| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/0985/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1132 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгч Б.Булгантамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Д.Батзаяа,
шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч Т.*** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 30-ны өдөр *** аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахим тоног төхөөрөмжийн мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт *** аймгийн *** 1 дүгээр баг *** 2 дугаар гудамжны 29 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
*** овогт *** *** (РД:***).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*** нь 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” кинотеатрын В1 давхарт байрлах тоглоомын төвд үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Б. ***гийн oppo A58 X5G загварын гар утсыг түүний гадуур хувцасны халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” кинотеатр дотроос насанд хүрээгүй хохирогч М.***гийн өмчлөлийн ай фоне икс эс загварын гар утсыг нууцаар, авч 525,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *** дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч Б.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тогтоолтой танилцлаа. санал хүсэлт байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна …” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 224 дэх тал),
1.2. Насанд хүрээгүй хохирогч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед найз ***гийн хамтаар *** кинотеатрын В1 давхарт байрлах тоглоомын төв рүү орж үйлчлүүлсэн. Тухайн үед *** миний утсыг авч ашиглаад өөртөө байлгаж байсан ба бид 2 хэд хэдэн тоглоом дээр дамжиж тоглож байгаад урдаа дэлгэцтэй машин дээр очиж суугаад тоглож эхлэхэд *** надад миний гар утсыг өгсөн. Би тухайн гар утсаа өмсөж явсан куртикнийхээ зүүн талын халаасанд хийсэн ба тоглоомоо тоглож дуусаад гар утсаа ашиглах гэтэл миний гар утас халаасанд маань байгаагүй... Миний хулгайд алдсан гар утас Орро A58 X5G загварын гар утас байсан...Тухайн машин дээр тоглож байх үед миний хажууд нүүрэндээ маск зүүсэн, куртикнийхээ юүдэнтэй малгайг дараад өмсчихсөн 170 см орчим өндөртэй, туранхай биетэй, хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн хажуугийн тоглоом дээр тоглож байсан ба би тухайн хүнийг миний гар утсыг авсан байж магадгүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 121-127 дахь тал),
1.3. Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 119-120 дахь тал),
1.4. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” кинотеатрын В1 давхарт байрлах тоглоомын төвийн хяналтын камерын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч үзлэг хийсэн “...2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 41 минут 47 секундэд гар утсаа алдсан гэх хохирогчийг босох үед сэжигтэн биед нь ойртож байгаа..” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 136-138),
1.5. Гэрч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “***” кинотеатрын доторх тоглоомын талбайн хяналтын камерын бичлэгийг сайн анзаарч харвал Б.***ын баруун дээд хөмсөгний хэсэгт шивээс харагдаж байгаа царай төрх, биеийн хэлэмжээр нь таньж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 186 дахь тал),
1.6. Хөрөнгө, хохирол, даатгалын “Дамно” ХХК-н 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ЧД1-24-267 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Орро A58 X5G загварын гар утсыг 650,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн үнэлгээний (хавтаст хэргийн 130-135 дахь тал),
1.7. Таньж олуулах ажиллагааны “...хохирогч Б.***г оролцуулж таньж олуулах ажиллагааг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 101 дугаартай өрөөнд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 27 минутад эхлүүлэв гэж дурдан хохирогчоос 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр *** кинотеатрын В1 давхрын тоглоомын талбайд тоглож байх үед таны гар утсыг авсан гэх хүний гэрэл зураг энэ гэрэл зургууд дотор байна уу хэрэв байвал та уг хүний зургийг заана уу гэхэд хохирогч 4 дугаарт байрлуулсан гэрэл зураг дээрх хүн мөн байна. би 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр *** кинотеатр дотор В1 давхрын тоглоомын талбай дээр байдаг машин дээр тоглож дуусаад босож байтал 160-с 170 см орчим өндөртэй туранхай шөвгөр царайтай хар өнгийн малгай өмссөн, дэлдэн чихтэй, томдуу хамартай, баруун нүдний дээд хэсэгт жижиг шивээстэй 20-с 25 орчим насны эрэгтэй хүн намайг мөрлөөд хажуугаар гарах үедээ миний гар утсыг авсан мөн гэж заасан нь *** овогтой ***ын зураг байв..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 195-196 дахь тал),
2. Насанд хүрээгүй хохирогч М.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 3 дугаар сарын 12-ны орой 20 цаг өнгөрч байхад гэр бүлийн хамт хорооллын “***” кино театраар үйлчлүүлсэн. Би ганцаараа уралдааны машины тоглоом дээр тоглож байсан. Би тоглоом тоглохдоо өөрийн гар утсыг хантаазны гадна талын халаасандаа хийгээд суусан. Тэгээд би босоод текэн дээр ирээд ундаа аваад гар утсаа шалгахад байхгүй болсон байсан тул аавтайгаа нийлээд камер шүүж үзэхэд миний ар талд үл таних 20 гаран насны хар хувцастай эрэгтэй хүн зогсож байгаад нэг хүн хажуу талаас шахаад нөгөө хүн нь миний халааснаас гар утас аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07-11 дэх тал),
2.1. Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 06 дахь тал),
2.2. Хяналтын камерын бичлэг, бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийн 45 дахь секундэд хар малгайтай цамцтай сэжигтэй этгээд сууж байгаа хүүхдийн халааснаас гар утас авч байгаа нь бичигдсэн байв...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-40 дэх тал),
2.3. Гэрч О.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хяналтын камерын бичлэг дээрх хүн бол манай найз Б.*** мөн байна. би хар малгайтай цамц, цагаан өнгийн пүүз, хар куртик, нүүр царайгаар нь таньж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23 дахь тал),
2.4. Гэрч М.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хяналтын камерын бичлэгийг үзлээ. Энэ хүнийг танина. Жоо гэж хочилдог *** овогтой *** байна. Би энэ хүнтэй олон удаа уулзаж түүнээс мэдүүлэг авч байсан болохоор таньж байна. Б.*** нь халаасны хулгай, лангуун дээр орхисон гар утас хулгайлах гэмт хэрэг үйлддэг юм. Б.*** нь туранхайвтар биетэй, хар өнгийн богино үсний засалттай, бор өнгийн нүдтэй, бага зэрэг дэлдэн чихтэй, бор царайтай, баруун талын хөмсөгний дээд хэсэгт англи үсгээр бичсэн шивээстэй, хүзүүний баруун талд шивээстэй. Би түүний царайг сайн тогтоож авсан тул хяналтын камерын бичлэг дээрээс шууд хараад таньж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
2.5. Хөрөнгө, хохирол, даатгалын “Дамно” ХХК-н 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн БГ2-24-980 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...айфоне икс эс загварын гар утсыг 525,000 төгрөгөөр үнэлэв...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 24-30 дахь тал) зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн *** дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 180 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,
1.2. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруу дээр маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай, хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 231, 233 дахь талуудыг тус тус шинжлэн судлахаа илэрхийлсэн болно.
1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.*** нь 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” кино театрын В1 давхарт байрлах тоглоомын төвд үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Б.***гийн эзэмшлийн 650,000 төгрөгийн үнэ бүхий oppo A58 X5G загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч насанд хүрээгүй хохирогч Б.***д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” кинотеатр дотроос насанд хүрээгүй хохирогч М.***гийн эзэмшлийн 525,000 төгрөгийн үнэ бүхий ай фоне икс эс загварын гар утсыг нууцаар, авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь тус тус насанд хүрээгүй хохирогч М.***, насанд хүрээгүй хохирогч Б.*** нарын мэдүүлэг, гэрч О.***э, М.*** нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгө, хохирол, даатгалын “Дамно” ХХК-н 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн БГ2-24-980 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө, хохирол, даатгалын “Дамно” ХХК-н 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ЧД1-24-267 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.
Хоёр. Эрх зүйн дүгнэлт
2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2.2. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг зохицуулсан.
2.3. Хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт хуульчлагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэгдэхийн зэрэгцээ, гагцхүү гэмт хэргийн объектив шинж буюу үйлдлийн аргаараа өөр хоорондоо ялгагддаг онцлогтой.
Тодруулбал, хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг шаардана.
2.4 Шүүгдэгч Б.***ын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хохирогчийг мэдээгүй байхад эд зүйлийг нь авч байгаа нь нууцаар, хохирогчийн биед халдаагүй байгаа нь хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдлээр бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж зориуд эд зүйлийг нь өөртөө авч байгаа нь хууль бусаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Тухайлбал, шүүгдэгч Б.*** нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн хооронд үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч М.***, Б.*** нарын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зохицуулжээ.
3.3. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.***д 525,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.***д 650,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.*** нь дээрх нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар насанд хүрээгүй хохирогч М.***гийн хууль ёсны төлөөлөгч Г.***эд 525,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.***гийн хууль ёсны төлөөлөгч Т.***д 650,000 төгрөгийг шүүгдэгч Б.***аас гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэв.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч Б.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
4.4. Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.***ын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, түүний цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна...” гэсэн саналыг,
4.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.***ээс “...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, уг оногдуулах ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлж, түүнд 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү .…” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.
4.6. Шүүгдэгч Б.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Б.***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлөөгүй зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***д оногдуулсан 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр, *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 (хоёр) жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 1 (нэг) жил 09 (ес) сар 09 (ес) хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Тав. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.
5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ын цагдан хоригдсон нийт 65 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
5.3. Энэ хэрэгт шүүгдэгч Б.***ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт *** ***ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***д энэ тогтоолоор оногдуулсан 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр, *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 (хоёр) жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 1 (нэг) жил 09 (ес) сар 09 (ес) хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ын цагдан хоригдсон 65 (жаран тав) хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.***аас насанд хүрээгүй хохирогч М.***гийн хууль ёсны төлөөлөгч Г.***эд 525,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Б.***гийн хууль ёсны төлөөлөгч Т.***д 650,000 төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.***ын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР