Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/65

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                              .......

Улсын яллагч                                             ........

Шүүгдэгч                                                       .........

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         ..........

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн ......................оос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .....т холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........-ний өдөр Завхан аймгийн ........... суманд төрсөн, 3... настай, эрэгтэй, ....... боловсролтой, ........ мэргэжилтэй, ........... сумын ............ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн ......... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  ........ овогт ........... /РД: ............./

Шүүгдэгч ............ нь согтуурсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 03-ны шөнийн 05 цагийн үед Завхан аймгийн .......... тоотод байрлах өөрийн эзэмшлийн байшинд иргэн ..........тай үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түүний баруун шилбэний ар хэсэгт нэг удаа хутгалж түүний эрүүл мэндэд баруун шилбэний ар хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ............... нь согтуурсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 03-ны шөнийн 05 цагийн орчимд Завхан аймгийн .тоотод байрлах өөрийн эзэмш............лийн байшинд иргэн ............ үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түүний баруун шилбэний ар хэсэгт  хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хутгалуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч ..........ийн “... 2025 оны 06 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед сумын соёлын төвд бүжиг болсон. ...тараад бид 4 манай  гэрт очоод 1 архи согтууруулах ундаа хэрэглээд тэрийгээ дуусгаад ............. бид 2 нэмж архи авахаар яваад ..........йн гэрээр очиход тэдний гэрт .......... эхнэртэйгээ байж байсан юм. Тэгээд тэндээс .......бид хоёр ......... гэрт очиж архи аваад буцахдаа замаараа ......... гэрээр ороход гэрийн үүдээ онгойлгохгүй байсан юм. Тэгэхээр нь хаалга цонхыг нь нүдсэн чинь ......... гартаа хутга барчихсан гараад ирсэн юм. Тэгээд шөнө орой хаалга нүдээд унтуулахгүй яах гээд байгаа юм гэхээр нь зүгээрээ ахаа тантай жаахан сууя гэсэн юм аа гэхэд хутгаа гэр рүүгээ оруулаад тавьсан юм. Тэгсэн манай найз ..........тай гадагшаа гарчихсан юм яриад байсан. ...Тэгсэн чинь гэнэт л юм хум дугаралгүй шууд миний баруун хөлийн шилбэний хэсэгт хутгалчихсан...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч .........ийн “........... манай гэрт байхдаа 1 лаазтай пиво л уусан харин эхнэр нь 2 лаазтай пиво уусан. Манай гэрт байх үед ямар нэгэн хэрүүл маргаан үүсээгүй. ...өглөө нь 08 цаг болох гэж байх үед ............ эхнэр над руу залгаад ............. хоёр маргаад ......... хутгалчихсан байна .......... шокоосоо гарахгүй байна гэж над руу ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч ............ын “...2025 оны 06 дугаар сарын 04-ний үүрээр 04 цаг 40 минутын үед манай гэрийн хаалгыг хүн цохиод байсан юм. Гэрийн хаалгаа онгойлгосон ............ хоёр байсан бөгөөд надаас архи асуухаар нь би нэг ногоон шилтэй архи байсан тэрийгээ бөгөөд тэр хоёр манайд уугаад суусан би унтах гээд хэвтээд өгсөн юм. Тэгсэн тэр хоёр бид хоёртой хамт суухгүй бол бид хоёр явлаа гээд 05 цаг өнгөрч байх үед гарсан юм. ..... хоёрыг гэрээс гарсны дараа ............гийн эхнэр рүү залгаад энэ хоёр энд явж байна аваарай гэж хэлсэн юм. Тэгсэн ............над руу 05 цаг 25 минутын залгаад би хутгалуулчихсан эмнэлэг дээр ирсэн байна гялс хүрээд ир би яг үхлээ гээд ярихаар нь би гэрээсээ гараад эмнэлэг явж байх үед гадаа замд эмнэлэг рүү чиглэсэн цус гоожсон байсан тэгэхээр нь эмнэлэг рүү гүйгээд орсон чинь ............ийн баруун шилбэ хэсгээр нэлээн цус гарчихсан юм. Тэгээд яасан бэ юу болсон бэ гэхэд ............намайг хутгалчихсан гэж надад хэлсэн би тэгэхээр нь .............д анхны тусламж үзүүлж байх хугацаанд ухаан алдаад зүрх нь зогссон юм. Тэгсэн .........гийн эхнэр ..............гэх залуу орж ирээд бид хэд хойд тасаг руу зөөгөөд хиймэл амьсгал хийгээд, цээж шахалт хийгээд, адерналин хийгээд цээж шахаж байхад зүрхний цохилт нь буцаж орж ирсэн тэгээд буцаагаад шингэнээр дэмжээд эмчилгээгээ хийж эхэлсэн бөгөөд тухайн шархыг гялс хааж оёод даралттай боолт хийсэн юм. Тэгээд ........... байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч ...........ын “..............ын гадаа нэг мэдэхэд байж байсан тэгсэн ..............ын гэрээс .........т хутгалуулчихлаа гээд гараад ирсэн юм. Тэгээд бид хоёр шууд эмнэлэг орсон...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ...........ын үйлдлийн улмаас хохирогч .............ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ............ дугаартай “...Үзүүлэгч ........... биед: Баруун шилбэний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх 2025 оны 06 дугаар сарын 04-ны өглөө үүссэн байх боломжтой. Үзүүлэгч..........ийн биед баруун шилбэний ар хэсэгт шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлтээр болон бусад бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч ...........ын үйлдлийн улмаас хохирогч ..........ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн .......... дугаартай “...Үзүүлэгч Д..............гийн  биед  баруун шилбэний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой. Үзүүлэгч Д.........гийн биед баруун шилбэний ар хэсэгт шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлтээр болон бусад бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан  дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч .............. нь хохирогч ............. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж,  хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.

Шүүгдэгч ............ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд  шүүгдэгч ..............ын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Шүүгдэгч .......... нь гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч ...........д хохирол төлбөрөө нөхөн төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн “...гомдол саналгүй, хохирол барагдуулсан болно...” гэсэн  хүсэлтээр тогтоогдсон байх тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                           2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

............. шүүгдэгч ..............т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч ............ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

  Шүүгдэгч ........... санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.

Иймд  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ................т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ..............т оногдуулсан  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч .......................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хар шар өнгийн иштэй, ир хэсэг нь 12 см төмөр үзүүртэй хутга 1 ширхгийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  устгахыг Завхан аймаг дахь  ............. дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч ........ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .......... овогт ...............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .................т  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ..............т  оногдуулсан 600 /зургаан зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..............т  оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч ............т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч ................... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар шар өнгийн иштэй, ир хэсэг нь 12 см төмөр үзүүртэй хутга 1 ширхгийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  устгахыг Завхан аймаг дахь  ..........дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.