| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/09571/И |
| Дугаар | 101/ШШ2017/00446 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2017/00446
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2017/00446
Улаанбаатар хот
иргэний шүүх хуралдааныг А.Мөнхзул , шүүх хуралдааны нээлттэй ,
Баянгол дүүрэг- , 0-р хороолол Сеүлийн гудамж 0 байр 0 тоотод оршин суух, М овогт А.О /РД:000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг , Чулуут амины орон сууц 0-р гудамж 0 тоотод оршин суух Х овогт РГ.С /РД:00/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,255,000 .
ؿ : Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ан, хариуцагч Р.С хариуцагчийн өмгөөлөгч Ц.Н,
:
А.О түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон таа: А.О нь Р.С-тэй 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6,500,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ бичгээр байгуулсан.
Р.Сл нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 25,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 28-ний өдөр 370,000 төгрөг, нийт 395,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй би удаа дараа шаардсан боловч төлөөгүй.
Иймд хароиуцагч Р.С-ээс үндсэн зээл 6,500,000 төгрөг, хүү 3,505,000 төгрөг,алданги 3,250,000 төгрөг, нийт 13,255,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Р.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.О-аас 2014 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 6,500,000 төгрөг зээлээгүй. А.О-р нь байрны лизенгэнд хамрагдах гэсэн юм зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж туслаач гэж гуйсны дагуу нөхрийн найз болохоор нь арга буюу гарын үсэг зурсан. Нотариат дээр би нөхрийн хамт очсон одоо нөхөр Солонгос улсад байгаа.
Энэ гэрээг нотариат дээр очиж хийсэн доор нь би гараараа 6,500,000 төгрөг хүлээн авсан нь үнэн болно гэж бичсэн энэ миний гарын үсэг мөн гэхдээ би нэг ч төгрөг аваагүй.
Иймд А.О-н нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.
Гэрч Сүхбаатар дүүргийн нотариатч Р.О-г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний хоёр талыг би танихгүй, манай нотариат дээр хоёр тал хоёулаа ирж гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Мөнгийг түрүүлээд өгсөн гээд нөхөн гэрээ хийх тохиолдол байдаг энэ хоёр ч гэсэн нөхөж гэрээ хийсэн, мөнгийг урд нь өгсөн учраас би доод талд нь зээлдэгчийн гараар бичүүлсэн.
Би хуулийн дагуу л зээлийн гэрээг баталсан гэв.
ؿ зохигчдын тайлбар,
:
А.О, Р.С х зээлийн гэрээний үүрэгт 13,255,000 х тухай асныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр зээлдүүлэгч А.О нь 6,500,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор зээлдэгч Р.С-д зээлдүүлэхээр тохиролцож тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүсжээ. /хх-ийн 3 дугаар тал/
Хариуцагч Р.С нь дээрхи зээлийн гэрээний дагуу 2014 оны 04 дүгээр сарын 15-нд 6,500,000 төгрөг хүлээн авсан нь үнэн болно. Р.Сарангэрэл гэж өөрийн гараар бичжээ.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан бөгөөд зээлийн гэрээний дагуу А.О-аас Р. нь 6,500,000 төгрөгийг авсан болох нь хариуцагчийн 6,500,000 төгрөг хүлээн авсан нь үнэн болно гэсэн бичиглэлээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 25,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 28-ний өдөр 370,000 төгрөг, нийт 395,000 төгрөг бэлнээр төлсөн гэж тайлбарласан.
Хариуцагч Р.С нь нэхэмжлэгч А.О-аас мөнгө зээлээгүй гэж маргасан боловч түүнийгээ нотлож чадаагүй бөгөөд шүүх хуралдаанд гэрч Р.Онончимэг нь зээлийн гэрээг хоёр тал ирж хийсэн, мөнгийг гэрээ хийхээс өмнө өгсөн байсан тул доор нь бичилт хийсэн. гэх тайлбар болон нотариатын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд зээлийн гэрээний 2 тал гарын үсэг зурж, гар утасны дугаараа тэмдэглэжээ.
Иймд хариуцагч Р.С-ээс үндсэн зээл 6,500,000 төгрөг, зээлийн гэрээг бичгээр байгуулсанаас хойшхи /2014 оны 07 дугаар сарын 22-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр хүртэлхи/ 8 сар 23 хоногийн хүү 2,848,400 төгрөг, алданги 3,250,000 төгрөг нийт 11,673,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Отгонбаатарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүү удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Р.С-ээс 11,673,400 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,581,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.С-ээс 201,724 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
د А.МӨНХЗУЛ