2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1231

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, ***, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Н.***, түүний өмгөөлөгч С.***,

шүүгдэгч Ж.***, түүний өмгөөлөгч С.*** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.***, Ж.*** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***ын коллежийн 2 дугаар курст сурдаг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт *** дүүргийн 30 дугаар хороо 2-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

*** овогт ***ы *** (РД:***),

          Монгол Улсын иргэн, *** оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***ын коллежийн 2 дугаар курст сурдаг, ам бүл 8, эцэг, 6 дүүгийн хамт, *** дүүргийн 17 дугаар хороо *** 1***-*** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

*** овогт ***ын *** (РД: ***).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.*** нь Ж.*** нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** хорооллын 46 дугаар байрны гадна байсан хохирогч А.***н 1,560,000 төгрөгийн үнэ бүхий Чезарь загварын  *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч Н.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*** худлаа ярьж байна анх *** рүү машины зургийг нь явуулсан тэгээд *** асааж үзье гэсэн. Өмнө ***ийн машин гэж анхнаасаа хэлсэн. *** худалдах санааг гаргасан...хоолонд орсон 140,000 төгрөгөөр...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэгтэйгээ ижил мэдүүлэг өгөх учраас яллагдагчаар мэдүүлэг өгөх шаардлага байхгүй... Би тухайн машиныг ***ийн машин гэж бодсон. *** өөрөө надад хэлэхдээ миний машин гэж хэлсэн юм аа. Тухайн үед би найз ***ид туслаад машиныг нь бариад явж байхад *** намайг шоглоод элдэв үгээр хэлээд байхаар нь миний уур хүрээд тухайн машиныг авах санаа төрөөд ***д ***ийн машиныг авъя, асааж үзье гэж хэлэхэд *** зөвшөөрч надтай хамт 2024 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр ***ийн машин дээр очиж машиныг асаахад *** тусалсан. Би ***д машиныг авахаас өмнө л тухайн машиныг ***ийн машин гэдгийг хэлсэн байсан бөгөөд ***ид уур хүрээд тухайн машиныг асааж үзээд авч явмаар байна гэдгээ ч хэлсэн. *** бид хоёр анхнаасаа л ярилцсан байсан…тухайн машиныг анх *** зарчих уу гэж хэлээд бид хоёр ярилцаад уг машиныг зарахаар болсон юм... *** бид хоёр уг машиныг эвдэрхий болохоор нь хүнийх биш ашигладаггүй гэж бодсон мөн *** уг машины бичиг баримт байхгүй гэж өмнө хэлж байсан болохоор нээх юм бодолгүй хүнд зарчихсан юм. Тухайн хүнд учирсан хохирлыг *** бид хоёр тал талаар хувааж төлж барагдуулсан...хэргээ түргэн шийдүүлмээр байна, хийсэн үйлдэлдээ харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал),

мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Миний бие *** дүүргийн 30 дугаар хороо 2-р байрны 7 тоотод хашаанд аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Одоогоор ***ын коллежид 2 дугаар курст сурдаг. Би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 08 цагт сургууль дээрээ очиж хичээлдээ суугаад өдрийн 14 цагийн үед хичээлээ тараад хамт нэг ангид сурдаг ***ий хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт *** хорооллын ард талд 14 хоногийн өмнө найз *** машин бариад өгөөч гэж дуудахаар нь очиход хар саарал өнгийн *** *** улсын дугаартай Чезарь маркийн машиныг байсан, ***ийн хажууд ах нь гэх *** гэх ах өөр машинтай явж байсан бөгөөд тухайн машиныг худалдаж авсан гэсэн бөгөөд би жолоодоод *** хажууд сууж яваад аваачиж тавьсан байсан. Тухайн машин тавьсан газар ***ий хамт ирж үзэхэд байрандаа байсан, тэгээд тус машиныг авч явах гэхэд аккумляторгүй байсан тэгэхээр нь ойролцоо ил аккумлятортай машин хараад явж байтал нэг ачлагын портер маркийн машин дээр нэг аккумлятор байсныг *** авч ирээд би тухайн Чезарь маркийн машиныг кондуктор нь түлхүүр хийж эргүүлж асааж авч явсан бөгөөд тухайн машинаар гадуур явж байгаад машиныг *** бид хоёр зарахаар тохиролцож Баянхошуунд байх машин задаргааны газарт аваачиж 380,000 төгрөгт зарсан тул ирж мэдүүлэг өгч байна... Тус машины ойролцоо зогсоолд байсан ачлагын портер машин дээр байсан аккумляторыг *** авч ирж холбоод би өөрт байсан гэрийн түлхүүрээр эргүүлж асаагаад *** жолоодож би хажууд нь суугаад бид хоёр хөдлөөд явсан... Тус машины ойролцоо зогсоолд байсан ачлагын портер машин дээр байсан аккумляторыг *** авч ирж холбоод би өөрт байсан гэрийн түлхүүрээр эргүүлж асаагаад *** жолоодож би хажууд нь суугаад бид хоёр хөдлөөд явсан… *** бид хоёр тухайн машиныг зарж олсон 380.000 төгрөгийг тэнцүү хувааж авсан бөгөөд би тухайн мөнгийг хэрэгцээндээ зарцуулсан… *** бид хоёр тухайн Чезарь маркийн машины эзэнд учруулсан хохирлыг барагдуулж өгсөн...” (хавтаст хэргийн 70-71 дэх тал),

2. Шүүгдэгч Ж.***ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр анх *** надад Чезарь маркийн машины зураг үзүүлсэн. Тэрний дараа 04 дүгээр сарын 30-ны өдөр *** хоёулаа явж машин асаачхаад ирье гэсэн. Тэр машиныг нь ***, *** хоёрын машин гэж ойлгосон. Анх надад энэ хоёр хүн энэ машиныг авч байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг хоёулаа явж машин асаачхаад ирье гэсэн. Тэгээд хамт явж машин асаахаар явсан. *** хорооллын тэнд байсан машиныг асаалцаж өгсөн. Тэр машин 2 дугуй, аккумлятор байхгүй байсан. Чезарь машины ард *** ахын машин байсан гэдгийг *** мэдэж байсан. Тэр машинаас 2 дугуйг нь *** авна гэж ярьсан. Тэгээд тэр машинаас 2 дугуйг нь авсан. Аккумлятор байхгүй байсан болохоор надаас тэр хавиар аккумлятор байгаа эсэхийг асуусан. 46 дугаар байрны ард ачлагын машин дээр аккумлятор байсан. Тэрийг авч машиныг асаасан. Буцаагаад тэр аккумляторыг байсан байранд нь тавих хугацаанд *** машиныг гаргаж ирсэн. Гаргаж ирсний дараа сонирхож тэр машиныг хөдөлгөсөн. Хөдөлгөж явж байгаад оройхон тэр машиныг зарахаар болсон. *** зарчих уу гэсэн тэгэхээр нь би болох юм уу гэсэн чинь болно гэж хэлсэн. Цэргээс анх ирээд аав, ээж хоёрынхоо бэлэглэсэн утсыг тоёота марк 2 машинаар сольсон чинь төмрийн сэг авлаа гэж загнасан. Тэгээд машиныг нь эргэж өгөөд утсаа авах гэсэн чинь зарагдсан бараа буцаахгүй гэсэн. Тэгээд би зар харж байгаад Баянхошуунд төмрийн хог авдаг газар олоод очсон. Тэнд анх машинаа зарж байсан болохоор бид хоёр тэнд очоод 380,000 төгрөгөөр зарсан. Тухайн өдөр ***ын утас бил үү, данс нь болохгүй байсан. Тэгээд намайг данс руугаа авчих гэхээр нь авсан. Тэгээд тэр дор нь 190,000 төгрөгийг ***ын данс руу шилжүүлсэн. Үлдсэн 190,000 төгрөгөөр нь *** хоолонд оръё гээд орой нь хоолонд орсон. Мөн ус, ундаа аваад цаана нь надад 20,000 төгрөг үлдсэн. Тэр мөнгөөр нь такси бариад харьсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би ***той коллежид хамт сурдаг нэг ангийн хүүхдүүд байгаа юмаа. *** бид хоёр автомеханик мэргэжлээр сурдаг. 2024 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр *** хоёулаа машин асаагаад ирье надад туслаач гэхээр нь ямар машин юм бэ гэхэд чамд өмнө харуулсан Чезарь маркийн машин байгаа юмаа гэсэн тэгэхээр нь би хэний машин юм бэ гэхэд *** миний машин байгаа юмаа гэж хэлээд намайг машиныг асаахад туслаад өгөөч гэж хэлсэн. Надад Чезарь маркийн машин таалагддаг ба тухайн ***ын харуулсан машиныг асааж үзмээр сонирхол төрсөн болохоор нь ***т уг машиныг нь асааж өгөхөөр хамт явсан. Ингээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ***ыг дагаж хамт ирээд тухайн Чезарь маркийн машин дээр ирэхэд *** машиныг хамрыг сөхөөд аккумлятор байхгүй юм байна аккумлятор олохгүй бол болохгүй юм байна гэж *** хэлээд бид хоёр тэр хавиар аккумлятор хайгаад байшингийн буланд ачлагын машин дээр сул ашигладаггүй хуучин аккумлятор байхаар нь би аваад *** дээр аваачиж өгөөд машиныг асаахад тусалж байхад *** уг машин миний машин бишээ ***ийн /*** нь манай ангийн хүүхэд байгаа юм/ машин гэж хэлсэн тэгэхээр нь би нээх их юм бодолгүй машиныг асаахад тусалчхаад буцаж аккумляторын байсан байранд нь тавьсан. Ингээд *** уг машиныг асаагаад бид хоёр тухайн машинд суугаад явсан ба *** уг машиныг зарчих уу яах уу гээд асуухаар нь би зарж болох юм уу гэхэд *** болно болно зүгээр гэхээр нь би ***т итгээд өмнө машин зарж байсан Баянхошуунд байх сэлбэгийн газарт уг Чезарь маркийн машиныг 380,000 төгрөгөөр зарсан ба тухайн үед ***ын утас болохгүй байна намайг дансаараа төлбөрийг авчих гэхээр нь би өөрийн дансаар 380,000 төгрөгийг авсан. Ингээд уг мөнгийг *** надтай хуваана гэж ярихаар нь би тухайн үедээ өөрөө мөнгөтэй байсан учир нээх тоогоогүй ба уг мөнгөөр *** бид хоёр хоол авч идээд үлдсэн мөнгийг нь *** аваад 20,000 төгрөг үлдээхээр нь би тэр мөнгөөр такси бариад гэртээ харьсан... Надад *** хэлэхдээ миний машин байгаа юм би асааж чадахгүй байна намайг туслаад өг гэж гуйхаар нь би зөвшөөрсөн, Тухайн машиныг эхлээд *** өөрийнх нь машин гэж хэлж байснаа сүүлд машиныг нь асаахад ***ийн машин гэж хэлсэн. Би тухайн үед ***ыг хүний машиныг зөвшөөрөлгүй зарж борлуулсан гэдгийг мэдээгүй хамт явж байсан. Мэдсэн бол тийм үйлдэл гаргахгүй байсан юм… Тухайн хүнд учирсан хохирлыг *** бид хоёр тал талаар хувааж төлж барагдуулсан… Би тухайн машиныг ***ын машин гэж итгэж ***т тусалсан ба *** уг машиныг зарахад ямар ч асуудал байхгүй гэх хэлэхээр нь би итгэсэн…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал),

мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Миний бие Ханг-Уул дүүргийн 17 дугаар хороо *** хотхон 1***-*** тоотод хашаанд аав, ээж, 4 дүүгийн хамт амьдардаг. Одоогоор ***ын коллежид 2 дугаар курст сурдаг. 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байх гэж санаж байна. Нэг ангид сурдаг *** гэх залуу над руу чат бичээд хар сааран өнгийн Чезарь маркийн машины зураг явуулаад “хоёулаа очиж үзье, энэ машиныг *** авсан” гэж хэлж байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 08 цагт сургууль дээрээ очиж хичээлдээ суугаад өдрийн 14 цагийн үед хичээлээ тарсан. Гэтэл *** “хамт нэг нөгөө машин очиж үзье, би яаж асаах талаар нь мэдэж байна, асааж үзье” гэж хэлсэн. Тэгээд дагаад явахад *** хорооллын ард талд хар саарал өнгийн 3 Чезарь маркийн машин дээр дагуулж ирсэн. Тэгээд *** бид хоёр тус машиныг асаах гэхэд аккумляторгүй байсан, мөн дугуй нь хагарчихсан байсан. Тэгэхээр нь хажууд нь байсан цагаан өнгийн марк-2 загварын тээврийн хэрэгслийг “***ийн ахынх нь машин байгаа юм, энэний дугуйг нь тайлж аваад тавья” гэж *** хэлсэн. Тэгээд тус машины дугуйг нь тайлж аваад Чезарьт сольж тавьсан, мөн ойролцоо ил аккумулятортой машин хараад явж байтал нэг ачлагын портер маркийн машины хажууд нь сул аккумулятор байсныг би авч ирээд *** тухайн Чезарь маркийн машиныг кондуктор нь түлхүүр хийж эргүүлж асааж авч явсан бөгөөд тухайн машинаар гадуур явж байгаад тус машиныг *** бид хоёр зарахаар тохиролцож Баянхошуунд байх машин задаргааны газарт аваачиж 380,000 төгрөгт зарсан тул ирж мэдүүлэг өгч байна… Би тухайн Баянхошуунд байх машин задаргааны газарт өмнө нь өөрийнхөө машиныг сэлбэгт өгч байсан болохоор тухайн газарт *** бид хоёр тус хар саарал өнгийн Чезарь маркийн машиныг аваачиж 380.000 төгрөгөөр зарсан, Машин задаргааны газрын хүнийг танихгүй, нэрийг нь мэдэхгүй… *** бид хоёр тухайн машиныг зарж олсон 380,000 төгрөгийг тэнцүү хувааж авсан бөгөөд би тухайн мөнгийг хэрэгцээндээ зарцуулсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал),

3. Хохирогч А.***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх *** хорооллын 46 дугаар байрны хойд талд хувиараа авто засвар ажиллуулдаг бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр *** дүүргийн нутаг дэвсгэр Улиастай эцсээс нэг залуугаас *** *** улсын дугаартай хар саарал өнгийн тоёота Чазер маркийн 4 дугуй байхгүй автомашиныг 900,000 төгрөгөөр сэлбэгт худалдаж аваад өөрөөсөө 4 дугуй, аккумляторыг авч очиж тавьж асаагаад таньдаг дүү ***ийн хашаанд түр тавьж байгаад маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ***ийн найз *** гэх нэртэй жолооны үнэмлэхтэй хүүхдээр бариулаад Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** хороолол 46 байрны ард талд авч ирж өөрийн *** ДАХ улсын дугаартай цагаан өнгийн 90 марк 2 загварын машины хажууд тавиад аккумляторын салгаад тогийн салгаад үлдээсэн тэгээд тэрнээс хойш эргэж тойрохгүй байж байгаад 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байхгүй болсон байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.. Би тухайн тээврийн хэрэгслийг Тулгаа гэх нэртэй 20 орчим насны залуугаас худалдаж авч байсан. Тус тээврийн хэрэгслийн багажийн доод хэсгийг тайрсан, урд гупер байхгүй, зүүн талын крило цагаан өнгөтэй, Мотисс гэх хуулгатай, 1 обуд нь Жи Ти Ар 32-ын обуд 1ш, Хайпер Зэрогийн обуд 1 ширхэг, Тойрэр Сток обуд 1 ширхэг, нэг нь саарал өнгийн хайлшин обудтай байсан, бүдүүн яндантай. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй… Түлхүүр байдаг кондукторын гол нь элэгдээд ямар ч хамаагүй түлхүүр хийхээр таардаг, тухайн үед би машинаа түгжсэн байсан… Би тухайн тээврийн хэрэгслийг сэлбэгийн зориулалтаар *** дүүргийн нутаг дэвсгэр Улиастай эцсээс 4 дугуйгүйгээр 900.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Тухайн үед алдагдахдаа 4 обуд дугуй тавьчихсан байсан тул тухайн обуд дугуйнууд нь нийлээд 600.000 төгрөгөөр үнэлнэ, Би алдагдсан эд зүйлсийг нийтэд нь 1.500.000 үнэлнэ… Би тухайн машиныг унаж ирж тавьсан *** гэх хүүхдийг сэжиглэж байна… *** нь миний ажиллуулдаг засварын газарт миний ажилд тусалдаг дүү *** гэх залуугийн найз нь гэсэн би тухайн машин авч ирж өдөр л харсан одоо дахиж харвал танина...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 121-1*** дахь тал),

4. Гэрч Г.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны хавар буюу 04 сарын сарын сүүлээр яг /өдрийн бол санахгүй байна/ үл таних 20 орчим насны 2 залуу хар саарал өнгийн тоёота Чезарь маркийн ард талын багажийг нь тайрсан, яндан нь унжиж чирэгдсэн машинтай ирээд сэлбэгт авах талаар асуухаар нь би зөвшөөрч тухайн машиныг 380.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон тэгээд би тухайн хоёр залуугийн нэгнийх нь данс руу өөрийн хаан банкны *** дугаарын данснаас 380.000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр “гүйлгээний утга дээр нь *** Chaser" гэх утгатайгаар шилжүүлэн өгч худалдаж авсан… Тус хар саарал өнгийн тоёота Чезарь маркийн машин нь улсын дугааргүй байсан. Тухайн машин одоо байхгүй, тус машиныг задалж жижиглэхэд хэрэгтэй эд анги ховор байсан тул жижиглээд төмөр түүхий эд авдаг газарт тушаасан… Тухайн хоёр залуугийн нэг нь миний машин байгаа юм, мөнгөний хэрэг болоод задаргаанд өгөх гэж байгаа юм та авчхаач гэж хэлээд гуйгаад байхаар нь би худалдаж авсан… Би тухайн хоёр залууг тус машиныг хулгайлж авсан гэх талаар мэдээгүй… Нэг нь өндөр туранхай биетэй, нэг нь намхан нуруутай залуу байсан энэ талаар сайн санахгүй байна, дахиж харвал танихгүй гэж бодож байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал),

   5. Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүрэг *** дугаар хороо *** хороолол 46-104 тоотод оршин суух хаягтай, /РД:*** регистрийн дугаартай утасны *** дугаартай Алтансум овогтой *** гаргасан Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хороолол 46 дугаар байрны гадна байсан машин 2024 оны 04 сарын 30-ны өдөр 16 цагийн үед хулгайд алдагдсан…” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

6. Хяналтын камерын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч үзлэг хийсэн “...Сэжигтэй 2 этгээд нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг *** минутад алдагдсан машины хамрыг сөхсөн байгааг харуулав... Сэжигтэй 2 этгээд нь алдагдсан машиныг аккумлятор холбож асаагаад өндөр хар цамцтай нь машинд суугаад, улаан шоотой цамцтай нь аккумлятор аваад явж байгааг харуулав... Сэжигтэй 2 этгээдийн хар цамцтай нь алдагдсан машиныг жолоодоод улаан шоотой цамцтай, цагаан малгайтай нь цаанаас нь ирээд машинд суугаад хөдлөөд явж байгааг харуулав...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 37-43 дахь тал),

7. Шүүгдэгч Ж.***ий эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн “...2024.04.30 пос картаар 12,600,               2024.04.30 пос картаар 10,000, 2024.04.30 пос картаар 137,000, 2024.04.30 ***-1 10,200...Ж.*** нь Хаан банкны *** тоот данснаас шилжиж орж ирсэн 380,000 төгрөгийг бүрэн зарцуулж дууссан байна...” гэсэн тэмдэглэл болон дансны хуулга (хавтаст хэргийн 23-29 дэх тал),

8. Шүүгдэгч Н.***ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн “...Н.*** нь Хаан банкны *** тоот данснаас шилжиж орж ирсэн 190,000 төгрөгийг бүрэн зарцуулж дууссан байна...” гэсэн тэмдэглэл болон дансны хуулга (хавтаст хэргийн 30-36 дахь тал),

9. Гэрч Р.***ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн “...Гэрч Р.*** нь Хаан банкны *** тоот данс руу 380,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байна...” гэсэн тэмдэглэл болон дансны хуулга (хавтаст хэргийн 15-22 дахь тал),

10. Хөрөнгө, хохирол, даатгалын “Тэнцвэр Эстимейт” ХХК-н 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №0509 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Чезарь машин...нийт хохирлын дүн нь 1,560,000 төгрөгөөр тогтоож байна...” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 78-81 дэх тал),

11. СХДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 14 дэх тал) зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Шүүгдэгч Н.***ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 108 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 110, 129 дэх тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 111 дэх тал), шүүгдэгч Ж.***ий Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 107 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 130 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.***, Ж.*** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.*** болон түүний өмгөөлөгч С.*** нараас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн 17-20, 72 дахь талуудыг,

Шүүгдэгч Ж.*** болон түүний өмгөөлөгч С.*** нараас цагаатгах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн 28-29, 36-37, 70-71, 93, 99 дэх талуудыг тус тус шинжлэн судлахаа илэрхийлсэн болно.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.***, Ж.*** нар нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг *** минутаас 16 цаг 49 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** хорооллын 46 дугаар байрны гадна байсан хохирогч А.***н эзэмшлийн *** *** улсын дугаартай Чезарь загварын 1,560,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг авч явсан,

улмаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу Баянхошуу гэх газарт байрлах авто засварын газарт очиж тус тээврийн хэрэгслийг гэрч Р.***од 380,000 төгрөгөөр худалдсан болох нь хохирогч А.***, гэрч Р.*** нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгө, хохирол, даатгалын “Тэнцвэр Эстимейт” ХХК-н 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №0509 дугаартай шинжээчийн дүгнэлт, Н.***ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Ж.***ий эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Р.***ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2.2. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг зохицуулсан.

2.3. Хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт хуульчлагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэгдэхийн зэрэгцээ, гагцхүү гэмт хэргийн объектив шинж буюу үйлдлийн аргаараа өөр хоорондоо ялгагддаг онцлогтой.

Тодруулбал, хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг шаардана.

2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэх бөгөөд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж заасан.

Тухайлбал, шүүгдэгч Н.***,  Ж.*** нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй хэдий боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч А.***н эзэмшлийн Чезарь загварын 1,560,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч зарж борлуулан хохирогч А.***д хохирол учруулсан байх тул бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, шүүгдэгч Н.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*** худлаа ярьж байна, анх *** рүү машины зургийг нь явуулсан тэгээд *** асааж үзье гэсэн. Өмнө ***ийн машин гэж анхнаасаа хэлсэн. *** худалдах санааг гаргасан...хоолонд орсон 140.000 төгрөгөөр хоол идсэн...” гэсэн мэдүүлэг,[1]

яллагдагчаар өгсөн “...Би тухайн машиныг ***ийн машин гэж бодсон. *** өөрөө надад хэлэхдээ миний машин гэж хэлсэн юм аа. Тухайн үед би найз ***ид туслаад машиныг нь бариад явж байхад *** намайг шоглоод элдэв үгээр хэлээд байхаар нь миний уур хүрээд тухайн машиныг авах санаа төрөөд ***д ***ийн машиныг авъя, асааж үзье гэж хэлэхэд *** зөвшөөрч надтай хамт 2024 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр ***ийн машин дээр очиж машиныг асаахад *** тусалсан...” гэсэн мэдүүлэг,[2]

тэрээр сэжигтнээр өгсөн “...14 хоногийн өмнө найз *** машин бариад өгөөч гэж дуудахаар нь очиход хар саарал өнгийн *** *** улсын дугаартай Чезарь маркийн машиныг байсан, ***ийн хажууд ах нь гэх *** гэх ах өөр машинтай явж байсан бөгөөд тухайн машиныг худалдаж авсан гэсэн бөгөөд би жолоодоод *** хажууд сууж яваад аваачиж тавьсан байсан. Тухайн машин тавьсан газар ***ий хамт ирж үзэхэд байрандаа байсан...” гэсэн мэдүүлэг,[3]

Хохирогч А.***н “…таньдаг дүү ***ийн хашаанд түр тавьж байгаад маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ***ийн найз *** гэх нэртэй жолооны үнэмлэхтэй хүүхдээр бариулаад Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** хороолол 46 байрны ард талд авч ирж өөрийн *** ДАХ улсын дугаартай цагаан өнгийн 90 марк 2 загварын машины хажууд тавиад аккумляторын салгаад тогийн салгаад үлдээсэн...” гэсэн мэдүүлэг [4] болон шүүгдэгч Ж.***ий мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэгээд тэр дор нь 190,000 төгрөгийг ***ын данс руу шилжүүлсэн. Үлдсэн 190,000 төгрөгөөр нь *** хоолонд оръё гээд орой нь хоолонд орсон. Мөн ус, ундаа аваад цаана нь надад 20,000 төгрөг үлдсэн. Тэр мөнгөөр нь такси бариад харьсан...” гэж өгсөн тогтвортой мэдүүлэг зэргээр шүүгдэгч Н.*** нь хохирогч А.***н эзэмшлийн Чезарь маркийн авто машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах үйлдэлдээ хохирогч А.***н эзэмшлийн Чезарь маркийн авто машиныг өөрийн машин мэтээр шүүгдэгч Ж.***д ойлгуулан түүнийг хуурч дээрх үйлдэлдээ татан оролцуулсан болох нь тогтоогдож байна.

Тиймээс хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба энэ тохиолдолд шүүгдэгч Ж.*** нь *** *** дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.***, Б.*** нарын эзэмшлийн гэж ойлгож, түүнчлэн тээврийн хэрэгслийг өдрийн цагаар, цагдаагийн байгууллагын хашааны гадна талаас авч явахдаа камерын бичлэгт биеэ авч яваа ерөнхий байдал зэргээс үзвэл шүүгдэгч Н.***той нэг санаа зорилгод нэгдсэн гэж үзэхгүй.

Цаашилбал, шүүгдэгч Ж.***ий “...би тус тээврийн хэрэгслийг Н.***, Б.*** нарын машин гэж ойлгосон, хулгай хийж байна гэж мэдээгүй...” гэсэн агуулгатай мэдүүлэг,

Шүүгдэгч Н.***ын “...би Ж.***д Б.***ийн машин...хулгайлаад борлуулъя...тэр хүний машин гэж мэдэж байсан...” гэсэн агуулгатай харилцан эсрэг сонирхолтой мэдүүлэг авагдсан бөгөөд энэ нь хавтас хэрэгт авагдсан хэрэг учралын газрын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, Ж.***ий эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ж.***ий тухайн машиныг хулгайлсан гэж ойлгоогүй гэсэн агуулгатай мэдүүлэг нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.***ын “...би Ж.***д ***ийн машин...хулгайлаад борлуулъя...тэр хүний машин гэж мэдэж байсан...”гэсэн мэдүүлэг няцаагдаж байгааг дурдав.

2.5. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан шинжлэх, харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлыг нотломжийн хүрээнд хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ж.***ийг дээрх үйлдэлд хамтран оролцсон, шунахайн сэдэлт, зорилгоор үйлдсэн гэх баримт авагдаагүйгээс гадна шүүгдэгч Н.***ын мэдүүлгийн талаар бусад нотлох баримтаар нотлогдохгүй зэргээс үзвэл шүүгдэгч Ж.***д холбогдох үйлдлийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

2.6. Иймд шүүгдэгч Н.***ыг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** хорооллын 46 дугаар байрны гадна байсан Чезарь загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.***д 1,560,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зохицуулжээ.

3.3. Гэмт хэргийн улмаас хохирогч А.***д  1,560,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Н.***. Ж.*** нараас тус тус 1,250,000 төгрөгийг төлсөн буюу нийт 2,500,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хавтаст хэргийн 121, 122 дахь талуудад тус тус авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хохирогч А.*** нь шүүгдэгч нараас хохирлоо бүрэн барагдуулж авсан болон сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжлэхгүй, дүгнэлт гаргуулахаас татгалзсан талаараа (хавтаст хэргийн 51, 120 дахь талууд) илэрхийлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Н.***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Н.*** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

4.4. Улсын яллагчаас “...Шүүгдэгч Н.***ыг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй шүүгдэгч Н.***ын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,...” гэсэн саналыг,

Шүүгдэгч Н.***ын  өмгөөлөгч С.*** “... Зүйлчлэлийн хувьд улсын яллагчаас гаргаж байгаа санал нийцэж байгаа тул саналыг дэмжиж байна.…” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Н.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин 6.6 дугаар зүйлийн зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. 

4.5. Иймд, шүүгдэгч Н.***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

4.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.*** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд танилцуулав.

Тав. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

5.2. Энэ хэрэгт шүүгдэгч Н.***, Ж.*** нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч *** овогт ***ы ***ыг Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Н.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.***, Ж.*** нар нь  цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Ж.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглээс,

[2] хавтаст хэргийн 93 дахь тал,

[3] хавтаст хэргийн 74-75 дахь тал,

[4] хавтаст хэргийн 121-127 дахь тал,