| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0123/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/147 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,
Хохирогч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414002490062 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн. ******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мэргэн-2 хүнсний дэлгүүрийн баруун урд талд гудамжинд 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэн *******той “баарны гадна мөрлөсөн” гэх шалтгаанаар маргалдаж хохирогчийн толгой хэсэгт нь 2-3 удаа цохиж, газар унаган өшиглөж, биед нь баруун гарын сарвууны 3 шивнүүрийн 2-р үений ил хугарал, баруун хөмсөг, дээд уруу, доод уруулд шарх, дээд баруун 2,3 доод баруун 2,3-р шүдний сулрал, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний дээд доод зовхи, баруун гуя, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. би хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Хохирогч той хохирол барагдуулах талаар холбогдоход би мэдэхгүй байна, гэрийнхээ хүмүүстэй ярилцаж байгаад болно гэхээр нь аав ээжтэй нь очиж уулзахад 10,000,000 төгрөг авна гээд хохирлын талаар тохиролцоогүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 148-149/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2024 оны 02 дугаар сарын 02 ноос 03 шилжиж шөнө *******той баарны гадна тааралдсан түүний хамт явсан эгч нь намайг алгадсан. Би намайг хамт явсан хүн чинь алгадчихлаа гэж хэлтэл намайг давраад байгаарай чацаг минь камергүй газар аваачиж байгаад ална гэсэн би буцаж орсон. Хүмүүнлэгийн ордны ойр байдаг найзындаа очиж хонох гэж яваад Мэргэн 2 дэлгүүрийн үүдэнд дахиж таарахад нөгөө муу чацаг байна гэж нэг найзыгаа дуудсан байсан тэгээд зодоод байсан гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 02 дугаар сарын 02-ний шөнийн 23 цагийн үед гэх найзтайгаа хамт Баянхонгор аймгийн шөнийн захын доор байх бар луу ороод гурав гурван ширхэг шилтэй пиво уугаад байж байгаад шөнийн 02 цаг гээд хаахаар нь гараад гадаа тамхи татаад зогсож байтал танихгүй хоёр залуу ирээд хамт зогсож байсан эмэгтэйг таних эсэх, мөн өөрийнх нь ах нарыг таних талаар асуугаад намайг хэдэн оных зэрэг асуулт асуугаад наанаа байж байгаарай гээд бар луу орсон. Тэгэхээр нь бид хоёр ах нарыгаа дагуулж ирээд зодох гэж байна гэж бодоод явсан тэгээд Мэргэн 2 худалдааны төвийн хажууд явж байтал араас хоёр залуу гүйж ирээд бид хоёрыг барьж аваад миний араас толгой руу 2-3 удаа цохисон тэгээд ыг харахад хамраас нь цус гоожсон байсан тэгээд араас нь хоёр залуу ирэхээр нь бид гурав зугтаагаад Жаргалант буудалд байсан найз аа утсаар дуудаад уулзтал араас 4 залуу ирээд намайг зодсон. Газар унагааж байгаад толгой болон бие рүү олон удаа өшиглөж зодсон. Баруун хөмсөг задарч 4 оёо тавиулсан, дээд доод уруулдаа хоёр хоёр овоо тавиулсан, баруун гарын дунд хуруундаа 4 оёдол тавиулсан /хуруу хугарсан/ баруун талын нүд хөхөрсөн, үүдэн 4 шүд хөдөлж суларсан зэрэг гэмтэлтэй байна. "Мэргэн 2" худалдааны төвийн хажууд явж байхад араас гүйж ирсэн нүдний шилтэй залуу намайг хоёр цохисон манай хоёр найз, нөгөө дөрвөн залуу зогсож байхад өндөр залуу нь түрүүлж барьж......гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
..... Миний биед баруун гарын 3 дугаар хурууны хугарал, баруун хөмсөг, дээд, доод уруулд шарх, дээд 2,3 доод баруун 2,3 дугаар шүдний сулрал зүүн нүдний доод зовхи баруун нүдний дээд, доод зовхи, баруун гуя, бугалгын цус хуралт гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтлүүдийг хавирч унагах үед би толгойгоо дараад газар унасан чинь миний нүүр хэсэг рүү өшиглөхөөр нь би гараараа нүүрээ дарсан чинь дахин миний нүүр рүү өшиглөсөн. Тухайн үед 4 хүн явж байсан. Би эхлээд ******* гэх хүнтэй муудалцсан. Би эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.148.970 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан. Би өөрөөсөө 10,000,000 төгрөгөөр эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн. Тухайн баримтыг өмгөөлөгчөөр дамжуулж гаргаж өгнө. Гомдол саналтай байна. Эмчилгээний зардал болох 10,000,000 төгрөг болон тухайн зодоон болох үед гээсэн гар утас болох iphone 11 pro маркийн гар утас 1,250,000 төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан. Мөн гадуур хувцас урагдсан байсан тул 85,000 төгрөгөөр авч байсан куртикний төлбөрүүдийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2024 оны 02 дугаар сарын 03 ний орой гэдэг найзтайгаа UG бааранд орсон 2 шил пиво уусан. Баар тарж бүгд гарч ирсэн баарны үүдэнд би тамхи татаж зогсож байсан. Би эмэгтэй хүнтэй хамт яваагүй. Найзтайгаа зогсож байхад ******* гэх энэ хүн ирээд хамт явж байгаа эмэгтэй хүн чинь намайг алгадчихлаа гэхэд би эмэгтэй хүнтэй хамт яваагүй гэж хэлсэн энэ хүн согтуу байсан. Манай ах нарыг таних уу гэж хүмүүсийн нэр надаас асуусан би тийм хүний нэр танихгүй гэхэд нэг юм хэлээд орчихсон. Тэгээд би найзтайгаа хүмүүс дуудаж зодох гэж байх шиг байна гэж бодож замаар хурдан гарч Мэргэн 2 дэлгүүрийн урд явж байхад араас нэг залуутай ******* гүйж ирсэн найз бид 2 эргэж хараад ирсэн 2 залуутай зогсож байтал араас дахин 2 залуу ирсэн. Харанхуй болсон байсан ******* нь намайг зодож газар өнхөрч унахад өшиглөж миний хурууг хугалсан нүүр ам аймар болгосон 4,244,870 төгрөг нэхэмжилж байна гэв.
5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:... Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,148,970 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 124-125/,
6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Жаргалант зочид буудалд орж хоносон, Тэгтэл шөнийн 02 цаг өнгөрч байхад манай найз миний гар утас руу залгахаар нь авсан чинь бид хоёрыг хүмүүс зодох гээд байна, гараад ир, бид хоёр зочид буудлын чинь үүдэн дээр бараг ирж байна гэхээр нь би гарсан чинь арай ирээгүй. Мэргэн-2 худалдааны төвийн наана хүмүүс орилолдоод байхаар нь очсон чинь 4 залуу араас нь хөөчихсөн явж байсан. Намайг очиход нар согтуу байсан, хөөж байсан залуучууд нь бас согтуу байх шиг байсан Намайг очих үед араас нь хөөж байсан 4 залуу дайрч орж ирээд зодолдож эхэлсэн. Тэгэхээр нь би тэд нарыг салгах гээд нэлээн ноцолдсон. Зодооны явцад намайг саарал цоохор куртиктэй залуу миний зүүн талын шанаа руу 1 удаа цохисон. ыг хашааны булан руу хар куртиктэй 2 эрэгтэй авч яваад зодоод байх шиг байсан, тэгснээ нэг нь буцаад ирээд *******ыг газарт уначихсан байхад нөгөө 2 эрэгтэйтэйгээ нийлээд өшиглөөд байсан. Өөр хэн хэн хэнийг, хэдэн удаа цохих зодсоныг санахгүй байна. Ноцолдож байгаа салгаад бид гурав зугтсан. Тэгтэл цагдаа дуудаарай гэхэд нь би цагдаа дуудаад, цагдаа эмнэлэг 2 удалгүй ирсэн. ын баруун гарын дунд хуруу, баруун талын зовхи, завж нь гэмтсэн, цус гарч байсан. Өөр ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 22 /,
7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2024 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 00 цаг өнгөрөөгөөд Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Үдшийн захын подвалд байрлах нэрийг нь мэдэхгүй баар руу найз болох , нартай хамт орсон. Тэнд байхдаа бид нар 0,5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 3 ширхгийг авсан. Тэрнээс би нэг стаканыг уусан өөрсдийнхөө худалдаж авсан пиво уучхаад бусад хүмүүсийнхээс уугаад байсан, нийтдээ 0.5 литрийн хэмжээтэй 4 шил орчим пиво уусан. бас хүмүүсийнхээ уугаад нийт 3 шил орчим пиво уусан Тэндээс 01 цаг өнгөрөөгөөд гарсан. Гарахад үүдэн дээр үл таних 2 эгч зогсох байсан. Тэгсэн нэг нь г мөрлөснөө замаа хараач пизда минь гээд маргалдаж байсан чинь цаанаас 2 ах орилоод г дуудсан. тэр хоёр ах дээр маргалдаж байгаад салсан. Тэгсэн тэр хоёр ах урд талд явж байсан, бид гурав араас нь гэр лүүгээ явах гээд бид хоёр, араас явж байсан чинь Мэргэн-2 худалдааны төвийн орчимд нөгөө хоёр ах явж байсан араас нь гүйчихээр нь би бас араас нь гүйсэн. очоод тэр хоёр ахтай хэрүүл маргаан хийсэн, тэгтэл одоо бэртэл авчихсан байгаа ах г цохингуут зодоон эхэлсэн. Тэгтэл бэртэл авсан ах хоёр чачгийг камергүй газар авч очоод зодчихъё гээд байсан. Зодооны үед би бэртэл авсан ахтай хамт явсан нэг ахтай муудалцаад тэр ах намайг эхлээд баруун талын чих рүү нэг удаа гараараа цохисон, би зөрүүлээд нэг удаа баруун шанаа руу нь гараараа цохисон, бас намайг салгах гээд бэртэл авсан ахыг яв яв гэсэн чинь намайг зүүн хацар луу хоёр удаа гараараа цохисон араас ирээд зодооныг салгах гэсэн чинь бэртэл авсан ах ийг алгадсан. бэртэл авсан ах хоёр нэлээн зодолдсон, хэн нь хэнийхээ бие рүү яаж халдсаныг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24 /,
.... Би тухайн зодоон болох үед той манай найз *******г зодолдож байгаа талаар харсан. ******* ыг газар унагаасан зодож байсан. Би аль хэсэгт нь хэдэн удаа цохиж, зодсон талаар сайн мэдэхгүй байна. ******* хоёр маш их зодолдсон. Харин манай найз ын хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед ын биед өөр хэн нэгэн хүн халдаж цохисон зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 22 цагийн үед ын хамт Баянхонгор аймгийн шөнийн захын доод талд байрлах бар луу ороод 3 ширхэг пиво уугаад бүжиглэсэн бааранд ямар нэгэн хүнтэй маргалдах зодоон цохион хийгээгүй шөнийн 02 цагийн үед бар хаагаад бид хоёр гарч ирээд тамхилаад зогсож байтал хоёр залуу мөрлөснөө энэ хүүхнийг таних уу та хоёр хэдэн оных вэ манай ах нарыг таних уу гэж асуугаад наана байж бай гээд бар луу орсон тэгэхээр нь бид хоёр гэр лүүгээ явахаар алхаад Мэргэн-2 хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байтал араас нөгөө хоёр залуу гүйж ирээд миний хамар луу цохиод цус гаргасан цусаа тогтоох гэж байтал нөгөөдүүл чинь дөрвүүлээ болчхож гээд бид хоёр гүйсэн би замдаа найз руугаа залгаж дуудсан. Тэгээд зодоон болоод намайг хоёр залуу нь хойш нь түрээд цохих зуур ыг газар унагасан зодож байгаа харагдсан тэгээд очоод хартал газар эвхрэлдсэн байдалтай босож чадахгүй байна гээд цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
9. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би Баянхонгор аймагт 1-316-32 тоотод гэртээ байсан шөнө 02 цагийн үед над руу чатаар залгаад манайд хоёулаа хоноё 78 дугаар байрны гадаа хүрээд ир гэхээр нь удалгүй гэрээсээ гараад 78 дугаар байр луу очиход Мэргэн 2 худалдааны төв, 78 дугаар байрны голд , хоёр танихгүй хоёр залуутай зодолдож байсан. Тэгээд би тэр дөрвийг арай хийн салгахад танихгүй хоёр залуу цааш явсан удалгүй гурвуулаа болоод ирсэн тэгээд г цохиод дахин барьцалдаж авсан сүүлд нэмэгдэж ирсэн залуу бид хоёр эрүүл байсан болохоор салгаад хоёр тийш нь авч явах гэж оролдоод байж байсан ирээд мөн салгах гэтэл ийг хохирогч нь цохисон зөрүүлээд цохиод газар унагаад дээрээс нь , хоёр өшиглөсөн. Салгаад босгоод ирэхэд хохирогчийн нүүрнээс цус гарсан байсан. Тэгээд бид дөрөв явцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
10. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн: …..1. ******* нь ГССҮТ-д 2024 оны 02 дугаар сарын 08-ний өдөр баруун гарын 3-р хурууны 2-р шивнүүрийн хөндлөн хугарлыг ган шөргөөр бэхлэх мэс засалд орсон байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна.
2. ******* нь 2024 оны 02 дугаар сарын 06-ний өдөр Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтэст үзүүлсэн бөгөөд тухайн үед хамрын баруун сүв битүү байсан ба ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад хамрын гэмтлийн талаар бичигдээгүй байсан тул дүгнэлт хэсэгт тусгагдаагүй болно...гэх дүгнэлт /хх-ийн 86-87/,
11. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №103 дугаартай:...1. *******-н биед баруун гарын сарвууны 3 шивнүүрийн 2-р үений ил хугарал, баруун хөмсөг, дээд уруу, доод уруулд шарх, дээд баруун 2,3 доод баруун 2,3-р шүдний сулрал, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний дээд доод зовхи, баруун гуя, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....гэх дүгнэлт / хх-ийн 48-49 /,
12. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Нарантуяа, З.Амар-Амгалан нарын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаартай:...1. ын /РД: /-ын сэтгэцэд 2024 оны 02 дугаар 03-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна.
2. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.
3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй...гэх дүгнэлт /хх-ийн 93-94/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мэргэн-2 хүнсний дэлгүүрийн баруун урд талд гудамжинд 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэн *******той “баарны гадна мөрлөсөн” гэх шалтгаанаар маргалдаж хохирогчийн толгой хэсэгт нь 2-3 удаа цохиж, газар унаган өшиглөж, биед нь баруун гарын сарвууны 3 шивнүүрийн 2-р үений ил хугарал, баруун хөмсөг, дээд уруу, доод уруулд шарх, дээд баруун 2,3 доод баруун 2,3-р шүдний сулрал, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний дээд доод зовхи, баруун гуя, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ын мэдүүлэг, гэрч *******, , , нарын мэдүүлэг, шинжээчийн 01, 103, 30 дугаартай дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч болон хохирогч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялиг шалтгаанаар маргалдан зодолдож шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэж байгаа бөгөөд шүүхээс шүүгдэгч *******г гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь зодуулсаны улмаас эмчилгээ хийлгэсэн гэх зардал болон сэтгэцэд учирсан хохиролд нийтдээ 4.486.870 төгрөг нэхэмжилсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан эмчилгээний зардлыг хянан үзээд нотлох баримтын шаардлага хангаж байгаа гэх 1.846.870 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Харин хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 1 дүгээр зэрэглэлээр хамаарч байгаа талаар Шүүх Шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Нарантуяа, З.Амар-Амгалан нарын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаартай шинжээч нарын дүгнэлт гарсан байна.
Шүүх уг дүгнэлтийг үнэлж 2024 оны 02 дугаар сард мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тооцож, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.640.000 тогтоож шүүгдэгч *******гээс 2.640.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Мөн хэрэгт хохирогч ******* нь шүүгдэгч *******д зодуулсны улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.948.970 төгрөгийг гарсан талаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын байгууллагын нэхэмжлэгч мэдүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д заасан “12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар шүүгдэгч *******гээс 1.948.970 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******гээс хохирогч *******т эмчилгээний зардал 1.846.870 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 2.640.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.948.970 төгрөг нийт 6.435.840 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг нь нээлттэй үлдээлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.9.20 тоотоос 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Баянбайдраг дэлгүүр, Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г дөрвөн / 04 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.9.20 тоотоос 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Баянбайдраг дэлгүүр, Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг хүлээлгэж, техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 1.846.870 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бямба-очирт олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 1 дүгээр зэрэглэлээр тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгийг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 2.640.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******гээс 2.640.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бямба-очирт олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 1.948.970 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******ын цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч ******* нь нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ