Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2017/03060

 

2017 оны 10 сарын 04 өдөр

 

Дугаар 101/ШШ2017/03060

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 0-р хороо, бага тойруу хуульчдын гудамж 01 тоот ЭМ, НДЕГ-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 00-р хороо, Сэлбийн 0-р гудамж 00тоотод оршин суух М овогт О.Т /РД:0007/-т холбогдох,

 

11,380,111 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, төрийг төлөөлөн прокурор Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын байгууллагаас цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолтод шалгалт явуулж Х.Зоригтод холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар 17 иргэн татагдсан байдаг. Энэ 17 иргэний нэг болох О.Т-т холбогдуулж нэхэмжлэл гаргасан. О.Т-т улсын байцаагчийн актаар тогтоосон үнийн дүнгээс 5,123,680 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 11,308,121 төгрөгийг барагдуулаагүй байгаа. Үлдэгдэл төлбөрийн төлөлт удаашралтай байгаа учраас Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхийн журмаар баталгаажуулж, шүүхийн шийдвэр гаргуулахын тулд хүсэлт гаргасан.

 

Сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэлд О.Т нь хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг. Улсын байцаагчийн актаар гачигдлын улмаас цэргийн албанаас халагдсаныг цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсээгүй байгаа учраас төлбөр ногдуулсан байдаг.

 

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, цэргийн алба хаах нас хэтэрсэн иргэнд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь

 

 

 

 

 

тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй байдаг. Энэ эрх нь үүсээгүй байхад хуурамч бичиг баримт ашиглаад хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон. Эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. О.Төмөрбаатар нь хүлээн зөвшөөрөөд 5,000,000 гаруй төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 11,380,111 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

 

Шүүх хуралдаанд прокурор Б.Ч гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.2-т хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлнэ гэсэн заалтыг үндэслээд улсын байцаагчийн акт тогтоож, хариуцагч хүлээн зөвшөөрөөд төлбөрөө төлж эхэлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, О.Төмөрбаатараас төлбөр 11,380,111 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭМ, НДЕГ-газрын нэхэмжлэлтэй О.Т-с 11,380,111 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нь О.Т нь БХЯ-ны сайдын 1971.06.29-ний өдрийн н/132 дугаар тушаалаар цэргийн албанд татагдан АА-ийн 016-р ангид байлдагчаар 1971.08.04-ний өдрөөс ААЖШ-ын даргын 1974.06.20-ны өдрийн н/81 дүгээр тушаалаар цэргийн албанд улиран ахлагч цол шагнагдан АА-ийн 121-р ангид жолоочоор 1974.06.01-ний өдрөөс ЗХЖШ-ын даргын 1990.07.20-ны өдрийн 152 дугаар тушаалаар АА-ийн 011-р ангид жолоочоор 1990.07.15-ны өдрөөс ЗХЕШ-ын даргын 1993.07.24-ны өдрийн 148 дугаар тушаалаар АЦ-ийн 018-р ангид цэнэглэгч жолоочоор 1993.07.24-ны өдрөөс ажиллаж байгаад мөн даргын 1993.12.24-ны өдрийн 254 дүгээр тушаалаар гачигдлын учир 1993.12.30-ны өдрөөр тасалбар болон бэлтгэлээр халагдсан байна.

 

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн актаар О.Т нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т зааснаар хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү тогтоолгож авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж... гэснийг үндэслэн 2006 оны 12 сараас 2015 оны 3 дугаар сар хүртэл олгосон 16,503,791 төгрөгийг иргэн О.Т-аар төлүүлэхээр акт тогтоожээ.

 

Актаар тогтоосон төлбөрөөс хариуцагч О.Т- нь 5,123,680 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдов.

 

О.Т-ыг 2016 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр сэжигтэнээр байцаасан тэмдэглэлд би одоогоор хохирол төлөөгүй, тэтгэвэрийн зээлтэй зээлээ төлж дуусаад нийгмийн даатгалын мөнгийг төлж барагдуулах болно гэсэн тайлбарыг өгсөн байна.

 

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, цэргийн алба хаах нас хэтэрч гэж заасан заалтыг зөрчиж тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон улсад хохирол учруулсан байна.

 

Иймд хариуцагч О.Т-аас төлөгдөөгүй байгаа 11,380,111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч О.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй хариуцагч О.Т нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн хариуцагч О.Т 2017 оны 06 дугаар сарын 12-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч 2017 оны 06 дугаар сарын 26-ний өдөр хариу тайлбараа ирүүлэх хугацаа олгосон боловч бичгийн тайлбараа шүүхэд ирүүлээгүй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн, түүний хүү Т.Гантулгын 99132948 дугаартай утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч О.Т-аас 11,038,111 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭМ, НДЕГ-олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Т-аас 197,031 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ