тооны адууг хулгайлж авсан гэдгийг мэдсээр байж шүүгдэгч Э.Т 1 даага, шүүгдэгч Б.Д 2 даага тус тус худалдан авсан нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Г, А.Д нарыг бусдын буюу гэмт хэрэг үйлдэж олсон адууг зарж байгааг мэдсээр байж шүүгдэгч Э.Т 1 даага, шүүгдэгч Б.Д 2 даага тус тус худалдан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэх шинжийг хангасан байна. Иймд шүүгдэгч Э.Т, Б.Д тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Шүүгдэгч Г.Г, Б.Г, А.Д, О, Д.Н, Э.Т, Б.Д нар хохирогч нарт учруулсан хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлсөн, хохирогч нар нэхэмжлэх хохирол, хор уршиггүй болохоо илэрхийлсэн нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтаар нотлогдсон байна. Иймд шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдах нь зүйтэй.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч О.О, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч Э.Т, Б.Д тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, тэдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч О.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Д.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Э.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэж нийт 8 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Мөн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд уг ялаас 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэн бөгөөд үлдэгдэл 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хоногт шилжүүлж 22 хоног хорих ялаар сольж, нийт эдлэх ялыг 8 жил 5 сар 22 хоног хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ял нь нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Мөн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үйлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэг хоногийн хорих ялаар сольж нийт энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 4 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 22 хоногийн хугацаагаар тогтоох, Шүүгдэгч Э.Тод Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үйлдсэн 5 сар 9 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 5 сар 9 хоногийн хугацаагаар тогтоох саналтай байна. Шүүгдэгч Г.Г, А.Д, Б.Г, Д.Н, О.О, Э.Т, Б.Д нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал;
- Шүүгдэгч Б.Г, О.О, Д.Н нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн “...Г.Гын 5 жилийн хорих ялыг тодорхой хэмжээгээр бууруулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. О.О, Д.Н нарын хувьд нэг л үйлдэлтэй 3 жил болж байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, анхнаасаа мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой хэмжээний дэмжлэг болж байгаа. Мөн учирсан хохирол төлбөрүүдийг төлж барагдуулсан. О.Оын хувьд 2 хүүхэдтэй эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахаар иргэний хэргийн шүүх дээр маргаан явж байгаа зэрэг ар гэрийн ахуй амьдрал асуудалтай байдаг. Д.Нын хувьд эхнэр, 2 хүүхэдтэй боловч эхнэр нь 2 хүүхдээ хаячхаад Малчин суманд хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан байдалтай байгаа. Д.Ныг анхнаас нь өмгөөлж байгаагүй. Б.Лхагважав өмгөөлөгч Улаанбаатар хот явсантай холбогдуулаад Д.Нтай уулзахад 2 хүүхдийнхээ талаас маш их санаа зовж байгаа. Яагаад гэвэл 2 хүүхэд нь ах дүү нар дээр нь байж байгаа юм. Шүүгдэгч О.О, Д.Н хоёрын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээсэн нь хөнгөрүүлэх талын нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж харж байгаа. Тийм учраас хорих ялын доод хэмжээ буюу хоёр жилийн 50 хувиар нь буюу 1 жилийн хорих ял оноож өгнө үү гэж хүсэж байна” гэх санал;
- Шүүгдэгч Э.Т, Б.Д нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа “...Миний үйлчлүүлэгч нарын хувийн байдлыг харгалзаж үзээд холбогдож байгаа хэргийн зүйл заалт нь сонгох санкцтай байдлыг нь харгалзаж үзээд зорчих эрхийг хязгаарлах ялаар хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх санал;
- Шүүгдэгч А.Дын өмгөөлөгч Б.Батгэрэл “...Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар хөнгөн ялыг нь оногдуулах боломж байна гэж харж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар хорих ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү. 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх санал;
- Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Т.Уянга “...Бодит байдал дээр ажлаа хийчихсэн мөртөө 180 цагийн ажлыг хийгээгүй гэдэг байдлаар яллаад нэмж нэгтгэх асуудлыг ярьж байгаа нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байгаа. Энэ хоёр байгууллагын хоорондын уялдаа холбоогүй асуудал байна гэж харж байна. Ийм учраас шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл болон 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-г хэрэглэж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус хуульчилсан.
3.2. Шүүгдэгч Б.Гын мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар удаа дараа давтан үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
3.3. Шүүгдэгч Г.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн болон өөр гэмт хэргүүдийг удаа дараа үйлдэж байгаа гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог. Иймд шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хэмжээг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Гад Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх ба уг ялаас 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1225 дугаартай “...Ялтан А.Д, Г.Г нар нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдрийг дуустал тус бүр нийт 120 цагийн ялыг эдэлж 180 цагийн ялыг эдлээгүй ба 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр аймгийн төвд шүүх хуралд оролцохоор ирээд буцаж очиж ажлаа хийгээгүй ажлаа дур мэдэн орхиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул үлдэгдэл 180 цагийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хорих ялаар солихоор холбогдох баримтыг бүрдүүлж байна” гэх агуулгатай албан бичгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор журамласан. Мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.
Шүүгдэгч Г.Г, А.Д нарын өмгөөлөгч нар “шүүгдэгч нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэн, биелүүлэхээс зайлсхийсэн зүйл байхгүй, иймд эргэлзээтэй байгаа тул тусад нь эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй” гэх агуулгаар мэтгэлцжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь уг ялын биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй бөгөөд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүгдэгч нарын ялыг тооцоог ирүүлсэн байна. Энэхүү ялын тооцоог няцаан үгүйсгэсэн баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй байх тул тухайн ялын тооцоог буруу, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй болно. Шүүгдэгч нар нь тухайн ялыг бүрэн биелүүлэх боломжит хугацаа байсан атал биелүүлээгүй тул энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй гэж дүгнэв. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 22 хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт 6 жил 6 сар 22 хоногийн хорих ялаар тогтоох үндэслэлтэй.
3.4. Шүүгдэгч А.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн болон өөр гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 22 хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сар 22 хоногийн хорих ялаар тогтоов.
3.5. Шүүгдэгч Д.Нын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
3.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хорих ялтай, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх дээр дурдсан урьдач нөхцөлүүд хангагдсан байна.
Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч О.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй.
3.7. Шүүгдэгч Э.Тын удаа дараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Тыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ирүүлсэн ялын тооцоо, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/292 дугаартай захирамж зэргээр дүгнэвэл бөгөөд тэрээр 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд дээрх хорих ялыг эдэлжээ. Тодруулбал шүүгдэгч Э.Т нь 5 сар 10 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тод энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийг нэмж нэгтгэн нийт 11 сар 10 хоногийн хорих ялыг эдлүүлэхээр тогтоов.
3.8. Шүүгдэгч Б.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэж тодорхойлсон. Нөгөөтэйгөөр энэхүү заалтын агуулга нь зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрүүдийг тогтоосон агуулгатай юм.
Шүүгдэгч Б.Д нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 01 дүгээр багт байнга оршин суух хаягтай тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суух газраас явахыг хориглох буюу Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
3.9. Шүүгдэгч Б.Г, Г.Г, Э.Т, Д.Н, О.О, А.Д нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
3.10. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гын энэ хэрэг цагдан хоригдсон 227 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд; шүүгдэгч Г.Гын энэ хэрэгт цагдан хоригдсон 199 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд; шүүгдэгч Д.Нын энэ хэрэгт цагдан хоригдсон 241 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд; шүүгдэгч А.Дын энэ хэрэгт цагдан хоригдсон 255 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд; шүүгдэгч Э.Тын энэ хэрэгт цагдан хоригдсон 73 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд; шүүгдэгч О.Оын энэ хэрэгт цагдан хоригдсон 185 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд; шүүгдэгч Б.Дын энэ хэрэгт цагдан хоригдсон 45 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцов.
3.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулдаг журамтай. Харин тус зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулдаг. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгийг улсын төсөвт шилжүүлдэг.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, О.О, Б.Г, Д.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Оын өмчлөлийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3’650’000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу тэдгээр шүүгдэгч тус бүрээс 912’500 төгрөгийг албадан гаргуулж, шүүгдэгч Г.Гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-150 загварын мотоциклыг, шүүгдэгч А.Даас гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан халиун зүсмийн 9 настай морийг, шүүгдэгч Б.Гаас хээр зүсмийн 7 настай морийг хураан авч, худалдан борлуулж, олсон орлогыг тус тус улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
3.12. Шүүгдэгч Б.Г, Г.Г, Э.Т, Д.Н, О.О, А.Д нарт хорих ял оногдуулсан тул тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, мөн шүүгдэгч Б.Дд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг Ди Ви Ди дискийг хэргийн хамт хадгалж, гурван ширхэг олсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй. Мөн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Тийн эзэмшлийн УАЗ загварын 59-48 УВХ улсын дугаартай автомашиныг, Б.Оын өмчлөлийн Hyundia porter загварын автомашиныг тус тус битүүмжилснийг цуцалж, Мустанг-150 загварын мотоциклыг, халиун зүсмийн морь, хээр зүсмийн морь зэргийг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З ургийн овогт Б-ын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч Т ургийн овогт Гын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч Хоогийнхон ургийн овогт Аын Дыг завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч Т Ургийн овогт Дгийн Н, Б ургийн овогт Оын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд;
- Шүүгдэгч Б ургийн овогт Э-гийн Т, Ш ургийн овогт Б-ийн Д тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Г, Г.Г, А.Д нарын хохирогч Ж.Тын гурван тооны адууг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
Шүүгдэгч А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар;
Шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
Шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан: шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хэмжээг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар;
- Шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан: Шүүгдэгч Г.Гад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 22 хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт 6 жил 6 сар 22 хоногийн хорих ялыг;
- Шүүгдэгч А.Дд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 22 хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сар 22 хоногийн хорих ялыг;
- Шүүгдэгч Э.Тод энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-нйи өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийг нэмж нэгтгэн нийт 11 сар 10 хоногийн хорих ялыг тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гын энэ хэрэг цагдан хоригдсон 227 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд;
- Шүүгдэгч Г.Гын энэ хэрэгт цагдан хоригдсон 199 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд;
- Шүүгдэгч Д.Нын энэ хэрэгт цагдан хоригдсон 241 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд;
- Шүүгдэгч А.Дын энэ хэрэгт цагдан хоригдсон 255 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд;
- Шүүгдэгч Э.Тын энэ хэрэгт цагдан хоригдсон 73 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд;
- Шүүгдэгч О.Оын энэ хэрэгт цагдан хоригдсон 185 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд;
- Шүүгдэгч Б.Дын энэ хэрэгт цагдан хоригдсон 45 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч Б.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Б.Г, Г.Г, А.Д, О.О, Б.Н, Э.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, О.О, Б.Г, Д.Н нарын гэм хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Оын өмчлөлийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3’650’000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу дээрх дөрвөн шүүгдэгч тус бүрээс 912’500 төгрөгийг албадан гаргуулж,
- шүүгдэгч Г.Гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-150 загварын мотоциклыг, шүүгдэгч А.Даас гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан халиун зүсмийн морийг, шүүгдэгч Б.Гаас хээр зүсмийн морийг хураан авч, худалдан борлуулж, олсон орлогыг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.
10. Шүүгдэгч Б.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн солихыг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах болон шүүгдэгч Б.Г, Г.Г, А.Д, Б.Н, О.О, Э.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
12. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
13. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг Ди Ви Ди дискийг хэргийн хамт хадгалж, гурван ширхэг олсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж;
- Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Тийн эзэмшлийн УАЗ загварын 59-48 УВХ улсын дугаартай автомашиныг, Б.Оын өмчлөлийн Hyundia porter загварын автомашиныг тус тус битүүмжилснийг цуцалж, Мустанг-150 загварын мотоциклыг, халиун зүсмийн морь, хээр зүсмийн морь зэргийг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
14. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоол