2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Л.Содбаяр,

шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдуулан эрүүгийн 2402005270441 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, тай, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ы ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Х.******* нь ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* дүүргийн т Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны мэргэжилтнээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг *******лэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.2-д заасан “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”, 37.1.13-д заасан “...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах...”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”, 39.1.4-д заасан “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, 7.1.6-д заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль *******лэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж,

Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “...Цагдаагийн байгууллага энэ хуулийн 61.1-д заасан мэдээллийн санг энэ хуульд заасан зорилгоор ашиглах бөгөөд уг сангийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй...” гэж заасныг тус тус зөрчиж,

Албан тушаалын тодорхойлолтын нэгдүгээр буюу (“Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийн сан бүрдүүлэх”, “мэдээллийн сан бүрдүүлэх” журам болон бусад холбогдох журмуудын хэрэгжилтийг хангаж, тухайн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийн болон холбогдох бусад мэдээллийн сан бүрдүүлж, хөдөлгөөн шийдвэрлэлтэд хяналт тавих) зорилтын хүрээнд 1.1-д (Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан анхан шатны бүртгэлийн маягтын дагуу гэмт хэрэг, зөрчил, захиргааны тоо бүртгэл, гомдол мэдээллийн санг төрөлжүүлэн бүрдүүлэх, баяжилт, хөдөлгөөн, шийдвэрлэлтэд хяналт тавих), 1.2-д (Алба хаагчдаас дээрх мэдээллийн сангуудад оруулсан мэдээллийг эрх бүхий албан хаагчаар хянуулж, шалгуулсны дараа төвлөрсөн тоо бүртгэлд авах, буруу, дутуу оруулсан мэдээллийг зөвтгөх арга хэмжээ авах) гэж тус тус заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмч О.ийн Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд оруулсан “...*******ы ******* (РД:) нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 03 минут, мөн оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 09 минутад тус тус 2 удаа эрүүлжүүлэгдсэн...” гэх мэдээлэлтэй танилцаад 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 53 минутад ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч ажилтай О.ийн дугаарын утас руу холбогдож “...Чи намайг цагдаагийн байгууллагын санд бүртгэсэн байна, би бүртгэлийг чинь буцаасан, өөр хүний нэрээр соль...” гэсэн хууль бус шаардлага тавьж, улмаар Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд “Эрүүлжүүлэгдсэн” төлөвт 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 03 минутад бүртгэгдсэн өөрийн мэдээллийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 16 минутад тухайн зөрчлийг гаргаагүй ын (РД:) нэрээр, мөн санд 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 09 минутад бүртгэгдсэн өөрийн мэдээллийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 19 минутад тухайн зөрчлийг гаргаагүй, хорих ял эдэлж байсан ялтан н (РД:)-ын нэрээр тус тус өөрчилж, тухайн мэдээллийн бүртгэлийн төлөвийг “хянагдсан” төлөвт шилжүүлж, өөрийн эрүүлжүүлэгдсэн мэдээллийг цаашид “Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд” харагдахгүй, өөрөөр хэлбэл зөрчил үйлдэж байгаагүй гэсэн төлөвтэй харагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа уруулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 40 минутад ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн 214 тоот өөрийн ажлын өрөөндөө ажлын цаг дууссан байхад цэнэглэгч авах, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэл буцаагдсан учраас түүнийг засаж маргааш нь өгөх зорилгоор очсон. Хаалгыг гаднаас нь түлхүүрдэхэд Ц. өрөөндөө сууж байсан. Ц. хулгайч, нохой шиг яах гэж орой үдэш орж ирээд байгаа юм, худлаа өвчтэй царайлаад гүйгээд байлгүй ажлаа хийгээч гэхээр нь би юу гэж худлаа өвдөх юм, акт нь байна гэхэд чи ******* юм байж ичдэггүй юм үү, эрүүлжүүлэхэд ороод гэхээр нь Цагдаагийн байгууллагын нэгдсэн сан руу Од программаар орж харсан. Гэтэл миний мэдээллийг нь эрүүлжүүлэх байрны эмч ахлах дэслэгч ын кодоор оруулахдаа боловсрол нь бүрэн дунд, нийгмийн байдлыг хоригдол гэж бүртгэсэн байхаар нь 18 цаг 53 минутанд 56 секунт тэй чи эрүүлжүүлэхийн санд бүртгэсэн бол мэдээллээ зөв бүртгэж оруул, юун сүрхий бүртгэсэн юм, эрүүлжүүлэх байранд миний биед учруулсан гэмтлийн асуудал дээр би та нарыг шалгуулж янз бүрийн гомдол гаргаагүй, шаардлага тохиолдолд би  гомдол гаргаж болно, наад мэдээллээ засаж оруулаарай, хоригдол гэх шиг доромжлоод байгаарай гээд утсаа салгасан. Миний салсан нөхрийн талынхны хашаа байшинд орж ирж бичлэг хийж, худал дуудлага өгч, цагдааг цагдаагаар бариулна гэдэг шалтгаанаар эрүүлжүүлсэн асуудлыг дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст шалгуулж байгаа учир тэр байгууллагад албан ёсоор шалгуулаад гаргуулна, энэ мэдээллийг устгуулна, өөрийнхөө эрхийг хамгаална гэдэг утгаар шаардлага хангахгүй төлөвт буцаасан маягт дээрээ нэмэлт тайлбар бичиж оруулсан. Би ажлын байрны тодорхойлолтод заасан Үндэсний статистикийн албан даргын зөвшөөрснөөр Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А68 тушаалаар батлагдсан албадан эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл гэдэг маягтын дагуу үнэн зөв мэдээллийг оруулах ёстой. Өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг хэрэгжүүлэхээр буруу мэдээлэл оруулсан алба хаагч руу шаардлага хангахгүй төлөвт буцаасан болохоос биш өөр ямар нэгэн байдлаар тухайн мэдээллийг засварлаагүй. Харин 19 цаг 13 минутад манай найз гэдэг өмгөөлөгч шүүхийн асуудал нь юу болов гэхээр нь болсонгүй аягүй их юм янзалдаг юм байна, дахиад буцаагдчихлаа найз нь засаад байж байна, ёстой асуудал юм гэхэд Ц. өөдөөс харж сууж байснаа чи өрөөнд битгий хараалын үг хэлээд бай гарч ярь гэхээр нь би хараалын үг хэлээгүй гээд утсаар ярьж байсан найздаа өө энд нэг авгай орилоод байна, найз нь бичье гэж таслаад 19 цаг 14 минутаас, 19 цаг 18 минут хүртэл вайбераар найзтайгаа чаталсан. Мөн 19 цаг 16 минут, 19 цаг 17 минутад хоёр иргэний мэдээллийг намайг зассан гэдэг боловч би тухайн цаг үед вайбераар чаталж байсан. Би У., Б. нарыг ерөөсөө таньж мэдэхгүй. 1 минут 10 секундийн дотор амьдралдаа хэзээ ч харж байгаагүй хүний регистрийн дугаарын 2 үсэг болон 8 тоог нь таагаад гарч ирэх магадлал байх боломжгүй. Энэ 2 иргэний мэдээллийг цагдаагийн сангаас хэн хайсан талаар дэлгэрэнгүй лавлагаа гаргах хүсэлтийг гаргасан боловч зөвхөн 6 сар гэж авсан байсан. Тухайн зургаан сард нь Ц. ч тэр иргэнийг шалгаагүй.  Миний ч шалгасан бүртгэлд байгаагүй. 2023, 2024 оны бүрэн лавлагаагаа авч шалгах боломжтой байсан. Гэрчүүдийн мэдүүлэг нь намайг буруутгаад байгаа. Гэвч гэдэг гэрч нь би ерөөсөө мэдэхгүй, Ц. нь Х.*******ийг сольсон гэсэн байж магадгүй гэсэн. нь Х.*******ийн мэдээлэл өөр хүний мэдээллээр солигдсон байсан гэсэн. ийн болон Ц. нарын өгсөн мэдүүлгүүд зөрөөтэй байдаг. Анхны тайлбар мэдүүлэг, илтгэх хуудас бичиж өгөхдөө Ц. эрүүлжүүлэх байранд 2 хуудас цаас бариад орсон, түүнийгээ үзүүлээд Х.******* сольсон, чи илтгэх хуудас бичиж өг гэсний дагуу илтгэх хуудас бичиж өгсөн байдаг. Надтай 56 минут буюу 1 цаг утсаар ярьсан, намайг сольсон өөрчилсөн гэдгээ шууд оруулсан байсан. Ц. 8 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлэг өгөхдөө би ороод уулзахад цагдаагийн санд нэвтрэх эрхгүй байх гэсэн учраас эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагийн сангаар ороод үзэхэд солигдсон байсан гэж мэдүүлэг өгсөн. Нэг нь хэвлээд үзүүлсэн, нэг нь цагдаагийн ажлын байран дээр нь шалгаад үзүүлсэн гэдэг зөрүүтэй асуудал үүссэн байдаг. Ц. би гэмт хэргийн санг хариуцдаг гэсэн. гэдэг хүн д ******* дүүргийн т хүн амины хэргээр шалгагдсан. Тухайн харьяалах маягтыг харьяаллын дагуу Ц. гэмт хэргийн сан хариуцдагаараа сангаараа шилжүүлсэн байдаг. Хэрэг харьяаллаараа шилжихээрээ бүх маягт нь манай дотоод сангаас шууд шилжээд манайд огт мэдээлэл нь харагдахаа больдог. Би хэрвээ энэ хүнийг 1 минут 10 секундийн хооронд дотоод сангаа ашиглаад регистрийг нь авчихжээ гэж намайг буруутгах гэхээр энэ хүний бүх мэдээлэл нь харьяаллаар шилжсэн байсан. У. 2020 онд би замын зөрчил гаргасан тэрнээс хойш ******* дүүргийн нэг ч зөрчил гаргаагүй гэж тайлбар мэдүүлэг өгсөн. У.ын зөрчлийг нь шалгахаар ы 3 дугаар сарын 10-нд ******* дүүргийн 1 дүгээр хороо, “Боса дэлгүүрт” согтуурч зөрчил гаргасныг ы 3 дугаар сарын 10-ны 02 цаг 46 минутад ахмад Ц. хүлээж авсан байдаг. Мэдээллийн санд үзлэг хийгээд тэмдэглэл үйл******* намайг буруутгаад байгаа. Амарч явсан Ц. 8 дугаар сарын 13-нд ажилдаа 10 цагийн үед орж ирээд гэмт хэргийн сан дээрээ ямар ч өргөдөл гомдлоо бүртгэхгүй гараад явсан. Тухайн үед би зөрчлийн гомдол мэдээллээ бүртгэж аваад тасгийн даргатай уулзахаар доошоо ороход Авлигатай тэмцэх газраас хүн ирсэн, танай компьютер дээр суугаад юм үзье гэхээр нь би завгүй гэчихлээ чамтай уулзсан уу гэхээр нь үгүй гэсэн. Ингээд 11 цаг өнгөрч байтал Ц. орж ирээд өрөөнөөс юм хайж байгаад компьютер дээрээсээ маягт хэвлэж авч гарсан. Бид хоёрын принтер яг 2 ширээний дунд байдаг учраас би одоо ажлаа хийхгүй байж энэ хүн юу хэвлээд яваад байгаа бол гээд харахад маягт хэвлэж авч байсан. Тэр маягтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Тус маягт дээрээ төвлөрсөн тоо бүртгэлд авсан алба хаагчгүй, хуучин хэвлэсэн маягтыг файлын хэлбэрээр нь хадгалж байгаад хэрэгт хавсаргасан байдаг. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код дээр төвлөрсөн тоо бүртгэлд илгээснээр бүртгэлд ордог. Төвлөрсөн тоо бүртгэлд илгээгдсэн мэдээллээс хэрэглэгч буюу цагдаагийн албан хаагч тухайн иргэний гэмт хэрэг зөрчил холбогдсон асуудлыг шалгахад тухайн мэдээлэл гардаг боловч миний кодоор энэ 2 маягт ерөөсөө төвлөрсөн тоо бүртгэлд ороогүй гэдэг нь харагдсан. Энэ гэмт хэрэг бусдад үнэхээр давуу байдал үүсээд байгаа бол төвлөрсөн тоо бүртгэл 6 сарын 27-ны 15 цаг 43 минутад Ц. өөрийнхөө цагдаагийн санд нэвтэрдэг PU эрхээрээ нэвтэрч орж төвлөрсөн тоо бүртгэлд илгээснээр давуу байдал үүсдэг. Ц.гийн тушаал нь гарахаас өмнө би 2 компьютероо хоёулынх нь ашигладаг, миний цагдаагийн санд нэвтрэх эрх автоматаар хадгалаастай байсан. Ц.гийн тушаал гарснаар шууд гэмт хэргийн сан дээр маягт бүртгэх, хянах эрх нь үүсээгүй учраас би түүний ажлыг нь зааж өгөхдөө энэ миний код хадгалаастайгаа автоматаар дарж ороод ажлаа хийж байгаарай, өөрийнхөө кодыг идэвхжиж иртэл гээд зааж өгсөн. Миний буруутай үйлдэл бол өөрийн PU кодыг бусдад дамжуулсан үйлдэл боловч би төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор PU кодоо өгсөн. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журмын дагуу мэдээллийн аюулгүй байдлын ажиллагааг хангаагүй код журам зөрчсөн үйлдэл гаргасан болохоос биш ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Х.******* нь ******* дүүргийн т Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны мэргэжилтнээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг *******лэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.2-д заасан “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”, 37.1.13-д заасан “...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах...”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”, 39.1.4-д заасан “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, 7.1.6-д заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль *******лэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж,

Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “...Цагдаагийн байгууллага энэ хуулийн 61.1-д заасан мэдээллийн санг энэ хуульд заасан зорилгоор ашиглах бөгөөд уг сангийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй...” гэж заасныг тус тус зөрчиж,

Албан тушаалын тодорхойлолтын нэгдүгээр буюу (“Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийн сан бүрдүүлэх”, “мэдээллийн сан бүрдүүлэх” журам болон бусад холбогдох журмуудын хэрэгжилтийг хангаж, тухайн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийн болон холбогдох бусад мэдээллийн сан бүрдүүлж, хөдөлгөөн шийдвэрлэлтэд хяналт тавих) зорилтын хүрээнд 1.1-д (Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан анхан шатны бүртгэлийн маягтын дагуу гэмт хэрэг, зөрчил, захиргааны тоо бүртгэл, гомдол мэдээллийн санг төрөлжүүлэн бүрдүүлэх, баяжилт, хөдөлгөөн, шийдвэрлэлтэд хяналт тавих), 1.2-д (Алба хаагчдаас дээрх мэдээллийн сангуудад оруулсан мэдээллийг эрх бүхий албан хаагчаар хянуулж, шалгуулсны дараа төвлөрсөн тоо бүртгэлд авах, буруу, дутуу оруулсан мэдээллийг зөвтгөх арга хэмжээ авах) гэж тус тус заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмч О.ийн Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд оруулсан “...*******ы ******* (РД:) нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 03 минут, мөн оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 09 минутад тус тус 2 удаа эрүүлжүүлэгдсэн...” гэх мэдээлэлтэй танилцаад 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 53 минутад ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч ажилтай О.ийн дугаарын утас руу холбогдож “...Чи намайг цагдаагийн байгууллагын санд бүртгэсэн байна, би бүртгэлийг чинь буцаасан, өөр хүний нэрээр соль...” гэсэн хууль бус шаардлага тавьж, улмаар Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд “Эрүүлжүүлэгдсэн” төлөвт 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 03 минутад бүртгэгдсэн өөрийн мэдээллийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 16 минутад тухайн зөрчлийг гаргаагүй ын (РД:) нэрээр, мөн санд 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 09 минутад бүртгэгдсэн өөрийн мэдээллийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 19 минутад тухайн зөрчлийг гаргаагүй, хорих ял эдэлж байсан ялтан н (РД:)-ын нэрээр тус тус өөрчилж, тухайн мэдээллийн бүртгэлийн төлөвийг “хянагдсан” төлөвт шилжүүлж, өөрийн эрүүлжүүлэгдсэн мэдээллийг цаашид “Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд” харагдахгүй, өөрөөр хэлбэл зөрчил үйлдэж байгаагүй гэсэн төлөвтэй харагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр ажиллаж байна. Эрүүлжүүлэх байранд авч ирсэн цагдаа нар тухайн хүний “Үзлэгийн тэмдэглэл”-ийг бичиж хүлээлгэж өгөхөд нь амин үзүүлэлтийг нь үзээд эрүүлжүүлэх, саатуулах байрны код журамд тохирсон иргэнийг хүлээж авдаг. Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч нь “Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл”-ийг хөтлөөд Цагдаагийн байгууллагын “Од” программ буюу нэгдсэн системд мэдээллийг нь шивж оруулдаг. Маргааш Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн Захиргааны тоо бүртгэл гэдэг программд эрүүлжүүлэгдсэн хүний мэдээллийг шивж, АСАП бүртгэлийн дэвтэр болон Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, рапортын дэвтрүүд дээр тэмдэглэл хөтөлдөг. Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө эрүүлжүүлэх, саатуулах байранд дэд ахлагч Д.ийн хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Авто эргүүлийн Чулуут-112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Д., дэд ахлагч нар нь цагдаагийн дэслэгч Х.*******ийг “” нэртэй бааранд бусадтай маргалдан зодолдсон гэх үндэслэлээр эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн. Х.*******ийн амин үзүүлэлтийг нь үзэж тэмдэглэл хөтлөөд эрүүлжүүлэх байранд оруулах гэтэл Х.******* би жирэмсэн орохгүй гэж орилоод байхаар нь тестэлж үзэхэд хэвийн гарсан тул эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Эрүүлжүүлэх байрны тасалгаанд оруулах гэтэл цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, тасалгааны агааржуулах хоолойг эвдэлж, саатуулах байрны төмөр хаалтыг нүдэж, хөхний даруулганыхаа мөрөвчөөр өөрийгөө боох үйлдэл гаргахаар нь дэд ахлагч Д.ийн хамт таслан зогсоогоод гарыг нь ар талд нь гавлаад 3 минутын дараа гавыг нь тайлтал эрүүлжүүлэх байрны наарыг өргөж ши******* орилоод байхаар нь дахин 3 минут орчимд гавлаад тайлсан. Маргааш өглөө нь Х.*******ийн архи гараагүй байсан ба гар утсаа хүлээж авангуутаа ёс журмын эргүүл дуудсан. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ээлжтэй 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байхад миний гэсэн хувийн утас руу Х.******* дугаарын утаснаас 18 цаг 53 минутад залгаж “...чи намайг Цагдаагийн байгууллагын санд бүртгэсэн байна. Би бүртгэлийг чинь буцаасан, өөр хүний нэрээр соль...” гэхээр нь би тийм юм байхгүй би сольдог албан тушаалтан биш, жижүүрийн ахлах дэслэгч Ш.гийн өгсөн үүргийн дагуу таныг эрүүлжүүлсэн гэхэд өмнөөс пизда минь чамайг шалгуулна, явдаг газар луу нь явуулна гээд өөрөө утсаа тасалсан. Энэ яриа болсноос хойш 10-20 минутын дараа Шуурхай удирдлагын тасгийн Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, ахмад Ц. Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчийн өрөөнд орж ирээд Захиргааны тоо бүртгэл дээр байсан Х.*******ийн мэдээллийг чи сольсон уу? гэхээр нь над руу өөрөө утсаар яриад мэдээллийг соль, өөр хүний нэрээр оруул гэхээр нь би солиогүй гэсэн. Тэгтэл тэр хүн чинь мэдээллээ өөрөө сольсон байна гээд “Бүртгэлийн мэдээлэл”-д өөрчлөлт оруулсан 2 хуудсыг надад үзүүлээд буцаагаад авсан. Чи энэ талаараа хэлтсийн дарга дээр орж танилцуул, тийм мэдээллийг сольж болохгүй шүү гээд гараад явсан. Би шууд хэлтсийн даргад танилцуулах гэхэд байхгүй байхаар нь Захиргаа удирдлагын тасгийн дарга, хошууч Үржинхандад танилцуулаад Х.*******ийн над руу залгасан утасны дугаар болон ярьсан минуттай хэсгийг гараар бичсэн Итгэх хуудсын хамт өгсөн. “Бүртгэлийн мэдээлэл”-тэй танилцахад Х.******* нь өөрийнхөө эрүүлжүүлэгдсэн хүний мэдээлэлд н , ын гэсэн хүмүүсээр өөрийн мэдээллийг өөрөө сольсон байна” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 50-51 хуудас/,

 

- Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт Мэдээлэл судалгааны мэргэжилтнээр ы 06 дугаар сарын 05-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хэлтсийн байранд байхад надтай цуг ажилладаг Х.******* нь эрүүлжүүлэх байрны эмчтэй утсаар яриад миний мэдээллийг яагаад эрүүлжүүлэгдсэн төлөвт санд шивсэн юм бэ пизда минь соль үгүй бол устга гэж хэрэл******* байхаар нь би эрүүлжүүлэх байранд ороод ямар учиртай талаар эрүүлжүүлэх байрны эмч О.ээс асуухад Х.******* нь энэ оны 06 дугаар сард гудамж, талбай олон нийтийн газар танхайрсан өөрийнхөө 2 удаагийн эрүүлжүүлэгдсэн маягтыг намайг өөр хүнээр соль эсхүл устга гэсэн. Надад хандах эрх байхгүй гэж тайлбарлахаар нь би дотоод сүлжээний сангаар эрүүлжүүлэгдсэн маягтыг нь шалгахад өөрийнхөө мэдээллийг болон регистрийн дугаараа сольж оруулсан байсан. Х.******* нь Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн Захиргааны тоо бүртгэл, эрүүлжүүлэгдсэн иргэдийн бүртгэлд орж өөрийнхөө 2 удаагийн эрүүлжүүлэгдсэн маягтаас өөрийн овог, нэр, регистрийн дугаарыг өөр хүний овог, нэр, регистрийн дугаараар сольсон байсан. Тухайн эрүүлжүүлэх байрны эмч бүртгэлтийг хөтлөөд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга нь хянаад, үүний дараа Мэдээлэл судалгааны мэргэжилтэн нар нь төвлөрсөн тоо бүртгэлд авах юм уу эсвэл буруу бичигдсэн бол засуулах арга хэмжээ авдаг. Мэдээлэл судалгааны мэргэжилтэн нар нь шаардлага хангаагүй төлөвт буцаахад нөгөө мэдээлэл оруулсан алба хаагч нь засаад дахин тасгийн даргаар хянуулаад мэдээллийг бидэнд ирүүлдэг. Гэтэл мэргэжилтэн Х.******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө 2 удаагийн эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийг засаж “н , ын ” гэсэн хүмүүсийн овог, нэр регистрийн дугаарыг санд шивээд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга хянаж баталгаажуулах байтал өөрийн эрхээр “Хянасан ажилтан” гэсэн хэсэгт хянаж баталгаажуулсан байсан. Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд эрүүлжүүлэгдсэн, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, албадан саатуулагдсан иргэдийн мэдээллийг санд шивж, тухай бүр нь баяжилт хийж байдаг. Энэ мэдээлэл Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэгдсэнээр цагдаагийн байгууллагын ямар ч алба хаагч өөрийн эрхээр шүүж харах эрхтэй болдог. Шүүж харахад тухайн шүүсэн иргэний бүх мэдээлэл харагдаж байх ёстой. Гэтэл Х.******* нь цагдаагийн байгууллагын цахим сангаас өөрийнхөө болон хамт эрүүлжүүлэгдсэн хүний мэдээллийг устгаад өөр хүний мэдээллийг оруулсан байсан. Цагдаагийн байгууллагын цахим сангаас өөрийнхөө мэдээллийг засаж байгаа нь дараа нь Х.*******тэй холбоотой янз бүрийн асуудал болоход түүний эрүүлжүүлэгдсэн мэдээлэл гарч ирэхгүй гэсэн үг.

Бид хоёр нэг өрөөнд сууж байсан болохоор Х.*******ийг эрүүлжүүлэгдсэн болон эрүүлжүүлэх байрны эмч О.ийг Цагдаагийн байгууллагын цахим санд яагаад намайг бүртгэсэн юм бэ, мэдээллийг өөрчилж оруул эсвэл устга гэж загнаж байхад нь мэ******* би эрүүлжүүлэх байранд ороод эмч О.ээс юу болсон талаар нь асуугаад Х.******* ямар мэдээлэл устгуулах гээд байгаа юм бэ, чамд мэдээлэл засах эрх байхгүй гээд буцаад өрөөндөө ороход Х.******* өөрийнхөө эрүүлжүүлэгдсэн мэдээллийг засварласан байсан. Процессын хувьд ямар нэгэн иргэн эрүүлжүүлэгдсэн тохиолдолд тухайн хүний мэдээллийг эрүүлжүүлэх байрны эмч Цагдаагийн байгууллагын захиргааны тоо бүртгэлийн эрүүлжүүлэгдсэн гэсэн хэсэгт оруулаад Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах тасгийн дарга хянасан төлөвт авч, дараа нь мэдээлэл судалгааны мэргэжилтэн Х.******* баталгаажуулж, төвлөрсөн тоо бүртгэлд авдаг. Х.*******ийг өөрийнхөө эрүүлжүүлэгдсэн мэдээллийг засварлаж өөр хүний мэдээлэл оруулсан асуудлыг нь би ахлах мэргэжилтний хувьд мэ******* хэлтсийн даргад танилцуулсан. Мөн энэ талаар Мэдээлэл дүн, шинжилгээ, шуурхай удирдлагын сангийн эрхлэгч т танилцуулж Х.*******ийн оруулсан хэлбэрээр нь төвлөрсөн тоо бүртгэлд авах юм уу, эсвэл буцааж засварлуулж төвлөрсөн тоо бүртгэлд авах уу гэж чиглэл авахад энэ хэлбэрээр нь байлгаж бай гэсэн. 2024 оны 06 дугаар сарын мэдээ, тайлан гаргах болсон тул Х.*******ийн засвар оруулсан хэлбэрээр нь төвлөрсөн тоо бүртгэлд авсан. Би ахдах мэргэжилтний хувьд гэмт хэргийн тоо бүртгэлээ хариуцдаг. Х.*******ийн хувьд захиргаа, зөрчлийн тоо бүртгэлийг хариуцдаг. Гэхдээ бид хоёрын хэн нэг нь байхгүй тохиолдолд нөгөө хүнийхээ чиглэлийн мэдээллийг санд оруулах эрхтэй, хянаж төвлөрсөн тоо бүртгэлд илгээх эрхтэй байдаг. Бид хоёрын PU хаяг буюу нэвтрэх нэр, нууц үг нь өөр байдаг. Мэдээллийг цагдаагийн байгууллагын санд оруулах, нэгдсэн тоо бүртгэлд илгээх тохиолдолд өөр өөрийн PU хаяг буюу нэвтрэх нэр, нууц үгээр оруулдаг. Х.******* нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдсэн мэдээллийг хянагдаагүй төлөвт байх хугацаанд нь устгах эрх байхгүй, зөвхөн засварлах, өөрчлөлт оруулах эрхтэй. Харин устгах болон хянасан төлөвт байгаа тохиолдолд Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны ахлах болон сангийн эрхлэгчид танилцуулж шаардлага хангахгүй төлөвт буцаалгаж, засварлаж, төвлөрсөн тоо бүртгэлд илгээдэг. Би Х.*******ийн PU хаяг буюу нэвтрэх нэр, нууц үгийг мэдэхгүй. Харин Х.******* намайг Улаанбаатар хотод сургалтад сууж байхад миний компьютерыг асаагаад надтай чат бичсэн хүний бичсэн зүйлийг уншаад хэрүүл хийж байсан. Би сургалтаас ирээд PU хаяг буюу нэвтрэх нэрийн нууц үгийг, компьютерын нууц кодыг сольж байсан. Миний хувьд Х.*******ийн мэдээллийг ямар нэгэн байдлаар засварлах шаардлага байхгүй. Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд орсон мэдээлэл архивын нэгж болж үлддэг. Цагдаагийн байгууллагын цахим санг ашиглаж байгаа алба хаагчдад тухайн хэрэг, гомдол мэдээлэлд шалгагдаж байгаа хүний талаар буруу мэдээлэл очно гэсэн үг. Зөвхөн энэ хүний цахим сангаас өөрийн мэдээллийг засварласан асуудлыг ахлах мэргэжилтний хувьд мэдсэн атлаа дуугай өнгөрч чадахгүй хэлтсийн даргад танилцуулсан. Тэрнээс асуудал хүндрээд ийм түвшинд хүрч хууль хяналтын байгууллагад шалгагдана гэж мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 53-55, 57-58 хуудас/,

 

- Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******* дүүргийн цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эргүүлийн цагдаагаар 2022 оны 01 дүгээр сараас эхлэн ажиллаж байна. 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Чулуут-10 буюу жижүүрээс ******* дүүргийн 1 дүгээр хороо, “” баарны урд талд хэрүүл, маргаан болоод байна гэсэн дуудлага, мэдээлэл ирээд дэд ахлах Г.ын хамт очиж шалгахад Ө., П. гэж хоёр ******* баарны гадаа зогсож байхаар юу болсон талаар асуухад танай цагдаа хэл амаар доромжлоод над руу юм ши******* байна гэхээр цагдаагийн дэслэгч Х.*******ийг баарнаас дуудаж гаргаж ирсэн. Х.******* нь У. гэдэг залуутай гарч ирээд өмнө нь бие биеийгээ таньдаг хоорондоо мөнгө, төгрөгийн авлагатай гэж маргаад байсан. Тэгээд тэр хоёр *******г Х.*******, У. нарын хамтаар ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүр дээр авч ирэхэд жижүүрт гарч байсан ахлах мөрдөгч тэд нартай уулзаад бүгдийг нь эрүүлжүүл гэхээр нь эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Х.******* нь эрүүлжүүлэхэд бид нарыг хэл амаар доромжлоод өөрийгөө жирэмсэн гээд эрүүлжүүлэхэд орохгүй байхаар эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч О. тест өгөөд жирэмсэн биш болох нь тогтоогдоод эрүүлжүүлэгдсэн. Х.******* нь эрүүлжүүлэх, саатуулах байрны наарыг дээрээсээ унагааж өөрийгөө гэмтээх гээд байхаар нь цагдаа Д. очиж болиулсан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 60 хуудас/,

 

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******* дүүргийн цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр ажиллаж байна. Тухайн үед эрүүлжүүлэгдэж байгаа хүний “Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл”, “Эрүүлжүүлэгдсэн иргэдийн нэгдсэн бүртгэл”-ийг хөтөлж, Цагдаагийн байгууллагын цахим санд Захиргааны тоо бүртгэлийн Эрүүлжүүлсэн хүний бүртгэлд тухайн өдөр эрүүлжүүлэгдсэн хүний мэдээллийг шивж оруулдаг. 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үүрэг гүйцэтгэж байхад гэртээ агсам согтуу тавьж хадам эгчтэйгээ хэрэл******* байна гэсэн дуудлагын дагуу манай цагдаа талийгаач Э., нэг цагдаагийн хамт очсон байсан. Жижүүрээс намайг цагдаа Абубакарын хамт араас оч гээд дуудлага дээр бид хоёр очсон. Дуудлага өгсөн хүмүүс нь хашааныхаа гадаа, Х.******* нь хашаан дотроо сүүдрэвчид сууж байсан. Тэнд байсан 2 залууг Х.*******ийн хамт хэлтэс дээр авч ирээд нөгөө хүмүүс нь зөрчил гаргаагүй учраас явуулаад Х.*******ийг эрүүлжүүлсэн. Х.******* нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр эрүүлжүүлэгдсэн бөгөөд миний Цагдаагийн цахим санд оруулсан Х.*******ийн эрүүлжүүлэгдсэн бүртгэлийг устгаад өөр хүний мэдээллийг оруулсан байсан. Х.******* нь миний мэдэхийн 2 удаа эрүүлжүүлэгдсэн” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 62-63 хуудас/,

 

- Гэрч У.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******* дүүргийн т 2024 онд эрүүгийн болон зөрчлийн хэрэгт шалгагдаж байгаагүй. Харин 2022 онд машин барьж яваад дүрэм зөрчөөд ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасагт шалгагдаад торгуулж байсан. Над руу ******* дүүргийн Цагдаагийн хэлтсээс нэг байцаагч яриад намайг та эрүүлжүүлэгдэж байсан уу, танаас мэдүүлэг авах шаардлагатай байна гэсэн. Тухайн үед нь би Багахангай дүүрэгт ажиллаж байсан бөгөөд тухайн цаг хугацаанд ******* дүүрэг огт орж байгаагүй. Миний хувьд 2024 оны 06 дугаар сард ******* дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглээд т эрүүлжүүлэгдэж байгаагүй бөгөөд яагаад намайг эрүүлжүүлэгдсэн мэтээр бүртгэлд орсныг гайхаад байгаа. Би өмнө д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдаад эрхээ хасуулсан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 65-66 хуудас/,

 

- Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн даргаар 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр томилогдон ажиллаж байна. Би албан тушаал дээр томилогдоод удаагүй байсан болохоор нь ахлах Ц., мэргэжилтэн Х.******* нараар цагдаагийн байгууллагад Од программыг хэрхэн ажиллуулах, бүртгэх талаар заалгаж байсан. 2024 оны 06 дугаар сард Х.******* нь 2 удаа эрүүлжүүлэгдсэн бөгөөд эрүүлжүүлэх байранд байхад нь би цагдаа нартаа наад хүнээ жаахан байлгаж байгаад явуулчих гэхэд цагдаа нар өчигдөр шөнөжин эрүүлжүүлэх байранд агсам согтуу тавьсан гэсэн. Би шаардлага хангаагүй төлөвт шилжүүлсэн асуудлын талаар мэдэхгүй байна. Сүүлд нь ахлах мэргэжилтэн Ц. надад Х.******* таны эрхээр программд хандсан байж магадгүй байна гэхээр нь би Х.*******ээс асуухад үгүй гэсэн. Намайг өрөөндөө байж байхад мэргэжилтэн Х.******* таны компьютер дээр сууж нэг юм харах хэрэгтэй байна гэхээр нь би хажууд нь байж байгаад компьютер дээрээ суулгасан. Тухайн үед код энэ тэр сольсон зүйл байхгүй, болчихлоо ээд гарч байсан. Гэхдээ энэ асуудлаас өмнө үү, хойно уу гэдгийг би санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 191-192 хуудас/,

 

- Шүүгдэгч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Гэрч нарын мэдүүлэг болон Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас ирүүлсэн албан бичиг зэргийг үндэслэн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний засварласан гэх 2 маягт нь он, сарын хувьд алдаатай, төвлөрсөн тоо бүртгэлд бүртгэгдсэн огноо, хянасан огнооны дараа байдаг. 2 тохиолдолд энэ хугацаа өөрчлөгддөггүй. Төвлөрсөн тоо бүртгэлд илгээгээд төвөөсөө буцаасан болон мэдээлэл судалгааны мэргэжилтэн өөрөө хүсэлт гаргаж буцаасан тохиолдолд, алдаатай маягтыг шаардлага хангахгүй төлөвт буцаасан тохиолдолд он, cap хугацаа нь өөрчлөгддөг. Энэ хоёр маягтын төвлөрсөн тоо бүртгэлд бүртгэгдсэн огноо нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 24 минут 05 секунд, нөгөө маягт нь энэ өдрийн 15 цаг 24 минут 14 секунд байгаа бөгөөд энэ маягтыг цааш нь төвлөрсөн тоо бүртгэлд илгээсэн, эсвэл шаардлага хангахгүй төлөвт буцаасан байх боломжтой. Би цаг хугацаанд хэлтэс дээр байгаагүй. Төвлөрсөн тоо бүртгэлд авсан ажилтан нь Ц. гэж мэдээллийн санд бүртгэгдсэн учир энэ асуудлыг тодруулмаар байна. Цагдаагийн байгууллагын хайлт, лавлагааны сан гэж байдаг. Энэ сангаас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд н , ын нарын мэдээллийг ямар PU хаягтай хэрэглэгч, ямар IP компьютероос хайсан талаар дэлгэрэнгүй лавлагаа гаргуулж шалгуулмаар байна. Би ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт Мэдээлэл судалгааны мэргэжилтнээр ы 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Би эхний удаа 2024 оны 06 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө гийн хамт эрүүлжүүлэгдсэн. 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө ганцаараа эрүүлжүүлэгдсэн. Цагдаагийн байгууллагын сангаас энэ хоёр хүний мэдээллийг хайгаагүй, цээжээрээ энэ хоёр хүний регистрийн дугаарыг мэдэхгүй. Би сольж бүртгэсэн үйлдэл гаргаагүй учраас гайхаад байна. Би шаардлага хангахгүй төлөвт маягт буцаасан. Тэрнээс өөрөөр санд засвар, хянасан үйлдэл хийгээгүй. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Дотоод хяналт шалгалт Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч Чимэддоржид тайлбар, мэдүүлэг өгч байхдаа намайг үндэслэлгүйгээр эрүүлжүүлсэн, цагдаагийн байгууллагын санд бүртгэгдсэн мэдээллийг устгуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Би хэрвээ энэ мэдээллийг засварласан бол энэ мэдээллийг устгаж өгнө үү гэж тайлбар мэдүүлэг өгөхгүй байсан. Ц. болон өөрийнхөө компьютерт үзлэг хийлгэмээр байна. Ц. болон өөрийнхөө төвлөрсөн тоо бүртгэлээс буцаалгасан маягтыг жагсаалтаар гаргуулж шалгуулах хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 163-164 хуудас/,

 

- ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн Авилгатай тэмцэх газарт гаргасан албан бичиг, түүнд хавсаргасан Ц., О. нарын илтгэх хуудас, гар утсаар ярьсан баримт, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, бүртгэлийн мэдээллийн баримт /1-р х.х-ийн 4-11 хуудас/,

 

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан үзлэгийн тэмдэглэлүүд, эрүүлжүүлэгдсэн иргэдийн нэгдсэн бүртгэл /1-р х.х-ийн 17-29 хуудас/,

 

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан хэрэг бүртгэлийн 240200527 дугаартай хэргийн тэмдэглэл, бүртгэлийн мэдээллийн баримтууд /1-р х.х-ийн 30-43 хуудас/,

 

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02-05/2383 дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6/10822 дугаартай албан бичиг /1-р х.х-ийн 46, 48 хуудас/

 

- Алтан тушаалын тодорхойлолт, цагдаагийн тангарагийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын даргын ы 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар /1-р х.х-ийн 81-82, 114, 83 хуудас/

 

- Цагдаагийн ерөнхий газрын кибер аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн Х.*******ийн ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн мэдээллийг оруулсан, хянасан, бүртгэсэнталаарх мэдээллийн баримтууд, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15/4611 дугаартай албан бичиг, зөрчлийн мэдээллийн сан бүрдүүлэх журам /1-р х.х-ийн 181-189, 212-234 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд болосролын үнэмлэх, сурагчийн хувийн хэргийн хуулбар, бакалаврын дипломын хуулбар, төрийн албан хаагчийн анкет /х.х-ийн 70, 75-77, 92-100 103-104, 112-113  хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн.

Мөн шүүх шүүгдэгч Х.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж өгсөн.

“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтнууд хамаарна.

Шүүгдэгч Х.******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын ы 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай тушаалаар ******* дүүргийн т Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны мэргэжилтнээр томилогджээ.

Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заагаад, 4.1.1 дэх заалтад “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заасны дагуу ******* дүүргийн т Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны мэргэжилтэн нь “төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарч байх тул шүүгдэгч Х.******* нь нийтийн албан тушаалтан мөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт: “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэжээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3-т "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгоно гэж тодорхойлсон.

Мөн уг гэмт хэргийн субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.

Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Х.******* нь ******* дүүргийн т Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны мэргэжилтэн буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

 Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг *******лэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 37.1.2-д “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”, 37.1.13-д “...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах...”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”, 39.1.4-д “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж заасныг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, 7.1.6-д “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэж заасныг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...Албан тушаалтан нь хууль *******лэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж заасныг,

Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “...Цагдаагийн байгууллага энэ хуулийн 61.1-д заасан мэдээллийн санг энэ хуульд заасан зорилгоор ашиглах бөгөөд уг сангийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй...” гэж заасныг тус тус зөрчиж,

Албан тушаалын тодорхойлолтын нэгдүгээр буюу (“Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийн сан бүрдүүлэх”, “мэдээллийн сан бүрдүүлэх” журам болон бусад холбогдох журмуудын хэрэгжилтийг хангаж, тухайн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийн болон холбогдох бусад мэдээллийн сан бүрдүүлж, хөдөлгөөн шийдвэрлэлтэд хяналт тавих) зорилтын хүрээнд 1.1-д (Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан анхан шатны бүртгэлийн маягтын дагуу гэмт хэрэг, зөрчил, захиргааны тоо бүртгэл, гомдол мэдээллийн санг төрөлжүүлэн бүрдүүлэх, баяжилт, хөдөлгөөн, шийдвэрлэлтэд хяналт тавих), 1.2-д (Алба хаагчдаас дээрх мэдээллийн сангуудад оруулсан мэдээллийг эрх бүхий албан хаагчаар хянуулж, шалгуулсны дараа төвлөрсөн тоо бүртгэлд авах, буруу, дутуу оруулсан мэдээллийг зөвтгөх арга хэмжээ авах) гэж тус тус заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмч О.ийн Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд оруулсан “...*******ы ******* (РД:) нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 03 минут, мөн оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 09 минутад тус тус 2 удаа эрүүлжүүлэгдсэн...” гэх мэдээлэлтэй танилцаад 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 53 минутад Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч О.ийн дугаарын утас руу холбогдож “...Чи намайг цагдаагийн байгууллагын санд бүртгэсэн байна, би бүртгэлийг чинь буцаасан, өөр хүний нэрээр соль...” гэсэн хууль бус шаардлага тавьж, улмаар өөрийн Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд “Эрүүлжүүлэгдсэн” төлөвт 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 03 минутад бүртгэгдсэн мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 16 минутад тухайн зөрчлийг гаргаагүй ын (РД:) нэрээр, мөн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 09 минутад бүртгэгдсэн мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 19 минутад тухайн зөрчлийг гаргаагүй, хорих ял эдэлж байсан ялтан гийн (РД:)-ын нэрээр тус тус өөрчилж, өөрийн эрүүлжүүлэгдсэн мэдээллүүдийг цаашид “Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд” харагдахгүй, өөрөөр хэлбэл зөрчил үйлдэж байгаагүй гэсэн төлөвтэй харагдуулан хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            Шүүгдэгч Х.******* нь ******* дүүргийн т Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны мэргэжилтэн буюу “Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд” нэвтэрт бүртгэл, хяналт хийх албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл гаргасан болно.

            Шүүгдэгч Х.******* өөрийн эрүүлжүүлэгдсэн бүртгэлийг У., Б. нарын нэрээр солиогүй, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар Х.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй, нотолгооны стандартыг хангаагүй, нотлох баримтын хүрэлцэхүйц байдлыг бий болгоогүй нь үндэслэл бүхий эргэлзээ бий болсон учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авах боложмгүй гэж үзлээ. Учир нь хэрэг авагдсан гэрч нарын мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд, Цагдаагийн ерөнхий газрын кибер аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн баримт болон бусад бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хэрэгт авагдсан ба тэдгээр нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба шүүгдэгч Х.*******ийн хууль зөрчсөн үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан талаар хэрэгт авагдсан баримт байхгүй учир түүнийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзэв.

 

ХОЁР. Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Л.Содбаяр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Х.******* нь хувийн байдал хувьд 3 хүүхэдтэй, ганц бие эх болох нь тогтоогдож байгааг харгалзан шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, өөрийн оршин суух ******* дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жил 6 сарын хугацаагаар гадагш явахгүй байх, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:  Ар гэр, үр хүүхдийн байдлыг харгалзан үзэх шаардлагатай. Х.******* нь 3 хүүхдээ асрадаг ээж хүн тул Эрүүгийн хуулийн энэрэнгүй байх ёсны зарчим үйлчлэх ёстой. Зорчих эрхийн хязгаарлалтыг Монгол улсын хэмжээнд гарахгүй байх байдлаар тогтоож, энэ хүний ард үлдэх 3 хүүхдийн хууль ёсны эрх ашиг сонирхол, амьдрал ахуй бусад нөхцөл байдал болон миний үйлчлүүлэгч 80 нас гарсан өндөр настай ээжтэйгээ амьдардаг, эмнэлгийн тусламж авах шаардлагатай болдог. Мөн 3 хүүхдээ зөөх эрүүл мэнд, нийгмийн тусламж авах нөхцөл байдлыг зайлшгүй харгалзаж үзнэ үү гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч Х.*******ийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: ******* дүүргийн нутаг дэвсгэрт хориг тавихаар маш хүндрэлтэй байна. ******* дүүрэг бусад дүүргээс алслагдмал байдаг. 3 хүүхдээ би өөрөө харж ханддаг. Эрүүл мэндийн үйлчилгээ тусламж авах бол пост дээр очоод цаашаа хэн нэгнийг гуйх, эсхүл бага насны хүүхдийг явуулах болно. Би ******* дүүрэгт хөдөлмөрийн хөлсний хэмжээ маш бага байдаг учир Улаанбаатар хотод ажил төрөл хийж амьдралаа авч явах шаардлагатай болно. Мөн ******* дүүрэгт миний өөрийн гэсэн хамаатан садан, найз нөхөд байдаггүй. Энэ нутагт би бэр болж ирсэн. Миний оршин суудаг газар нь дүүрэгт байдаг. Энэ асуудалтай холбоотой үр хүүхдийнхээ сургуулийг шилжүүлэх, ******* дүүргээс байнгын хөдөлгөөн шилжилт хийж магадгүй. Тэгэхээр бүсчлэлийн хүрээг Монгол улсаас эсвэл Улаанбаатар хотын хэмжээнд гэдэг байдлаар тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүх шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, гэмт хэргийн хор уршгийн хэр хэмжээ болон түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд *******, дүүргүүдийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.*******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолохоор тогтоолоо.

 

Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд *******, дүүргүүдийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.*******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Б.БАТТУЛГА