| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/0737/Э/220/2025/0683 |
| Дугаар | 2025/ШЦТ/1303 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж, Ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч Ц.Амар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
иргэдийн төлөөлөгч А.***,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.***, түүний өмгөөлөгч М.***,
шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч О.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар *** дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 12 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ***ын авто баазад жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, *** дүүргийн 21 дүгээр хороо ***ы 2 дугаар гудамж 1 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** овогт ***ийн *** (РД: ***).
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч Г.***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын эхээр найз ***ын хамтаар ах ***ын гэрт нь буюу *** дүүргийн усан сангийн тэнд очсон. Тэднийх хашаагүй монгол гэр байсан. Жижиг 4 ханатай гэр байсан. Гэрийн ард жижиг муу байшин байсан. Тэр байшингийн үүдэнд нэг нохой уяатай байсан. Бид хоёр орой 19 цагийн орчим очсон. Гэрт нь *** ах хоёр хүүхэдтэйгээ хамт байсан. *** уг нь хувцсаа авах гэж очсон юм. Тэгээд гэрт нь байтал *** бага дүүгээ хичээлээс нь аваад орж ирсэн. Тэгээд бид хоёр тэр өдрөө яваад өгсөн. Маргааш орой нь *** надад хонох газар байхгүй байна ахынд хүргээд өгөөч гэхээр нь би өөрийн *** *** улсын дугаартай приус 20 маркийн автомашинаараа *** ахынд 21 цагийн орчим очсон. *** ах харин халамцуу, шартчихсан хэвтэж ***ыг шар тайлах юм аваад өгөөч гэсэн чинь *** нэг жижиг Хараа гэх нэртэй архи авч өгсөн. Би тэгээд яваад өгсөн. *** гэх эмэгтэйг *** үндэс ХХК-аас хойшоо эцэс рүү яваад дэлгүүртэй Маргааш нь ***ын найз *** гэж дууддаг эмэгтэй над руу залгаад "ээж аавтайгаа маргалдаад найз нартайгаа амьдарч байсан нийтийн байрнаасаа гарчихлаа" гэхээр нь нийтийн байрнаас очиж ***г хөнжил, гал тогооны юмтай нь авсан. Би хаягийг нь мэдэхгүй, харин очвол зааж өгч чадна. Тэгээд би *** луу залгатал утас нь болохгүй байхаар нь *** ахынд нь иртэл *** машин дотор унтчихсан байсан бараг 22 цаг болж байсан байх тэгээд ***т найзыгаа ав гэсэн чинь наадах чинь одоо унтчихсан байна шүү дээ сэрэхээр нь оруулъя гэхээр нь *** бид хоёр *** ахынд ортол тэр хоёр нэг шил архи уугаад дуусаж байсан. *** ахын дүү гэх согтуу залуу байсан. Тэгээд надтай маргалдах гээд байхаар нь *** тэр залууг гаргаад явуулчхаад намайг нэг юм аваад өг гэхээр нь дэлгүүр ороод 2,5 л савлагаатай Сэнгүр гэх нэртэй пиво авч өгсөн. Тэгээд 1-2 цагийн дараа сэрчих байлгүй дээ, найз ганц татчих гэхээр нь би пиво юм чинь гайгүй байх гэж бодоод тэр пиво 1-2 аяга уугаад байж байтал *** ахын ах гээд нэг ах гаднаас нэг шил архитай орж ирээд тэрийг нь задлаад тойруулж байгаад надад өгөхөөр нь би тэр архинаас нь амсаад өгсөн. *** бид хоёр гараад ***г гэх эмэгтэйг сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгтэл *** за за одоо үлээлэг гарчихсан байгаа чи хоночхоод явчихгүй юм маргааш чамайг ажилдаа явсан хойгуур чинь ганц хоёр машинаар чинь таксинд явъя гэсэн. Тэгээд буцаж гэрт нь ороод ***, *** нөгөө орж ирсэн ах гурав нөгөө архиа ууж байсан. Би харин утсаа оролдоод сууж байтал *** ахын охин *** ахаа дата байвал цацчихаач фейсбүүк орох гэсэн юм гэсэн. Би тэгээд интернэт цацаж өгөөд ах нь чамд дата аваад өгье, чи юуны дугаар барьдаг юм гэтэл Моби гэхээр нь би дугаарыг нь аваад ах нь маргааш дата явуулъя гэж хэлээд дугаарыг нь авсан юм. Би тэднийд хоноод өглөө нь *** намайг ажилд чинь хүргэж өгөөд машиныг чинь авъя гээд тэднийхээс 7 цаг 30 минутын үед гарсан. Тэгээд *** дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн музейн ард цагдаа зогсоогоод ***ыг үлээлгээд тэгээд ***ыг жолооны эрхгүй юм байна гээд шууд машиныг маань ачуулчихсан. Тэр үед *** гэх эмэгтэйн ачаа бас машинд ачигдаад явчихсан. Би тэгээд шууд ажилдаа яваад өгсөн, өдөр нь *** руу залгаад юу хийж байна мобигийн нэгж олдохгүй байна гэсэн чинь *** сэтгэлгүй болохоор угаасаа олдохгүй л дээ гэсэн. Тэгээд бид хоёр мессеж бичиж байгаад *** надад фейсбүүк хаягаа өгсөн. Орой нь ***тай уулзтал андаа өнөөдөр мөнгө олдсонгүй хоёулаа ахынд очоод хоночихъё гэхээр нь хамт долоон буудал руу *** ахынд 22 цагийн орчим очсон. Бид хоёр нэг шил архи аваад очсон байсан юм тэр архиа уугаад амарцгаасан. *** биед хоёр чат бичиж байгаад унтаад өгсөн. Харин өглөө нь сэртэл ***, *** ах хоёр ууж л байсан. *** бид хоёр тэр орой чат бичихэд *** гэрийн баруун талд газар голд нь *** ах суучихсан би гэрийн зүүн талд хэвтэж байсан. Тэгж бичихэд ***ыг би чи хэддүгээр анги юм гэхэд надад өөрийгөө би том аниа шүү дээ төгсөх анги гэж бичиж байсан. Би бодохдоо 12 дугаар анги сурдаг гэж байгаа юм болов уу гэж бодсон. Маргааш өглөө нь *** ах *** хоёр согтуу сууж байсан. Тэгээд ***ыг чи одоо ямар тайван юм бэ, хүний машин ачуулчхаад гэсэн чинь *** за одоохон хөгшөөн найз нь мөнгө олно гэсэн. Тэгээд бараг тэр өдөр өнгөрсөн. *** ах хоол хийхээр болоод хоол хийж байтал *** унтаад өгсөн. Орой нь *** сэрээд найздаа ганц юм аваад өгчхөөч маргааш мөнгө олоод машиныг чинь гаргачихна гэхээр нь би 0,5 л савлагаатай Хараа архи авч өгсөн. Тэр архийг тэр хоёр уусан намайг уучхаач гэхээр нь би тэр архинаас нэг л татсан байсан юм. Тэр хоёр архиа уугаад сууж байсан. Харин *** бид хоёр чатаар харилцаад байж байсан. Тэгсэн *** хүрээд ирээч хоёулаа юм ярья гэхээр нь би гэрийн баруун талд *** хэвтэж байсан юм тэр өдөр оруулж ирсэн орон дээр ***ын хажуугаар ороод хэвтсэн ***, *** хоёр газраар унтаж байсан. Тэгээд 2-3 цагийн үед *** бид хоёр бэлгийн харьцаанд орсон. *** эсэргүүцээгүй. Тэгээд өглөө нь шууд сэрээд гэр лүүгээ явчихсан. *** тэднийд үлдсэн. Харин *** хэд хоногийн дараа залгаад аав архи уугаад агсам тавиад байна. Би ээжийнх рүүгээ явах гэсэн юм, чи боломжтой бол хүргээд өгөөч гэхээр нь би за тэгье гээд сургуулийнхан гаднаас аваад *** дүүргийн нутаг дэвсгэр 1 дүгээр хорооллын арын нийтийн байранд хүргэж өгсөн. Тэгэхдээ ямар нэг байдлаар бэлгийн харилцаанд ороогүй. Харин арван жилийн хичээл амарчихсан дүү нараа аваад ээж дээрээ нийтийн байранд байна. Намайг ундаа зайрмаг аваад хүрээд ирээч гэхээр нь би нэг орой ундаа зайрмаг аваад очоод ирчихлээ гэсэн чинь ээж байхгүй айгаад байна, ороод ирээч гэхээр нь би гэрт нь орсон. Тэгсэн 3 дүүтэйгээ байсан. Гоймонтой хоол хийсэн байхаар нь тэрнээс нь идчихээд явах гэсэн чинь ээж ирэхгүй гэсэн, ор засчихсан хоночхоод явчхаач гэхээр нь хоносон. Гурван дүү нь нэг хөнжилд өөрөө нэг хөнжилд орсон. Тэгээд би хаана унтах юм гэсэн чинь надтай унтчих гэхээр нь хамт хоносон. Тэгээд тэр шөнө бэлгийн харьцаанд орсон. Түүний дараа нэг өглөө намайг ажилдаа явах гэж байхад *** залгаад *** дүүрэг рүү явдаг автобуснаасаа хоцорчихлоо, чи намайг *** хүргээд өгөөч гэсэн. Би тэгэхээр нь очиж аваад хүргэж өгсөн. Тэгэхдээ миний машинд нүүрээ будаж байгаад ороолтоо үлдээчихсэн. Тэгээд тэр ороолтын хүргэж өгөхдөө 1 дүгээр хорооллын арын граж байж байсан сүүлд авто зогсоол болсон газар бэлгийн харилцаанд орсон. Түүний дараа *** миний бие нэг л сонин байна, хоёулаа нэг тестээр шалгая гээд нэг уулзсан. Эхлээд буруу тест авсан байсан. Тэгээд дахиад нэг тест аваад үзтэл юу ч гараагүй зүгээр байсан. Тэгээд бид хоёр ярьж сууж байгаад нэг хийчих юм уу гэсэн чинь *** тэгье гэхээр нь нөгөө шинэ зогсоол дээрээ дахин бэлгийн харьцаанд орсон. ***тай би хааяа ярихаар энд тэнд явж байна гэдэг. Хэнтэй явж байгаа юм гэхээр нь тэр өөрт чинь хамаагүй гэдэг байсан юм. Сүүлд тэгээд надад мөнгө олж өг, би жирэмсэн болсон байна, би авхуулчихъя гэж хэлж байсан. Тэгээд таг болоод ээжтэй ирж уулзаарай гэж байсан. Тэгээд таг болж байж байгаад гэнэт цагдаагаас дуудсан. Би ***тай нийт 4 удаа бэлгийн харьцаанд орсон, хүч хэрэглэж байгаагүй. *** над руу ярихдаа өөрийнхөө дугаараас залгаж байгаагүй. Дандаа өөр хүний дугаараас залгадаг байсан.... “ гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 150-152 дахь тал),
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
3. Насанд хүрээгүй хохирогч Ц.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2-3 жилийн өмнө байхаа нэг зун би гэр бүлээрээ эмээгийнд Партизанд очсон юм. Тэгэхэд манай аав ***ын үеэл дүү *** найзтайгаа ирсэн юм. Найз нь *** байсан. Би тэгж анх ***г харж байсан. Тухайн үед хамт тоглож байхад над руу хандраад намайг товч оёод өгчих гэхээр нь би чадахгүй шүү дээ гэсэн чинь чи чадчихаа гээд манай найзаар оёулчих гэсэн чинь би чамаар л оёулмаар байна гээд байсан. Тэрний дараа 2023 оны 09 дүгээр сард байхаа манайд *** ах ирж хоносон. Маргааш нь *** ирж *** ахыг авсан. Тэгэхэд манайх *** дүүргийн 18 дугаар хороо ***ын *** тоотод байдаг байсан. Тэгээд явахдаа *** ах миний утасны дугаарыг аваад би нэгж явуулъя гэсэн юм. Тэгэхэд *** хажууд нь байсан. Тэгээд тэр орой нь *** гэнэт над руу залгаад нэгж олдохгүй байна гэсэн. Маргааш нь дахиж *** залгаад юу хийж байна гэсэн. Тэгээд залгаад байхаар нь яах гээд залгаад байгаа юм зайл гэсэн чинь би ямар гэм хийсэн юм, би тийм муу хүн юм уу гэж байсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын эхээр байх хэдэн гэдгийг нь санахгүй байна. *** дүүргийн 18 дугаар хороо ***ын *** тоотод 3 дүүгийн хамтаар гэртээ байхад манай дүү нар 10, 8, 7 настай тэр орой *** ах *** хоёр манайд ирсэн. Тэр хоёр ирээд юм ярьж байгаад *** ах ганц юм уучхаад явж болох уу, гадаа хүйтэн машинд ууж байснаас гэхээр нь би дурамжхан уучхаад яваарай гэсэн юм. Тэгсэн тэр хоёр архи уучхаад яваад өгсөн. Маргааш орой нь манай хойд аав *** байсан. Тэгсэн дахиад ***, *** хоёр ирээд аавтай архи уусан. Тэр шөнө бараг би унтаагүй тэд нар шөнөжингөө уусан. Харин ***гийн машин нэг эгч байгаа, тасраад унтчихсан гээд тэд нар яриад байсан. Өглөө үүрээр намайг хичээлдээ явах гэж байхад тэр эгч машинаасаа гэр лүү оруулж байсан, хөлдлөө оруулахгүй бол гэж байсан. Тэгээд би хичээлдээ яваад өгсөн. Харин орой дүүгээ би аваад ирэхэд ***, *** хоёр машингүй *** машин барьж явсан чинь цагдаа зогсоогоод үлээлгээд машинаа хураалгачихлаа гэж байсан. Тэгээд дахиад аавтай архи уусан. Намайг гэрийн ертөнцийн зүгээр баруун талаар ор засаад 3 дүүгийн хамтаар газраар унтсан. Тэгтэл шөнө 2-3 цагийн орчим байх *** унтарчихсан байхад *** миний хажуугаар хөнжил рүү ороод ирсэн. Би тухайн үед унтлагын хувцастай унтаж байсан юм тэгээд миний дээр гараад миний унтлагын хувцсыг тайлсан би орилох гэсэн боловч миний хоолой гарахгүй байсан. Тэгээд би эсэргүүцээд цааш нь түлхсэн бөгөөд угаасаа түүнийг дийлэхгүй байсан. Тэгээд тэр миний дээр гараад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед би орилж, хашхирч чадаагүй. Тэр намайг хүчиндчихээд миний хажуугаар ороод унтаад өгсөн. Би өөрөө унтлагын хувцсаа өмссөн. *** миний баруун талаар гэрийн хана талд унтаад өгсөн. Би маргааш өглөө нь хичээлтэй байсан тул хичээлдээ яваад өгсөн ба хичээлээ тараад ирэхэд *** нь яваад өгсөн байсан юм. ***, *** хоёр нь намайг оролдож, бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийж байгаагүй. *** үүнээс хойш надтай фейсбүүк чатаар харилцаж байсан. Дараа нь 2024 оны 01 сарын дундуур тэр миний *** дугаар луу залгаад хаана байгаа юм гээд байхаар нь би байгаа газраа зааж өгсөн. Тэгсэн тэр чи оройтчихлоо би чамайг хүргээд өгье гэж хэлээд *** дүүргийн 18 дугаар хороонд байх Есүсийн сүмийн гаднаас намайг хар өнгийн приүс маркийн /загвар, дугаарыг нь мэдэхгүй/ тээврийн хэрэгсэлтэй ирж авсан бөгөөд манай тухайн үед амьдарч байгаа гэр болох СХД-ийн *** дугаар хороонд байх нийтийн байр /хаягийг нь мэдэхгүй зааж өгч чадна/-ны гадна орой 21 цагийн орчим дахин жолоочийн хажуу суудал дээр сууж байхад шууд миний дээр гарч суугаад надтай хүчээр миний өмдийг тайлаад бэлгийн харилцаанд орсон. Тэгээд *** яваад өгсөн. Намайг гэрт ороход манай 3 дүү л байсан ээж байхгүй байсан. Үүний дараа 2024 оны 01 дүгээр сарын дундуур байх аа *** нь ээжийг гэртээ байхгүй байхад нь хүрч ирж хоносон. Тэр над руу байн байн залгаад байсан болохоор нь гэртээ ээж, дүү нартайгаа байна гэдгээ хэлсэн чинь ээж чинь байхгүй шүү дээ би мэдэж байна, одоо очиж байна гээд хүрээд ирсэн. Тэгээд намайг гараад ир гэхээр нь би гараад ***г оруулсан уг нь би ороод удахгүй ээ гээд байсан юм. Тэгтэл ганцаараа орж ирээд манай гэрт пиво уусан, дүү нарыг унтсаны дараа намайг унтлагын өмд цамцтай байтал өмд тайлаад дахин надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон. Би эсэргүүцсэн боловч дийлээгүй. *** тэгээд дуусгаад унтаад өгсөн. Манайд хоносон. Өглөө нь манайхаас шууд ажилдаа явсан. Тэгээд миний сарын тэмдэг маань сарын эхээр ирдэг юм, ирэхгүй байхаар нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тест авч үзтэл нэг тод нэг бүдэг зураас гарч ирсэн. Өөрийгөө жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Тэр талаараа ***д хэлсэн чинь тэр надад зулбуулдаг эм байдаг гэж байна лээ гэж хэлсэн, манай нэг таньдаг дүүгийн найз охин нь хэрэглэж байсан юм гэж надаа хэлсэн. Тэр өдөр *** нь манай гэр болох СХД-ийн *** дугаар хороонд байх нийтийн байрны гадна машинтай ирээд намайг дуудсан. Би гарч очоод уулзтал надаа зулбуулдаг эм байдаг талаар хэлж байснаа дахин над руу дайрч бэлгийн харилцаанд орох гээд хувцас тайлаад миний сууж байсан сандлыг хойш нь болгоод миний дээр гараад дахин намайг хүчиндсэн. Би тэр үед нь маш их орилж, өөрөөсөө цааш нь болгох гэж түлхсэн даанч түүнийг дийлээгүй. Түүний дараагаас *** нь над руу чат бичээд одоо наад хүүхдийг чинь яах уу, хүнд мэдэгдэхүй авхуулъя, би мөнгө олъё, авхуулъя гээд байсан. Тэгснээ 2024 оны 02 дугаар сарын 03-ны орой над руу залгаад би хувийн эмнэлгийн эмч олчихлоо, манай найз байгаа юм, чи энэ эмчтэй уулзаад яах учраа олоодох, би танай нийтийн байрны гадаа байх зогсоол дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн гэр болох СХД-ийн *** дугаар хороонд байх нийтийн байрны гадна байх зогсоол дээр яваад очиход тэр ганцаараа машин дотроо байсан бөгөөд чамайг хар шөнө хүлээж байдаг хэн байдаг юм гэж хэлэхээр нь би машинаас нь буух гэтэл тэр миний гараас бариад авсан. Тэгэхээр нь би гараас тавиач гэхэд чамайг хаалгаа хаачих юм бол гараас чинь тавья гэж хэлсэн. Би хаалгаа хаасан бөгөөд тэгсэн тэр дахин миний сууж байсан машиныхаа урд суудлыг хойш нь болгоод миний дээр гарч хувцсыг маань тайлаад хүчиндсэн. Би тухайн үед нь боль гэж зөндөө эсэргүүцсэн боловч дийлээгүй. Түүнийг намайг хүчиндэж дуусаад дур тавьсных нь дараа би түүнд хандаж би чамайг ээжид хэлнэ дээ гэхэд *** нь чи ээждээ хэлээд ээж чинь мэдээж цагдаа, шүүхээр явах нь тодорхой өргөдөл энэ тэр гаргавал би урдаас нь танихгүй, мэдэхгүй, наадах чинь хэн юм гэж хэлээд байж байна шүү гэж хэлсэн. Мөн төрийн цагдаагийн нэр хүндэд халдсан гэж урдаас нь өргөдөл өгнө гэж намайг сүрдүүлсэн. Мөн тэр хөл чинь хаа хүрэх тэр хүртлээ яваад үзэхгүй юу, надаа айгаад байх юм байхгүй гэж хэлсэн. Мөн *** нь надаа хандаж чи дуртайдаа миний доор орж хэвтээ биз дээ гэхээр нь би чиний доор дуртайдаа хэвтсэн юм уу гээд хэлсэн чинь тэр над руу инээгээд тэрийг чинь тэгээд хэн нотлох юм гээд байсан. Мөн тэр намайг элдэв үгээр харааж доромжилсон. Тэгэхээр нь миний уур хүрээд түүний хацар хэсэг руу гараараа нэг удаа алгадсан. Тэр зөрүүлээд миний баруун талын хацар хэсэг рүү гараараа хоёр удаа алгадсан. Алгадуулсны дараа миний чих шуугьсан ба ямар нэгэн гэмтэл бол учраагүй. Би яах учраа олохгүй байхаар нь би найз ***ийн хамтаар *** дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очоод үзүүлсэн. Тэгсэн тэр эмч өрхийн эмч рүү ярьсан байсан. Өрхийн эмч ээжид хэлээд би ээжид мөн болсон асуудлыг хэлээд цагдаад өргөдөл өгч байгаа юм. Би өмнө хүнтэй бэлгийн харилцаанд орж байгаагүй. *** нь надтай хүчээр бэлгийн харилцаанд ордог байсан. Би бэлгийн харилцааны талаар мэднэ. Учир нь манай ангид эрүүл мэндийн хичээл ордог тул энэ талаар мэднэ. ***г хүчирхийлдэг талаар ээж, аавдаа хэлж байгаагүй, хэлэхээс айгаад, хэлье гэж бодсон ч чаддаггүй байсан юм. Сүүлд эмчид үзүүлээд эмч ээжид хэлээд түүний дараа би ээжид болсон хэргийн талаар хэлсэн. *** нь намайг хүчирхийлэх үедээ ганцаараа ирдэг байсан юм. Хамгийн анх *** дүүргийн 18 дугаар хороо ***ын *** тоотод *** нь хойд аав ***, *** нарын хамт архи ууж байхдаа цагдаа хувцастай байсан. Тэр үед ээж *** нь ааваас салаад намайг 3 дүүгийн хамт ***тай түр хугацаанд орхиод явчихсан байсан юм. 2024 оны 12 дугаар сарын сүүлээр ээж намайг 3 дүүгийн хамт ирж аваад СХД-ийн *** дугаар хороонд байх нийтийн байранд байр түрээсэлж амьдрах болсон. Би ээжтэй хамт *** дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн ба эмч үзээд намайг 3 сартай жирэмсэн байна гэж хэлсэн. ***д хүчиндүүлснийхээ дараа цагдаад хандъя гэж бодож байсан боловч түүнийг цагдаа болохоор нь айгаад хандаж чадаагүй. ***д хүчиндүүлснийхээ дараа би өөрийн найз ***д энэ талаар хэлж байсан өөр хэн нэгэнд хэлж байгаагүй. Одоо би хүүхдээ авхуулмаар байна. ***тай би бэлгийн харьцаанд орох талаар огт зөвшөөрч байгаагүй. *** нь дандаа намайг хүчиндэж хүчээр бэлгийн харьцаанд ордог байсан. Би сайн санахгүй байна. 2023 оны 12 дугаар сарын явдлаас өмнө байх миний Фейсбүүк хаягийг *** надаас асуугаад авсан байсан юм. Тэгээд *** ах мэдчихсэн. Тэгээд намайг блок хий гэхээр нь блоколж байсан. Дараа нь *** *** ахын хажууд чи одоо блокоо гаргачхаач дээ гэсэн чинь *** ах бас чи блокоо гаргачхаач дээ гээд байсан би тэгээд гаргасан юм... ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн ***-46 дахь тал),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...*** надтай бэлгийн харьцаанд 4, 5 удаа орсон санагдаж байна. Би зарим үйл явдлыг холиод байх шиг байна... Миний Фейсбүүк хаягийг *** надаас асуугаад авсан байсан юм тэгээд *** ах мэдчихсэн тэгээд намайг блок хий гэхээр нь блоколж байсан...*** надтай уулзаж намайг хүчиндэхдээ байнга архи үнэртүүлчихсэн байдаг байсан. *** цагдаа гээд эрх мэдлээрээ айлгаад байдаг байсан. 2024 оны 06 дугаар сард ***гийн ээж нь над руу юнителийн дугаараас залгаад “уулзъя, ярилцъя” гээд байсан. Би завгүй байна гээд утсаа салгасан чинь дахиад залгаад байсан. Тэгээд эхнэрийнх нь фейсбүүкээр "***гийн ээж нь байна чамтай уулзах гэсэн юмаа миний дүү гээд байсан. Манай гурван дүү өнгөрсөн зун Партизан яваад аав *** дээр байсан юм. Гэтэл ***гийн ах нь аавд мөнгө өгье охиноо биеэ үнэлсэн гээд гарын үсэг зурчих гээд хэлээд өгөөч гэсэн байна лээ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 36-39 дэх тал),
4. Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 10 дугаар сарын сүүлээр эхнэр маргалдаад *** гэрээсээ яваад эгчийндээ байсан. Харин би 4 хүүхдийн хамтаар *** дүүргийн 18 дугаар хороо ***ын *** тоотод гэртээ байсан юм. Би 4 хүүхдээ гэртээ үлдээгээд 12 сарын эхээр 2 хоног идэш бэлдээд ирсэн юм. Гэртээ иртэл манай бага 3 хүүхэдтэй ***, *** хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд архи уу гээд надад хийж өгсөн. Би тэгээд тасарчихсан маргааш нь сэртэл нөгөө хоёр гараад явж байсан. Тэгээд орой дахиад ирээд *** ахаа ганц юм уух уу, дүү нь архи аваад ирье гээд гарсан. Харин *** усанд явсан санагдаж байна. Тэгээд дахиад манайд хоносон. Тухайн үед *** согтуу машин барьж явж байгаад цагдаад баригдаад машинаа ачуулсан гэж ярьж байсан. Тэгээд 14 хоног баривчилгаанд явна гэж байсан. Би яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Тэгэхэд манайд тэр хоёр 2 хоносон. Түүнээс хойш дахиж манайд хоноогүй... Тухайн үед манай 4 хүүхэд бүгд байсан. Эхний өглөө *** гэрийн баруун талын орны урдуур газар унтаж байсан. Харин орон дээр хүн унтаагүй байсан. Яагаад гэвэл матраас нь нойтон хатаана гээд хүн унтаагүй байсан санагдаж байна. Харин 2 дахь өглөө нь хаана хэн хэн унтаж байсныг сайн санахгүй байна. Би тасарчихсан байна лээ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал),
5. Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нар шөнөжин уугаад үүрээр *** намайг машин барьчих би ажилтай энэ эмэгтэйг хүргээд өгчих гэхээр нь би ***гийн приүс 20 маркийн автомашиныг бариад *** хажууд суугаад тэр эмэгтэйг нь хүргэж өгөх гээд явж байгаад *** дүүргийн хажууд цагдаад баригдаад явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал),
6. Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 11-ний 3129 дугаартай “...Ц.***ын тогтоогдсонгүй. өдөр гаргасан Ц.***ын охин хальс хуучин урагдалтай байна. Ц.*** нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй. Ц.*** нь 11-12 долоо хоногтой жирэмсэн байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 70-74 дэх тал),
7. Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний 2306 дугаартай “...Г.***гийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Ургийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Г.*** нь ургийн биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал >99.999%..." гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 82-85 дахь тал),
8. Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3363 дугаартай "...Шүүх бактериологийн шинжилгээгээр Г.*** нь бэлгийн замын халдварт Тэмбүү, ДОХ, заг хүйтэн, трихомониаз, хламид өвчний халдваргүй байна. Тэмбүүгийн халдвар эмчлэгдсэн. Хоёрдугаар бүлгийн цустай байна. Бэлгийн харьцаанд орох чадвартай байна. Бэлэг эрхтний хэвийн үеийн хэмжээ 5 см урт, 10 минут орчим массаж хийлгэсний дараагаар 8 см урттай болж хөвчрөв..." гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 90-92 дахь тал),
9. Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1759 дугаартай "...Ц.***ын ДНХ-ийн тогтцыг тогтоов. Ургийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Ц.*** нь ургийн биологийн эх байх боломжтой, биологийн эх байх магадлал >99.999%..." гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 99-102 дахь тал),
10. Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 650 дугаартай “...***ын ***ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Ц.***ын сэтгэцэд стресст үзүүлэх айдсын хариу урвалын шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Шинжилгээний явцад хэрэгт нэмэлт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дэх тал),
11. Насанд хүрээгүй хохирогч Ц.***, яллагдагч Г.*** нарын харилцсан зурвас бүхий зурган баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 154-158 дахь тал),
12. Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон “...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр...15 нас 1 сар 11 хоногтой...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал),
13. *** дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 11 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 164 дэх тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 130 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 190 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “хүчиндэх гэмт хэргийг арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгож хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтэд дурдсан бичгийн нотлох баримтуудыг,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай, хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 180-186, 2 дугаар хавтаст хэргийн 10-16, 36-40, 65 дахь талуудыг тус тус шинжлэн судалж оролцохоо илэрхийлсэн болно.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.*** нь 15 настай Ц.***ыг үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сард *** дүүргийн 18 дугаар хороо, ***ын *** тоотод, мөн 2024 оны 1 дүгээр сарын эхээр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гадна машинд, 2024 оны 1 дүгээр сарын дунд үед *** дүүргий *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд, 2024 оны 1 дүгээр сарын 21, 2024 оны 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гадна машинд тус тус хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон буюу хүчиндэх гэмт хэргийг арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгож хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Ц.***ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1759 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3363 дугаартай, насанд хүрээгүй хохирогч Ц.***, яллагдагч Г.*** нарын харилцсан зурвас, Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 11-ний 3129 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, нас тоолсон тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, *** зургийн үзүүлэлт болон бусад шинжлэн судалсан нотлох баримт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.
Хоёр. Эрх зүйн дүгнэлт.
2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2.2. Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл, зөвшөөрөлгүйгээр, түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж айлган сүрдүүлж бэлгийн халдашгүй байдалд нь халдаж хурьцал үйлдэх, эсхүл хохирогчийн бэлэг эрхтэнд бусад эрхтэн, өөр гаднын биет зүйл оруулж эхэлсэн үеэс төгс үйлдэгдсэнд тооцогддог.
2.3. Хууль тогтоогчоос “Бэлгийн харьцаанд орсон үйлдэл” гэж хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтнээ оруулсныг ойлгоно” гэсэн аутентик тайлбар хийсэн ба Г.***д холбогдох хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн арван зургаан насанд хүрээгүй хохирогчийн тогтвортой мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр дээрх нөхцөл байдал тогтоогдож байх тул хүчиндэх гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Харин энэ гэмт хэргийн субьектив тал нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгч нь ухамсартайгаар арван зургаан насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харьцаанд ороход чиглэсэн буюу “...2023 оны 12 дугаар сард *** дүүргийн 18 дугаар хороо, ***ын *** тоотод, мөн 2024 оны 1 дүгээр сарын эхээр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гадна машинд, 2024 оны 1 дүгээр сарын дунд үед *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд, 2024 оны 1 дүгээр сарын 21, 2024 оны 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гадна машинд тус тус хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон...”, мөн *** надтай уулзаж намайг хүчиндэхдээ байнга архи үнэртүүлчихсэн байдаг байсан. *** цагдаа гээд эрх мэдлээрээ айлгаад байдаг байсан гэх хохирогчийн дахин мэдүүлгээр шүүгдэгч Г.*** нь өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлан мэдсэн, түүнийг хүсэж, үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд прокуророос “шүүгдэгч Г.***г үргэлжилсэн үйлдлээр буюу 4 удаагийн үйлдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул улсын яллагчийн гэмт хэргийг “үргэлжилсэн” гэж үзэх үндэстэй байна.
2.5. Арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэж хүчиндсэний улмаас арван дөрвөөс дээш арван зургаан насанд хүрээгүй хохирогчийн умайд үр тогтож, үр хөврөл, ураг бүрэлдсэнийг ойлгоно.
Шүүгдэгч Г.***гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ц.*** нь жирэмсэн болсон буюу арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон болох нь Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний 2306 дугаартай, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1759 дугаартай дүгнэлтүүд, насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдэгдэх өдрийн байдлаар 15 нас 1 сартай болох нь нас тоолсон тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал) зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон тул Г.***гийн хувьд Ц.*** нь арван дөрвөөс дээш арван зургаан насанд хүрээгүй хүн байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэргийг жирэмсэн болгож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тогтоогджээ.
2.6. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг “гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
2.7. Иймд шүүгдэгч Г.***гийн 4 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасан “хүчиндэх гэмт хэргийг арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгож хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Г.***г гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус хуульчилжээ.
3.3. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтад Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооно гэж, 2.2-т “...Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” гэж заасан байх ба хавтаст хэрэгт Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 650 дугаартай “...***ын ***ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Ц.***ын сэтгэцэд стресст үзүүлэх айдсын хариу урвалын шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Шинжилгээний явцад хэрэгт нэмэлт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дэх тал)-д авагдсан байна.
3.4. Иймд насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ болон шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 5-12.99 дахин нэмэгдүүлж буюу 660,000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлж нийт 10,288,080 (арван сая хоёр зуун наян найман мянга ная) төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Ц.***ын сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*** гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хуульд заасан хугацаагаар завсарлага авч тус хугацаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.***т хохирол төлбөрт 10,289,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.4. Түүнчлэн шүүгдэгч Г.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч нь Г.***г 15 настай охин ***ыг 2023 оны 12 дугаар сар, 2024 оны 1 сар, 2 сард тус тус үргэлжилсэн үйлдлээр хүсэл зоригийн эсрэг бэлгийн харилцаанд орж,16 насанд хүрээгүй охиныг жирэмсэн болгож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, хэд хэдэн удаагийн үйлдлээр хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн нөхцөл байдал тогтоогддог. Ийм учраас дээрх саналыг гаргаж байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна... Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтыг гаргаж өгч байна. Шүүгдэгчийн тухайд албан ёсны гэр бүл цуцалсан баримт байхгүй байна. Өрх толгойлсон эцэг гэх тодорхойлолтыг Гэр бүлийн тухай хуульд зааснаар тодорхойлсон. 0-9 насны хүүхэд эхийн асаргаанд байдаг... Энэ хэрэг хүчингийн гэмт хэрэг. 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгож үйлдсэн байгаа. Олон удаагийн үйлдлээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Анхны дүгнэлтээ дэмжиж байна...” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.***аас “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирлыг өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан байна. Хохирлын мөнгийг хэрхэн яаж дамжуулах эсэхийг холбогдох байгууллагаар дамжуулна. Ээжтэй нь холбогдоход гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн. Ялын саналгүй байна...” гэх саналыг,
Шүүгдэгч Г.***гийн өмгөөлөгч О.***гаас “...Хохирлын төлж барагдуулсан. бага насны 3 хүүхэдтэй. Энэ асуудлаас болж эхнэр нь салж явсан нөхцөл байдалтай байгаа. Ээжтэйгээ 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж өгнө үү. Шүүх бүрэлдэхүүн 1 удаа боломж олгож өгнө үү... Хуулийн заалтдаа хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл заалтыг хэрэглэх боломжгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх бүрэн боломжтой байна...” гэх саналыг,
Шүүгдэгч Г.*** “...Тухайн үед хохирогчтой таарч ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. 0-6 насны хүүхдүүдтэй. Миний хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.***д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад заасан /учруулсан хохирлоо төлж барагдуулсан/ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 08 (найм) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***гийн цагдан хоригдсон нийт 147 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулгатай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8-15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх бөгөөд шүүгдэгч Г.*** нь 4 удаагийн үйлдлээр 15 нас 1 сартай хүүхдийг хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хорих ялын хэмжээг тогтоосныг дурдав.
Тав. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
5.1. Шүүхээс шүүгдэгч Г.***г гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Г.*** нь 0-7 насны 3 хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ оршин суудаг гэх хорооны засаг даргын тодорхойлолт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас тус гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн эхнэр, нөхөр, хүүхдүүдээ хаяж явсан гэдэг асуудлыг дурдсан.
Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 заалтад “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд”-ийг асран хамгаалалтад байх хүн гэж хуульчилсан.
Иймд дээрх бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлын талаарх холбогдох баримтыг бүрдүүлэн Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу шүүгдэгч Г.***гийн бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, уг үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг харьяалах дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
5.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***гийн 147 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***г “үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгож хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***д 08 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***д оногдуулсан 08 (найм) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***гийн цагдан хоригдсон нийт 147 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.*** энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Г.***гийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.