| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0252/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/297 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/297
2025 06 10 2025/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0252/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518002130390 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод Хан- төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух хаягтай, Урьд
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, *******
******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 07- ны өдөр 23 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод буюу гэртээ, эхнэр ******* тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүд, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч ******* ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажлаа тараад 20 цагийн үед гэртээ орж ирсэн. Би ажлаасаа харих замдаа нөхөр лүүгээ залгатал манай нөхөр гадуур найзтайгаа уулзаад явж байна гэсэн. Тэгээд би гэртээ орж ирэхэд манай том охин уйлчихсан, нүүр нь улайчихсан, гал тогооны өрөөнд юм цэгцлээд байж байсан. Би том охин ******* юу болсон талаар асуухад юм яриагүй. Тэгтэл манай дунд охин ******* аав эгчийг 2 удаа алгадаад чих өвдөөд байгаа гэж хэлсэн. Тэгээд би нөхөр лүү залгаад яах гээд хүүхэд зодоод байгаа юм гэж хэлсэн. Төд удалгүй 23 цаг өнгөрч байхад манай нөхөр гаднаас согтуу хаалга өшиглөөд ороод ирсэн. Гэрт орж ирээд том охин ******* өрөөний хаалгыг онгойлгоод босоод ир чи гээд орилж чарлаад байсан. Би тэгэхээр нь чи яагаад ингээд байгаа юм гэж хэлтэл том охин бид хоёрыг “балай гичий янхан” гээд орилж чарлаад байсан. Тэгээд ширээн дээр байсан гартаа таарсан зүйлийг над руу авч шидээд үүдэнд байсан жаазтай зураг авч шидээд байсан. Би шидсэн зүйлд нь оногдохгүй гээд бултсан. Тэгтэл нөхөр ******* нь миний зүүн хацар, хамар хэсэг рүү цохисон бөгөөд юугаар цохисныг нь ч мэдэхгүй. Ямар ч байсан толгой манараад явчихсан. Тэгээд чи муу цагдаа дуудаач гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн чинь гараад явчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-08, 50- 51/,
Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Орой 00 цагийн үед аав ******* гэрийн хаалгыг нь гаднаас өшиглөөд ээж очоод хаалга онгойлгож өгөхөд аав нэлээд согтуу байдалтай орж ирсэн.Тэгээд аав гэрт орж ирэнгүүтээ миний өрөөний хаалгыг онгойлгоод гараад ир чи гээд байсан. Тэгтэл ээж “чи хүүхдээр яах гээд байгаа юм бэ” гээд миний өрөөний хаалгыг буцаагаад хаасан. Тэгтэл аав гал тогооны өрөө рүү ороод эд зүйл шидээд байх шиг байсан бөгөөд цагдаагаа дуудаач гээд орилоод байсан. Тэгснээ гэнэт ээжийг цохиж зодож байгаа мэт тас хийх чимээ гарсан бөгөөд ээж орилоод байсан. Тэгээд би өрөөнөөсөө гараад очих гэтэл ээж намайг гарч ирж болохгүй шүү гээд байсан. Цагдаад дуудлага өгөөд байх шиг байсан бөгөөд хаалга дуугараад аав гараад явсан. Би өрөөнөөс гараад очиход ээж уйлчихсан байсан бөгөөд ээжийн зүүн нүд болон хамар нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод явж байхад миний охин ******* над руу залгаад би хүүхдүүдтэйгээ танайд ирчихсэн байна, ******* өчигдөр шөнө намайг зодсон, охин ыг зодчихсон байхаар би орой хэрүүл хийхэд намайг бас зодсон гэж хэлсэн. Тэгээд би 2 хоноод буюу 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ирэхэд охин ******* 3 хүүхэдтэйгээ манай гэрт ирчихсэн байсан бөгөөд зүүн нүд, хамар нь хөхрөөд хавчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 335 дугаартай: “... ******* ын биед зүүн нүд, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн нүд, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15/,
Яллагдагч ******* ын “...найз гадуур тав таван ширхэг пиво, 2 шил Сөжү хувааж уугаад юм яриад сууж байхад орой 20 цагийн үед манай эхнэр ******* над руу залгаад чи яагаад охиноо зодож байгаа юм бэ гээд ярихаар нь учрыг нь очиж байгаад яръя гэж хэлсэн. Тэгтэл эхнэр ******* над руу мессеж бичээд хэрүүл хийгээд байсан. Би орой 23 цагийн үед гэртээ харихад эхнэр ******* унтаагүй байсан бөгөөд охиндоо гар хүрсэн гэх асуудлаас болоод хэрүүл маргаан болсон. Би болсон учрыг нь тайлбарлахад над руу дайраад байхаар нь би уурлаад коридорт байсан гутлын тавиурыг татаж унагаагаад дээр нь байсан жаазтай зургийг газарт унагаж хагалсан. Тэгтэл эхнэр цагдаа дуудна гээд байсан бөгөөд жинхэнээсээ утсаа гаргаж ирээд цагдаа дуудчихаар нь түүний гар утсыг булаацалдаж байгаад тохой хэсгээрээ эхнэр ******* ын нүүр, хамар хэсэг рүү нь цохисон. Тэгээд би шууд гэрээс гараад явчихсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58, 82/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч ******* ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэж болохыг мэдсэн атлаа зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ын үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар бүр 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД