Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/68

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга                              ..... 

Улсын  яллагч                                            ........

Шүүгдэгч                                                       ..

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .....холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны 12 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн ...... сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ....... багт оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн ........ дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө зөвших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч .........г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж шийдвэрлэж байсан, .......... /регистрийн дугаар: ./

Шүүгдэгч М...........нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ........ эзэмшлийн .......... банкны харилцах ......... дугаарын данстай гээгдүүлсэн виза картыг олж Завхан аймгийн ........ сумын .........багт үйл ажиллагаа явуулах .........дэлгүүрийн посоор 5500 төгрөг уншуулсан, мөн Завхан аймгийн ............ дотор байх ...... банкны АТМ-ээс 50.000 төгрөг, мөн . .........банкны АТМ-ээс 800.000 төгрөгийг уншуулж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч ............д 855.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчид шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Шүүгд нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны  эзэмшлийн .............. банкны харилцах ....... дугаарын данстай гээгдүүлсэн виза картыг олж Завхан аймгийн ........ сумын ....... багт үйл ажиллагаа явуулах ......... дэлгүүрийн пос машинаас  5500 төгрөгийг,

мөн Завхан аймгийн ......... сумын .......... багт байрлах ...........дотор байрлах ............ банкны АТМ-ээс 50.000 төгрөгийг,

мөн ........... банкны АТМ-ээс 800.000 төгрөгийг хууль бусаар  авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайлбал:

............ банкны ............дугаар данстай виза картаа гээгдүүлж, 4 удаагийн гүйлгээгээр 855,500 төгрөгийг алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн  хохирогч ............гийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 02-ны өглөө .......... сум руу хөдөө явсан. Тэгээд 06 дугаар сарын 04-ний шөнө гэртээ ирээд утсаа асаатал миний данснаас миний зөвшөөрөлгүй хэд хэдэн удаа зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Тэгэхээр нь би аймгийн төвийн ............ банк дээр очоод дансныхаа хуулбарыг авсан чинь .......... банкны бэлэн мөнгөний машин болон дэлгүүрийн пос машинаар миний ............ банкны ....... дугаарын данснаас миний зөвшөөрөлгүйгээр 4 удаагийн гүйлгээгээр 855.500 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байхаар нь ........ банк руу очоод хяналтын камерыг нь шүүлгэсэн. Тэгсэн чинь ............анкны ажилтан нь тус камерын бичлэгийг цагдаагийн байгууллагын зөвшөөрлөөр гаргаж өгнө гэсэн. ... Би 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн .......... банкны виза картаа гээгдүүлсэн юм шиг байна лээ. Тэгээд миний виза картыг ашиглаад ........ дэлгүүрийн посоор 2 удаа уншуулж 5.500 төгрөг, дараа нь ........дэлгүүрт байдаг .банкн.......ы бэлэн мөнгөний машинаас 1 удаагийн гүйлгээгээр 50,000 төгрөг, мөн 800.000 төгрөгийг ....... банкны бэлэн мөнгөний машинаас авсан байсан. Тэгээд надад нийт 855.500 төгрөгийн хохирол учраад байна. ... Миний виза картын нууц кодыг манай гэр бүлийн хүн мэднэ, өөр хүн мэдэхгүй. Гэхдээ миний виза картын нууц код 0000 байсан тийм болохоор тухайн хүн данснаас амар аргаар мөнгө авсан байх. ...Би ....... банкны камер хариуцдаг хүнийг нь таньдаг болохоор гуйж байгаад камерын бичлэгийг шүүж үзсэн. Миний данснаас мөнгө авч байгаа хүн 30 орчим насны хар өнгийн цамцтай, саарал өнгийн өмдтэй, хар алаг өнгийн гуталтай, бордуу царайтай хүн байсан. Миний картаас 800.000 төгрөгийг бэлнээр уншуулаад аваад гараад явсан байсан. Би тухайн хүнийг өмнө нь харсан хүн байсан. Яг таньдаг хүн биш байсан. Ямар ч байсан манай аймгийн төвийн хүн байсан. ...эхнэр нь ...........хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг гэхээр нь очоод тэр худалдагчтай нь уулзсан. Тэгсэн чинь тэр хүүхэн мэдэхгүй гээд байсан. Тэгээд би цагдаад ........ дэлгүүрийн худалдагчийн нөхөр миний данснаас мөнгө авсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч ...... мэдүүлсэн “...нөхрийнхөө талаар бол мэдүүлэг өгөхгүй. Би одоо Завхан аймгийн ....... сумын ... багийн нутагт байх .......хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай. ...Тухайн гүйлгээг хийх үед манай нөхөр ......нь .......суманд байсан.” гэсэн мэдүүлгээр,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “............ ........сумын .. дэлгүүрийн үүд хэсэгт байрлах бэлэн мөнгөний машиныг баруун дээд талаас харуулсан хяналтын камерын бичлэг байна. 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 цаг 03 минут 36 секундээс эхлэн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 цаг 04 минут 59 секундийн хоорондох 1 минут 24 секундийн бичлэг байна. ...Уг бичлэгт хар өнгийн ноосон цамцтай хар саарал өнгийн өмдтэй цагаан өнгийн пүүз гуталтай эрэгтэй хүн орж ирээд ...........банкны бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийгээд мөнгийг авч гарч байгаа бичлэг байна. ...Мөн бэлэн мөнгөний машинаас ....... дугаартай виза картаар гүйлгээ хийсэн иргэний зургийг бэлэн мөнгөний машины камерт бичиж, зураг дарсан болохыг хуулбарлан авсан бөгөөд уг зургийг хавтаст хэрэгт тусгав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр, эд мөрийн баримтаар тооцсон “ Завхан аймгийн ..........банкнаас хуулбарлан авсан 1 минут 24 секундийн” хяналтын камерын бичлэг болон бэлэн мөнгөний машинаас зарлагын гүйлгээ хийгдэх үед дарагдсан иргэний 1 ширхэг зураг) эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоолоор,

Эд зүйл хүлээн авсан  “иргэн ....... 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргаж өгөн хохирогч......... эзэмшлийн .......... банкны ......... дугаарын хүрэн өнгийн Виза карт” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр,

Эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл: “...Иргэн .....ас гаргаж өгсөн ......... банкны ...... дугаарын хүрэн өнгийн Виза карт 1 ширхэг” гэсэн тэмдэглэлээр,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “......... дугаартай ............... гэсэн бичиглэлтэй виза карт 1 ширхгийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутад хохирогч .............д хүлээлгэн өгсөн байна.” гэсэн тэмдэглэлээр,

Банкны дансанд үзлэг хийсэн “...Б......... ........банкны ......... дугаарын дансны 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн орлого зарлагын гүйлгээнд үзлэг хийхэд тухайн өдрийн 19 цаг 46 минут 32 секундэд 1,000 төгрөгийн, 17 цаг 47 минут 06 секундэд 4,500 төгрөгийн, 20 цаг 00 минут 21 секундэд 50,000 төгрөгийн, 20 цаг 04 минут 55 секундэд 800,000 төгрөгийн зарлага, нийт 855,500 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж тус дансанд 93,250 төгрөгийн үлдэгдэлтэй байна” гэсэн тэмдэглэлээр болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгч........... нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримтгүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь үнэлж хохирогч  болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд ашиг олох зорилгоор шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар авахыг ойлгох бөгөөд хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч захиран зарцуулах боломжийг бий болгодог.

Шүүгдэгч ........... нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүдэгч .......... нь хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг урьдаас мэдсээр атал хүсэж хор уршгийг учруулсан нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, шууд санаатай үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч ......... Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын  эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэстэй.

Шүүгдэгч .......д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ өөрөө сайн дураар гаргаж илэрхийлсэн  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч ...... 855,500 /найман зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч .........нь хохирогчид нийт 855,500 /найман зуун тавин таван мянга таван зуу/ төгрөг төлсөн нь хохирогч ....... тайлбар, 76 дугаар хуудаст авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх  талаар:

   ...... шүүгдэгч ........холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч .......... нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ шүүх хуралдааны үед ч илэрхийлж байна.

           Шүүгдэгч .........д прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч ........ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн  хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зорилгод нийцүүлэн  шүүгдэгч ..........д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн  дээрх хугацаанд  түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь ......т даалгаж шийдвэрлэв.

        Шүүгдэгч  ........ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD бичлэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Ү.........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  .......... дээрх тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн  189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........... тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь ........т даалгасугай.

6. Шүүгдэгч ............ 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч ..........нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 855,500 /найман зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг  хохирогч .......нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад  төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

  8. Шүүгдэгч ........... нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн  лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD бичлэгийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.

  9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

             10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар  талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

 

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ДЭЛГЭРМАА