| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0261/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/314 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0261/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Улаанаа,
Шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ************д холбогдох эрүүгийн 2518001260302 дугаартай хэргийг 2025 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************ /РД: /, 1995 оны 09 сарын 30-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн Төв аймаг, Алтанбулаг сум, 04 дүгээр баг, тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ************ийг 2025 оны 02 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 04 дүгээр хэсгийн тоотод оршин суух ************ын хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусар авч 850,000 төгрөгийн хохирол,
2025 оны 02 сарын 04-ний өдрийн 12:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 04 дүгээр хэсгийн тоот ************ын эзэмшлийн байшингийн цонхыг эвдэж хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, нэхий дотортой юүдэнтэй савхин куртик 1 ширхэг, хөх ангийн бэлтгэлийн цүнх 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусар авч 880,000 төгрөгийн хохирол,
2025 оны 02 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Мангирт 04 дүгээр хэсгийн тоот ************ийн байшингийн цонхыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, бэлэн 1,040,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусар авч 1,540,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ************ийн: Тухайн үед мөнгөний хэрэг гарсан учир уг гурван айлд нууцаар орсон. ************ын гэрээс 3 ширхэг мөнгөн аяга авснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ************ын байшингийн цонхыг цохисон чинь онгойчихсон. Монгол гэр лүү тооноор нь ороод тооноор нь гарсан. ************ийн гэрийнх нь цонхийг түлхээд төмрөөр хөшиж онгойлгосон. Би тэдний гэрээс мөнгөн аяга л авсан. Гэтэл 1,040,000 төгрөг байсан гээд байгаа, түрийвчинд нь 40,000 төгрөг байсныг аваад Улаанбаатар луу таксинд сууж явсан. 1,000,000 төгрөг байгаагүй. Авсан эд зүйлүүдээ Улаанбаатар хотод барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалаад буцаж аваад хохирогч нарт буцааж өгсөн. 2020 онд 7 удаагийн хулгайн үйлдлээр 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлээд цагдан хоригдсон хоног, шагналын хоног ороод 2024 оны 08 сарын 29-нд ялын хугацаа дуусаж суллагдсан гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
Хохирогч ************ын: ...Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 04 дүгээр хэсгийн тоотод манай төрсөн дүү н.ын байшин байдаг бөгөөд манай 5 ханатай Монгол гэр хашаанд нь бас байдаг. Тэндээ бид зундаа очиж байдаг юм. Эхнэр бид хоёр саяхан Сэлэнгэ аймаг руу яваад хэд хоноод ирсэн. 2025 оны 01 сарын 31-нд гэртээ очоод түүнээс хойш очоогүй. Тэгтэл манай гэрт хулгай ороод их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, жижиг мөнгөн аяга нэг ширхэг, нийт 3 ширхэг мөнгөн аяга болон бэлэн 60,000 төгрөг алга болсон байсан. Жижиг мөнгөн аяга дээр “Д.Ороолонд дурсгав” гэсэн бичиг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 7/,
Гэрч ын: ...2025 оны 04 сарын 19-нд ************тэй ярилцаад хулгайлсан мөнгөн аягануудаа өөрийн төрсөн дүү н.******* нэрээр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан талаар мэдсэн. Тэгээд дүү н.тай “чамаар барьцаалуулсан мөнгөн аяганууд чинь хулгайн эд зүйл байна, буцааж аваад наашаа явуул” гэж утсаар ярьсан. Тэгтэл дүү нь “барьцаалсан эд зүйлийг 720,000 төгрөгөөр буцааж авах юм байна, хугацаа хэтрэлттэй байгаа юм байна” гэж яриад ээжийнхээ ээмэг, нөхрийн гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалаад 7 ширхэг мөнгөн аяга, нэхий дотортой савхин куртик, ************ийн хулгай хийхдээ өмсөж явсан гэх Nike гэсэн бичиглэлтэй хөх алаг өнгийн пүүз зэргийг өгч явуулсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн дугаартай: Их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, жижиг гарын мөнгөн аяга нэг ширхэг зэрэг эд зүйлс нийт 850,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 20-24/,
“...улаан өнгийн малгайтай, богино савхин куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хөх алаг өнгийн пүүзэн гуталтай, 25-30 орчим насны залуу дэлгүүрт орж бэлэн мөнгөөр тооцоо хийсэн дүрс бичигдсэн байв” гэх Дархан-Уул аймгийн Хонгор сумын 01 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэг бүхий нэг ширхэг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 30, 45, 144, 149/,
“...2025 оны 02 сарын 04-ний 14:24:27 цагт, 16:49:44 цагт улаан өнгийн малгайтай, богино савхин куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хөх алаг өнгийн пүүзэн гуталтай, хоёр үүргэвчтэй цүнх үүрсэн 25-30 орчим насны эрэгтэй хүн явж байгаа дүрс бичигдсэн байв” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэг бүхий нэг ширхэг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 34, 46, 147, 150/,
Шүүгдэгч ************ийн биеийн ерөнхий байдал, халаасанд нь байсан эд зүйл, мөрдөгчид гаргаж өгсөн мөнгөн аяга зэргийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 47-48/,
Хохирогч ************аас мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн гэрийнхээ гаднах болон доторх байдлыг харуулсан гэрэл зураг /1-р хх-ийн 49-52/,
Шүүгдэгч ************эс их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, “Монголын буянтай ээж Д. танаа М.С.Э.Н 2013” гэсэн бичиглэлтэй жижиг мөнгөн аяга нэг ширхэг зэргийг гаргаж өгснийг хүлээн авч, хохирогч ************д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 54-55/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 92/,
“Хэрэг гарсан гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 04 дүгээр хэсгийн тоот хашаа байх бөгөөд хашаа доторх Монгол гэрийн тоононы цонхыг гаднаас онгойлгосон байдалтай, гэр доторх авдар доторх эд зүйлийг гаргасан байдалтай эмх замбараагүй байв. Авдар дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга алга болсон гэх тул аяга байсан газрыг гэрэл зургаар бэхжүүлж авав. Үзлэгийг цааш Монгол гэрийн хойд хэсэгт байх байшинд явуулахад гал тогооны өрөөний тавиур дээр байсан 3 ширхэг мөнгөн аяга алга болсон гэх тул аяга байсан газрыг гэрэл зургаар бэхжүүлж авав. Жижиг өрөөнд байх хувцасны шүүгээний шургуулгаас 4 ширхэг гарын мөр илэрснийг, угаалгын өрөөний плита шалан дээр гутлын мөр үүссэн байсныг, байшингийн гадна талд зүүн зүг рүү харсан цонхны доор байх цэнхэр өнгийн модон сандлын баруун талд байх шороо хэсэгт үүссэн гутлын мөрийг тус тус бэхжүүлж авав...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 93-98/,
Хохирогч ************ын: ...2025 оны 02 сарын 04-ний 18:00 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой, гэр дотор эд зүйлс замбараагүй, цонхоор хулгай орсон байдалтай байсан. Эд зүйлээ шалгахад эхнэр бид хоёрын хэрэглэдэг 2 ширхэг мөнгөн аяга, жижиг өрөөний хаалганд өлгөөтэй байсан миний нэхий дотортой юүдэнтэй савхин куртик байхгүй байсан. Тэгээд манай хашаанд байдаг аавын Монгол гэр рүү ороход тооноор нь хулгайч ороод авдар дотор байсан их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, бэлэн 60,000 төгрөг алга болсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103/,
Гэрч ийн: ...2025 оны 02 сарын 04-нд улаан өнгийн малгайтай, хар өнгийн савхин куртиктэй, цагаан алаг өнгийн пүүзтэй, хөх өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн хоёр үүргэвчтэй цүнх үүрчихсэн залуу ирээд “Улаанбаатар хот руу яаралтай явмаар байна, яг одоо явахгүй бол суухгүй” гээд яаруулаад байхаар нь би тэр залууг суулгаад шууд Улаанбаатар луу хөдөлсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн дугаартай: Их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, “Дархан нэхий” үйлдвэрийн нэхий дотортой юүдэнтэй савхин куртик нэг ширхэг, хөх өнгийн дунд зэргийн хэмжээтэй хоёр мөрөвчтэй бэлтгэлийн цүнх нэг ширхэг зэрэг эд зүйлс нийт 880,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 116-120/,
Шүүгдэгч ************эс хөх алаг өнгийн Nike гэх бичиглэлтэй нэг хос пүүз хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 123-124/,
Шүүгдэгч ************эс их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, нэхий дотортой юүдэнтэй савхин куртик нэг ширхэг зэргийг гаргаж өгснийг хүлээн авч, хохирогч ************т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 126-128/,
“...улаан өнгийн малгайтай, богино савхин куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хөх алаг өнгийн пүүзэн гуталтай, 25-30 орчим насны залуу дэлгүүрт орж бэлэн мөнгөөр тооцоо хийсэн дүрс бичигдсэн байв” гэх Дархан-Уул аймгийн Хонгор сумын 01 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэг бүхий нэг ширхэг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 144, 149/,
“...2025 оны 02 сарын 04-ний 14:24:27 цагт, 16:49:44 цагт улаан өнгийн малгайтай, богино савхин куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хөх алаг өнгийн пүүзэн гуталтай, хоёр үүргэвчтэй цүнх үүрсэн 25-30 орчим насны эрэгтэй хүн явж байгаа дүрс бичигдсэн байв” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэг бүхий нэг ширхэг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 147, 150/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн дугаартай: Хэргийн газраас бэхжүүлэн авсан 2 ширхэг гутлын мөрний №6 гэж дугаарласан гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. Хураан авсан ************ийн гэх хүний гутлын мөртэй тохирч байна. Хэргийн газраас хураан авсан гутлын мөрний урт 29.5 сантиметр хэмжээтэй хэсгийн баруун зах хэсгээрээ гурвалжин, зүүн зах, өсгий хэсгээрээ усан хээ хэлбэрийн олон тооны дүрслэлтэй, гутлын мөр байна. Хэргийн газраас хураан авсан гутлын мөрүүд нь нэг хүний гутлын мөр байна. Уг мөр нь бусад хэргийн газраас авсан гутлын мөрүүдтэй тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 172-177/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 188/,
“Үзлэгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 04 дүгээр гудамжны тоотод явуулахад байшин дотор орны хажууд байсан авдар дээр байсан мөнгөн аяга алга болсон гэх тул аяга байсан газрыг гэрэл зургаар бэхжүүлэв. Гал тогооны өрөөний тавилгын хажууд байх вакум цонхны дээд жижиг хэсэг нь онгойсон байдалтай байв” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 189-192/,
Хохирогч ************ийн: ...Улаанбаатар хот руу тэмцээн үзэхээр яваад 2025 оны 02 сарын 06-нд гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны хэсгийн зүүн тал руу харсан цонх онгорхой, унтлагын өрөөнд байх авдар онгорхой, орыг дээш нь сөхөөд үлдээсэн, орон дээр хамаг юм тараагаад хаясан байсан. Манай гэрээс авдар дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, миний түрийвчинд байсан 1,040,000 төгрөг алга болсон байсан. Хоёр ширхэг мөнгөн аяганы нэг нь “Хүдэр сум 40 жил Хаан шоргоолж ХХК, Арвин бэлчир ХХК-аас дурсгав 2012” гэх бичиглэлтэй дунд гарын мөнгөн аяга байсан. Нөгөө нь ямар нэгэн бичиггүй, доод хэсэгтээ хээтэй, хажуу тал цулгуй мөнгөн аяга байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195, 197/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 02 сарын 24-ний өдрийн дугаартай: дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг эд зүйлс нь нийт 500,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 210-214/,
“Миний алдсан мөнгөн аяга байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 40 жилийн ойгоор дурсгал болж ирсэн болохоор алдсан мөнгөн аягыг хараад таньж байна. “Хүдэр сум 40 жил Хаан шоргоолж ХХК, Арвин бэлчир ХХК-аас дурсгав 2012” гэх бичиглэлтэй байсан. Нөгөө аяга нь ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй, гэхдээ давхарлаж тавьсан аяганы 3 дахь хэсэгт тавьсан аяга нь мөн байна, хараад таньж байна гэв” гэх шүүгдэгч ************эс гаргаж өгсөн эд зүйлсээс хохирогч ************иар таньж олуулах ажиллагаа явуулж, хоёр ширхэг мөнгөн аягыг хохирогч ************д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 221-225/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ************ нь 2025 оны 02 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 04 дүгээр хэсгийн тоотод оршин суух ************ын хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусар авч 850,000 төгрөгийн хохирол,
2025 оны 02 сарын 04-ний өдрийн 12:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 04 дүгээр хэсгийн тоот ************ын эзэмшлийн байшингийн цонхыг эвдэж хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, нэхий дотортой юүдэнтэй савхин куртик 1 ширхэг, хөх ангийн бэлтгэлийн цүнх 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусар авч 880,000 төгрөгийн хохирол,
2025 оны 02 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Мангирт 04 дүгээр хэсгийн тоот ************ийн байшингийн цонхыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, бэлэн 1,040,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусар авч 1,540,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************ нь 2025 оны 02 сарын 04-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 04 дүгээр хэсгийн тоот хашаанд байх ************ын эзэмшлийн Монгол гэрт тооноор нь орж авдар дотор байсан их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дундын гарын мөнгөн аяга нэг ширхэг, жижиг мөнгөн аяга нэг ширхэг буюу нийт 850,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг мөнгөн аягыг авсан,
Тус хашаанд байх ************ын эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орж нийт 880,000 төгрөгийн үнэ бүхий их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, нэхий дотортой юүдэнтэй савхин куртик нэг ширхэг, хөх ангийн бэлтгэлийн цүнх нэг ширхэг зэргийг авсан,
2025 оны 02 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Мангирт 04 дүгээр хэсгийн тоот ************ийн байшингийн цонхыг хөшиж онгойлгон орж нийт 500,000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг мөнгөн аяга, бэлэн 1,040,000 төгрөгийг авсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилжээ.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигч рүү чиглэсэн ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл хийхгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг,
“Бусдын эд хөрөнгийг нууцаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц далд аргаар эд зүйлийг нь авсан үйлдлийг,
“Хууль бусаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг тус тус ойлгоно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ************ийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ************д 850,000 төгрөгийн хохирол, хохирогч ************т 880,000 төгрөгийн хохирол, хохирогч ************д 1,540,000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.
Шүүгдэгч ************ нь хохирогч ************ийн гэрээс бор өнгийн түрийвчинд байсан бэлэн 40,000 төгрөгийг авсан, 1,000,000 төгрөг байгаагүй гэж мэтгэлцэж байх боловч хохирогч ************ийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж ************д учирсан хохирлыг 1,540,000 төгрөгийн хүрээнд шийдвэрлэлээ.
Хохирогч ************ нь 850,000 төгрөгийн, хохирогч ************ нь 880,000 төгрөгийн, хохирогч ************ нь 500,000 төгрөгийн эд зүйлээ биет байдлаар буцаан авсан, хохирогч ************, ************ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь 02 дугаар хавтаст хэргийн 25, 28 дугаарт талд авагдсан тэдний мэдүүлгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул шүүгдэгч нь хохирогч ************д учирсан хохирлоос үлдэх 1,040,000 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Иймд шүүгдэгч ************эс 1,040,000 төгрөг гаргуулж хохирогч хохирогч ************д олгож, хохирогч ************, ************ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ************ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн амьдардаг, урьд 2 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 07 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь хөнгөн ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч ************ нь өмнө нь хулгайлах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан, хорих ялаа эдэлж дуусан хорих ангиас суллагдсан боловч удалгүй амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь 2025 оны 04 сарын 20-ны өдрөөс 2025 оны 06 сарын 19-ний өдрийг хүртэл 60 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 4 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ************д оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийн цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч ************, ************ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ************эс 1,040,000 /нэг сая дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт тоотод оршин суух, /РД:, утас: /-д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 4 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР