Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/00735

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/00735

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма ганди гудамжны Нархан хотхон тоот хаягт байрлах, Нархан СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма ганди гудамжны Нархан хотхоны 51 дүгээр байрны 05 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, Харчу овогт Цэнддоржийн Амарсайхан/рд:ЧД71081378/-д холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал, өмгөөллийн хөлсөнд нийт 2.098.085 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ......................... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Нархан СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Ганди гудамжинд байрлах Нархан хотхоны оршин суугч Ц.Амарсайхан нь 2012 оны 9 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 1,897,350 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 1,897,350 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах ажиллагааны зардал 10,000 төгрөг, өмгөөллийн хөлс 190,735 төгрөг нийт 2,098,085 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Амарсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Ганди хотхоны 51 дүгээр байрны 5 тоотод 2005 оноос хойш амьдарсан. Энэ хугацаанд орон сууцны бүх зардал , СӨХ-ийн төлбөр зэргийг цаг тухайд нь төлж ирсэн. 2012 оны 9 дүгээр сард миний эзэмшлийн 75 тоот дулаан зогсоолын ард байрлах бохирын шугамны таглааг онгойлгосноос болоод дулаан зогсоол руу бохирын шугамын ялгадас ил гарч, урсан машины зогсоолыг ашиглах боломжгүй болсон. Энэ байдлыг тухайн үед Нархан СӨХ болон хамгаалалтын алба, СӨХ-ийн ажилчдад мөн сантехник хариуцсан ажилтанд удаа дараа мэдэгдэж, дулаан зогсоолд асгарсан бохирдлыг цэвэрлэх, бохирыг шугамын таглааг онгойлгохгүй байх талаар санал гомдол олон удаа амаар болон бичгээр гаргаж байсан. Мөн СӨХ оршин суугчдын тав тухтай орчинг бүрдүүлээгүй тохиолдолд СӨХ-ийн төлбөрийг төлөхгүй талаар мэдэгдэж байсан. СӨХ нь өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч хариуцагчаас СӨХ-ийн төлбөр нэхдэггүй байсан боловч тухайн бохирыг зогсоолд асгасантай холбоотойгоор засч залруулах, ариутгах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5.8-д Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй, Нархан СӨХ-ийн дүрмийн 1.2-т Холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, сууц өмчлөгчдийн амьдрах тав тухтай нөхцлийг хангахад оршино, 1.3-т Харьяалсан орон сууцны байшингуудын дундын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулах, тэдгээрийн найдвартай байдлыг хангана гэж тус тус заасан ба энэ эрх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хариуцагчийн болон хариуцагчийн гэр бүлийн эрх ноцтой зөрчигдсөн байхад үндэслэлгүйгээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнээс гадна Нархан СӨХ оршин суугчдын нийтийн эзэмшлийн талбай болох хүүхдийн тоглоомын талбай болон түүнд хамаарах тоглоомуудыг дур мэдэн буулган алга хийснээс болж хүүхэд хөгшид нарлах, тоглох газаргүй болсон. Мөн хүүхдийн тоглоомын талбайд байрлах хүүхэд хөгшдийн тоглодог, салхилдаг байсан саравчтай байшинг Нархан СӨХ-ны байр болгон орсноос шалтгаалан нийт оршин суугчдын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж ирсэн. Хариуцагчийн хувьд халаалт, ус, цахилгаан, холбооны зардлыг тухай бүрт нь төлж байсан. Одоо ч төлж байгаа. Харин Нархан СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хйих үүргээ гүйцэтгээгүй атлаа их хэмжээний төлбөр үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Мөн нотариатын зардлын баримт хэрэгт авагдаагүй, өмгөөллийн хөлсийг эрх ашгаа хамгаалах гэж Нархан СӨХ өөрөө авч байгаа учраас түүнийг хариуцагч төлөх шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нархан СӨХ нь хариуцагч Ц.Амарсайханд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 2012 оны 10 дугаар сараас 2015 оны 07 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг 30 150 төгрөгөөр, 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх төлбөрийг 51 150 төгрөгөөр тооцож 1 897 350 төгрөг, нотариатын зардалд 10 000 төгрөг, өмгөөллийн хөлс 190 735 төгрөг нийт 2.098.085 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтыг хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, зорилгоор сууц өмчлөгдийн холбоо байгуулна гэж заасан.

 

, 7 дугаар зүйлийн 7.1- сан байх бөгөөд Нархан Ѫ- Удирдах зөвлөлийн 2016 10 дугаар 01-ний П.Энхтуяа гүйцэтгэх захирал болох нь нотлогдож байх тул тус СӨХ-г төлөөлөх бүрэн эрхтэй байна.

 

Түүнчлэн Хан-Уул 俿 ас Хан-Уул 俿 , 2008 12 дугаар 02-ны жээ.

 

Хариуцагч Ц.Амарсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2012 оны 9 дүгээр сард миний эзэмшлийн 75 тоот дулаан зогсоолын ард байрлах бохирын шугамны таглааг онгойлгосноос болоод дулаан зогсоол руу бохирын шугамын ялгадас ил гарч, урсан машины зогсоолыг ашиглах боломжгүй болсон. Энэ байдлыг тухайн үед Нархан СӨХ болон хамгаалалтын алба, СӨХ-ийн ажилчдад мөн сантехник хариуцсан ажилтанд удаа дараа мэдэгдэж, дулаан зогсоолд асгарсан бохирдлыг цэвэрлэх, бохирыг шугамын таглааг онгойлгохгүй байх талаар санал гомдол амаар болон бичгээр гаргаж байсан. Мөн СӨХ оршин суугчдын тав тухтай орчинг бүрдүүлээгүй тохиолдолд СӨХ-ийн төлбөрийг төлөхгүй талаар мэдэгдсэн боловч тухайн бохирыг зогсоолд асгасантай холбоотойгоор засч залруулах, ариутгах талаар ямар ч арга хэмжээ аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан эж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ..., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан ...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй...гэж заасан үүргээ биелүүлээгүй, шүүхэд татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нархан СӨХ 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг нэг айлаас 30 150 төгрөг болгохоор, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 15/01 тоот тогтоолоор дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг нэг айлаас 30 150 төгрөг байсныг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж 33 150 төгрөг болгохоор, нэг айлаас авах 33 150 төгрөг дээр нэмж 1 гарааштай айлд 9000 төгрөг, 2 гарааштай айлд 18 000 төгрөг нэмж авахаар тус тус тогтоожээ.

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 9 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны СӨХ-ны төлбөрийг сард 30 150 төгрөг байхаар тооцож нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар 2014 оны 02 дугаар сараас өмнөх төлбөрийг шаардах эрхгүй байхаас гадна 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг нэг айлаас 33 150 төгрөг, 1 гарааштай айлаас 9 000 төгрөг авах тухай баримтыг гаргаж өгсөн боловч 2015 оны 8 дугаар сараас эхлэн гараашийн төлбөрийг оруулан сард 51 150 төгрөг гаргуулахаар тооцсон, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 гараашийн төлбөр 9000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоход татгалзахгүй гэсэн болно.

 

Иймд 147 147.1- , , , , , , , , , Ц.Амарсайханаас 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 7 дугаар сарыг дуусталх СӨХ-ний төлбөрийг 30 150 төгрөгөөр тооцож 542 700 төгрөг, 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх төлбөрийг 42 150 төгрөгөөр тооцож 716 550 төгрөг нийт 1 259 250 төгрөг гаргуулан Тайхар Ѫ- ж, нэхэмжлэгч нотариатын зардалд 10 000 төгрөг төлсөн гэх баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй, мөн эрх зүйн туслалцааг өөрөө хүсч авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 838 835 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн заримыг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34 772 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 115.2.2, 116, 118 дугаар зүйлд удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.4-д тус тус зааснаар хариуцагч Ц.Амарсайханаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд 1 259 250 төгрөг гаргуулан Нархан Ѫ- ж, нэхэмжлэлийн шаардлагаас 838 835 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34 772 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нархан Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ