Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Зулаа,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Шүүгдэгч: Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514002270160  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 3 дугаар сарын 09-ний өдрийг шилжих шөнө 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Хишиг Монгол” караокены гадна талд хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь баруун зүүн, дээд, доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Л.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би буруутай үйлдээ хүлээн зөвшөөрч байна. Гаргасан алдаандаа харамсаж, гэмшиж байна. Дахин  ийм үйлдэл гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 106/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 03-р сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Номгон 1-р багт байрлах Хишиг монгол караокед , , жаргал гэх эмэгтэй бид дөрөв орсон. Ороход ширээ багатай байсан. Нэг ширээ рүү бид дөрвийг шахаад суулгасан. Тэгээд нэг танихгүй залуу жирэмсэн эхнэртэйгээ хоёулаа сууж байсан. Тэндээ сууж байгаад 00 цаг өнгөрч байхад , , жаргал бид 4 гараад юм яриад зогсож байхад хамт ширээнд сууж байсан саарал цамцтай, хар малгайтай залуу араас гарч ирээд бид нарыг янхан минь гээд элдэв нэгээр дуудаад байхаар нь би урдаас нь чи юу гээд байгаа юм, бид нарыг ингэж хэлэх эрх чамд байгаа юм уу гээд түлхэхэд урдаас миний нүүр хэсэгт алгадаж, үснээс зулгааж өшиглөөд байсан. Тэгээд би босоод ирэхэд дахиад над руу дайраад зодох гээд байсан. Хамт явж байсан эмэгтэйчүүд тэр залууг салгах гээд зууралдаад байсан. Нэг харахад танихгүй залуугийн эхнэр нь газарт хэвтсэн байхаар нь би хажууд очиж суухад та нар нийлээд миний эхнэрийг алчихлаа гээд миний нүүр хэсэг болон цээж, нуруу хэсэгт өшиглөөд байсан. Би нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн.....гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /,

.... 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн “...Би эмнэлэг болон эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй. ...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2025 оны 3 дугаар сарын 08-ны орой , , , нартай уулзаж Хишиг Монгол караоке орсон. 23 цаг өнгөрч байхад Хишиг Монгол караокегаас гараад юм яриад зогсож байхад нэг танихгүй залуу эхнэрийнхээ хамт гарч ирээд бид нарыг янхнуудаа гээд орилоод байсан. Тэгээд бид нартай хамт явж байсан ийг эхнэртэйгээ хамт гарч ирсэн залуу нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж унагаасан. Тэгээд эхнэр нь чи эмэгтэй хүн яаж байгаа юм бэ ингэж болохгүй гээд эхнэр нь салгах гээд яваад байсан. Тэгээд бас эхнэр рүүгээ болон рүү дахиад дайраад байхаар нь би тэр залууг аваад Хишиг Монголын харалдаа урд байдаг төмөр хашааны урд очсон байхад дахиад ийн нүүр хэсэгт нь 1 удаа цохиж үснээс нь зулгааж доош нь дараад цохиод байсан. Тэгээд бас ийг зодох гээд дайраад байсан. Эхнэр нь араас нь очоод барьж аваад хамт хойшоо гуйваад эхнэртэйгээ хамт газарт унаад эхнэр нь ухаан алдсан. Тэгээд би нөгөө залууг чи эхнэрээ яаж байгаа юм бэ гээд нуруу хэсэгт нь алгадаж, хөл хэсэгт нь өшиглөчихөөд би яваад өгсөн. Тухайн ******* гэх залууг би бол алгадаж өшиглөсөн. Бямбацэцэг нуруу хэсэгт нь алгадаад, өшиглөж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2025 оны 3 дугаар сарын 08-ны орой , жаргал, , нартай уулзаж Хишиг Монгол караоке орсон. 00 цаг болох гэж байхад Хишиг Монголоос гараад гадаа нь юм яриад зогсож байхад хажуу ширээнд сууж байсан ******* гэх залуу эхнэрийнхээ хамт гарч ирээд бид нарыг хөөе янхнуудаа гээд байсан. Тэгэхэд манай найз ******* гэх залуугийн урдаас чи яагаад эмэгтэй хүмүүсийг доромжлоод байгаа юм гээд урдаас дайрахад ******* манай найз ийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж мөсөн дээр унагаасан. Тэгээд ******* манай найз ийг зодох гээд дайраад байсан. Манай найз Хишиг Монголын харалдаа урд байдаг төмөр хашааны урд очсон байхад араас нь очоод бас нүүр хэсэгт нь 1 удаа цохиж үснээс нь зулгааж доош нь дарж нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. ******* бас рүү дайраад байхад нь эхнэр нь араас нь барьж авах гэж байгаад ******* хойшоо гуйваад эхнэртэйгээ хамт газарт унаад эхнэр нь ухаан алдахаар нь би эхнэрээ дахиад зодчихлоо гээд нуруу хэсэгт гараараа алгадаж, нэг удаа гуя хэсэгт нь өшиглөхөд зөрүүлээд миний нүүрний дух хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би эхнэрийнх нь хажууд очоод суугаад эхнэрийг нь тэвэрсэн байхад бид хоёрын хажууд ирээд суухад ******* босоод ийн нүүр, бие хэсэгт нь өшиглөөд зодоод байсан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тухайн өдөр жаргал, , , бид нар уулзаж Хишиг Монгол караокед ороод тэндээсээ 23 цаг өнгөрч байхад гарсан. Гараад бид нар Хишиг Монголын урд байдаг буланд юм яриад зогсож байхад нэг залуу эхнэртэйгээ хамт гарч ирээд бид нарыг янхнуудаа гээд орилоод байсан. Тэгээд хамт явж байсан чи юу гээд байгаа юм гээд түлхэхэд зөрүүлээд тэр залуу нүүр хэсэгт нь алгадаад газар унасан. Тэгээд бид нарыг доромжилсон залуугийн эхнэр нь ирээд чи яаж байгаа юм эмэгтэй хүнийг гэхэд эхнэрийгээ алгадаад нүдний шил нь газарт унасан. Тэгээд жаргал тэр залууг түлхээд зууралдаад цааш яваад өгсөн. Тэгээд төмөр хашааны урд зогсож байхад дахиад гэх залуу очиход урдаас нь юм хэлэхэд нүүр хэсэгт нь 1 удаа цохиж үсдээд зодсон Тэгээд салгаад явж байхад эхнэр нь араас чи болиочээ гэж татаад цуг газарт унасан. Босч ирээд миний эхнэрийг та нар нийлээд зодчихлоо гээд миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би согтуу хүнд алуулах юм байна гэж бодоод дээр очоод явъя гэхэд үгүй, би явахгүй гээд хашаанаас зуураад тавихгүй байхаар нь би шууд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2025 оны 3 дугаар сарын 08-ны орой манай нөхөр ажлаасаа бууж ирээд хоёулаа хамт нэг газар орж хоолонд орох уу гээд Номгон 1 дүгээр багт байрлах Хишиг Монгол караоке ороод хоол идээд манай нөхөр пиво уугаад гарах гэж байхад ширээнд 4-5 эмэгтэй орж ирээд суусан. Тэгээд гарах гэж байхад хамт жаахан суучих гээд бид 2 суусан. Тэгээд манай ширээнд суусан байсан 4-5 эмэгтэй түрүүлээд гарч яваад Хишиг Монгол караокены харалдаа урд маргалдаад байж байхад нь манай нөхөр очоод яах гээд хэрэлдээд байгаа юм пиздаануудаа гэж хэлээд дундуур нь ороход бараан өнгийн хувцастай эмэгтэй рүү дайраад байхаар нь би г салгаад хойш нь татаад байсан. Би хөл алдаад арагшаа тэй хамт газар унаад ухаан алдсан байсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

8. Шинжээч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. *******ийн биед учирсан баруун дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг бусад гэмтлүүд нь 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтохгүй. …*******ийн биед баруун зүүн дээд, доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хөхний цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. …ийн биед учирсан баруун зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр 1 үйлдлээр 1 цагт үйлчлэх боломжтой. Мөн зүүн хөхний цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

9. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 221 дугаартай шинжээчийн:

1. *******ийн биед баруун зүүн, дээд, доод зовхи, хөхний цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-Дээрх баруун зүүн, дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....гэх дүгнэлт  болон  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.******* нь 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 3 дугаар сарын 09-ний өдрийг шилжих шөнө 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Хишиг Монгол” караокены гадна талд хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь баруун зүүн, дээд, доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь  хохирогч *******ийн мэдүүлэг,  гэрч *******, *******, , нарын мэдүүлэг, шинжээчийн 221 дугаартай дүгнэлт, уг үйл баримтыг бичсэн бичлэг бүхий СД болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр хэрүүл үүсгэж улмаар үйлчлүүлж байсан *******ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэж, шүүгдэгч Л.*******ийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч Л.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар “Хишиг монгол” караокены гадна талд шүүгдэгч гарсан үйлдлийг бичсэн бичлэг бүхий СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг таван зуун  / 500 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун  мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар “Хишиг монгол” караокены гадна талд шүүгдэгч гарсан үйлдлийг бичсэн бичлэг бүхий СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ