Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Б

урмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414004030118 тоот хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******гийн ******* /РД:/,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******гийн ******* /РД: /,  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн Дэлгүүрийн 2 гэх хашаанаас иргэн ийн эзэмшил, өмчлөлийн 30 килограмм зэсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 630,000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:.... Прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоол хүлээн зөвшөөрч байна. ******* гэгчтэй хамтран хохирлоо нөхөн төлмөөр байна. Би талыг нь ээждээ хэлээд 50 хувийг нь төлөөд хохирлоо барагдуулчихмаар байна...гэх мэдүүлэг / хх-ийн 66-67 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, буруугаа хүлээж байна гэв.

3. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:....Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.  Би өмнө нь гэрчийн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан. Дахин мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 58 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, буруугаа хүлээж байна гэв.

5. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... Манайх Баянхонгор сумын 6 дугаар баг, дэлгүүрийн 2 гэх хаягтай хашаанд хоёрдогч түүхий эд худалдаж авдаг юм. 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр уг хашаанаасаа 30 килограмм ууттай зэс хулгайд алдсан. Уг зэсийг тухайн өдөр Баянлиг сумаас ачуулж ирсэн хоёрдогч түүхий эд дотор 46 килограмм зэс байсан түүнээс 30 килограмм нь тусдаа 1 уутанд байсныг хашааныхаа баруун талын контейнерынхоо хажууд тавьсан байсан. Уг 30 килограмм зэсийг хулгайд алдсан гэж манай хүүхэд гар утсаар залгаж хэлсэн. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд 14 цаг өнгөрч байхад цэнхэр пудволктой, саарал өмдтэй хүн хашаа давж орж ирээд, бас нэг бараан өнгийн хувцастай хүн гадаа нь хүлээж байгаад хашаа давж орж ирсэн хүн нь тухайн зэсийг хашаа давуулаад хамт өргөөд явсан байсан. Би уг алдсан зэсийн 1 килограммыг 21,000 төгрөгөөр худалдаж авсан. Иймд нийт 630,000 төгрөгийн хохирол учирсан байна. Тухайн үед Баянлигээс худалдаж авсан түүхий эдийн нийт үнэ 2,830,800 төгрөг болсныг би нөхрийнхөө Голомт банкны тоот данснаас “лиг хайлш” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Энэ талаарх баримтууд надад байгаа гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй..гэх мэдүүлэг / хх-ийн 10 /,

Надад хохирлын мөнгө төлөгдөөгүй. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 630,000 төгрөгөө нэхэмжилнэ. Би сэтгэл санааны хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

6. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...14-90 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай бэр Халиунаагийн машин байгаа юм. Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би Халиунаагийн тээврийн хэрэгслийг унаж явсан юм. Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор сумын 6 дугаар багт байрлах цагаан идээний зах дээр очиж цагаан идээний үнэ асуучхаад хөдлөөд засмал зам руу гарах үед үл таних өндөр эрэгтэй хүн гараа өргөхөөр нь зогстол тэр хүнийг аваад зах руу явах гэсэн юм гээд арагш хараад нарийн гудамжинд сууж байсан нэг эрэгтэй хүнийг заасан. Тэгэхээр нь би буцаж эргээд заасан хүн дээр нь очтол цаанаасаа нэг ууттай зүйл дамжлаад гараад ирсэн. Би тэрийг нь тээшиндээ ачуулаад тэр хоёр хүнийг суулгаад Есөн-Эрдэнэ за дээр Шөнийн дэлгүүрийн ертөнцийн зүгээр уурд талд нь байрлах түүхий эд авдаг контайнеруудын урд буулгаад хөдөлсөн. Би тэр 2 хүний авч явсан ууттай зүйлийг юу байсныг мэдээгүй. Гэхдээ уутных нь амсар дээр зэсний үзүүр харагдаж байсан. Би тэр 2 хүнийг дахин харвал таних эсэхээ мэдэхгүй байна. Миний чихний сонсгол муу учраас тэр 2 хүнийг миний машинд юм ярьсан эсэхийг сонсоогүй...гэх мэдүүлэг / хх-ийн 14 /,

7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...Тухайн өдөр зүс таних ******* гэгч нэг хүнтэй хамт таксинаас ууттай зэс буулгаж ирээд зэс авах уу гэхээр нь авна гээд жин дээр тавьж хэмжсэн. Одоо хэдэн кг болсныг мэдэхгүй байна. Би килограмм зэсийг нь 20,000 орчим төгрөгөөр бодож өгсөн санагдаж байна. Би одоо хэдэн төгрөг өгснөө санахгүй байна. Тэгээ мөнгийг нь өгөөд явуулсан. Би тэр зэсийг хаанаас авсныг асуугаагүй. Тэр хоёр ч хэлээгүй. Би өөрсдийнх нь гэж бодож авсан. Би одоо тэр 2 хүнийг ямар хувцастай явж байсан гэдгийг санахгүй байна. Надад зэс авч ирж өгсөн 2 хүн мөн байна...гэх мэдүүлэг / хх-ийн 20-22 /,

8. 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн:... Зэс 630.000 төгрөг,

Шинжилгээний объектийн нийт үнэ цэнэ 2024 оны 06 сарын 29-ний байдлаар 630.000 / Зургаан зуун гучин мянга / төгрөг болохыг тодорхойлов ....гэх дүгнэлт /хх-ийн 32-33/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-44/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-27/, хэрэгт хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухайн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28/, шүүгдэгч *******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 81/, шүүгдэгч *******, ******* нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93-94/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн Дэлгүүрийн 2 гэх хашаанаас иргэн ийн эзэмшил, өмчлөлийн 30 килограмм зэсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 630,000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгийн хохирол учруулж хулгайлсан үйл баримт болсон нь хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хохирогч ийн зэсийг авч хадгалж байсан хашааг даван орж хулгайлан авч ******* нь хашааны гадаа уг үйлдэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор үйлдлээрээ нэгдэж, хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцож, хохирогч ийн өмчлөлийн 30 кг зэсийг шунахай сэдэлтийн улмаас хулгайлсан байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ийн алдсан гэх 30 кг зэс нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр 630.000 төгрөг болсон уг хохирлоос шүүгдэгч ******* нь өөрт ноогдох хувь 315.000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүгдэгч ******* нь өөрт ноогдох хохирол 315.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******аас 315.000 төгрөг гаргуулж хохирогч д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа. 

Шүүх *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч *******ыг 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг   хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ялын доод хэмжээг  оногдуулж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Д.Одгэрэлийн 2 боодол цахилгааны утсыг хулгайлсан, 2024 оны 05 дугаар сарын 18-ний өдөр Б.Үүрцайхын Самсанг-4 гар утсыг бусдын эзэмшил өмчлөлд мэдсээр байж завшсан гэх үйлдэлдээ Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 нэг/ жилийн хугацаагаар, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заалтад зааснаар 03 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 03 /нэг жил гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг хорих ялаас  найман сар хорих ес / 08 сар 29 хоног /-ийн хорих ялыг эдлээгүй үлдсэн тул  шүүгдэгч *******ыг шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон гэж үзэж 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр *******тай бүлэглэн хулгайлсан үйлдэлд нь зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн найман сар хорих ес хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт  нэг жил хоёр сар хорих ес хоногоор / 01 жил 02 сар 29 хоног / тогтоолоо.

Энэ хэргийн учир  шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 40 хоног, *******ын цагдан хоригдсон  29 хоногийг  эдлэх ялд нь тус тус оруулан тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******, ******* овгийн *******гийн ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******, ******* овгийн *******гийн ******* нарыг зургаан  / 06 / сарын хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялаас  найман сар хорих ес хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил хоёр сар хорин ес / 01 жил 02 сар 29 хоног /  хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан нэг жил хоёр сар хорин ес / 01 жил 02 сар 29 хоног / хоногийн, шүүгдэгч  *******т оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон дөч / 40 / хоног, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон хорин ес / 29 /   хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид  төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гурван зуун арван таван мянган / 315.000 / төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2025 оны 05 дугаар сарын 22-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БАТЦЭНГЭЛ