2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/132

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Э.Оюундарь,

хохирогч А.,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2507000000089 дугаартай хэргийг ы 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, *******тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 570 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ******* овогт *******ы ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч М.******* нь ы 02 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн ******* хороо, дугаар гудамжны орчимд А.ийн гээж алдсан түүний эзэмшлийн “Самсунг галакси эс-21 плас” маркийн 1 ширхэг гар утсыг гээж алдсаныг мэдсээр байж авч завшсаны улмаас А.д 450 000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэрээсээ гараад ирэхэд машины хажууд нэг утас хэвтэж байсан. Намайг авахад утас нь унтарсан байсан. Хүн амьтан ирвэл өгнө гэж бодоод гэртээ нэлээд хугацаанд байлгасан. Тэр хугацаанд хүн амьтан ирж асуугаагүй тул 250 000 төгрөгөөр зараад мөнгийг нь өөрөө хэрэглэсэн гэв.

 

Хохирогч А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ы 02 дугаар сарын 28-ны өдөр 2 хүүхдээ цэцэрлэгээс нь аваад нэгийг нь тэврээд нэгийг нь хөтлөөд гэрт очоод халааснаасаа утсаа авах гэхэд утас байгаагүй. Би шууд залгахад утас холбогдоод хүн аваад юм дуугарахгүй байсан. Дахиж 2-3 удаа залгахад авахгүй байхаар нь утсаа аваад мөнгийг нь өгье гэж мессеж бичсэн. Хариу ирээгүй тул буцаж тэр газраа очоод хайсан боловч олдоогүй. Маргааш кодоор нь хайгаад явахад яг тэр хавьд байршил нь зааж байсан. Би цагдаад мэдэгдсэн. Хохиролд 450 000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч М.******* нь ы 02 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн ******* хороо, дугаар гудамжинд гэрийнхээ хашааны гаднаас “Самсунг Галакси Эс-21 плас” загварын 1 ширхэг гар утсыг олж авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 250 000 төгрөгөөр зарж завшсаны улмаас А.д       450 000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 187 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгээс хүүхдээ авах гээд нөхрийнхөө хамтаар очоод хүүхдээ аваад буцаж гэртээ иртэл миний өөрийн эзэмшлийн Самсунг Галакси Эс-21 плас загварын гар утас алга болсон байсан. Би шууд өөрийн дугаар руу залгатал гар утсыг нэг хүн авснаа огт ярихгүй байж байгаад тасалсан. Би өөрийнхөө гар утсыг куртикныхаа баруун талынхаа халаасанд хийсэн байсан. Би алдсан Самсунг Галакси Эс-21 плас загварын гар утсаа 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр лангуун дээрээс 740 000 төгрөгөөр худалдан авсан. Миний гар утас gmail хаягтай байсан ба хамгийн сүүлд Налайх дүүргийн ******* хороонд байх манай хүүхдийн цэцэрлэгийн ойролцоо зааж байсан,

Би өөрийн эзэмшлийн гар утсаа ы 02 дугаар сарын 28-ны өдөр хүүхдээ Налайх дүүргийн ******* хороо, инд байрлах 187 дугаар цэцэрлэгээс хүүхдээ авах үед утас минь байсан. Гэртээ ирхэд миний гар утас алга болсон байсан. Миний алдсан гэх гар утас нь Самсунг Галакси Эс-21 плас загварын  цайвар ягаан өнгөтэй, дэлгэц нь зүгээр сэв зураас байхгүй утас байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 9-10 13-14 хуудас/,

 

- Гэрч В.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Налайх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүрт ажлуулдаг. ы 03 дугаар сарын 24-ны өдөр миний гар утасны дэлгэц нь хагараад интернет банк руу нэвтэрч орж чадахаа больсон. Зүс таних гэх найз руугаа залгаад илүү хэрэглүүлчих гар утас байна уу гэхэд байна гээд Самсунг Галкси Эс-21 плас гэх нэртэй утсыг манай дэлгүүрт өөрөө орж ирээд өгсөн. Тухайн гар утас нь ягаан өнгөтэй Самсунг Галакси Эс-21 загварын гар утас байсан. Би тухайн гар утсыг ганц хоёр хоног л хэрэглэсэн. ы ээж манай дэлгүүрт орж ирээд манай зээ охин гар утсаа асуугаад байна гэхээр нь буцаагаад өгсөн” гэх мэдүүлэг /х.х-ийн 17-18 хуудас/,

 

- Шүүгдэгч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би ы 02 дугаар сарын 28-ны орой 17 цагийн орчим усанд явах гээд усны тэргээ түрээд гараад ирэхэд яг манай хашааны харалдаа гудамжинд Самсунг S-21 маркийн хар өнгийн гэртэй гар утас хэвтэж байхаар нь аваад асаагаад үзэхэд кодтой байсан. Тэр хавиараа харахад ойр хавь ямар ч хүн байхгүй болохоор нь хэн нэг нь утсаа хаяж гэж бодоод авсан. Тэр утасны араас хүн ирэх болов уу гэж бодоод би нэлээн удаан байлгаж байгаад Налайх захын дээд талд байдаг утас засварын газар авч очоод кодыг нь тайлуулаад Тедигийн дэргэд байдаг утас авдаг газрын гадаа танихгүй хүнд 250 000 төгрөгөөр бэлнээр зарсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 40-41 хуудас/,

 

- Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг хүлээн авсан баримт /х.х-ийн 4 хуудас/,

 

- “Дамно үнэлгээ” ХХК-ийн ы 0******* сарын 01-ний өдрийн НД-25-61 дугаартай дүгнэлтэд: “Samsung S21 plus загварын хуучин хэрэглэж байсан гар утсыг 450 000 төгрөг” гэж үнэлгээг тогтоожээ. /х.х-ийн 24-27 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 42-46, 48-51 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн.

 

Шүүхээс шүүгдэгч М.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1******* зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Шүүгдэгч М.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлжээ.

Гээгдэл эд хөрөнгийг завших хууль зүйн ойлголт нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн буюу өмчлөгч, эзэмшигчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран санамсаргүй хаягдаж орхисон эд хөрөнгийг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас олж авсны дараа завших сэдэлт төрж, захиран зарцуулсныг ойлгоно.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч М.******* хохирогч А.ийн “Самсунг Галакси Эс-21 плас” загварын гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр бусдад 250 000 төгрөгөөр зарж борлуулан завшсаны улмаас хохирогчид 450 000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүгдэгч нь өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан ба уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан. Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” бол гэж гэмт хэргийн шинжид материаллаг шинжийг хуульчилсан.

Шүүгдэгчийн хохирогчид учруулсан 450 000 төгрөгийн хохирол бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэрэг нь шүүгдэгч М.*******гийн амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн сэдлээс үйлдэгдсэн байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч А. нь “Самсунг Галакси Эс-21 плас” загварын гар утас алдсан бөгөөд шүүгдэгч М.******* нь бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй тул “Дамно үнэлгээ” ХХК-ийн ы 0******* сарын 01-ний өдрийн НД-25-61 дугаартай дүгнэлтийг үндэслэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч М.*******гаас 450 000 төгрөгийг гаргуулж хохирогч А.д олгож шийдвэрлэв.

 

ХОЁР. Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Э.Оюундарь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргахгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хүүхдүүдээ хараад гэртээ байдаг зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч М.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Би 3 хүүхэд хардаг болохоор нийтэд тустай ажил хийх боломжгүй. Мөн надад өөрийн гэсэн орлого байхгүйг харгалзан үзнэ үү гэсэн хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч М.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Налайх нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Налайх нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч М.*******гаас 450 000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч А.д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАТТУЛГА