2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1413

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Н.***, түүний өмгөөлөгч Ц.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *** дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 0*** сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 31-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “***”-д санхүүгийн шинжээч ажилтай, *** дүүргийн *** хороо, *** хотхоны *** тоотод ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт ***ын *** (РД:***).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.*** нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** гудамжны 6 тоотод байрлах орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.***ыг итгүүлэн хуурч 25,000,000 төгрөгийн хохирол учруулсан "Залилах" гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 0*** сарын 10-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч Н.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгнө. Энэ хашаа байшинг *** гэж хүнээс 45 сая төгрөгөөр худалдаж аваад 20 сая төгрөгийг бэлэн өгөөд 25 сая төгрөгийг лизингээр төлөхөөр тохиролцож авсан. Энэ хашаа байшинг авах болсон шалтгаан нь миний унадаг байсан ланд 200 маркийн машиныг ***, *** гэж хүмүүс зээлийн үлдэгдлийг төлчихье гэж хэлж аваад 6 сар гаруй хугацаанд огт төлөхгүй байж байгаад энэ хашаа байшингаас үлдэгдэл 7 сая төгрөгийг төлье гэж авсан. Тэгээд энэ хашаа байшинг ББСБ-д тавиад 20 сая төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөнөөс 7 сая гаруйг машины зээлд төлсөн. Үлдэгдэл мөнгийг хувьдаа ашигласан. Энэ хүмүүс машиныг 2 жилийн дараа моторыг нь муутгаад, банк бусын зээлийг төлөөгүй буцаагаад өгсөн. Тухайн үед хувь лизингээр сард 1 сая 500 мянгаас 2 сая төгрөгийг төлье гэж тохирсон боловч ажлаасаа гарсан байсан учраас тохирсноороо төлөлтөө хийж чадахгүй байсаар ийм байдалд хүрсэн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолын хүлээн зөвшөөрч байна, гаргах санал хүсэлт байхгүй...Өөрийн хэргийг нэгтгүүлж шалгуулмаар байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 245-246 дахь тал),

2. Хохирогч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн бэр дүү ***аас *** дүүргийн 1 дүгээр хороо, *** тоотын хашаа байшинг 25 сая төгрөгөөр 2017 оны үед худалдаж авсан боловч түүнээс хойш *** миний бэр дүү учраас худалдан авсан хашаа байшингаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авалгүй өнөөдрийг хүрсэн юм. Түүнээс хойш 2024 оны 02 дугаар сард би ***аас худалдан авсан *** дүүргийн 1 дүгээр хороо *** тоотын хашаа байшингаа мөнгө хэрэгтэй болсон тул зарахаар шийдэж яаралтай худалдан авах хүн хайж байгаад өмнө нь хамт ажиллаж байсан *** гэдэг хүнээс хашаа байшинг авах хүн байгаа талаар асуухад "би асуугаад хэлье" гээд надад хэдээр зарах гэж байгаа талаар асуухаар нь би 45,000,000 төгрөгөөр зарах гэж байгаа гээд салсан юм. Тэгээд *** хашаа байшинг чинь авах хүн олчихлоо, энэ хүн банк бус дээр барьцаанд тавиад мөнгийг нь гаргаад өгчихнө гэнээ, чи бичиг баримтаа шилжүүлээд өгчих гэхээр нь би зөвшөөрөөд ***д хэлж байгаад *** болохоор ***ийн танилцуулсан *** гэдэг хүний нэр дээр шилжүүлж өгсөн ба миний мөнгийг удахгүй өгнө гэсээр байгаад нэлээн удаж байгаад арай гэж "тал мөнгө нь 20,000,000 төгрөг орсон байна, шилжүүлэх үү" гэж *** асуухаар нь би өөр газар өртэй байсан тул Бавуу гэдэг хүний дансанд ***өөр 8,140,000 төгрөг шилжүүлээд, үлдсэн 11,860,000 төгрөгийг нь өөрийнхөө дансаар ***өөс авсан. Тэгсэн чинь миний үлдэгдэл 25,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд надад өгөлгүй удаад байсан тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...*** болохоор манай бэр дүү миний эхнэр Б.***гийн төрсөн дүү ***ын эхнэр бөгөөд ***тэй би Зэвсэгт хүчний 150 дугаар ангид хамт ажиллаж байсан ах байгаа юм...Харин Н.***ыг бол танихгүй, *** энэ хүнд зарах гэж байгаа гэж надад утсаар хэлж байсан...Би *** надад зарах хүн олсон гэсэн тул би бичиг баримтыг нь шилжүүлэх эрхийг дүү ***д утсаар хэлж зөвшөөрсөн юм...Хуулиар бол бичиг баримт нь ***ын нэр дээр байдаг боловч би аль 2017 онд худалдан аваад нэрээ шилжүүлээгүй байсан тул миний өмчлөлийн хашаа байшин мөн...Би өөрөө хөдөө Өмнөговь аймагт ажиллаж байсан тул ирж чадаагүй өнөөдрийг хүрсэн юм. Миний хохирлыг гаргуулан өгч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал),

3. Гэрч А.***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сард *** гэх хүний нэр дээр гэрчилгээтэй байсан *** дүүргийн 1 дүгээр хороо, ***ын 70- р гудамж 6 тоотод байх хашаа байшинг өөрийн зүс таних Н.*** гэх хүнд 45,000,000 төгрөгөөр худалдахаар зуучилж өгөөд Саппорагийн замын хойд талд байрлах нотариат дээр итгэмжлэл хийлгэж Н.***т хүлээлгэн өгсөн. Гэтэл Н.*** нь тус хашаа байшингийн гэрчилгээг *** гэх ББСБ-т 50,000,000 төгрөгийн барьцаанд тавьчихсан байсан ба 2024 оны 03 сарын 06-ны өдөр Н.***тай холбогдоход ББСБ нь мөнгөгүй байгаа гэнээ гээд тус өдрийнхөө орой нь над руу увуулан цувуулан 20,000,000 төгрөгийг Голомт банкны *** дугаарын данснаас манай дүү болох ***ын хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш хугацаанд Н.*** нь удаа дараа худал хэлж огт мөнгө өгөөгүй ба холбогдох ББСБ-ийн захиралтай холбогдоход Н.*** нь манай ББСБ-т хашаа, байшин тавьсан. 2024 оны 03 сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөгийг бүгдийг нь Н.***т шилжүүлсэн тухайгаа надад хэлсэн. Түүнээс хойш би Н.***тай холбогдоход миний утсыг авахаа больчихсон... Би урьд өмнө *** капитал ББСБ-ийн байгууллагын 22 авто худалдааны төвийн салбарын эрхлэгч байх үед нь 1 удаа тээврийн хэрэгсэл тавьж зээл авч байсан. Тэр үед таньдаг болсон. Ер нь зүс таних хүн байгаа юм. Түүнээс өөрөөр ямар нэгэн холбоо хамаарал байхгүй... Манай хуурай дүү *** нь 2022 онд *** гэх хүнээс СХД-ийн 1-р хороо ***ын *** 6 тоотод байх хашаа байшинг худалдан авчхаад өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байсан ба 2024 оны 03 сард *** тухайн хашаа байшинг бусдад худалдахаар болоод надаар дамжуулан худалдан авах хүн байна уу гэхээр нь би ББСБ-т таньдаг хүн байвал хурдан зарагдах байх гээд өмнө нь тээврийн хэрэгсэл тавьж байсан Н.***тай холбогдоод одоогийн нөхцөл байдалд хүрчихлээ... Ж.*** нь СХД-ийн нутаг дэвсгэр, Саппорогийн замын хойд талын нотариат дээр Н.***т итгэмжлэл хийж өгсөн харин Н.*** нь Хархорин захын замын хойд талын *** ББСБ-т 50,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44, 51-52 дахь тал),

4. Гэрч Ж.***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би *** дүүргийн 1 дүгээр хороо ***ын *** гудамжны 6 тоотод байрлах хашаа байшинг өөрийн хадам эгч зарсан бөгөөд угаасаа хамаатан садан байсан учраас энэ хашаа байшингийнхаа Б.***гийн төрсөн дүү *** гэдэг ахад 2017 онд 25.000.000 төгрөгөөр бичиг баримтыг *** ахын нэр дээр шилжүүлэлгүй байж байсан чинь 2024 оны 02 дугаар сард *** ах над руу залгаад ах нь нөгөө *** дүүргийн 1 дүгээр хороо ***ын *** гудамжны 6 тоотод байрлах хашаа байшингаа хүнд зарахаар болсон байгаа чи миний яриулсан *** гэдэг хүний нэр дээр нотариатаар ороод итгэмжлэл хийгээд өгчих гэж ярьсан. Тэгэхээр нь би түүнээс хойш удалгүй ***ын *** гэдэг хүн над руу ярихаар нь уулзаж байгаад энэ хүний нэр дээр *** дүүргийн 1 дүгээр хороо ***ын *** гудамжны 6 тоотод байрлах хашаа байшингийн итгэмжлэлийг *** дүүргийн Цамбагарав дээр байдаг нотариатын газар очиж хийж өгсөн. Тэр үед *** ах энэ хашаа байшингаа Н.***т өгч зарж байгаа гэж ойлгосон боловч удалгүй нөгөө хүн нь тал мөнгийг нь өгөөгүй залилсан гэж сонссон. Би бол энэ хашаа байшинг 2010 оны үед бусдаас дан хоосон хашаа 5 сая орчим төгрөгөөр худалдаж аваад өөрийн нөхрийн хамт хашаан дотроо 2 байшин бариад амьдарч байсан миний нэр дээр эзэмших гэрчилгээтэй 451 мкв талбай бүхий нэгж талбарын *** дугаартай мөн Үл хөдлөхийн ***, *** дугаар бүхий хашаа байшин байсан. Тэгээд *** ах надад *** гэдэг хүний нэр дээр шилжүүлээд өгчих би мөнгө төгрөгөө Н.*** гэдэг хүнтэй ярилцаад зохицчихсон байгаа гэж өөрөө Өмнөговь аймагт байх үедээ өөрийнхөө *** дугаараас миний *** дугаарт залгаж хэлэхээр нь би 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр *** дүүргийн 13 дугаар хороо Саппород байдаг Хаан банкны 2 дугаар давхрын Л.*** гэдэг нотариатч дээр орж уг Н.*** гэдэг хүний нэр дээр шилжүүлэхээр 0258, 0259 дугаартай 2 ширхэг итгэмжлэл хийж Н.***т өгсөн юм...Энэ хашааны эзэмших гэрчилгээ нь тухайн үед над дээр байсан боловч яг үнэндээ *** ах надаас олон жилийн өмнө худалдаж авч байсан болохоор хууль ёсны өмчлөгч нь *** ах юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал),

5. Гэрч Л.***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би өмнө нь "***" ХХК гэх компанид 2022- 2024 оны хооронд борлуулагчаар ажилладаг байхад манай захирал *** дугаартай *** гэдэг хүнтэй байнга ирж уулзаад байдаг түүний найз бололтой Н.*** гэдэг хүнийг мэддэг болсон ба тухайн үед ямар учиртай хүн гэдгийг нь мэдээгүй байсан боловч бусдаас *** ББСБ-д ажилладаг байсан гэж сонсож байсан хүнийг зүс мэддэг хаяа мэнд устай таардаг байсан юм. Тэгээд намайг ажилладаг байх үед 2024 оны 02 дугаар сарын эхээр Н.*** ах надтай уулзаад "...ах нь чиний нэр дээр машин барьцаанд тавиад зээл авчхаад эргээд 2 сарын дотор зээлээ хаачихна, чи ахдаа өөрийнхөө нэр дээр зээл авч өгч туслаач..." гэхээр нь би тухайн "үед өөр дээрээ ямар нэгэн зээл авч байгаагүй зээлийн түүхгүй байсан тул цаашид өөр зээл авахад сайн зээлийн түүх хэрэг болох байх гэж бодоод зөвшөөрсөн. Тэрнээс хойш *** ах хаяа над руу залгаад ярьж хөөрч байгаад 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байж байсан чинь *** ах *** дугаараас миний *** дугаарт залгаад "ахын дүү 1 дүгээр хорооллын *** ББСБ-н үүдэнд гялс хүрээд ирээч ах нь машин биш хашаа байшин тавихаар боллоо. Ирэхдээ нэг таньдаг хүнээ дагуулаад ирээч" гээд дуудахаар нь би өөрийн танил дүү Б.***ыг гуйж байгаад дагуулаад яваад очсон чинь Н.*** ах намайг *** ББСБ-н үүдэн дээр өөр нэг *** гэдэг ахын хамт хүлээж байсан ба надад ах нь *** дүүргийн 1 дүгээр хороо *** 70-6 тоот гэдэг газар, хашааг тавихаар болж бүх юмыг нь ярьсан байгаа чи ороод би энэ зээлийг авч байгаа гэж хэлээд гарын үсгээ зураад гэрээгээ хийчхээд л гараад ир, энэ надтай хамт явж байгаа *** гэдэг хүн болон чиний дагуулж ирсэн *** хоёр болохоор хамтран зээлдэгчээр орох юм байгаа юмаа, харин мөнгө авах дансаа миний дансны дугаарыг өгөөд (тухайн үед өөрийнхөө дансны дугаарыг өгч байсан ба би одоо яг ямар дугаар надад өгч байсныг нь одоо сайн санахгүй байна), бид 3 хамтдаа *** ББСБ руу орж *** гэдэг хүнтэй уулзаад *** дүүргийн 1 дүгээр хороо *** 70-6 тоот гэдэг газар, хашааг 50.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж би зээлдэгчээр орж надтай хамт орсон ***, *** гэдэг 2 хүн хамтран зээлдэгчээр гэрээгээ хийсэн. Тэгээд гэрээ хийж дуусах үед мөнгө авах дансны дугаарт тухайн үед хэлж байсан Н.*** ахын өөрийнх нь гэх Хаан банкны дансны дугаарыг өгөөд мөнгө нь 2-3 цагийн дараа дотор таны өгсөн дансанд орно гээд би гараад ирсэн юм. Тэр үед бид 3-г гарч ирэхэд Н.*** ах" за за болчихлоо, ах нь энэ зээлийг 2 сарын дотор дуусгачихна гээд бид нар салаад явчихсан. Энэ өдрөөс хойш 1 сар гаруй хугацааны дараа ББСБ-с залгаад зээлээ төлөхийг шаардахаар нь би Н.*** ах руу залгаад мөнгөө нэхээд байна ахаа яах вэ гэхэд *** ах ахын дүү санаа зоволтгүй байж бай гэж байснаа ББСБ болон Н.*** ах хоёр над руу залгахаа больчихоор нь би өөрийн E.MONGOLIA апп-руугаа нэвтрээд зээлээ харсан чинь төлөгдөөд яваад байсан. Мөн хамгийн сүүлд 2024 оны 09 дүгээр сарын дундуур над руу нэг эмэгтэй залгаад" чиний нэр дээр байгаа зээлийг шилжүүлээд авчихъя, *** дуудаад ирэхгүй утас нь салгаатай байна, хоёулаа уулзъя наад хашаа байшинд чинь амьдрах гэж байгаа хүнтэй чамайг уулзуулъя" гээд ярихаар би тэр эгчийн дуудсан газар очсон чинь 40-50 насны 2 эмэгтэй байсан ба 40 орчим насны эгч нь *** ахыг таньдаг бололтой *** ахын тухайн яриад 50 орчим насны эгчийг чиний зээл авсан хашаа байшинд амьдрах гэж байгаа хүн байгаа юм, чиний өмнөөс наад зээлийг чинь сар болгон төлөөд явсаар дуусах үед нь өөрийнхөө нэр дэр шилжүүлээд авчихна гэхээр нь би тухайн зээлээс салахын түүс болсон байхаар зөвшөөрөөд 3,4-р хорооллын 1000-н нэрийн барааны дэлгүүрийн замын хойно хажууд нь байдаг *** ББСБ дээр хамт очиж байгаад уг 50 орчим насны эгчийн нэр дээр зээл шилжүүлэх тухайн хүсэлтийг өөрийнхөө гараар бичиж өгөөд нөгөө эгч болохоор тэр хүсэлт доор би энэ хүний зээлийг шилжүүлж авч байгаа юм гэсэн юм бичээд ББСБ-д өгсөн юм. Тэр өдрөөс хойш би зээл болон *** ахын талаар сонсоогүй холбогдоогүй байгаа....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал),

6. Гэрч П.***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би энэ хашаа байшинг зээл авсан хүн нь мөнгөө төлж чадахгүй болсон талаар өөрийн хуурай дүү ***аас сонссон ба *** надад " *** гэдэг залуу *** дүүргийн 1 дүгээр хороо *** *** тоот хаягтай хашаа байшинг 2024 оны 03 дугаар сард ***э гэдэг залуугийн нэр дээр *** ББСБ дээр барьцаанд тавьсан байна. Та сонирхох уу" гэхээр нь би зөвшөөрсөн чинь ***э гэдэг залууг тухайн банк *** дүүргийн 1 дүгээр хороо *** *** тоот хаягтай хашаа бусаас дугаарыг нь авч байгаад дуудаад уулзсан чинь ***э надад "Би энэ
мөнгөө төлөхгүй болохоор надаас мөнгийг нэхээд байна. Та энэ төлөлтийг нь хийгээд дуусгачихвал таны нэр дээр энэ хашаа байшинг шилжүүлээд өгч болно" гэхээр нь би зөвшөөрөөд *** ББСБ дээр ***этэй хамт очоод Зул- Эрдэнэ ББСБ-д уг зээлийг П.*** төлөлтийг хийгээд явах бөгөөд төлөлт бүрэн дууссаны дараа эзэмших гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн бичиг гэрээн дээр нь бичиж өгөөд бид 2 тохиролцсон ба түүнээс хойш би энэ хашаа байшингийн нийт 50,000,000 төгрөгийн 1 сарын төлөлтүүдийг тасралтгүй хийгээд явж байгаа юм..” (2 дугаар хавтаст хэргийн 219 дэх тал),

7. Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би энэ хашаа байшинг сайн мэдэхгүй харин 2024 оны 02 дугаар сарын сүүлээр намайг гэртээ байхад манай танил найзын ах ***э ах над руу залгаад ахдаа ББСБ дээр барьцаанд хашаа байшин тавихад туслаад батлан даагчаар ороод гарын үсэг зураа:д өгөөч гээд нэлээн олон удаа гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд 2024 оны 03 дугаар сарын эхний долоо хоногт барьцаанд тавих асуудлаа шийдчихлээ хүрээд ирээч гээд дуудахаар нь би 5 шард уулзахад ***э өөрөөсөө гадна *** гэдэг өндөр ахыг дагуулаад ирсэн ба *** гэдэг ах нь надад "ах нь шахаа байшин барьцаанд тавьж байгаад ББСБ-с зээл авах гэсэн юм чи яг одоо батлан даагчаар ороод өгчихвөл ах нь чамд 500.000 төгрөг өгнө, одоо чи ***этэй хамт дагаж ороод ***ийг батлан дааж байгаа юм хамт ажилладаг ажлын газрын хүн нь байгаа юм гэж хэлээрэй, тэгээд гараад ирэхээр нь мөнгө орохоор чамд мөнгө өгнө. гэж ярьсан. Тэгэхээр нь би тэр үед зөвшөөрөөд Хархорин захын хойд талын *** ББСБ дээр ороход тэнд ***э, *** нараас гадна бас *** гээд нэлээн хөгшин хүн бас ирсэн байсан ба тэр хүнийг бас *** ах ***ийн батлан даагчаар ор гэж хэлээд би болон ***э нөгөө хөгшин ах бид 3 ББСБ руу дотогш орж зээл аваад *** ах гадаа нь үлдсэн юм... Тэгээд бид нар удалгүй гэрээгээ хийгээд гараад ирсэн чинь *** гэдэг ах за ах нь удахгүй мөнгө ороод ирэхээр нь чиний дансанд мөнгө хийчихнэ гээд миний Дансны дугаарыг бичиж аваад салсан боловч надад мөнгө өгөлгүй түүнээс хойш алга болсон юм... Би энэ хүмүүсийг сайн бол танихгүй би ***э гэдэг ахыг өөрийн танил дуу ***аар дамжуулж танилцаад тэгээд ***э ахаар дамжуулан *** гэдэг ахтай танилцсан ба *** ах нь бол яг гэрээ хийдэг өдөр л анх харсан түүнээс өөрөөр бол танихгүй... Тэр талаар би огт мэдэхгүй, тухайн үед миний иргэний үнэмлэхийн лавлагааг миний дансны дугаартай аваад тэгээд л салсан...” (2 дугаар хавтаст хэргийн 221 дэх тал),

8. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...*** дүүргийн 1 дүгээр хороо ***ын *** 6 тоотын хашаа байшинг 2024 оны 03 дугаар сард бусдад худалдсан боловч мөнгөө авч чадалгүй залилуулсан...” гэх тэмдэглэл болон хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 09-10 дахь тал),

9. “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 98 дугаар “...Үнэлж буй хөрөнгийн зах зээлийн үнэ нь 2024 оны 30 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 58,822,000 төгрөгөөр тогтоолоо...” гэх үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 37-40 дэх тал),

10. Шүүгдэгч Н.*** эзэмшигчтэй Хаан банкны *** дугаарын дансанд үзлэг хийсэн “...Үзлэгээр нийт Хаан банкны *** дугаарын Н.*** гэх дансаар 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нийт орлого 55,000,000 орж 54,750,000 төгрөгийн зарлага гарсан байна...” гэх тэмдэглэл, дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дахь тал),

11. "***" банк бус санхүүгийн байгууллагын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 24/1347 дугаартай “...Албан бичигт дурдсан Ж.***, Н.***, Б.*** нар нь манай байгууллагаас зээл авч байсан гэх бүртгэл байхгүй байна. Харин А.*** нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллагатай *** тоот зээлийн гэрээ байгуулж, 2,900,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай авч 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байна...” гэх албан бичгийн хариу, нэр бүхийн хүмүүсийн зээлийн дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал),

12. "***" банк бус санхүүгийн байгууллагын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 24/1350 дугаартай “...Албан бичигт дурдсан *** дүүргийн 1 дүгээр хороо, *** 70 гудамж 6 тоот хаягт байршилтай, хувийн сууц болон өмчлөх газрыг зээлдэгч Л.***э иргэн Ж.***аас-аас худалдан авах зорилгоор 25,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлж, 50,000,000 төгрөгийн зээлээр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр зээл авсан байна. Манай байгууллагын зүгээс зээлээр санхүүжүүлсэн 50,000,000 төгрөгийг худалдах худалдан авах гэрээнд заасан нөхцөлийн дагуу Н.***ын Хаан банкны *** тоот дансанд шилжүүлсэн байна...” гэх албан бичиг, зээлийн гэрээний хуулбар, үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээнүүдийн хуулбар, төлбөр шилжүүлсэн баримт зэрэг (1 дүгээр хавтаст хэргийн 17-30 дахь тал),

13. Нийслэлийн тойргийн нотариатч Л.***ын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0258, 0259 дугаартай итгэмжлэлийн хуулбар болон хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 102-107 дахь тал),

14. *** дүүргийн *** хороо *** тоот хаягт байрлах хашаа, байшин, газрын холбогдох дэлгэрэнгүй лавлагаа болон хувийн хэргийн хуулбар зэрэг (1 дүгээр хавтаст хэргийн 111-2 дугаар хавтаст хэргийн 58 дахь тал),

15. А.***, А.***, Н.***, Б.*** гэх нэр бүхий иргэдийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 87-203 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 94 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 93 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал), жолоочийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал), Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 30-42 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 97-99 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1*** зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Н.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг”,

Шүүгдэгч Н.*** болон түүний өмгөөлөгч Ц.*** нараас “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай, хавтаст хэргээс 2 хавтаст хэргийн 93-99 дэх талууд мөн шинээр гаргаж өгсөн баримт” зэргийг тус тус шинжлэн судалж оролцохоо илэрхийлсэн болохыг дурдав.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.*** нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *** дүүргийн 1 дүгээр хороо *** 70-6 тоот гэдэг газар, хашааг Ж.***аар итгэмжлэл хийлгэн нотариатаар батлуулан улмаар өөрийн танил Л.***ийг зээлдэгчээр, харин зүс таних Б.***, Х.*** нарыг Л.***ийн хамтран зээлдэгчээр оролцуулан “***” ББСБ-аас дээрх хашаа, байшингийн гэрчилгээг барьцаанд тавьж 50,000,000 төгрөгийг авсан буюу орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.***ын өмчлөлийн *** дүүргийн 1 дүгээр хороо *** 70-6 тоот газар, хашааг борлуулаад өгье гэж итгүүлэн хуурч 25,000,000 төгрөгийг дутуу өгч хохирол учруулан залилсан болох нь хохирогч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч А.***, гэрч Л.***э, гэрч Ж.***, гэрч П.***, гэрч Х.*** нарын мэдүүлэг, шүүгдэгч Н.***ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 98 дугаар тайлан, "***" банк бус санхүүгийн байгууллагын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 24/1350 дугаартай албан бичиг, зээлийн гэрээний хуулбар, үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээнүүдийн хуулбар, төлбөр шилжүүлсэн баримт, Нийслэлийн тойргийн нотариатч Л.***ын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0258, 0259 дугаартай итгэмжлэлийн хуулбар болон хавсралт, *** дүүргийн *** хороо *** тоот хаягт байрлах хашаа, байшин, газрын холбогдох дэлгэрэнгүй лавлагаа болон хувийн хэргийн хуулбар зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 1*** зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь объектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.

Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Түүнчлэн, залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй үйлдэгдэх ба шүүгдэгч нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж 50,000,000 төгрөгийг авсан атлаа хохирогчид анх тохиролцсон буюу гэрээнд заасан мөнгийг өгөөгүй нь хэргийн үйл баримтаар тогтоох бөгөөд шунахайн сэдэлттэй үйлдэгдсэн гэж үзнэ.

Цаашилбал, шүүгдэгч Н.*** нь хохирогч Б.***ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, түүний өмчлөл дэх *** дүүргийн 1 дүгээр хороо *** 70-6 тоот газар, хувийн сууц зэргийг  худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч, улмаар “***” ББСБ-д 50,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, хохирогчид 25,000,000 төгрөгийг өгөхгүй санаа зорилготой хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Н.***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.***т 25,000,000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.***аас 25,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.***т олгохоор шийдвэрлэв.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.*** зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Н.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Н.***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна... Эсрэг саналгүй байна. Торгуулиа төлөх боломжтой гэж үзэж торгуулийн ял оногдуулах саналтай байгаа тул анхны саналаа дэмжиж байна” санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.***гээс “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Н.***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /тодорхой эрхэлсэн ажилтай, ам бүл 5/, бусдад учруулсан хохирлын хэмжээ /25,000,000 төгрөгийн хохирол учруулсан/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 2 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

5.2. Энэ хэрэгт шүүгдэгч Н.***ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1*** зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***т оногдуулсан 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.***т сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар     шүүгдэгч Н.***аас 25,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.***т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчээ гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.