Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/124

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

говь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга М.Ууган-Адьяа

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан говь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр говь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, говь аймгийн ******* ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт говь аймгийн  ******* сумын жирэм - тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:/ЗМ9**************17/.

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 202 оны 04 сарын 2-наас 26-нд шилжих шөнө 0 цагийн үед говь аймгийн Сайнцагаан  сумын 9 дүгээр баг Мандал гэр хорооллын замд согтуурсан /амьсгал дахь спиртийн агууламж .6 хувь/ үедээ өөрийн эзэмшлийн 17-4 УНТ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашиныг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан  асуултанд хариулна.” гэв.

         Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 202 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр ******* сумаас говь аймгийн Сайнцагаан суманд хууль сахиулах байгууллагын ахлагч нарын тэмцээнд ирж оролцсон. Тэгээд тэмцээн тараад тэмцээнд хамт оролцсон багийн хүмүүстэйгээ Сайнцагаан сумын 7-р багт байрлах Нитро“” баар орсон. “Нитро” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд 202 оны 04 дүгээр сарын 26-ны 02 цаг өнгөрч байхад “Нитро” баарнаас гараад Сайнцагаан сумын 7-р баг “Залуус” хороолол ороод байрны гаднаас өөрийн эзэмшлийн 17-4 УНТ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг унаад Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 1-2 тоотод байх гэртээ очих гээд явж байхад цагдаа таараад намайг зогсоож шалгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд цагдаагийн авч ирээд драгерь багаж үлээлгэн шалгаад миний унаж явсан машиныг журамлаад намайг явуулсан. Би өмнө нь A, B, C, E ангилалтай байсан. 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр говь аймгийн ******* сумын төвд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан байсан. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл өөрийнх худалдаж аваад жил болох гэж байна. Тухайн тээврийн хэрэгслийн нэр нь манай баз хүргэний нэр дээр байдаг юм. Би машинаа Улаанбаатар дугаартай байлгах гээд тухайн хүний нэр дээр шилжүүлсэн байсан. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 41/

Гэрч : “Би 202 оны 04 дүгээр сарын 2-ны 22 цагаас Сайнцагаан сумын төвд цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч хамт нэгдсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Тэгээд 202 оны 04 дүгээр сарын 26-ны 02 цаг өнгөрч байхад Мандал гэр хороололд эргүүлтэй явж байхад 17-4 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл Мандалын 9 дүгээр гудамжинд явж байхаар нь зогсоож шалгахад жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч болох *******ийг цагдаагийн авч ирж согтуурал шалгах драгерь багаж үлээлгэж шалгахад .6%-ийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг нь журамлаж өөрийг нь явуулсан. Жолооч ганцаараа тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Тухайн жолооч жолоодох эрхийн үнэмлэхээ 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хасуулсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

          Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудаст: “202 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ******* .6 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн /

          говь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 14-16/

          Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа  мэдээлэлд: “ЗМ9**************17 регистрийн дугаартай Батсайханы жолооны үнэмлэхийн дугаар 91406, жолооны үнэмлэхийн төлөв “эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн 22/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

        Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусаагүй байхад дахин 202 оны 04 сарын 26-ны шөнө 0 цагийн үед согтуугаар говь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 17-4 УНТ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

       Эрүүгийн хуулийн /202 оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,

     “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.  

      Шүүгдэгч *******ийн 2024 оны 06 сарын 27-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусаагүй байхад дахин 202 оны 04 сарын 26-ны шөнө 0 цагийн үед .6 хувийн согтолттой говь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 17-4 УНТ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

          Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 202 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, .000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтов.

 

       Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

     Шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

     Шүүгдэгчид торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, *******00 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр говь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны  шүүхэд  шүүгдэгч, түүний  өмгөөлөгч  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.УУГАНБАЯР