Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/482

 

 

 

 

 

 

 

 

 

   2025           06            23                                        2025/ШЦТ/482

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Саруул,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Энхтайван нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***г холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502002260195 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ***

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

  Шүүгдэгч *** нь нийтийн албан тушаалтан буюу Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Төмөр замын цагдаагийн газрын цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”, 7.1. “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно:”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх:”, 7.1,7.”албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэснийг, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэснийг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн А/154 дугаартай тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтын 1 дугээр зорилтын 1.4-д заасан “Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчих, төмөр замын аюулгүй бүсэд үйлдэгдсэн, хуулиар харьяалуулсан бусад зөрчлийг шалган шийдвэрлэх, шийдвэрийн биелэлтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих” гэснийг тус тус зөрчин, 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар төмөр замын 384 дүгээр километрийн гарам дээр үүрэг гүйцэтгэхдээ ***ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, өөртөө эдийн давуу байдлыг бий болгох зорилгоор гаргасан зөрчлийн шинжтэй үйлдлийг буруу тодорхойлж, шийтгэл ногдуулан, хийх ёсгүй үйлдэл хийж 100,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх үндсэн шинжийг тус тус заажээ.

 

Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тусгасан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нэрлэн заасан байдаг.

 

Шүүгдэгч ***г Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар шилжүүлэн томилжээ.

 

Иймд тэрээр Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т заасан “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарч байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд *** нь албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа иргэн ***ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, өөртөө эдийн давуу байдал бий болгож, шийтгэл оногдуулж, хийх ёсгүй үйлдлийг хийж түүнээс 100,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, Хаан банкны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 29/3730 дугаартай албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 29/4503 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 115, 117 дугаар хуудас/, Тээврийн Цагдаагийн албаны 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14а/2814 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /1 дэх хавтаст хэргийн  131-163 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 170-178, 181-210 дахь тал/, гэрч ***ын өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 226-227 дахь тал/, гэрч *** өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, гэрч ***ын өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, гэрч *** өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Уг гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэх ба шүүгдэгч *** нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

                Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

  Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

  Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанНийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар:

                   Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Энэ хэргийн ***од 100,000 төгрөгийн хохирол учирсан ба үүнийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

   Улсын яллагчаас шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил,6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

   Шүүгдэгч ***гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзав. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч *** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаанд Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудлаар:

                 Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36,8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

            3. Шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаанд даалгаж, шүүгдэгч ***г Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

           

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлэхийг ***д сануулсугай.   

 

            6. Шүүгдэгч ***гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.   

 

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын цагдаа зохицуулагчийн албан үүргийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТБОЛОР