Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0012

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Х***” ХХК /РД:***/,

Хариуцагч: Б*******,*******

Гуравдагч этгээд: “Ю*** а***” ХХК /РД:***/ нарын хооронд үүссэн газар ашиглах эрхийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Б*******,*******ын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч “Х***” ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын “Арцатын ам”-ны хязгаарлалтын бүсэд байрлах 1.5 га газрыг ашиглах хүсэлтийг гаргасан.

Б*******,*******ын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” ******* дүгээр тушаалаар тус газрын ашиглах эрхийг гуравдагч этгээд “Ю*** а***” ХХК-д олгосон байна.

3. Процессын түүх: Нэхэмжлэгч “Х***” ХХК-аас шүүхэд анх ““Х***” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар албан бичгээр гаргасан газар ашиглах эрх авах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б*******,*******ын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” ******* дүгээр тушаалыг мэдсэнээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

4. Нэхэмжлэгч “Х***” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Б*******, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр тушаалаар "Ю*** а***" ХХК-д Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд 15318.0 м.кв газрыг аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаагаар олгосон болохыг хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцсанаар олж мэдлээ.

4.2. "Х***” ХХК нь хуульд заасан журмын дагуу хавсаргавал зохих шаардлагатай бүх баримт бичгүүдийг бүрдүүлэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг Б*******, аялал жуулчлалын яаманд гаргасан боловч манай компаниас гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй байх үед буюу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр "Ю*** а***" ХХК-д газар ашиглах эрх олгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргажээ. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т "Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, б*******д үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ", Байгаль орчны сайд (хуучин нэрээр)-ын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан.

4.3. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.7-д "Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж б*******д үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ" гэж тус тус заасныг зөрчиж газар ашиглалтын зориулалт, б*******д үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр шууд "Ю*** а***" ХХК-д газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Б*******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд болон бичиг баримтуудад үзлэг хийсэн. Тухайн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн гаргаад байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 болон журмын 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хоёр хуулийн этгээдийн газар ашиглалтын зориулалт, б*******д үзүүлэх нөлөөлөх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал харгалзан үзсэн баримт бичиг зэрэг байхгүй болох нь үзлэгээр тогтоогдсон.

4.5. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2022 оны 12 дугаар сард Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хоёр хуулийн этгээдийн баримтуудыг болон төсөлд хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой баримтуудыг шаардсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17/14 дугаартай албан бичгээр “Ю*** а***” ХХК-аас газар ашиглах хүсэлтээ ирүүлэхдээ б*******д нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, хэрэгжүүлэх төсөл зэргийг хавсаргасан эсэх нь тодорхойгүй. Хамгаалалтын захиргаанд энэ баримт байхгүй байна. Харин “Х***” ХХК-аас ирүүлсэн газар ашиглах хүсэлт болон түүнд хавсарган ирүүлсэн бичиг баримтууд болон б*******д нөлөөлөх ерөнхий үнэлгээ, төсвийн төлөвлөгөө зэрэг баримтуудыг хамгаалалтын захиргаанаас шүүхэд ирүүлсэн баримтууд зэргээс үзэхэд хоёр хуулийн этгээдийн төслийн арга хэмжээ, харьцуулах ёстой баримтууд зэргийг харьцуулж үзээгүй байгаа нь нотлогдож байна.

4.6. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буюу аль оны өмнө манайх газар ашиглах хүсэлт гаргачихсан байсан гэдэг. Гэтэл шүүхээс хийсэн үзлэгээр тухайн хүсэлтийг Б*******,*******ын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр танай ашиглахыг хүссэн газартай холбоотой шүүхийн маргаан явж байгаа юм байна. Шүүхийн маргаан шийдвэрлэгдэж, хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл газар ашиглах эрхийг олгох боломжгүй юм байна гэсэн татгалзсан хариу өгсөн байдаг. Ингээд үүний дараагаар ямар хүсэлт гаргаж сайдын тушаалаар газрыг авсан бэ гэхээр шүүхээс хийсэн үзлэгээр тогтоосон. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Ю*** а***” ХХК нь ******* тоот газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг дахин гаргачихсан байсан. 04 дүгээр сарын 04-ний өдрийн энэ хүсэлтийн дагуу 2 сарын дараа маргаан бүхий акт болох Б*******,*******ын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр тушаал гарсан.

4.7. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар бол тодорхой байгаа. “Х***” ХХК нь “Ю*** а***” ХХК-ийг хүсэлт гаргахаас 3 хоногийн өмнө буюу 4 дүгээр сарын 01-ний өдөр албан бичгээр хүсэлт гаргачихсан байсан. “Х***” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дэмжих бичиг авчихсан. Тэгсэн атлаа яагаад 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүсэлт гаргаж байна вэ гэхээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дэмжих бичгээ аваад яаманд хүсэлт өгөх гэтэл Б*******,*******ын тушаалаар 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ямар ч иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгохгүй гэсэн шийдвэр гарсан байсан. Тийм учраас сайдын тушаал гарсан байгаа гэдэг мэдээллийг авсан байсан учраас 4 дүгээр сарын 01-ний өдөр манайх хүсэлтээ гаргасан байдаг. Иймд Б*******,*******ын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч Б*******,*******аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Маргаан бүхий актыг хууль, холбогдох журмын дагуу гарсан гэж үзэж байна. Учир нь “Ю*** а***” ХХК нь нэхэмжлэгчийн дурдсан шиг 2021 оны 9 дүгээр сард аль хэдийн газар ашиглах эрх авах тухай хүсэлтээ гаргачихсан байсан. Тухайн үед Б*******, аялал жуулчлалын яамнаас тус газартай холбоотой шүүхийн маргаан явж байгаа учраас энэ маргааныг эцэслэн шийдэж дуусах хүртэл шийдэх боломжгүй байна гээд 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр хариу хүргүүлсэн байсан. Тус албан бичигт дурдагдсанаар шүүхийн маргаан шийдэгдэж дуусах хүртэл энэ газар эзэмших эрхийг олгох боломжгүй байна гэсэн болохоос биш хүсэлтэд татгалзаж байна гэсэн хариу бол биш байсан. Өөрөөр хэлбэл “Ю*** а***” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хангаагүй гэсэн үг биш юм.

5.2. Тухайн маргаан шүүх дээр явагдаад дуусах хүртэл хооронд Б*******, аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай тушаал гарсан. Энэ тушаал дээр 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шинээр газар ашиглах эрх олгохыг хориглох тушаал гаргасан. Энэ тушаалаар шинээр газар олголтыг хийхгүй гэсэн байсан болохоос биш газар ашиглах эрх авах тухай хүсэлтийг яам хүлээж авахгүй гэсэн утга агуулга бүхий тушаал байсан гэж үзэхгүй байна. Тийм учраас заавал 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүлээх шаардлагагүй байсан гэж үзэж байна. Тэрийг ямар үндэслэлээр хэлж байгаа вэ гэхээр нэхэмжлэгч компанийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас авсан дэмжих бичиг 2021 оны 9 дүгээр сарынх байдаг. 9 дүгээр сарын 08-ны өдөр дэмжих бичиг авсан гэдэг бол энэ өдрөөс өмнө хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргачихсан байсан. 11 дүгээр сарын 01-ний хүртэл газар ашиглах эрх олгож байсан. Энэ хугацаанд хүсэлтээ гаргачихсан байсан бол “Ю*** а***” ХХК-тай нэг зэрэг хүсэлт гаргасан байна гэж үзээд хоёр компанийн б******* нөлөөлөх байдлын үнэлгээ болон холбогдох материалуудыг нь харьцуулан дүгнэж үзээд тэгээд газар ашиглах эрхийг нь шийдэх боломжтой байсан гэж үзэж байна. Тэгэхээр “Ю*** а***” ХХК бол 2021 оны 9 дүгээр сард харин нэхэмжлэгч хүсэлтээ 2022 оны 4 дүгээр сард гаргасан байх тул үндэслэлтэй байна гэж үзэж байна.

5.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн харвал 36.2-т тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, б*******д үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ гэдэг заалт байгаа. Гэхдээ энэ дээр цаг хугацааны хамааралтай зохицуулалт байхгүй байна гэж харж байна. Ямар нэг компани хүсэлт гаргангуут дараа нь дахиад өөр компани хүсэлт гаргавал энэ хоёрыг харьцуулна гэж байдаггүй юм. Өөрөөр хэлбэл газар ашиглах хүсэлт ирэх юм бол тэр дор нь 36.1-д зааснаар төрийн захиргааны төв байгууллага шийдвэр гаргах эрхтэй байдаг. Үүний дагуу “Ю*** а***” ХХК-д газар олгосон. Өөрөөр хэлбэл 9 дүгээр сард ирсэн хүсэлтийг тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар хүлээн авч үзээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дэмжих бичгийг хараад тухайн компанийн төсөл нь шаардлага хангаж байна гэж үзсэн учраас маргаан бүхий актыг гаргасан байдаг.

5.4. Тухайн үед сайдын газар ашиглах эрх олгохыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гарсан байсан болохоор тухайн шийдвэр бол хүлээгдэж байсан. Үүний дараа 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш газар шинээр ашиглах эрх олгож болохоор байсан учраас тэрнээс хойш шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Тийм учраас 36.2-т заасан хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал гэдгийг цаг хугацааны дагуу авч үзэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл түрүүлж гаргасан компанийн хүсэлтийг шийдвэрлэх хүртэл дараагийн компанийг хүсэлт гаргах хүртэл шийдэхгүй гэдэг зүйл байхгүй. Хэрэв цаг хугацааны хувьд энэ хоёр компани зэрэг гаргасан байсан бол магадгүй харьцуулж үзэх шаардлагатай байна гэдгийг хуулиар заасан гэж ойлгож байна. 

5.5. Б*******,*******ын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох тухай түр журмын 3 дугаар зүйлийн 3.7-г ярьж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж б*******д үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ гэсэн байна. Энэ ч мөн ялгаагүй. Өөрөөр хэлбэл 208 хоногийн дараа өөр энэ компани энэ газарт газар ашиглах хүсэлт гаргах ёстой гээд хүлээж байх эрх зүйн үндэслэл, журам бол байхгүй. 36.1-д зааснаар бол бид газар ашиглах хүсэлт ирэхэд тэр дор нь шийдвэрлээд явсан гэдэг байр суурьтай байна. Тийм учраас тухайн маргаан бүхий акт хуульд нийцэж гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Гуравдагч этгээд “Ю*** а***” ХХК-аас нэхэмжлэлийг үгүйсгэж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

6.1 “Ю*** а***” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын арцатын амны хязгаарлалтын бүсэд байрлах 15318 м.кв талбай бүхий газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах хүсэлтэй байгаагаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* тоот албан бичгээрээ мэдэгдсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа манай
компанийн дээрх хүсэлтийг хүлээн авч, шалгаад 2021 оны 09 дүгээр сарын 06-ны
өдрийн 1271 тоот албан бичгээрээ Б*******, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт “Ю*** а***” ХХК-ийн ашиглахаар хүсэлт ирүүлсэн газар нь Б*******,*******ын 2021 оны А/50 дугаар тушаалаар газар ашиглах эрх нь цуцлагдсан газартай давхцалтай байх бөгөөд газар ашиглуулах эрх олгоход татгалзах зүйлгүй” гэж санал хүргүүлсэн болно. Улмаар Б*******,*******ын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот тушаалаар манай компанид ашиглах эрх олгогдсон.

6.2 Нэхэмжлэгч “Х***” ХХК нь уг маргаан бүхий газрыг шинээр ашиглах тухай хүсэлтээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан бол манай компани нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан байдаг. Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Б*******, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлсэн бичиг нь 2 хоногийн өмнө байна.
Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын
бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор б*******д сөрөг
нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.”, мөн хуулийн
35.1-д “Иргэн, аж ахуй, нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн
44.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын
захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар
нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасан байдаг. Мөн уг хуулийн 36 дугаар зүйлд “Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах"
харилцааг зохицуулсан. Тодруулбал 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс
байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар
ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг
даргын саналыг үндэслэн гаргана гэж тус тус заасан байдаг.

Хугацааны хувьд гуравдагч этгээд болох “Ю*** а***” ХХК нь түрүүлж
хүсэлт гаргаж, газар ашиглах гэрчилгээний үндсэн дээр ашиглаж байгаа бөгөөд
манай компанид газар ашиглах эрх олгосон Б*******, аялал жуулчлалын
сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот тушаал нь хуульд
нийцэж гарсан, эрх зүйн зөрчилгүй захиргааны акт байна.

6.3. Хэн анх яаманд хүсэлт гаргасан буюу тухайн хүсэлтийг он цаг хугацааны хувьд тогтоох нь ач холбогдолтой. Үүнийг тодруулбал “Ю*** а***” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, нэхэмжлэгч бол 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан. Тэгэхээр хоорондоо 208 хоногийн зөрүүтэй байна. Тийм учраас уг газрыг ашиглахаар түрүүлж хүсэлт гаргасан “Ю*** а***” ХХК ашиглуулах шийдвэр буюу 2022 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн ******* тоот тушаал гарсан. Улмаар бид 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын хамгаалалтын захиргаатай хамтарсан гурвалсан гэрээ байгуулсан. Гурвалсан гэрээний дагуу газрын төлбөр 6,783,567 төгрөг төлсөн. Гэрээний үүргээ биелүүлээд явж байгаа. Улсын тэмдэгтийн хураамжид 7,659,000 төгрөг, гэрчилгээний үнэ 70,000 төгрөг, мөн түүнчлэн байгаль орчны үнэлгээ, газрын төлөв чанарын хянан баталгаа, бусад шаардлагатай зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэхэд нэлээдгүй хөрөнгө мөнгийг зарцуулаад байна. Иймд уг тушаал хууль журмын дагуу гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэж, Байгал орчин, аяллын жуулчлалын сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчийн ашиглах хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд байрлах 1.5 га газрыг Б*******,*******ын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр тушаалаар гуравдагч этгээдэд ашиглах эрх олгожээ.

3. Нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч, “...Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргасан байхад гуравдагч этгээдэд газар ашиглах эрхийг шууд олгосон...” гэж маргасан бол хариуцагч болон гуравдагч этгээдээс “...Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй, хүсэлтийг нэгэн зэрэг гаргаагүй учраас түрүүлж хүсэлт гаргасан гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон...” гэсэн тайлбарыг гаргаж байна.

4. Талуудын шүүхэд гаргасан тайлбараас дүгнэвэл, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал ...” гэж заасан нөхцөл үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд байрлах 1.5 га газрыг ашиглах хүсэлтийг гуравдагч этгээд анх 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Б*******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт гаргасан, үүнд Б*******,*******ын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/4675 дугаартай албан бичгээр “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчих тул шүүхийн шийдвэр эцэслэн гаргах хүртэл газар ашиглах эрх олгох боломжгүй” гэсэн хариуг өгчээ.

6. Үүний дараа гуравдагч этгээдээс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр тус газрыг дахин ашиглах хүсэлтийг гаргаснаар Б*******,*******ын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр тушаалаар газар ашиглах эрх олгосон байна.

7. Харин нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 02 дугаартай албан бичгээр Б*******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт маргаан бүхий газрыг ашиглах хүсэлт гаргасан боловч хуульд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй.

8. Ийнхүү нэхэмжлэгчээс шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “...хүсэлтийг шийдвэрлэх хугацаа сунгагдан судлагдаж байна.” гэсэн хариуг өгсөн, мөн шүүхэд гаргасан тайлбартаа “...гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон учраас нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгох боломжгүй” хэмээн газар ашиглуулахаас татгалзжээ.

9. Дээр тогтоогдсон үйл баримтаас үзвэл, Б*******,*******аас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гаргах үед тухайн газрыг ашиглах хүсэлтийг хоёр этгээд гаргасан байсан гэж үзэхээр байх ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, б*******д үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ.” гэж заасныг хэрэглэх нөхцөл үүссэн байжээ.

10. Тодруулбал, гуравдагч этгээдийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн газар ашиглах хүсэлтийг хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/4675 дугаартай албан бичгээр “газар ашиглах эрх олгох боломжгүй” гэж шийдвэрлэсэн атлаа шүүхэд “...тус хүсэлтийг үндэслэн газар ашиглах шийдвэр гаргасан...” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байхаас гадна газар ашиглах эрх олгоход хянах үзэх Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.1-д заасан ажиллагааг явуулаагүй байх тул 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсээр 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй.

11. Иймд “...тухайн үед сайдын газар ашиглах эрх олгохыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гарсан байсан болохоор шийдвэр хүлээгдэж байсан...” гэх хариуцагчийн тайлбар бодит байдлаас зөрүүтэй, маргаан бүхий актаар газар ашиглах эрх олгохдоо гуравдагч этгээдийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлтэд үндэслэн шийдвэр гаргасан байна.

12. Ийнхүү тухайн газрыг ашиглах хүсэлтийг нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан байхад хариуцагчаас түрүүлж хүсэлт гаргасан гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон гэж хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэр гаргаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг зохих журмын шийдвэрлүүлэх эрхийг зөрчжээ.

13. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3-т зааснаар аялал жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглуулах шийдвэр гаргахдаа хоёр ба түүнээс дээш этгээд хүсэлт гаргасан тохиолдолд иргэн, аж ахуй нэгж байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг бааз, б*******д үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал, олон улсын стандарт түвшинд хүрсэн байдлыг харгалзан захиргааны байгууллага сонголт хийж, хэнд газар ашиглуулахыг шийдвэрлэх байна.

14. Нэгэнт тухайн газрыг ашиглах хүсэлтийг хоёр этгээд гаргасан, хариуцагчаас төслүүдийг харьцуулан үзээгүй энэ тохиолдолд хариуцагч Б*******,*******аас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэрэгжүүлэх төслүүдийг өөр хооронд нь харьцуулан аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдал, б*******д үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийх нь зүйтэй.

15. Энэ нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт  “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж зааснаар Б*******,*******ын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б*******,*******ын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” ******* дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ГАНГЭРЭЛ