| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0251/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/298 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/298
2025 06 10 2025/ШЦТ/298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0251/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
Улсын яллагч Э.Улаанаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000308 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* иргэн, Алтангадас одон зэрэг шагналаар шагнагдаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суудаг /Иргэний үнэмлэхийн лавлагаагаар Ховд аймгийн Жаргалант сум, ******* тоот бүртгэлтэй/, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *******
******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Вентана” ХХК-ийн барилгын талбай дээр ******* “оройтож ажил дээрээ ирлээ” шалтгааны улмаас маргалдах явцдаа барьж явсан дурангийнхаа хөлөөр зүүн гар хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн бугалга, тохойнд цус хуралт, зөөлийн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай байгууллагын ажилчид хоорондоо ярилцаж тохироод 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 цагт ажлаа эхлэхээр болсон юм. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 06 цаг 40 минутын орчим манай талбайн инженер болон кранист нар ажил дээрээ ирсэн байсан. ...07 цаг40 минутын орчим манай туслан гүйцэтгэх бригадын инженер гэх хүн ажил дээр ирээд ажил руу орох гэхээр нь би өглөө 7 цагт ирэх байсан байж оройтож ажил дээрээ ирлээ, та нараас болж 2 өдөр хүмүүс эрт ирж байхад яахаараа ингээд байдаг юм гэдэг шаардлагыг би тавьсан юм. Тэгсэн тухайн хүн барьж явсан дурангийн хөлөөрөө миний зүүн гарын тохойны дээд хэсэг рүү 1 удаа цохиод дандаа хуцаж байдаг гичий вэ гэхээр нь би чи намайг цохидог хэн юм гээд хувцаснаас нь зуураад авсан чинь миний хоолойг боож хураалгаастай байсан модон дээр дарах үед манай кранист , туслах ажилтан нар ирж салгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 7),
Гэрч Н.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...07 цаг 40 минутын үед байхаа гэдэг инженер ах барилгын талбай дээр орж ирсэн. Тэгээд гээд хөдөлмөр хамгааллын инженер эмэгтэй дээр очоод хэдэн цагт ирж байгаа юм, ирж чадахгүй байж яагаад 7 цаг гэдэг юм гэх мэтээр маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад дурангийн хөл сугандаа хийчихсэн явж байгаад сугадсан чигээрээ ийн зүүн гар руу нь цохичих шиг болсон. Тэгээд яаая гэж орилоод хоорондоо заамдалцаад байж байхаар нь би кранаасаа бууж очиж салгасан. ...Миний харснаар ийг цохисны дараа яахаараа хүнд цохидог юм гээд түлхсэн. ...Ер нь тэр хоёр хоорондоо таарамжгүй байдаг үе үе ам муруйгаад байдаг байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 359 дугаартай: “... ийн биед зүүн бугалга, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цагхугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16),
№ 202404160820 дугаартай яаралтай тусламжийн хуудаст: “...Зүүн гарын бугалгаар тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй хөдөлгөөн хязгаарлагдсан хаван хавдартай хөхөрч няцарсан” гэж хэсэг газрын үзлэгт хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17),
Яллагдагч *******гийн “...Тэр өдөр өглөө 7 цаг 50 минутад ажил дээрээ ирсэн. Би дандаа 7 цаг 50 минут гэж ирдэг. ...намайг иртэл ...7 цагт ирэх ёстой байсан, чамайг оруулахгүй, зайл гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэрээн дээр 8 цагт ажил эхлээд 8 цаг ажлаа дуусгах заалт байгаа тэрний дагуу би ажлаа хийж байна гэж хэлсэн. Тэгсэн тэр гэх эмэгтэй шууд миний хувцаснаас татаад миний толгой дээгүүр миний куртикийг бүтээчихсэн ...би гарыг нь тавиулах зорилгоор эргэж байгаад сугавчилсан байсан дурангийн хөлөөрөө ийн зүүн тохой руу нь цохичихсон. ...Ерөнхийдөө тухайн хүний зан аашнаас болж хэрүүл маргаан болсон. ...Миний биед халдах гэхээр нь би гарыг нь бариад ойртуулаагүй юм. Өмсөж явсан хувцас урагдаж гэмтсэн асуудалгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч *******гийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэж болохыг мэдсэн атлаа зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Л.т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал, 67 настай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД