| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0112/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/131 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Оюундарь |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга А.Анужин,
улсын яллагч Э.Оюундарь,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2507001830107 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 85 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэн, 1 жил хянан харгалзсан, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Галын дэгээ төмөр барьж цонхыг нь хагалаад буцаад орж ирсэн гэдэг нь худлаа мэдүүлэг байна. Намайг гаргах гээд түлхэхлээр нь би гарлаа гэхэд галын дэгээ төмөр аваад өөрөө босож ирсэн. эргэж хараад галын дэгээ төмрийг авахаар нь би галын дэгээ төмрийг нь аваад гарахдаа машиных нь цонх руу нь шидсэн. бүтэн өдөржин шөнөжин ирээгүй. Би орой ажлаасаа ирээд ярихад намайг 100 000 шилжүүл, пизда гөлөг минь чамд ер нь ямар хамаатай юм бэ гээд агсраад эхлэхээр нь ядаргаа гэж бодоод 3 хүүхэдтэйгээ хоносон. 2013 оноос хойш хамтран амьдарч байна. г айлд очоод архи уугаад гэртээ ирээгүй болохоор нь биед нь халдсан. гийн бие учирсан гэмтлийг би учруулсан. гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд ******* дүүргийн 3 дугаар хороо, тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.тай гэртээ ирсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнд халдан зодож эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалга, хэвлий, баруун зүүн гуя, шилбэ, өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч О.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр ******* ажлынхантайгаа амралтад явах гээд надаас 100 000 төгрөг нэхэхээр нь шилжүүлээд найз г эмнэлгээс аваад ******* дүүргийн 3 дугаар хороо, тоотод гэрт нь хүргэж өгөөд , түүний нөхөр нартай 2 шил архи уусан. Нөхөр залгахаар нь би гийнд байна гэхэд чи наад айлдаа янхандаад байдаг биз дээ гэхээр нь нөхөр ирж хэрүүл маргаан болох байх гээд тэндээ хоносон. Маргааш нь буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 11 цагийн орчим манай нөхөр хашааны хаалга давж орж ирээд хаана байна гэж намайг хайгаад том өрөөнд нь орж ирээд шууд чи муу одоо битгий давраад бай, муу янханддаг найзындаа ирсэн байна гээд намайг үсдэж аваад орон дээр дарахаар нь би тавиулах гээд ноцолдоход миний гараас барьж аваад хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөхөд нь , нар салгасан. Тэгтэл ******* гадаа байсан миний машины арын цонхыг хагалсан. Би *******г чи яахаараа машины цонхыг хагалдаг юм бэ, чи авч өгөөгүй ш дээ, би өөрөө авсан машин, цагдаа дуудлаа гэтэл ******* гаднаас галын дэгээ төмөр барьсан орж ирээд намайг цохих гээд дайрахад нь түүний гараас галын дэгээ төмрийг салгаж авахад миний өвдөг, гуя хэсэг рүү нэг удаа өшиглөөд гараад явсан. Тэр архи уучихсан нэлээн согтуу байсан. Миний бие гайгүй байна. Тухайн үед гар, хөл, өвдөг, хэвлийн доод хэсэгт хөхрөлттэй, бага зэрэг хөндүүртэй байсан. Одоогоос 1 жилийн өмнө миний биед гэмтэл учруулж шүүхээр ороод торгуулийн ял авч байсан. Бид гэр бүлээ батлуулаагүй 12 жил хамт амьдарч байна, дундаасаа 2 хүүхэдтэй”
Би машинаа 2025 оны 01 дугээр сарын дундуур Да хүрээ захаас 25 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд энэ машины мөнгийг манай аав, ээж хоёрын хашаа байшин нь газарт орж мөнгөтэй болоод надад бэлэглэсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 16-18, 20-21 хуудас/,
- Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2025 оны 03 дугаар сарын 23-ны орой найз манай охиныг эмнэлэгт эргээд манай гэрт ирээд бид 2 нэг шил архи уугаад юм ярьж хоносон. Маргааш нь 03 дугаар сарын 24-ний өглөө 11 цагийн орчим гийн нөхөр ******* манай хашаан дээгүүр давж орж ирээд юм ярих завдалгүй г барьж авч хөл, хэвлий хэсэг рүү нь өшиглөөд, үснээс нь зулгааж зодоход нь манай нөхөр барьж авч болиулахад манай гэрийн дэгээ төмрөөр гийн машины арын шилийг цохиод хагалсан. гэрийн үүдээр нөхөр лүүгээ чи миний машиныг яаж байгаа юм бэ, би өөрөө мөнгөөрөө авсан ш дээ, цагдаа дуудлаа шүү гэхэд ******* буцаж орж ирээд эхнэрийнхээ хөл рүү 2-3 удаа өшиглөхөд манай нөхөр түүнийг болиулсан. ******* нь хулгайчуудаа бүгдийг чинь ална шүү гээд орилж байхад цагдаа ирсэн. Маргааш хамт эмнэлэгт үзүүлэхэд гийн зузаан гуя, гэдэс, хэвлий хэсэгт нь хөхөрсөн байна гэж эмч хэлсэн. *******г орж ирэхэд бид нар хоол хийж идэх гээд сууж байсан. ******* бол архи уусан согтуу байсан. Ямар ч байсан үснээс нь зулгааж дараад гуя, хэвлий хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Нүүр лүү нь цохиж байхыг нь анзаараагүй. уур уцааргүй, даруухан эмэгтэй, нөхөр ******* нь архи нэлээн уудаг, архи уугаад согтохоороо агсам тавиад эхнэрийгээ хэл амаар доромжлоод байдаг хүн” гэх мэдүүлэг /х.х-ийн 23-25 хуудас/,
- Шүүгдэгч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Манай эхнэр 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр намайг ажилтай хойгуур машинтай согтуу гараад явсан. Би утас руу нь залгаад чи хаачих гэж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм, лалар минь гэхээр нь би ажил дээрээ байсан тул ямар нэгэн юм ярилгүй утсаа таслаад ажлаа тараад гэртээ ирэхэд эхнэр байхгүй 3 хүүхэд байсан. Ээж нь хаашаа явсан бэ гэхэд мэдэхгүй өдөр гараад явсан гэсэн. Би хүүхдүүдтэйгээ унтаад маргааш өглөө нь эхнэр ирээгүй болохоор нь залгаад чи хаана хоносон юм, гэр орондоо ирдэггүй юм уу гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би гэдэг айлд очиж архи уудгийг нь мэддэг тул гийн гэрт нь очоод хашааны хаалгыг нь цохиход онгойлгохгүй болохоор нь хашааг нь давж гэрт нь ороход эхнэр баахан хүнтэй архи уусан сууж байхаар нь чи гэр орондоо харьдаггүй юм уу, машины түлхүүр өг гэхэд чамд ямар хамаатай юм бэ пизда минь гээд байхаар нь би нүүр лүү нь мангасдаж түлхэхэд орилж босож ирээд над руу дайрахаар нь би гэдэс рүү нь нэг удаа жийгээд гарах гэтэл галын дэгээ төмөр аваад дайрсан. Энэ үед гийн нөхөр урдуур нь ороход би галын дэгээ төмрийг гараас нь аваад гадаа гараад машиныхаа хойд шил рүү шидэхэд шил нь хагарсан. Миний уур хүрээд ажлынхаа 4 хүнтэй нэг шил 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад шууд гийнд очсон. Гэхдээ айхтар согтоогүй бага зэрэг халамцуу байсан. Бид 12 жил хамт амьдарч байна, гэр бүлээ батлуулаагүй, дундаасаа 2 хүүхэдтэй. Би 2024 оны 0 сард эхнэр г зодсон хэрэгт шүүхээс 450 000 төгрөгийн торгуулийн ял авсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 56-58 хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн НАЛ/0725/159 дугаартай дүгнэлтэд: “О.гийн биед баруун, зүүн бугалга, хэвлий, баруун зүүн гуя, шилбэ, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”
Дүгнэлт гаргасан: шинжээч эгч Э.Хүрэлсүх гэжээ. /х.х-ийн 29-30 хуудас/,
- Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, түүнийг хүлээн авсан тухай тэмдэглэл, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 0 сарын 16-ны өдрийн 50120 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан /х.х-ийн 4-5, 40-42 хуудас/
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зарлагын баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 84-86, 90, 94-97, 98-99 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, АСАП сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 59-70, 73, 75-79, 81-83/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт тус тус авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч О.******* нь******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, … этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч О.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед “баруун, зүүн бугалга, хэвлий, баруун зүүн гуя, шилбэ, өвдөгт цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.*******, хохирогч О. нар нь 12 жилийн хугацаанд хамтран амьдрагч байгаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс ба хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн биед халдаж зодсон зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч О.гийн эрх чөлөөнд халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн тооцно.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.*******г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч О.*******гийн архидан согтуурсан үедээ маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч О.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч О.*******г бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
ХОЁР. Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Э.Оюундарь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч О.******* урьд нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодож шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн атлаа дахиад хамтран амьдрагч О.г зодож гэм буруутайд тооцогдсон. Эрүүгийн хариуцлага нь цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой. Иймд шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулах, уг ял оногдуулсан хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх албадлагын арга хэмжээг авах гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч О.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: ******* дүүргийн нутаг дэвсгэр гарахгүй гэхээр хотын баруун бүсэд байрлах төвийн үйлдвэр лүү явах боломж байхгүй болно. Намайг төвийн үйлдвэрийн засвар байхгүй боллоо яв гээд шууд явуулдаг. Дандаа шалтаг шалтгаан хэллээ гээд ажлын цалин хөлснөөс хасах асуудал гардаг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэсэн хүсэлт гаргажээ.
Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь хохирогч О.гийн биед халдан зодож шүүхээс ял шийтгэгдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд ******* дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд ******* дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА