2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1342

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, ***, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

Улсын яллагч Э.Оргилбат,

Шүүгдэгч Д.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *** дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-ийн гаалийн менежер, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар амьдардаг, *** дүүргийн ***-р хороо *** хорооллын *** дугаар байрны **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

*** овогт ***ийн *** (РД: ***). 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.*** нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *** дүүргийн 23 дугаар хороо, "***" хотхоны гадна хаалтын сумыг санаатайгаар *** *** улсын дугаартай RAV-4 маркийн тээврийн хэрэгслээр мөргөн хууль бусаар гэмтээсний улмаас 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч Д.***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *** дүүргийн 23 дугаар хорооны *** хотхоны *** дүгээр байрны *** тоотод найзынхаа гэрт гараад намайг дуудсан бөгөөд би гялс найзынхаа гэрээс гараад *** *** улсын дугаартай RAV-4 маркийн тээврийн хэрэгслээ унаад *** хотхоноос гарч байгаад гадна талын дээш ***өгдөж онгойдог хаалтыг нь мөргөөд эвдэлчихсэн. Тэгээд яарч байсан болохоор би шууд яваад өгсөн... Би нийт уч: сан 630,000 төгрөгийг хохирлыг төлж барагдуулаагүй байгаа, ойрын хугацаанд төлж барагдуулах болно... Санал хүсэлт байхгүй. Миний хувьд хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

мөн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би *** ХХК-ийн менежерээр 2018 оноос эхлэн ажиллаж байгаа. Би энэ ажилд орсон цагаасаа эхлээд л манай байгууллагын нягтлан бодогч *** гэж хүний эзэмшлийн *** *** улсын дугаартай Тоёота RAV-4 маркийн тээврийн хэрэгслийг унаж байгаа юм. Би ер нь гааль руу ачаа авч, өгч зөөдөг ажил хийдэг болохоор байнгын л энэ тээврийн хэрэгслийг ашигладаг. Тэгээд байнга унаж хэрэглэж байгаа болохоор ер нь бол надад хариуцан өгсөн бөгөөд би зарим үед хувийн хэрэгцээндээ ч гэсэн ашиглачихдаг, тэрийг нь ч захирал, *** эгч хоёр мэддэг... Би 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *** дүүргийн 23 дугаар хорооны *** хотхоны *** дүгээр байрны *** тоотод найзынхаа гэрт очсон бөгөөд тухайн үед цаг 12 цагийн орчим л болж байсан. Тэгээд найзтайгаа гэрт нь юм яриад сууж байсан чинь гэнэт яаралтай ачаа зөөх ажил гарахаар нь би шууд гарсан. Тэгээд 13 цагийн орчимд гэрээс нь гараад явж байхдаа *** хотхоны гадна талын хаалтыг өөрийн унаж явсан машинаараа мөргөөд эвдэлчихсэн. Би тухайн үед би яг юу болсныг санахгүй байна. Юу ч гэсэн мөргөсөн гэдгээ бол мэдэж байна. Тэгээд би шууд яваад өгсөн... Би тухайн үед *** хотхоны *** дүгээр байрны *** тоотод найзынхаа хамт Боргио нэртэй 500 мл хэмжээтэй лаазтай шар айраг 2 ширхгийг уусан. Тэгээд ажлаас яаралтай ачаа хүргэх хэрэгтэй болохоор нь би шууд ажил руу явсан... Би тухайн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор яг сайн замаа анзаараагүй. Тэгээд унаж байсан *** *** улсын дугаартай Тоёота RAV-4 маркийн тээврийн хэрэгслээр мөргөөд эвдэлчихсэн... Тухайн *** *** улсын дугаартай Тоёота RAV-4 маркийн тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нягтлан бодогч Г.*** гэж хүний нэр дээр байдаг машин байгаа. Гэхдээ ажил албаны хэрэгцээнд 2018 оноос хойш надад өгчихсөн байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Наранцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *** дүүргийн 23 дугаар хороонд байх *** хотхоны ***-ийн санхүүгийн ажилтнаар 2023 оны 03 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа юм. Гэтэл өнгөрсөн онд буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *** *** дугаартай RAV-4 маркийн тээврийн хэрэгсэл манай хотхоны гадна талын хаалтыг мөргөж эвдэлчхээд яваад өгсөн байсан нь манай хяналтын камерт бичигдсэн байсан. Тэгээд бид нар хяналтын камерт бичигдсэн байсан машины улсын дугаараар нь хотхоны оршин суугч эсэхийг шүүж үзэхэд манай хотхоны бүртгэлгүй машин байсан тул бид нар шууд автотээврийн үндэсний төвтэй холбогдож утасны дугаарыг нь аваад *** гэсэн дугаар руу нь холбогдоод ярихад эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй болчихсон байсан. Манай хотхоны гадна талын хаалт эвдэрсэн байх бөгөөд тухайн хаалтыг бид нар одоо засуулчихсан байгаа. Ананд Тулга ХХК-аар засуулсан, нийт 605,000 төгрөгөөр засуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Д.*** нь миний хохирол мөнгө болох 630,000 төгрөгийг бүгдийг нь төлж барагдуулсан. Надад одоо ямар нэг санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),

3. Гэрч Г.***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би *** гэх хүнийг танина. *** нь манай *** ХХК-д 2018 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Мөн манайд ажилд орохоосоо өмнө ч гэсэн хамт ажиллаж байсан хүн байгаа юм. Тэгээд 2018 оноос эхлэн манай байгууллагад каргоны менежер хийж байгаа. Ажил эхлэхээс л авхуулаад миний эзэмшлийн *** *** улсын дугаартай RAV- 4 маркийн тээврийн хэрэгслийг ажлын зориулалттайгаар Д.***ид хэрэглүүлж байсан. Тэгээд яваандаа *** нь уг тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээндээ ч гэсэн ашигладаг болсон. Би ч өөрөө энэ тээврийн хэрэгслийг унахаа больсон болохоор ***ид хариуцуулж өгсөн байсан. *** *** улсын дугаартай Тоёота RAV-4 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. Гэхдээ би өөрөө унаж хэрэглэдэггүй. Тухайн тээврийн хэрэгслийг 2018 оноос хойш Д.*** гэж хүн унаж хэрэглэж байгаа. Тухайн үед ч гэсэн Д.*** л унаж хэрэглэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

4. СХДЦГ ЦХ-2, Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны “...нэг хүн машины цонх хагалсан...” гэх хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал),

5. “Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээний 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн NoTY-025-11974 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр зогсоолын сараалжин хаалтын сумны зах зээлийн цэнийг 2025 оны 03 дугаар сарын байдлаар 600.000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-33 дахь тал),

6. Гар утсаар бичсэн видео бичлэгт үзлэг хийсэн “...Уг бичлэгийг тоглуулахад 18 секундын бичлэг байх ба *** гэсэн бичиглэлтэй лого, хашаа, хаалт харагдаж байх ба цаанаас цайвар өнгийн тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдаж байв... Уг бичлэгийн 6 дахь секундэд цайвар өнгийн тээврийн хэрэгсэл хаалтын хэсэг рүү явж байгаа дүрс бичигдсэн байв... Сидинд хуулбарласан дүрс бичлэгийн 7 дахь секундэд уг хотхоны хаалт дээш ***өгдөж байхад цайвар өнгийн тээврийн хэрэгсэл цаанаас ирж, хаалтыг мөргөж байгаа дүрс бичигдсэн байв... Уг бичлэгийн 8 дахь секундэд цайвар өнгийн тээврийн хэрэгсэл хаалтыг мөргөөд явж байгаа дүрс бичигдсэн байв... Сидинд хуулбарласан бичлэгийн 11 дэх секундэд цайвар өнгийн тээврийн хэрэгсэл хаалтыг мөргөөд явж байв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 53-56 дахь тал) зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1. Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Нарантуяа нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо бичгээр илэрхийлсэн болохыг дурдав.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.*** нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *** дүүргийн 23 дугаар хороо, "***" хотхоны гадна хаалтын сумыг *** *** улсын дугаартай RAV-4 маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар мөргөн хууль бусаар гэмтээсний улмаас 600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Наранцацралын мэдүүлэг, “Ашидбилгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнийн магадалгаа, гар утсаар бичсэн видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт

2.1. Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний өмч, хөрөнгөтэй байх, түүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2.3. Хууль зүйн ойлголтоор эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гаднын хүчин зүйлийн үр дүнд биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг “устгах” гэж ойлгохоор;

-бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Д.*** нь "***" хотхоны гадна хаалтын сумыг санаатайгаар *** *** улсын дугаартай RAV-4 маркийн тээврийн хэрэгслээр мөргөн хууль бусаар гэмтээсний гэмтээсэн үйл баримт тогтоогдож байх ба тухайн эд хөрөнгийг сэргээн засварлах, дахин ашиглах боломжгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй харин гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн шинжийг хангасан улмаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

2.4. Шүүхээс нотлох баримтаар тооцсон хөрөнгийн үнэлгээний тайлангаар эвдэрсэн эд зүйлийн хохирлыг 600,000 төгрөгөөр тооцож үнэлсэн, энэ нь хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хэмжээнээс дээш байх тул хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.

2.5. Шүүгдэгч Д.*** нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.***ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ. 

3.3. Тус хэргийн улмаас "***" хотхоны гадна зогсоолын сараалжин хаалтын сум эвдэрч 600,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид үнэлгээгээр тогтоогдсон 600,000 төгрөгийг шүүгдэгч Д.*** нь төлж барагдуулсан тул гомдол саналгүй болон төлбөр төлсөн гэх талаар банкны гүйлгээний баримт (хавтаст хэргийн 04 дэх тал) зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

4.4. Түүнчлэн шүүгдэгч Д.***ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***ид 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгч Д.***ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эргүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Д.***ийн “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй талаар илэрхийлсэн, гэм буруу дээр маргаагүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.***ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***ид оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.***ид сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 7.  Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.