2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдаанаар шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Е.Хулан,

 шүүгдэгч Х.***, түүний өмгөөлөгч Г.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *** дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 0*** сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 22-ны өдөр *** аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “***” ХХК-д захирлын жолооч ажилтай, ам бүл 7, эмээ, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамтаар *** дүүргийн *** хороо, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягтай, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

 *** овогт ***ын *** (РД: ***),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.*** нь 2023 оны 0*** сарын 06-ны өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэр *** хорооллын гадна хохирогч Г.***тэй "араас барьж хөдөлгөөнийг хязгаарлалаа" гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь ар дагз хэсгээрээ нэг удаа мөргөх, гараараа нэг удаа цохих, хавирч унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч Х.*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд  үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2023 оны 0*** сарын 06-ны шөнө 03 цаг өнгөрч байхад манай дүү *** надад надтай хуучин үерхдэг байсан. *** гэх залуу над руу залгаад доромжлоод байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би дүүдээ хандан чи тэр залуутайгаа очиж уулзаад яагаад салсан талаараа хэл гэж хэлсэн. Тэгээд дүүтэйгээ хамт түүн дээр очсон. Намайг *** гэх залуу дээр очиход 6-7 эрэгтэй хүн байсан. Тэгээд манай дүү *** ***тэй очиж уулзсан. Би тэр үед машин дотроо сууж байсан. Тэгтэл *** гэх залуу манай дүүд хандан чи зайл чамайг хэн дуудсан юм зайл писда минь гэх зэргээр манай дүүг хараагаад байсан. Би тэгэхээр нь машинаас бууж очоод *** гэх залууд хандан за энд юу болоод манай дүүг яагаад хараагаад байна би энэ зүйлийг зөндөө сонсож тэвчсэн шүү манай дүүг харааж байгаа чинь нэг удаагийнх биш гэдгийг би мэдэж байна юу болчхоод ийм олон хүүхэд цуглуулчхаад байгаад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл *** над руу юм хэлэлгүй муухай хараад зогсоод байхаар нь би түүнийг гараараа цээж рүү түлхччихээд эр хүн бол эр хүн шиг байгаарай эцэг шиг хүн байгаарай гэж хэлчхээд явах гэтэл миний араас нэг хүн барьж аваад миний шилэн хүзүү хэсэгт эрүү хэсгээрээ дарчхаад тавихгүй байсан... Би тухайн эрэгтэй хүнийг хэн гэдгийг нь хараагүй тэгээд тухайн эрэгтэй хүнд чи яагаад ингээд байгаа юм болиоч гэж зөндөө хэлж сануулсан. Тэгээд тавихгүй байхаар нь би хойшоогоо толгойны дагз хэсгээрээ 1 удаа мөргөсөн. Тэгээд тухайн эрэгтэй хүн тавихгүй байсан бөгөөд бид 2-г түүний найз болох 2 эрэгтэй хүн салгасан. Тэр үед намайг араас барьсан байсан эрэгтэй хүн миний шилэн хүзүү хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд би салсан. Тэгтэл тэр залуу надаас салахгүй надтай зууралдаад байхаар нь би түүнийг барьж аваад доороо хийгээд дарсан байхад тухайн эрэгтэй хүн миний үснээс зулгаагаад байсан. Би тухайн үед урт үстэй байсан учраас миний үс маш их унасан. Тэгтэл манай дүү *** бид 2-н голоор орж ирээд салгасан. Тэгээд би дүүгээ аваад машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд би машиндаа суугаад явж байтал араас надад мөргүүлсэн залуу машинд байсан хутга хаана байна гэж орилж байсан... Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин ***ий найзууд бүгдээрээ согтуу байсан. Тэд нараас архи үнэртэж байсан... Миний баруун гарын алганы ар хэсэг жижиг хэмжээтэй шалбарсан байсан. Өөр гэмтэл үүсээгүй... Би тухайн үед *** гэх хүний хамрыг хугалсан гэдгээ мэдээгүй. Өөрөө ч надад хэлээгүй над руу улаан галзуу хүн дайраад байсан. Миний араас тэврээд байсан хүнийг би 1 удаа мөргөсөн. Өөр хүнийг би цохиж зодсон зүйл байхгүй. Надад мөргүүлсэн хүн нь *** гэдгийг сүүлд мэдсэн... Би *** гэх хүнийг танихгүй. Харин *** нь намайг таних байх. *** нь манай дүү ***н 10 жилийн хүүхэд байгаа юм.... Тийм зүйл байхгүй. Би ***ийг нэг удаа мөргөсөн өөр зүйл болоогүй... Намайг арагшаа мөргөх үед ***ийн хамар нь хугарсан байж магадгүй. Харин бусад гэмтлийг би мэдэхгүй байна. Би түүнийг 1 удаа мөргөсөн... Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй, би үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

тэрээр 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр буюу 2023 оны 0*** сарын 06-ны өдөр миний төрсөн дүү *** надад “өмнө нь хамт амьдарч үерхэж байсан *** гэдэг хүн найзуудтайгаа нийлээд залгаад доромжлоод байна" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би "за наадуулаа хаяач” гэж хэлж байсан. Тэгтэл нөгөө хэд нь дахин залгаад "алнаа" гэж дарамтлаад байсан. Тэгэхээр нь би очиж уулзахаар шийдээд ***гаас асууж байгаад дагуулаад очсон. Тэгтэл *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны гадна шороон зогсоол дээр очиж уулзсан. Тэр үед *** нь найзуудтайгаа хамт байсан ба тэд нар наймуулаа согтуу байсан. Тэгээд би ***тэй уулзаад "яагаад дарамтлаад байгаа юм, зүгээр салж чадахгүй байна уу, эцэг бол эцэг шиг бай" гэж хэлсэн. Тэгтэл *** уучлал ч гуйхгүй заналтайгаар хараад байсан. Тэгэхээр нь би нүүр лүү нь 2 удаа алгадсан. Тэгтэл нэг найз нь миний араас боосон. Тэгээхээр тэгэхээр нь би хойш гэдийж байгаад гарыг нь тавиулсан. Тэгээд ***ийн хавирч унагаасан. Тэгээд би зайгаа бариад холдсон. Тэгтэл *** газраас босож ирээд "хутга хаана байна, одоо би наадхыг чинь ална, машины хойноос хутга аваад ир” гээд орилгоод байсан. Тэгтэл тэр хавийн байрнаас нэг эгч гарч ирээд “та нар арай их шуугиантай байна, цагдаа дуудчихсан байгаа шүү” гэтэл нөгөө хэд нэг машин дотор чихэж сууцгаагаад яваад өгсөн. Тэгээд би *** болон ***тай хамт байж байгаад цагдаа нартай уулзаад явсан. Би эрүүл байсан архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин *** болон түүний найзууд архи уусан байсан. Би *** гэж мэдэхгүй. Хэрэг болох үед байсан үгүйг нь мэдэхгүй байна... Тухайн үед миний дунд хуруу л тулж булгарсан байсан өөр ямар нэгэн гэмтэл бэртэл гэх зүйл байгаагүй... Тухайн *** дүүргийн *** хороо *** хотхон *** дугаар байр 43 тоотод манай ахынх байдаг. Би хэрэг болох үед ахындаа амьдардаг байж байгаад 2023 оны 11 сараас хойш *** дүүргийн *** хороо *** 3 тоотод эмээ, гурван дүү, эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаа. Улаанбаатар хотоос гарч хөдөө орон нутагт урт хугацаагаар яваагүй. Би одоо *** дугаарыг барьж байгаа. Өмнөх *** дугаартай гар утсаа хулгайд алдаад цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Би цаашид *** дүүргийн *** хороо *** 3 тоотдоо байнга оршин сууна... Тогтоолд дурдсанаар "тэр цагдаадаа өг, мөнгийг нь өгнө” гэх зэрэг үгийг огт хэлээгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал),

2. Хохирогч Г.***ийн 2023 оны 0*** сарын 06-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 0*** сарын 06-ны шөнө би өөрийн найзууд болох ***, ***, ***, ***, *** нарын хамт Монгол Улсын Их сургуулийн хажууд байрлах ПС тоглоомын газар тоглочхоод найз ***ийг гэрт хүргэж өгөхөөр *** дүүргийн *** хороо *** хорооллын гадаа ирсэн. ...тэгтэл зүс таних *** гэх ах, түүний дүү болох Х.***, *** гэх хүмүүс машинтай бид муулсан уу" гэж хэлээд манай найз ***ийг алгадсан. Тэгэхээр нь би *** нар дээр ирсэн. Тэгтэл *** нь манай найз ***ийг “чи миний дүүг ахад хандан "та яаж байна аа" гэж хэлээд араас нь түүнийг тэврээд автал "чи энэ асуудалд ямар ч хамаа байхгүй" гэж хэлээд толгойныхоо ар дагз хэсгээр намайг 1 удаа мөргөж, тэгээд намайг газар унах үед чирч босгоод 1 удаа нүүр рүү цохисон. Миний хамар хугарсан. Баруун талаа шанаа хэсэг хавдсан. Зүүн талын өвдөг хэсэг шалбарч зулгарсан...” гэх мэдүүлэг ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн “...Би урьд өмнө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй... Тухайн үед гадаа харанхуй болсон байсан ба гэрэлтүүлэг муу байсан боловч замын гэрэлтүүлэгт бид нар царай зүсээ харж нэг нэгнээ таньж байсан... ухайн үед ***ийн эрүү нь хажуу талдаа гарсан байсан ба юм. Ярьж чадахгүй байсан. 2 хоногийн дараа *** яаралтайгаар хагалгаанд ороод хэсэг хугацаанд ярихгүй байсан ба яг хэзээ гэдгийг нь санахгүй байна *** өөрөө ***т зодуулсан гэж ярьдаг.. Тухайн үед *** цаанаас бид нар дээр ирээд ***ий чи яадаг болсон юм гээд алгадсан, тэгэхээр нь би салгах санаатай ***ын болиоч гээд хойноос нь тэврэхэд *** толгойныхоо ард дагзаар миний хамар руу мөргөж намайг газар унагааж, чирч нүүрэн тус газар гараараа цохиод, өшиглөөд байсан ба ***, *** хоёр салгасан. Анх бол *** ганцаараа ирж байсан... *** гэх хүнийг бол танина. *** бид хоёр ерөнхий боловсролын 20-р сургуульд нэг ангид сурч байсан. Зүс танина. Найз нөхдийн харилцаа холбоо бол байхгүй... Үе үе миний хамар битүүрээд байдаг. Түүнээс өөр зовуурь байхгүй... Миний хувьд эмчилгээний зардал 400,000 төгрөг болсон. *** надад эмчилгээний зардал өгөөгүй, хохирол барагдуулаагүй.... Миний хувьд ***т зодуулж, чирүүлж байх үед нүдний шил хагарсан мөн гар утас эвдэрсэн. Нүдний шил харааны шил болохоор 2022 онд наран плаза төвд төмөр рамтай 200,000 төгрөгөөр хийлгэж байсан. Samsung galaxy Z fold маркийн гар утас 2023 оны 03-р сард аав надад бэлэглэж байсан. Хэдэн төгрөгийн үнэтэй болохыг нь мэдэхгүй байна. Тухайн эд зүйлс болон эмчилгээний зардлаа нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал),

мөн мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Миний хувьд хамраа 150,000 төгрөгөөр тэгшилсэн. Компьютер томографт 170,000 төгрөгөөр харуулсан. ***т зодуулж чирүүлснээс болж миний нүдний шил, гар утас эвдэрсэн, нүдний шил олохоор 2022 онд наран маркийн гар утас 2023 оны 03-р сард аав надад бэлэглэж байсан үнийг нь мэдэхгүй плаза төвд төмөр рамтай 200,000 төгрөгөөр хийлгэж байсан. Samsung galaxy Z fold байна, үнэлгээний байгууллагаар үнэлүүлж хохирлоо тооцуулмаар байна... Гомдлоо байна. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал),

3. Гэрч Х.***н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 0*** сарын 06-ны шөнө 3 цагийн үед унтах гээд хэвтэж байтал манай хуучин найз залуугийн найз болох *** над руу залгаад эхлээд танихгүй хүн болж ярьснаа сүүлдээ чи хүүхдээ бодооч арчаагүй амьтан гэх зэргээ хараагаад байсан. тэгээд надтай ярихдаа би *** хороололд байна гэж хэлсэн. Тэгээд намайг хараагаад байхаар нь би өөрийн ***т энэ тухай хэлсэн. Тэгтэд манай ах чи очоод учраа олсон дээр байх гэж надад хэлсэн. Тэгээд би ***ээг ***тай хамт хоёулхнаа байна гэж ойлгоод түүн дээр очтол ***ээ 5-лаа байсан. ***, ***, ***, ***, *** гэх хүмүүс байсан. Тэгээд би ***тэй уулзах гээд буугаад очтол *** нь согтуу намайг цохих гээд байсан. Тэгтэл манай ах *** бууж ирээд ***ийг нэг дуу гараараа цээж хэсэгт нь түлхээд түүнд хандан чи эр хүн шиг бай эцэг хүн шиг бай гэж хэлсэн. Тэгтэл *** манай ахын араас нь тэвэрч аваад түүнийг тавихгүй байхаар нь манай ах түүний хамар хэсэгт толгойны ар хэсгээрээ нэг удаа мөргөсөн. Тэгээд *** манай ахыг тавиад түүний араас толгой хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Тэгээд манай ах түүнийг барьж аваад газар унагааж дээрээс нь дараад байсан. Тэгээд тэр 2 хоорондоо зууралдаад байсан. Тэгээд би тэр 2-г би салгасан. Тэгээд би ахыгаа аваад явсан.... *** нь тухайн үед ***өөс өөр хүн зодож цохисон зүйл байхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

4. Гэрч Б.***ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 0*** сарын 06-ны шөнө 3 цагийн үед унтах гээд хэвтэж байтал манай хуучин найз залуугийн найз болох *** над руу залгаад эхлээд танихгүй хүн болж ярьснаа сүүлдээ чи хүүхдээ бодооч арчаагүй амьтан гэх зэргээ хараагаад байсан. тэгээд надтай ярихдаа би *** хороололд байна гэж хэлсэн. Тэгээд намайг хараагаад байхаар нь би өөрийн ***т энэ тухай хэлсэн. Тэгтэд манай ах чи очоод учраа олсон дээр байх гэж надад хэлсэн. Тэгээд би ***ээг ***тай хамт хоёулхнаа байна гэж ойлгоод түүн дээр очтол ***ээ 5-лаа байсан. ***, ***, ***, ***, *** гэх хүмүүс байсан. Тэгээд би ***тэй уулзах гээд буугаад очтол *** нь согтуу намайг цохих гээд байсан. Тэгтэл манай ах *** бууж ирээд ***ийг нэг дуу гараараа цээж хэсэгт нь түлхээд түүнд хандан чи эр хүн шиг бай эцэг хүн шиг бай гэж хэлсэн. Тэгтэл *** манай ахын араас нь тэвэрч аваад түүнийг тавихгүй байхаар нь манай ах түүний хамар хэсэгт толгойны ар хэсгээрээ нэг удаа мөргөсөн. Тэгээд *** манай ахыг тавиад түүний араас толгой хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Тэгээд манай ах түүнийг барьж аваад газар унагааж дээрээс нь дараад байсан. Тэгээд тэр 2 хоорондоо зууралдаад байсан. Тэгээд би тэр 2-г би салгасан. Тэгээд би ахыгаа аваад явсан... Би энэ талаар хараагүй. Манай найз нар хэрэлдээд байх шиг байхаар нь би машинаас гараад иртэл *** нь манай найз ***ийг зодож байсан. Тэгээд би түүнийг салгасан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

5. Гэрч Ө.***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....2023 оны 0*** сарын 06-ны шөнийн 03 цагийн үед би ...***, *** ах бид 3 *** дээр очихоор болсон. ...Тэгтэл *** гэх залуу *** ахын ардаас нь тэврээд цохисон. Тэр үед *** ах толгойгоороо хойшоо ***ийн хамар хэсэгт нь нэг удаа мөргөөд түүнийг үүрээд газар авч шидсэн. ...*** ах ***тэй ноцолдоод байсан. Өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

7. Иргэн Г.***өөс 2023 оны 0*** сарын 06-ны өдөр *** дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 12 дахь тал),

8. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 0*** сарын 09-ний өдрийн 6039 дугаартай “... 1. Г.***ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх шинжээч О.Нансалмаагийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

9. "Дамно" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ХУ2-23-1129 дугаартай "...Samsung Galaxy Z fold маркийн гар утас ...950,000, төмөр, рамтай харааны шил ...80,000... нийт 1,030,000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт(хавтаст хэргийн 100-102 дахь тал) зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 209 дахь тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 216 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 210 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 212 дахь тал), зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, яллах байр суурьтай, хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.***оос “...гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай...”, хавтаст хэргээс хэргийн 213, 216 дахь талуудад авагдсан хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг судалж, оролцохоо илэрхийлсэн болохыг тус тус дурдав.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Х.*** нь 2023 оны 0*** сарын 06-ны өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэр *** хорооллын гадна "араас барьж хөдөлгөөнийг хязгаарлалаа" гэх шалтгаанаар хохирогч Г.***ийн нүүрэн тус газарт нь ар дагз хэсгээрээ нэг удаа мөргөх, гараараа нэг удаа цохих, хавирч унагаах зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ө.***, гэрч Х.*** нарын мэдүүлэг болон Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 0*** сарын 09-ний өдрийн 6039 дугаартай дүгнэлт, шинжээч эмч О.Нансалмаагийн мэдүүлэг, "Дамно" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ХУ2-23-1129 дугаартай ш  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт.

2.1. НҮБ-ын 1948 оны “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр...эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

2.3. Шүүгдэгч Х.*** нь хохирогч Г.***ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Түүнчлэн, Нийслэлийн *** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.***гийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Х.***ыг холбогдуулан үйлдсэн 03 дугаартай яллах дүгнэлтийг[1] тус дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.***аас 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар “Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолд “...яллагдагч Х.*** нь хохирогч Б.***ийн биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй...” гэх үндэслэлээр Х.***т холбогдох хэргээс хохирогч Б.***ийн биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх хэргийг тусгаарласан[2] байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх шүүгдэгч Х.***т холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн агуулгын хүрээнд хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

2.4. Иймд шүүгдэгч Х.***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.*** зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

3.2. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.***т 1,320,000 төгрөгийн хохирол учирсныг тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар[3] нэхэмжилсэн байх ба шүүгдэгч төлж барагдуулаагүй тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.***аас 1,320,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.***т олгохоор шийдвэрлэв.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Х.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Х.***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлт болон эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байна...Торгох ялыг бүрэн биелүүлэх боломжтой...” гэсэн тайлбар, дүгнэлтийг,

Харин шүүгдэгчээс тусгайлан санал, тайлбарыг гаргаагүй болохыг тус тус дурдав.

4.4. Шүүгдэгч Х.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*** зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Х.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Х.***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.***т оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Х.***т сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.***аас 1,320,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.***т олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин *** болтол Х.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 


[1] хавтаст хэргийн 188-194 дэх тал

[2] хавтаст хэргийн 197-198 дахь тал

[3] Хавтаст хэргийн 93, 100-101 дэх тал