| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2019/01915/И |
| Дугаар | 101/ШШ2019/02134 |
| Огноо | 2019-07-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2019/02134
2019 оны 07 сарын 31-ний өдөр Дугаар 101/ШШ2019/02134 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар С овогт Т-н С, Х овогт Г-н С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007-05-10-ны өдөр төрсөн охин С.Х, 2013-05-22-ны өдөр төрсөн охин С.Н нарыг эх Т.С-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар С.Н-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт зааснаар С.Н, С.Х нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.С-с тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн дугаар 000, Y-220 гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 000 тоот орон сууцыг Т.С, охин Г.Х, Г.Н нарын өмчлөлд үлдээж, 2014-12-26-ны өдрийн орон сууцны зээлийн эргэн төлөлтийг М.С хариуцан төлж барагдуулах, Б констракшн ХХК-тай 2018-10-26-ны өдөр байгуулсан 000 тоот орон сууц захиалан бариулах гэрээтэй, Баянзүрх дүүргийн 48.95 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Г.С-н өмчлөлд үлдээж, орон сууцнаас ногдох хэсэгт тооцож 20.000.000 төгрөгийг 2020 оны 1-р улиралд багтааж Т.С, С.Х, С.Н нарт хариуцагч Г.С төлж барагдуулахаар эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 890.804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С-с 463.106 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.С-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Г.С, эх Т.С нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.
7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА