Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/154

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Зулаа,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514001560170 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /РД: /,            

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг ******* тоотод хохирогч *******тэй маргалдаж улмаар гараараа толгой тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би *******тэй хамт амьдраад 2 жил болж байгаа. Тухайн үед муудалцаад ор рүү түлхсэн асуудал байгаа, тэрнээс биш би ахиж *******ийн бие эрх чөлөөнд халдаж зодсон гар хүрсэн асуудал байхгүй..гэх мэдүүлэг / хх-ийн 55 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би нөхрөө хайгаад айлд очсон чинь манай нөхөр цэргийн ангийн байр болох 40 айлд унтаж байхаар нь би дуудаад босгох гэсэн чинь манай нөхөр цэргийн ангийн байр болох 40 айлд унтаж байхаар нь би дуудаад босгох гэсэн чинь манай нөхөр өөдөөс уурлаад босож ирээд нойл ороод гарч ирээд тамхи татаад, татсан тамхиа над руу шидээд зайл пизда минь, гичий минь гээд өөдөөс нулимаад миний утсыг булааж авах гэхээр нь өгөөгүй. Тэгсэн чинь намайг тус айлаас чирээд гаргах гээд байхаар нь би гарахгүй гээд сандал дээр суугаад байсан чинь намайг яваач гээд баруун зүүн гараараа миний мөр болоон толгой руу цохиод миний зүүн хөл рүү баруун хөлөөрөө өшиглөөд дайраад байхаар нь цагдаа дуудсан...гэх мэдүүлэг / хх-ийн 55 /,

4. Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..******* регистрийн дугаартай иргэн *******ийн талаарх мэдээллийг шүүж үзэхэд 29700 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш авч хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 86 /,

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2025 оны 02 дугаар сарын 11-ний өглөө гэртээ байж байсан чинь ******* ахын эхнэр орж ирээд ******* ахыг сэрээгээд явъя, хүүхэд уйлаад байна гээд яриад хажуу өрөөнд байсан. Би хүүхэд аваад том өрөөнд байж байсан чинь жижиг өрөөнд түжигнээд байхаар нь яваад орсон чинь ******* ах эхнэрээ толгой, хүзүү рүү нь цохиод байж байхаар нь би та болиоч эмэгтэй хүн шүү дээ гэсэн чинь чи дуугүй бай хүний амьдралд хошуу дүрлээ гээд уурлаад 0,5 литрийн архи гаргаж ирээд уугаад суухаар нь би гараад явсан. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

6. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн:...1.2. *******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь нийтдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 37-38/ болон  зөрчлийн талаар амаар болон холбооны хэрэгслээр ирүүлсэн  гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/ зэрэг нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг ******* тоотод хохирогч буюу гэр бүлийн хамаарал бүхий эхнэр *******тэй маргалдаж улмаар гараараа толгой тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Энэ үйл баримт болсон нь  хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч *******гийн мэдүүлэг, шинжээчийн 156 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч уг үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй, буюу шүүгдэгч өөрийгөө “сэрээлээ авч явах”  гэх шалтгаанаар зодсон нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч ******* энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж  Эрүүл мэндийн даатгалын 29.700 төгрөгийн зардал гаргаж хохирогч ******* эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 29.700 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч *******  энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******аас  29.700 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд  нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ