Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0033

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би,  Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.С******-аас *******ны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*******-д холбогдуулан гаргасан “*******ны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*******-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зөрчлийн холбогдогч Ч.А****-т шийтгэл оногдуулсан 0001153 дугаартай  шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхдүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

*******ны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.С******-ы 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/06 дугаартай дүгнэлтэд Ч.А****-т холбогдох зөрчлийн хэргийн материалд шийтгэлийн хуудсыг алдаатай бичсэн гэж  дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байна.гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.С******-аас *******ны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*******-д холбогдуулан “*******ны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*******-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зөрчлийн холбогдогч Ч.А****-т шийтгэл оногдуулсан 0001153 дугаартай  шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхшаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн  зөвшөөрөх ...”,  мөн   хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч *******ны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д******* нь прокурорын дүгнэлтийг  хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.С******-аас *******ны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*******-д холбогдуулан гаргасан  “*******ны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*******-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зөрчлийн холбогдогч Ч.А****-т шийтгэл оногдуулсан 0001153 дугаартай  шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх дүгнэлтийг хариуцагч  *******ны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*******-д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ