| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0110/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/130 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюундарь |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Э.Оюундарь,
шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******эд холбогдох эрүүгийн 2507001310106 дугаартай хэргийг ы 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт , ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл шүүгдэгчийн гэм буруу дээр маргахгүй, зүйлчлэлийг зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Улсын яллагчийн гаргасан саналаар яллуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ш.******* нь ы 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед ны нутаг дэвсгэрт байрлах инд Ө. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Ш.*******ийн унаж явсан автомашины замыг хааж голлон зогсож хэрүүл маргаан үүсгэсний улмаас түүний хавирган тус газарт цохиж зүүн 9 дүгээр хавирганы хугарал, баруун мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ө.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед хуурай ах тэй 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи хувааж уугаад харих гээд явж байхад зүс таних ******* ах хажуугаар нилээд ширүүн машинтай гарах үедээ намайг зайлаач гэхээр нь чи юу гээд байгаа юм бэ гэхэд ******* ах машинаасаа бууж ирээд миний зүүн хацар, баруун талын хавирга руу 2-3 удаа цохиод машиндаа суугаад яваад өгсөн. Миний хамрын хагалгаанд орох, эмнэлэгт хэвтэх, шинжилгээний зардал нийлээд 200 000 төгрөг болсон. Надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/
- Шүүгдэгч Ш.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокуророос сонсгосон ял, миний үйлдсэн хэргийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би ы 02 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед би гэрээсээ гараад машинаа бариад гудамжныхаа үзүүрт дөхөж явахад манай гудамжинд байх зүс таних нь нилээн согтуу машины урдуур гараа алдлаад зогсоод байхаар нь машиныхаа цонхыг онгойлгоод холдооч гэхэд намайг буугаад ир хулгайч минь гээд орилоод хүрч ирээд миний амандаа зууж байсан тамхийг шүүрээд авахаар нь уур хүрээд машинаасаа буугаад ын зүүн хавирга хэсэгт гараараа 2 удаа цохиод машиндаа суугаад яваад өгсөн. Би хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ө.ын эмчилгээний зардалд бэлнээр 200 000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /х.х-ийн 60-61 хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ы 02 дугаар сарын 28-ны өдрийн НАЛ0725/134 дугаартай дүгнэлтэд: “Ө.ын биед зүүн 9 дүгээр хавирганы далд хугарал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”
Дүгнэлт гаргасан: шинжээч эгч Э.Хүрэлсүх гэжээ. /х.х-ийн 25-26 хуудас/,
- Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерийн бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн баримтууд /х.х-ийн 4, 5, 6-9, 30-35 хуудас/
- Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, Эрүүл мэндийн даатгалын санд төлбөр төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /х.х-ийн 37, 78 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, АСАП сангийн мэдээлэл /х.х-ийн 38, 41, 43-49 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Ш.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ө.ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Ш.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.******* нь ы 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед ны инд Ө.той маргалдаж, биед нь халдан зодож зүүн 9 дүгээр хавирганы хугарал, баруун мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдож байна.
Шүүгдэгчээс гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.
Уг гэмт хэрэг гарахад хохирогч Ө.ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байхдаа шүүгдэгч Ш.*******ийн автомашины замыг хааж хэрүүл маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ш.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, шүүгдэгч 200 000 төгрөгийг төлсөн нь түүнд шүүх хурлын тов мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудас, шүүгдэгч нарын мэдүүлгээр,
Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Ө.ын эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 66 769 төгрөгийг шүүгдэгч Ш.******* нь төлсөн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.*******ийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ш.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Э.Оюундарь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгчийн Ш.******* нь хохирогчид болон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Мөн шүүгдэгч Ш.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ш.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгч Ш.*******ийн 10-16 насны 3 хүүхдээ ажил хийж тэжээн тэтгэдэг нөхцөл байдлыг харгалзан 450 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Ш.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ш.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******эд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА