| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/1362/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1562 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч М.Батзаяа,
шүүгдэгч А.***, түүний өмгөөлөгч Ц.*** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.***од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны 1 дүгээр сарын 11-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял *** овогт ***ын *** (РД: ***),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.*** нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТЭЦ-4 цахилгаан станцын зүүн талд байрлах “*** зуурмаг” ХХК-н хашаанд байрлах ажилтнуудын хувцас солих өрөөнөөс иргэн Б.***ын самсунг ноте 8, П.***ын iPhone 8 плас, Д.***ийн самсунг А-50 загварын гар утаснуудыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.659.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *** дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсанболно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч А.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би хүлээн зөвшөөрөхгүй. “ТЭЦ-4” цахилгаан станцын зүүн талд байрлах “*** зуурмаг” ХХК-ийн зуурмагийн үйлдвэрт ажилласан үнэн. Гэхдээ хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй. Өмнө өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа. Нэмж ярьж хэлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 154 дэх тал),
мөн түүний 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...”ТЭЦ-4” цахилгаан станцад цагийн ажил хийж байгаагүй. Харин 2020 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг сайн санахгүй байна. Саппоро гэх газрын автобусны буудлын ар талд “lake” \нэртэй интернэт кафед найз Н.***ы хамт ажлын зар хараад сууж байтал барилгын ажил байна. Өдөр өдөрт нь цалинг нь өгөх ажил байна гээд зар оруулсан байхаар нь тухайн зар оруулсан хүний гар утасны дугаар луу залгасан /дугаарыг нь санахгүй байна/. Тэгээд залгатал эрэгтэй хүн утас авсан. Би зарын дагуу ярьж байна. Хаана ямар ажил вэ гэж асуухад ирээд уулзчих, би гурвалжны гүүрний барилгын материалын дэлгүүрийн машины зогсоол дээр байна, хүрээд ир гэхээр нь за гээд яваад очсон. Би ойрхон байсан болохоор 5-10 минут алхсан. Гэтэл хар өнгөтэй Соната-7 маркийн машин 30 орчим насны, 170 см өндөртэй, туранхай залуу байсан. Тэгээд сэндвичийн ажил байна гэхээр нь за хийе цалингаа өдөр өдөртөө өгнө бие дээ гэхэд тэгнэ гээд би машинд нь суугаад ТЭЦ-4 цахилгаан станцын ертөнцийн зүгээр зүүн урд талд бетон зуурмагийн үйлдвэр байсан. Тухайн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаан дотор байсан сэндвичээр барьсан цамхаг байсан. Тухайн цамхгийн хана, таазанд байсан төмрийг хуулж авсан. Тухайн ажил эхлэхэд 12 цаг өнгөрч байсан 20 цаг өнгөрч байхад би бүгдийг нь танихгүй, нэрийг нь асуугаагүй. 20 цагийн үед ажлаа дуусгаад тухайн ажилд оруулсан залуугаас цалингаа авах гэтэл өнөөдрийн цалинг чинь маргааш ажиллаад орой тарахаар чинь өгнө гэхээр нь ядаж тал мөнгийг нь авна гэсэн чинь 25,000 төгрөг өгсөн. Тэгээд би маргааш нь очиж ажиллаагүй...Тухайн үед би ажлын хувцасгүй ирсэн байсан. Тухайн өмсөж явж байсан хувцастайгаа ажил хийсэн байсан. Орой ажил тарахад тэр хүмүүс хувцас солих өрөө рүү орж хувцсаа сольж байсан. Харин би хувцас солих өрөө ч ороогүй ажилд оруулсан залуутай уулзаж байгаад цалингаа авъя гэхэд тал цалингаа аваад явсан. Гар утасны талаар мэдэхгүй байна.Дээрх хүмүүс яагаад намайг гар утас авч явсан гэж ярьсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-90 дэх тал),
2. Хохирогч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би найз М.***, Д.***э, түүний найз гэх нэг танихгүй залуутай хамт дөрвүүлээ амралтын өдөр юм чинь хамт цагийн ажил хийе гэж тохиролцоод ТЭЦ-4 цахилгаан станцын хашаанд сэндвич барилга барихад туслах ажилтнаар ажилласан юм. Биднийг өглөөний 9 цагийн үед тухайн компанийн менежер гэх залуу Саппоро төв дээрээс машинаараа аваад ТЭЦ-4 дээр хүргэж өгсөн. Бид нар тухайн газрынхаа хувцас сольдог өрөөнд хувцсаа солиод гар утаснуудаа цүнх, халаасандаа хийж үлдээгээд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваад ажилдаа гарсан. Бид 4 дээр танихгүй 2 хүн нэмэгдэж 6-лаа ажил хийсэн. Өдрийн 2 цагийн үед хоолонд орох үед бид 4-тэй хамт ажиллаж байсан танихгүй 2 хүний нэг нь буюу жирвэгэр сахалтай, намхандуу нуруутай залуу хэл сураггүй ажлын дундаас гэнэт алга болсон байсан. Бид ажлаа үргэлжлүүлэн хийсээр орой 20 цагийн үед ажлаа дуусаад хувцас солих өрөөнд орж хувцсаа сольж байгаад гар утаснуудаа алга болсныг мэдсэн. Харин манай найз М.***ын утас алга болоогүй байсан. харин бид гурвын гар утас алга болсон тул тус газрын захирал орж мэдэгдээд цагдаад гомдол гаргасан... Миний алдсан утас нь гадуураа хар өнгийн кейстэй, самсунг ноте 8 загварын хар өнгөтэй гар утас байсан. Би уг гар утсыг 2020 оны 6 дугаар сард Баянхонгор аймгийн Баруун бүсийн худалдааны төвийн 1069 дугаарын лангуунаас 500,000 төгрөгөөр худалдаж авсан...Тухайн үед бид нартай ажиллаж байгаад гэнэт алга болсон бор залууг бид нар гар утас авсан гэж хардсан. Тэр залууг хэн гэдгийг нь мэдээгүй. Тэр залууг тухайн газрын ажил олгогч залуу хэлэхдээ манайд хэдэн өдрийн өмнө ирж ажилласан, данс руу цалин хөлсийг нь шилжүүлсэн гэж хэлж байсан...Би гар утсаа авсан үнээрээ буюу 500,000 төгрөгөөр үнэлж байна...Утсаа бүрэн, бүтэн олж авах, эсвэл хохирлоо нөхөн төлүүлж чадвал ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн “...Би *** гэгчийн зургийг харвал царайг нь сайн санахгүй байна яагаад гэхээр 4 жил өнгөрсөн байна. Биеийн хэлбэр пропорцоор нь мэдэх юм байна намхан 160-165 см орчим өндөр туранхайвтар залуу байсан…Би тэр газрыг яг зааж өгч чадахгүй ямар ч байсан ТЭЦ 4-ийн зүүн урд талд л санагдаж байна…Бид нар тавуулаа тухайн газарт барилгын сендвичний ажил хийж гүйцэтгэж байсан юм тэгээд цайндаа орох гээд цугласан чинь хамт ажиллаж байсан үл таних 160 орчим см өндөртэй санагдаж байна *** гэдэг залуу гэнэт алга болчихсон бид нар тухайн үедээ анзаараагүй утсаа ч алга болсныг мэдээгүй байж байгаад орой ажил тарах үеэр хувцсаа солих гээд очтой хувцасны завсар, халаасанд байсан гар утас алдагдсан байсан. Тухайн үед ***э болон түүний найз *** нарын гар утас бас алдагдсан байсан…бид 3-ыг хувцас сольж байх үед *** гэж залуу хажууд хувцсаа солиод сууж байсан тэр хүн харж байсан өөр хэн нэгэн хүн хараагүй тэгээд ажил тарах үед гар утас ч байхгүй нөгөө *** гэх залуу ч байхгүй болчихсон тэгэхээр *** бид нарын гар утсыг авч явсан болох нь тодорхой байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131 дэх тал),
түүний 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТЭЦ-4-ийн зүүн талд байрлах *** зуурмаг ХХК- гийн байранд ирээд цагийн ажил хийх гэж ирсэн ба хувцсаа хувцас сольдог өрөөнд нь сольсон, тухайн үедээ би өөрийнхөө Баянхонгор аймагт байхдаа 2020 оны 07 дугаар сард 450000 төгрөгөөр худалдаж Самсунг Нөт-8 маркийн гар утсаа үлдээсэн, тэгээд ажлаа дуусгаад 19 цагийн үед хувцсаа солиод өмстөл миний гар утас алга болсон байсан бас надтай хамт ажилласан Д.***э, *** гэх хоёр хүний утас бас алга болсон, тэгээд цагдаад дуудлага өгсөн, тухайн үед хамт ажил хийж байгаад тодорхой шалтгаангүй ажлаа орхиж явсан *** гэх залуу байгаа юм байна лээ тэрийг авсан юм болов уу гэж бодож байгаа тэр өрөө рүү харсан камер байгаа юм байна лээ, тэр хүнийг авсан гэж сэжиглэж байна манай компанийн улсууд *** гэгчийн бусад мэдээллийг нь мэдэх байхаа, би алдсан гар утсаа 450,000 төгрөгөөр үнэлж байна, миний гар утсанд и-мей код байгаа гэхдээ би мэдэхгүй байна, болсон явдлыг хуулийн дагуу шалган шийдэж өгнө үү..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),
3. Хохирогч П.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр найз Д.***э дээр курсийнх нь 2 ахтай хамт ТЭЦ-4-н урд байрлах барилга дээр ажилласан. Тэгээд өглөө нь гар утсаа нийлүүлээд цүнхэндээ хийж үлдээгээд орой ажил тараад цүнхээ ухсан чинь миний гар утас, Д.***э, *** нарын гар утастай хамт алга болсон байсан... Миний гар утас ай фоне 8 плас гар утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),
4. Хохирогч Д.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 25 ний өдөр ахтайгаа нийлж барилга дээр ажилласан. Тэгээд өглөө 09 цагийн үед ажил дээрээ очиход нэг өрөөнд оруулж хувцсаа соль гэсэн. Тэгээд тэр өрөөнд орж хувцсаа солиод гар утсаа гадуур хүрмийнхээ энгэрийн халаасанд үлдээгээд ширээн дээр тавьсан мөн найзынхаа гар утсыг халаасалсан байсан. Орой 19 цагийн үед ажил тараад хувцсаа сольж байхдаа гар утсаа гаргах гэхэд байхгүй байсан тул байгууллагын хариуцсан албан тушаалтанд мэдэгдэхэд *** гэх залуу цайны цагийн өмнө алга болсон байна гэж ярьж байсан. Би тэр залууг хулгайлсан байх гэж бодож байгаа. *** гэх залуу намайг гар утсаа үлдээж байхыг хараад сууж байсан… ямар нэгэн сэв зураас байхгүй самсунг а50 байгаа… Надад сэжиглэж байгаа хүн байгаа *** гэх ажилтан цайны цагийн өмнө гэнэт алга болоод дахиж ирээгүй… Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн “...*** гэдэг залуу өглөө ирээд бид нартай хамт сууж байгаад хувцсаа сольж ажлын хувцас өмссөн тэр үедээ бид 3-ыг гар утсаа хаанаа хийж байгааг хараад сууж байсан ***оос өөр хүн бид нарын гар утас хийсэн газрыг хараагүй бөгөөд *** гэх залуу өдрийн хоолны үеэр хоолоо идээгүй алга болчихсон байсан тэгэхээр *** гэдэг залуу авсан болох нь тодорхой байгаа юм. Мөн ажлаа хийхгүй өрөө саваар орж гараад явж байснаа алга болчихсон, өглөө хувцас солиод ажилдаа гарсан ***оос бусад хүмүүс орой эргэж хувцас солих өрөөнд бүгд орж ирсэн. *** л ганцаараа байхгүй байсан.…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 129 дэх тал),
түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2020 оны 10-р сарын 25-ны 08-н цагийн орчимд БГД-н 20-р хорооны нутаг дэвсгэрт байлах ТЭЦ-4-н барилга дээр ажиллахаар найз ***, ***ын, *** гээд найз нарынхаа хамтаар очсон. Бид нар анх тэр ажил дээр зарын дагуу холбогдож очсон. Ажил дээр очиход хувцас сольдог өрөөнд найз нарынхаа хамтаар гадуур хувцсаа тайлаад тавьсан. Гар утсаа эвдэж магадгүй гээд би өөрийнхөө утсыг бас найзынхаа утасны хамт нийлүүлээд өмсөж явсан хар өнгийн куртикний зүүн талын дотор халаасанд хийгээд ажилдаа гарсан. Орой 19-н цагийн орчимд гар ажил тараад гадуур хувцсаа тайлж тавьсан өрөөнд очиж гадуур хувцсаа авах гэтэл миний гар утас бас манай найзын гар утас гадуур куртикний дотор талын халаасанд байхгүй байсан. Тэгээд захиралд нь утас байхгүй байгаа талаар хэлэхэд захирал нь цагдаагийн байгууллагад хандана гээд дуудлага өгсөн…Би хамгийн сүүлд гар утсаа өглөө (18-н цагийн орчимд гар утсаараа хүнтэй утсаар ярьсан. Ажилд гарахдаа гар утсаа унтраагаад гадуур куртикний дотор талын халаасанд хийгээд ажилд гарсан…Хашаанд нь хяналтын камер байсан…Би болон надаас гадна таван хүн байсан... Миний гар утас “самсунг А50” маркийн гар утас байсан. Манай найзын утас айфоне 8 плас маркийн гар утас байсан. Манай найз анх худалдаж авахдаа хайрцаг савтай нь худалдаж авч байсан гэсэн…Би гар утасныхаа емей кодыг мэдэхгүй байна. манай найз гар утасныхаа емей кодыг мэдэхгүй байна…Би гар утсаа 2020 оны 07-р сард ахаасаа өөрийн барьж байсан самсунг эс-7 маркийн гар утсаар сольж авч байсан. Манай найзын гар утсыг манай найзын ээж төрсөн өдрөөр нь 2-3- н жилийн өмнө бэлгэлж байсан гэсэн…Чернилээ ягаан өнгөтэй, хар өнгийн гэртэй, шилэн наалттай. Манай найзын гар утас ягаан өнгөтэй, улаан өнгийн гэртэй, шилэн наалтай, эдэлгээний сэвтэй…Би алдсан гар утсаа 450,000 төгрөгөөр үнэлж байна. Манай найз гар утсаа одоогийн зах зээлийн ханшаар 800,000 төгрөгөөр үнэлж байсан…Сэжиглэж байгаа хүн байгаа. Миний болон манай найзын гар утсыг авсан хүн өчигдөр тус байгууллагад ажиллаж байсан гэсэн ба дансны дугаар болон утасны дугаар, нэр нь байгаа гэсэн... Тэр хүн ажлаа хийж байгаад явсан байсан. явсан байсныг бид нарын ажиллаж байсан компанийн удирдлагууд болон бид нар мэдээгүй ажил тарах үед явсныг нь мэдсэн…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),
5. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-4 орчим барилга дээр ажиллаж байхдаа гар утсаа хулгайд алдсан ...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дахь тал),
6. Хөрөнгө, хохирол, даатгалын “Дамно” ХХК-н 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн БГ2-20-1086 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...хуучин Samsung a50 загварын гар утсыг 476,700 төгрөгөөр,...Iphone 8 plus загварын гар утсыг 888,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
7. Хөрөнгө, хохирол, даатгалын “Дамно” ХХК-н 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн БГ2-21-168 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...хуучин хэрэглэж байсан Samsung note-8 загварын гар утсыг 295,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 60-61 дэх тал),
8. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 123-127 дахь тал),
9. Таньж олуулах ажиллагааны “...Оточ овгийн ***ы ***э, 2000 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, дээд, эдийн засаг, эдийн засгийн аюулгүй байдал мэргэжилтэй, ам бүл-4, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, Урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй гэх. Утас: ***, РД:*** оролцуулав…Ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн бөгөөд ажиллагааг эхлэхийн өмнө дуу-дүрсний бичлэг хийх талаар хохирогч Д.***д мэдэгдэж, танилцуулсан болно…Би гар утас авч явсан залуугийн зургийг харвал танина. Дунд зэргийн нуруутай бордуу царайтай залуу байсан…Би дээрх 1-4 хүртэл дугаарласан хүмүүсийг зургийг харлаа 2 дугаартай залуугийн зураг ***, *** бид 3-ын гар утсыг хулгайлсан залуугийн зураг мөн байна. Би нэрийг нь бол маш сайн санаж байна *** гэдэг залуу байсан…Зурагт байгаа 2 гэж дугаарласан *** овогтой ***ын зургийг зааж энэ хүн бид нарын гар утсыг авч явсан хүн мөн байна гэж хэлж байв…Таньж олуулах ажиллагааны явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн…Уг ажиллагаанд саад учруулж болзошгүй /таньж олох хүний дүр төрх эрс өөрчлөгдсөн, таньж олох хүнийг биеэр ирүүлэх боломжгүй/ үндэслэлээр гэрэл зураг, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг ашиглан таньж олуулсан эсэх: Гэрэл зургаар таньж олуулсан…Оролцсон /байлцсан/ хүнээс гаргасан хүсэлт /гомдол/: Байхгүй...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 118-122 дахь тал),
10. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 102-109 дэх тал) зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 98 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дэх тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 93 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 92 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,
Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ц.***гээс “..гэм буруу дээр маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай, хавтаст хэргээс 92, 93, 96, 178 дахь талд авагдсан нотлох баримтыг тус тус шинжлэн судалж оролцохоо тус тус илэрхийлсэн болно.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.*** нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТЭЦ-4 цахилгаан станцын зүүн талд байрлах "*** зуурмаг" ХХК-ийн хашаанд байрлах ажилтны хувцас солих өрөөнөөс иргэн Б.***ын самсунг ноте 8, П.***ын iPhone 8 плас, Д.***ийн самсунг А-50 загварын гар утаснуудыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.659.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь тус тус хохирогч Б.***, Д.***э, П.*** нарын мэдүүлэг, гэрч Б.***ийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, Хөрөнгө, хохирол, даатгалын “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн БГ2-24-980 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө, хохирол, даатгалын “Дамно” ХХК-н 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн БГ2-20-1086, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн БГ2-21-168 дугаартай тус тус шинжээчийн дүгнэлтүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.
Хоёр. Эрх зүйн дүгнэлт
2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2.2. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг зохицуулсан.
2.3. Хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт хуульчлагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэгдэхийн зэрэгцээ, гагцхүү гэмт хэргийн объектив шинж буюу үйлдлийн аргаараа өөр хоорондоо ялгагддаг онцлогтой.
Тодруулбал, хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг шаардана.
2.4. Шүүгдэгч А.***ын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хохирогч нарыг мэдээгүй байхад эд зүйлийг нь авч байгаа нь нууцаар, хохирогч нарын биед халдаагүй байгаа нь хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдлээр бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж зориуд эд зүйлийг нь өөртөө авч байгаа нь хууль бусаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
2.5. Харин прокуророос шүүгдэгч А.***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасныг журамласныг зөвтгөж буюу гэмт хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч үргэлжилсэн гэж үзэхгүй.
Тодруулбал, шүүгдэгч А.*** нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "*** зуурмаг" ХХК-н хашаанд байрлах ажилтны хувцас солих өрөөнөөс хохирогч нарын 3 ширхэг гар утсыг нэг газраас, нэг цаг хугацаанд авсан үйлдлийг үргэлжилсэн гэх шинжийг хангахгүй.
2.6. Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.*** нь “...гар утсыг аваагүй...яагаад тэгж мэдүүлснийг мэдэхгүй...” гэснийг хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт маргахгүй “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” мэдүүлэг зэргээр хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Иймд шүүгдэгч А.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зохицуулжээ.
3.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.***д 295,000 төгрөгийг, хохирогч Д.***ад 888,000 төгрөгийг, хохирогч Д.***эд 476,700 төгрөгийг шүүгдэгч А.***оос гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэв.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч А.***од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
4.4. Улсын яллагчаас “...Шүүгдэгч А.***ыг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг) хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 6 (зургаа) сар 3 (гурав) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2 жил 6 сар 04 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.***ын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт түүний цагдан хоригдсон нийт хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна...” гэсэн саналыг,
4.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.***гээс “...Миний үйлчлүүлэгчийн холбогдсон үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар солих буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, уг ялыг тус тусад нь эдлүүлэх…” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.
4.6. Шүүгдэгч А.***од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч А.***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлөөгүй зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***ыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
Өршөөл үзүүлэх тухай /2021 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.4 дүгээр хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***ыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 06 (зургаа) сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.***од энэ тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 (гурав) жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 03 хоногийн хорих ялыг тус тусад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***ын эдлээгүй үлдсэн 6 (зургаа) сар 03 (гурав) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.***од оногдуулсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 06 (зургаа) сарын хугацаагаар хориглох ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 (гурав) жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 03 хоногийн хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэх нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт шүүгдэгч А.***ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.***ын цагдан хоригдсон нийт 88 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Тодруулбал, шүүгдэгч А.***ын цагдан хоригдсон дээрх хоногийг эрүүгийн *** дугаартай хэрэгт оногдуулсан ялаас хасаж тооцохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ын *** бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Өршөөл үзүүлэх тухай /2021 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.4 дүгээр хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.***од оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***ыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 06 (зургаа) сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.***од энэ тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 (гурав) жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 03 хоногийн хорих ялыг тус тусад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.***од сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***ын эдлээгүй үлдсэн 6 (зургаа) сар 03 (гурав) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.***ын цагдан хоригдсон 88 (наян найм) хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.***оос хохирогч Б.***д 295,000 төгрөгийг, хохирогч Д.***ад 888,000 төгрөгийг, хохирогч Д.***эд 476,700 төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.
10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.***ын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.***од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР