| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/0905/Э/220/2024/0915 |
| Дугаар | 2025/ШЦТ/1340 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Цагаатгах тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч О.Эрхэмбаяр /томилолт/,
гэрч Ц.***, У.***,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***, түүний өмгөөлөгч С.***,
шүүгдэгч Ш.***, түүний өмгөөлөгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *** дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 30 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 10 дугаар сарын 15-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** 12 дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** овгийн ***ын *** (РД: ***),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.*** нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.***ын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлс болох 5 ханатай Монгол гэр 4 ширхэг, 5 тонн арматур төмөр, 5 ширхэг модон ширээ, 150 метрийн кабелийн утас, 2 ширхэг нөөцийн усны сав, дизель генератор 1 ширхэг зэргийг өөрийн өмчлөлийн *** *** улсын дугаартай Хова маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, *** дүүргийн *** хороо, *** *** тоот хашаанд байлгаж байгаад ажлын хөлсөө өгөөгүй гэх шалтгаанаар уг хашаанаас 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр бусдад худалдан борлуулж, 30,850,000 /гучин сая найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэргийн оролцогч нарын шинжлэн судлуулахаар хүсэлтэд дурдсан нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч Ш.***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мэдүүлэг өгнө. 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тэр ажилд 2 сар ажилласан. Тэр өдөр 3 гэрийг ачаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. *** гэдэг дүү нь 1 гэрийг нь портер дээрээ ачаад хотод ирсэн. Улаанбаатар хот руу орж ирэхэд орой болсон байхаар нь маргааш буулгая гээд тэр дүү нь гэр лүүгээ, би гар лүүгээ явсан. Дараа нь 11 сар гаргаад ярих гэхээр утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь *** ахад хэлээд хамт явж байхдаа утсаар ярихад *** нь наадахаа зараад мөнгөө олж ав гэсэн. Тэгээд зарсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би Дорнод аймгийн *** сумруу 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр өөрийн эзэмшлийн *** *** улсын дугаартай Хово маркийн машинтай “***” компанид ажилладаг *** гэх хүнтэй том машинаараа 1 сарын 10.000.000 төгрөгөөр газар шорооны ажил хийхээр тохироод Улаанбаатар хотоос 08 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймаг *** суманд очоод том машинаа өөрөө бариад 10 дугаар сарын 22-ны өдрийг дуустал 2 сар газар шорооны ажил хийгээд дууссан тэгээд *** гэх хүнээс 2 сар ажилласан ажлынхаа цалинг авъя гэж хэлэхэд *** нь би газар шорооны авто замыг хийлгэж байгаа хужаа нараас мөнгө авна уг газар шорооны ажил хийсэн газрынхаа замыг машинаараа хаагаад зогс тэхээр нь хужаа нар мөнгө өгнө гэж хэлээд яваад өгсөн тэгээд би том машинаараа уг замыг хаагаад зогсож байхад 1 хятад хүн орчуулагчтайгаа гарж ирэхээр нь би цалингаа авъя гэж хэлэхэд аль хэдийн *** гэх хүнд төлбөр тооцоог нь өгсөн гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр уг газар байж байхад *** нь гар утсаараа нэрийг нь сайн мэдэхгүй байна 1 хүн рүү залгаад миний машин дээр 2 ширхэг Монгол гэр /хуучин хэрэглэж байсан гэр/, 1 ширхэг дизель тог гаргадаг генератор, 1 тонны усны сав 1 ширхгийг ачуулаад Улаанбаатар хот руу ороод буулга гэж хэлэхэд нь би мөнгөө авсны дараа буулгана гэж хэлсэн тэгээд *** дүүргийн *** хороо *** *** тоот гэртээ 10 дугаар сарын 26-ны өдөр ирээд *** гэх хүн рүү гар утсаараа залгасан боловч утсаа авахгүй байсан тэгээд би утсаа авахгүй байхаар нь 11 дүгээр сарын сүүлээр нагац ах Баясаагаар ***той цуг компанийг цуг ажиллуулдаг *** рүү яриулахад цалинг чинь өгөх мөнгө байхгүй байна шүү дээ Улаанбаатар хот руу ачиж явсан юмнуудаа зараад цалингаа гаргаж аваарай гэж хэлэхэд нь би 2023 оны 04 дүгээр сард зарчихсан асуудал болсон... ухайн үед тухайн эд зүйлсийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод ***-ийн 40 хороо *** *** тоотод авч ирсэн. Тэгээд 2023 оны 04 дүгээр сард өдрийг нь сайн мэдэхгүй байна Би ***од өртэй байсан учир уг эд зүйлсийг 8,000,000 төгрөгт бодож өгсөн юм... Би бусдад учирсан хохирлоо барагдуулаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 178 дахь тал),
мөн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “...Надад өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал),
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ш.***ийг ажилд гарахад нь би хамт байсан. Огт таньдаггүй гэж ярьж байна. Сүүлд Дорнодоос ачаа ачуулахад хамт байж байгаад ачуулсан. Тухайн үед ***, *** аль аль нь байгаагүй. Юу ачуулснаа би мэдэж байгаа. Юу ачуулснаа мэдэхгүй. Хаана буулгахаа хэлээгүй. Огт мөнгө өгч байгаагүй гэж байна. Мөнгө өгч байсан талаарх дансны хуулганы баримтаа мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн. Тодорхой баримт байгаа. Тэгээд 2 сард бүтэн явж байсан ч машин маш их эвдэрсэн. Машины эвдрэлд 4 сая төгрөг өгсөн. Үүнд тайлбар хэлж байна. Тэгэхгүй бол өмгөөлөгч үг зааж өгөөд байна. Энэ асуудалд эсэргүүцэлтэй хандлаа...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 15-ны үед Дорнод аймгийн *** суманд газар шорооны ажил хийх машин байна уу гэхээр нь би Ш.***тэй 1 сарын 8,000,000 төгрөгөөр ажиллахаар тооцож, ярилцан тохиролцоод 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлж яваад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлж яваад 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн *** сумын захиалагч *** ХХК-ийн автозамын газар шорооны ажилд ажиллахаар очсон. Тэгээд ажлаа хийж байгаад уг автобазын газар шорооны ажил 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусаад ***д тухайн 2 сарын хугацаанд өөрийнх нь цалин болох 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгөөд үлдсэн 6,000,000 төгрөгийг нь мөнгө орж ирэхээр өгье гэж тохиролцоод Улаанбаатар хот руу ***ийн *** *** улсын дугаартай Хова маркийн машинд тог гаргадаг дизель генератор 1 ширхэг /шинээр нь аваад 5 сар хэрэглэж байсан/, монгол гэр 4 ширхэг /хуучин хэрэглэж байсан/, усны 1 тонны сав 2 ширхэг /хуучин ашиглаж байсан/, модон ширээ 5 ширхэг /хуучин хэрэглэж байсан/, цахилгааны кабелийн утас 150 метр /хэрэглэж байсан/, арматур 4 тонн хэмжээтэй эд зүйлсийг уг машинд би өөрөө ачиж өгөөд *** дүүргийн 5 шарын призрээс урагшаа хашаанд буулгачих гэж хэлээд явуулсан боловч жолооч *** “оройтчихлоо, би *** дүүргийн *** хороо *** 12 дугаар гудамжны *** гэр лүүгээ шууд явлаа, маргааш очоод буулгаад өгье гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь *** дүүргийн 5 шарын урд хашаа руу буулгачих гэхэд элдэв шалтаг шалтгаан яриад уг хашаанд эд зүйлсийг аваачиж буулгаагүй. Тэгээд би Дорнод аймагт 1 сарын хугацаанд санхүүгийн талаар хөөцөлдөөд байж байсан. Тэгээд би тооцоогоо хийх гэж 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр залгахад утсаа авахгүй байсан болохоор нь би мессеж бичээд үлдээсэн. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр залгасан чинь *** утсаа аваад би ачиж ирсэн юмнуудыг чинь бүгдийг нь зарчихсан гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан... Тухайн үед ***тэй цалин хөлс гэж 1 сарын хугацаанд 8,000,000 төгрөг гэж тооцоод нийт 16,000,000 төгрөг өгөх байсан. Тэрнээс машин нь 14 хоног эвдрээд тэр мөнгө нь хасагдаад 13,000,000 төгрөг болоод ажил дуусахад 2022 оны 10 сарын 22-ны байдлаар бага багаар нийт 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн байсан. Үлдсэн 6,000,000 төгрөгөө санхүүжилт орж ирэхээр өгнө гэж хэлээд тохиролцсон... Тухайн үед Улаанбаатар хот руу ***ийн машинд ачуулж явуулсан эд зүйлсийг хэнд зарсан талаар мэдэхгүй байна... өвлийн улирал болсон байсан. Тэгээд ***д итгээд үлдээгээд 2023 оны 04 дүгээр сард ажилд гарах гээд уг эд зүйлсийг авах гээд холбогдсон боловч *** бүгдийг нь зарсан гэсэн. ***ийн гэрийн хаягаар огт очоогүй... Тухайн үед Улаанбаатар хот руу ачуулсан тог гаргадаг дизель генераторыг 15,000,000 төгрөг, монгол гэр 4 ширхэг нийт үнэ 12,000,000 төгрөг, усны 1 тонны сав 2 ширхэг 1,000,000 төгрөг, модон ширээ 5 ширхэг 1,000,000 төгрөг, цахилгааны кабелийн утас 150 метр 2,000,000 төгрөг, арматур 5 тонн 15,500,000 төгрөгөөр нийт 46,500,000 төгрөгөөр үнэлж байна... Би тухайн эд зүйлсийг ***д зарж борлуул гэж хэлээгүй. Өөрөө дур мэдээд зарсан байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь тал),
мөн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн “...Тэр үед манай кемпэд нийт 5 ширхэг Монгол гэр байсан. Тухайн үед манай ажил дуусаад буух үедээ тухайн 5 ширхэг Монгол гэрийг буулгаад 4 ширхэг Монгол гэрийг тухайн ***ийн Хово маркийн тээврийн хэрэгсэл дээр ачсан харин үлдсэн 1 ширхэг Монгол гэрийг портер машин дээр ачсан юм. Тухайн Монгол гэрүүд нь бүгд иж бүрэн 5 ханатай Монгол гэр байсан юм... Би тухайн үед ***ийн Хово маркийн тээврийн хэрэгсэл дээр 5 ханатай иж бүрэн Монгол гэр 4 ширхэг, 380 тог гаргадаг /50кв/ дизель генератор 1 ширхэг, арматур төмөр 5 тонн, гал тогооны модон ширээ 5 ширхэг, цахилгааны кабель утас 150 метр, 1 тонны ус нөөцлөх сав 2 ширхэг зэрэг эд зүйлийг ***ийн Хово маркийн тээврийн хэрэгсэл ачаад өгөөд явуулсан юм... Би тухайн 5 ханатай Монгол гэр 4 ширхгийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Нарантуул захаас 12.000.000 төгрөгөөр худалдан авч байсан ба тухайн 4 ширхэг Монгол гэрийн яс модыг нь нийтэд нь 5.400.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. 380 тог гаргадаг /50кв/ дизель генератор 1 ширхгийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сонсголонд байрлах Ноц дизель гэдэг тоног төхөөрөмж зардаг газраас 9.240.000 төгрөгөөр худалдан авч байсан ногоон өнгөтэй хамгийн том хэмжээтэй. 5 тонн арматур төмрийг 2021 оны 09 дүгээр сард Эрдэнэтээс *** гэдэг хүнээс 5 тонн арматур төмрийг 11.500.000 төгрөгөөр бодож зээлээр авч байсан юм. 5 ширхэг модон ширээг Амгалангийн модон ширээ үйлдвэрлэдэг хувь хүнээс 2021 онд 750.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. 150 метр цахилгааны кабель утсыг 2021 оны 07 дугаар сард Нарантуул захаас 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан тухайн кабель утас нь 380 тог даах чадалтай утас байсан. 1 тонн утас нөөцлөх 2 ширхэг савыг 2021 онд хувь хүнээс 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан.... Тухайн эд зүйлс нь миний эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм, би өөрөө тухайн эд зүйлсийг байгууллагын үйл ажиллагаа явуулахад хэрэглэхээр худалдан авч байсан... Тэр үед кемп буухад ямар ч эд зүйл үлдээгүй, бүгдийг нь буулгаж ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг
3. Гэрч Ц.***ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг танина... ***ийн ах нь манай компанид ажилладаг байж таараад дүүгээ санал болгосон. Тэгээд ажилд авсан... Ш.***ийн тооцоо мөнгийг харсан. Тэрнээс үндэслэн тухайн байсан эд зүйлсээс зарж борлуулж болно гэдгийг хэлсэн. Гэхдээ бүгдийг нь зарж борлуулчихна гэж бодоогүй...одоо мэдүүлж байгаа нь зөв... Тухайн үед ярьсан зүйлээ санахгүй байсан үедээ мэдүүлэг өгсөн байсан. Над руу яриагүй гэдэгт бат итгэлтэй байсан...*** бид 2-ын дундын эд хөрөнгө. Тооцоог нь харахад 4-5 сая төгрөгийн үлдэгдэл байсан...сайн санахгүй байна. Гэхдээ нотлох баримтаар гараад 6 сая төгрөг гарсан гэвэл өгөөгүй нь тэр л гэсэн үг. Өнөөдрийн өгсөн мэдүүлэг нь зөв. Ерөнхий захирал... *** гэдэг компани байгаа... Би 100% эзэмшдэг... Ш.***д өгөх ёстой мөнгөнөөс илүүг зарна гэж бодоогүй. ***тай өнгөрсөн онд утсаар ярьсан. Тодорхой хэмжээнийх нь мөнгийг зарвал зарчих гэж хэлсэн. Би энэ хүмүүсийг зовоогоод байхыг хүсэхгүй байна. 20% хамаагүй гаргаад өгчих. Хүндрүүлэх шаардлага байхгүй гэж хэлсэн. Өөрт нь ч хэлсэн...Тухайн үед тэгж хэлснээ санадаггүй. Тэгж хэлээгүй гэж л бодоод явсан. Тэгж хэлдэггүй. Авах цалиндаа дүйцүүлээд зарах байх гэж бодсон... 4 сая төгрөг, цалиндаа дүйцүүлээд зар гэж хэлсэн... Би компанийг 100% эзэмшдэг ч миний эд зүйл биш. Захиран зарцуулах шийдвэрийг Д.*** бид 2 хамтдаа гаргадаг...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс),
тэрээр 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дорнод аймгийн *** сум руу 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос *** гэх хүнийг *** *** улсын дугаартай Хова маркийн машинтай нь цуг түрээсээр ажил хийхээр тохироод уг газар 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр очоод 2 сарын хугацаанд ажиллаад буцаад 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эд зүйлсийг уг машин дээрээ ачуулаад Улаанбаатар хот руу явуулсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр замдаа нэг хоноод 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *** дүүргийн *** хорооны *** *** тоотод гэртээ очоод хашаандаа байлгаж байгаад 2023 оны 04 дүгээр сард зарж борлуулсан асуудал болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад *** ах хандсан... Улаанбаатар хот руу ***ийн *** *** улсын дугаартай Хова маркийн машинд тог гаргагч дизель генератор 1 ширхэг /хуучин хэрэглэж байсан/, монгол гэр 4 ширхэг /хуучин хэрэглэж байсан/, арматур 5 тонн хэмжээтэй, усны 1 тонны сав 2 ширхэг /хуучин хэрэглэж байсан/ гэх мэт зүйлс ачигдсан... Тухайн эд зүйлсийг *** дүүргийн *** хорооны *** *** тоотод буулгасан гэж *** ахаас сонссон... Тухайн эд зүйлсийг *** цалин хөлсний үлдэгдэл болох 6,000,000 төгрөгт зарж борлуулсан гэж бодож байна. Би ***д тухайн эд зүйлсийг зарж борлуулж цалингийнхаа үлдэгдэл мөнгийг аваарай гэж хэлээгүй. Өөрөө дур мэдээд зарсан байсан... Тухайн үед Улаанбаатар хот руу ачуулсан эд зүйлсийг тухайн үед Улаанбаатар хотод ирсэн хойно *** 6,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгөө өгөөд аваарай гэж хэлэхэд санхүүжилт ирээгүй болохоор авч чадаагүй байж байгаад мөнгөтэй болоод 2023 оны 05 дугаар сарын 18-нд ***тэй *** ах утсаар ярьсан чинь тухайн эд зүйлсийг зарж борлуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 26 дахь тал),
мөн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн “...Ш.*** гэх хүнийг зүс танина. Дорнод аймгийн *** суманд 2022 онд автозамын ажил хийж байсан *** *** улсын дугаартай машины жолооч байгаа юм. Харин У.*** нь Сэлэнгэ аймагт манай хажуу талын алтны уурхайд ажиллаж байхад танилцаж байсан зүс л танина, өөрөөр ах дүү, хамаатан салдангийн холбоо байхгүй... Тухайн үед У.*** над руу залгаад танай санхүүжилт хэзээ орж ирэх вэ, Ш.***ийн цалинг хэзээ өгөх юм гэж надаас асуухад нь би манай санхүүжилт орж ирээгүй байна, санхүүжилт орж ирэхээр нь Ш.***ийн үлдэгдэл цалинг нь шууд өгнөө гэж шууд хэлсэн. Өөрөөр уг эд зүйлийг зарж борлуулаад цалингийнхаа үлдэгдэл мөнгөнд аваарай гэж огт хэлээгүй бөгөөд Ш.*** өөрөө дур мэдэж уг эд зүйлсийг зарж борлуулсан байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал),
4. Гэрч Д.***ийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *** гэх хүнийг танина, хариуцаж байсан ажлын удирдагч байсан, ах дүү, хамаатан садны холбоо байхгүй. Харин Ш.*** Дорнод аймгийн *** суманд автозамын газар шорооны ажилд очоод танилцсан, өөрөөр ах дүү, хамаатан садны холбоо байхгүй... 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн *** суманд автозамын газар шорооны ажил хийж байгаад уг ажил дуусаад Улаанбаатар хот руу явахаар болсон. Тэгээд Ш.***ийн ногоон өнгийн *** *** гэсэн улсын дугаартай Хова маркийн машин дээр манай ажлыг хариуцаж байсан Д.*** болон Ш.***ийн хамт уг машин дээр тог гаргадаг дизель генератор 1 ширхэг /шинээр аваад хагас жил орчим хэрэглэж байсан/, иж бүрэн 5 ханатай монгол гэр 4 ширхэг /хуучин хэрэглэж байсан/, усны 1 тонны сав 2 ширхэг /хэрэглэж байсан/, арматур 5 тонны хэмжээтэй, модон ширээ 5 ширхэг /хэрэглэж байсан/, цахилгааны кабелийн утас 100 гаруй метр зэрэг эд зүйлсийг ачаад Улаанбаатар хот руу би өөрөө Ш.***ийг машинтай араас нь дагаад яваад *** дүүргийн 8 дугаар хороо Тойрог орчмоос салаад гэр рүүгээ явсан асуудал болсон... Тухайн Дорнод аймгийн *** сумаас Ш.***ийн... машин дээр ачиж явуулсан эд зүйлс нь Д.***ын эзэмшлийн эд зүйлс байсан... Улаанбаатар хот хүртэл явах замдаа буулгаж зөөвөрлөсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал),
тэрээр 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн “...Тухайн үед би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн *** суманд очоод *** захирлын доор зам засварын ажлыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ажилласан... Тухайн үед намайг Дорнод аймгийн *** суманд Зам засварын ажил хийж байхад нийт 5 ханатай монгол гэр 6 ширхэг бариатай байсан, дизель генератор 1 ширхэг, ус нөөцлөх сав 1 тонн 2 ширхэг, модон ширээ 5 ширхэг, арматурын төмөр 4-5 тонны хэмжээтэй байсан, цахилгааны утас кабель буюу уг зургаан гэрийн цахилгааныг холбож байсан ба 150-200 метр орчмыг хэрэглэж байсан юм... Тухайн үед Дорнод аймгийн *** сумаас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ш.***ийн *** *** улсын дугаартай ногоон өнгийн Хова маркийн машин дээр 5 ханатай монгол гэр 4 ширхэг, дизель генератор 1 ширхэг, арматурын төмөр 4-5 тонны их төмөр байсан, ус нөөцлөх сав 1 тонны хэмжээтэй 2 ширхэг, гал тогооны модон ширээ 5 ширхэг, цахилгааны утас кабель 150-200 метр ачигдсан ба тухайн үед би *** захирлын Hyundai Porter загварын номерыг нь мэдэхгүй, санахгүй байна, машин дээр 5 ханатай монгол гэр 1 ширхгийг ачсан уг машин нь ачаа дийлэхгүй тааруу машин байсан ба уг машин дээр өөр эд зүйл ачаагүй...Тухайн үед Дорнод аймгийн *** суманд Зам засварын ажил дуусахад 5 ханатай Монгол гэр 1 ширхэг үлдсэн ба уг гэрт ойр зуурын жижиг 20 л усны сав, төмөр зуух, тогоо, сав үлдсэн. Өөр эд зүйл үлдээгүй. Уг гэрт *** ах, *** ах 2 үлдсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал),
5. Гэрч У.***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ш.*** бид 2 хамт байсан. ***, *** нар луу зурвас бичээд зарлаа шүү гэхээр огт хариу өгөхгүй байсан. Тэгээд Ш.*** холбогдохгүй байхаар нь надтай ярьсан. Би Ш.***тэй хамт байж байхдаа ***тэй ярьсан. Зарвал зарчихгүй юу гэхээр нь зарсан... *** Улаанбаатар хотод байгаагүй. Дорнодод байсан. *** хотод ирээд сонсмолын хэрэг байна гэсэн тэгээд дүүгээ аваад явсан... *** гэдэг хүн нь энэ компанид хамааралтай, үүрэг оролцоотой хүн байсан... Гүйцэтгэх захирал байсан... *** гэж хүн компанид жам хариуцсан дарга албан тушаалтай байсан. Ачиж ирсэн эд зүйлийг та ***тэй холбогдоход *** юу гэсэн хариу өгсөн бэ гэхэд...*** зарвал зарчихгүй юу гэсэн... наанаасаа зараад мөнгөө гаргачих гэж хэлсэн... Сарын 10 саяар тохироод үлдэгдэл хэдэн төгрөгийг авахыг мэдэхгүй байна. Зарим нэхэмжилсэн зүйл дээр Ш.***ийн данс руу 3 сая төгрөг хийсэн. Тэр мөнгийг 3уулаа сая саяар хувааж ав гэж хийсэн. Түүнээс хойш хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна... Анх ***тэй холбогдсон нь ажиллаад өгөөч гэсэн. Тэгээд Ш.*** хэдэн төгрөг аваагүй үлдсэнийг мэдэхгүй байна... Генератор нь зах зээлийн үнэлгээгээр 6 сая, монгол гэр 1 ширхэг нь 2-3 сая, арматур төмөр ямар үнэтэйг сайн мэдэхгүй байна...Хэнд зарж борлуулсан бэ гэхэд...*** гэдэг хүнд өгсөн...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Ш.*** нь миний хамаатны дүү, харин Ц.*** бид хоёр найз нөхдийн холбоотой, харин Д.***ыг сайн танихгүй... манай найз Ц.*** 2022 оны 08 дугаар сард манай ажил дээр ирж уулзсан. Тэгээд Ц.*** Хова самосваль хэрэгтэй байна, дүүгээ явуулчхаач, 1 сарын 9,000,000 төгрөгөөр ажил хийхээр тохироод би дүүгээ *** *** улсын дугаартай Хова маркийн машинтай нь Дорнод аймгийн *** сум руу газар шорооны ажил хийхээр цуг яваад уг газар шорооны ажлаа 15 хоног хийж байгаад буцаад Улаанбаатар хот руу явсан... *** уг газраа ажиллаад үлдсэн... Тухайн үед Дорнод аймгийн *** сумаас Улаанбаатар хот руу Ш.***ийн *** *** улсын дугаартай автомашин дээрээ ачиж ирсэн эд зүйлсийг *** дүүргийн *** хороо *** *** тоотод 2022 оны 10 дугаар сард авчирсан... уг машин дээр 5 ханатай монгол гэр 3 ширхэг, дизель генератор 1 ширхэг, 1 тонны усны сав 2 ширхэг, доор нь арматур харагдаж байсан, яг хэдэн тонныг нь мэдэхгүй байна, өөр доогуур нь эд зүйл байсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн эд зүйлсийн дизель генераторыг ***од зарж байсан, бусдыг нь сайн мэдэхгүй байна...” (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал),
мөн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би анх 2022 оны 08 дугаар сарын дундуур *** ХХК-ийн ажилтан *** над руу холбогдоод том тэрэг байна уу газар шорооны ажил байна гэхээр нь би байна гээд дүү ***ийн хамт Дорнод аймгийн *** сум руу явсан. Тэгээд би тухайн Дорнод аймгийн *** суманд очиж 15 хоног ажиллаж байгаад буцаад Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд *** тухайн үед Дорнод аймгийн *** суманд 3 сар ажиллаж байгаад ирсэн ба *** Улаанбаатар хотод ирчхээд надад хандаж тухайн компани цалингаа өгөхгүй байна гэхээр нь би тухайн *** ХХК-ийн ажилтан ***тэй ярихад *** надад ***д ачуулсан зүйлсийг зараад цалингийнхаа оронд авчих гэж хэлсэн. Тэгээд *** тухайн зүйлсийг ах ***од өрөндөө өгчихсөн гэж байсан... *** нь тухайн *** *** улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслээ 2022 оны эхээр л авч байсан санагдаж байна, тухайн тээврийн хэрэгслийг ***ийн ах *** нь мөнгийг нь өгч байсан санагдаж байна... Тухайн Дорнод аймгийн *** суманд байрлах *** ХХК-ийн кемпинд 5 ширхэг Монгол гэр бариатай байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал),
6. Гэрч Ш.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** машин /Хова/ машин авахдаа надаас 25,000,000 орчим сая төгрөг зээлж байсан. 2023 оны 04 сарын сүүлээр генераторыг 6,000,000 төгрөгөөр, 3 гэрийг нийлүүлээд 2,000,000 төгрөгөөр бодож авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал),
тэрээр 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн “...Би ***эс авсан Монгол гэр 3 ширхгийг 2,000,000 төгрөгөөр бодож авсан..., ...Би уг Монгол гэр 3 ширхгийн мөнгө болох 2,000,000 төгрөгийг Ш.***эс нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал),
7. Гэрч М.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ш.***ийн *** *** улсын дугаартай Хово маркийн машин дээр 5 ханатай Монгол гэр 3 ширхэг, ус нөөцлөх 1 тонны сав 2 ширхэг, Дизель генератор 1 ширхэг, модон ширээ 5 ширхэг, тэгээд цахилгааны утас байсан, арматур төмөр ачсан байсан, цэнхэр өнгийн портер машин дээр 5 ханатай Монгол гэр 1 ширхгийг ачсан, өөр зүйл ачаагүй ...Тухайн үед Дорнод аймгийн *** суманд 5 ханатай Монгол гэр 1 ширхэг, төмөр зуух 1 ширхэг, 20 л усны хуванцар сав 1 ширхэг, хоолны тогоо сав үлдсэн...” гэсэн мэдүүлэг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал),
8. “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24/011 дугаартай “...- Монгол гэр 5 ширхэг 12,000,000 төгрөг...дизель генератор 1 ширхэг 7,700,000 төгрөг... арматур төмөр 5 тонн 10,000,000 төгрөг... модон ширээ 5 ширхэг 750,000 төгрөг... кабель утас 150 метр 1,800,000 төгрөг... нөөцийн усны сав 2 ширхэг 1,000,000 төгрөг... нийт 33,250,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнийн магадалгаа (2 дугаар хавтаст хэргийн 33-34 дэх тал),
9. Эд зүйлд үзлэг хийсэн “...*** дүүргийн *** хороо *** *** тоотод... шар өнгийн модон Монгол гэрийн тооно 3 ширхэг /хуучин/, 8м*3м орчим хэмжээтэй бор өнгийн цулхай 8 ширхэг /хуучин/, Монгол гэрийн эсгий 9 ширхэг /хуучин/, Монгол гэрийн модон хана 19 ширхэг /хуучин/, Монгол гэрийн шар өнгийн модон багана 6 ширхэг /хуучин/, Монгол гэрийн модон унь 318 ширхэг /хуучин/, 30 метр урттай бор өнгийн уяа /хуучин/, Монгол гэрийн цагаан бүрээс 8 хэсэг /хуучин/, Монгол гэрийн модон хаалга 3 ширхэг /хуучин/, бор өнгийн модон ширээ 4 ширхэг /4 тавцан, 12 хөлтэй хуучин/, цагаан өнгийн тонны сав 2 ширхэг /хуучин/ зэрэг эд хөрөнгө...” гэх тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 49-64 дэх тал),
10. Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, прокурорын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 65-67 дахь тал),
11. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон “***” ХХК-иас *** дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст бичгээр гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 06-07 дахь тал),
12. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...хэрэгт өөр ач холбогдол бүхий Улсын яллагч: мөр, эд зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 08-11 дэх тал),
13. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 000292884 дугаартай “...***” ХХК...*** овогтой ***-г гүйцэтгэх захирал-р сонгосон-ыг бүртгэв...” гэх гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал),
14. Иргэн Д.***ын Хаан банкны эзэмшлийн *** тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 85-103 дахь тал),
15. Иргэн Ш.***ийн Хаан банкны эзэмшлийн *** тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 104-143 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 80 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал), гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал), Хаан банкны дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 72-78 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***, түүний өмгөөлөгч А.*** “ хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хохирол төлүүлэх байр суурьтай, прокурорын шинжлэн судлах баримттай давхцаж байна...” гэж,
Шүүгдэгч Ш.***ийн өмгөөлөгч Б.*** “...шүүгдэгч Ш.***ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан цагаатгах, хавтаст хэргээс гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 14, 27, 28 дахь тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судалж...” гэх байр суурьтай тус тус оролцсон болно.
1.2. *** дүүргийн прокурорын газрын хяналтын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.*** нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.***ын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлс болох 5 ханатай Монгол гэр 4 ширхэг, 5 тонн арматур төмөр, 5 ширхэг модон ширээ, 150 метрийн кабелийн утас, 2 ширхэг нөөцийн усны сав, дизель генератор 1 ширхэг зэргийг өөрийн өмчлөлийн *** *** улсын дугаартай Хова маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, *** дүүргийн *** хороо, *** *** тоот хашаанд байлгаж байгаад ажлын хөлсөө өгөөгүй гэх шалтгаанаар уг хашаанаас 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр бусдад худалдан борлуулж, 30,850,000 /гучин сая найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ш.***, хохирогч Д.*** нар нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2 сарын хугацаатай Дорнод аймгийн *** суманд ажил гүйцэтгэхээр /*** *** улсын дугаартай Хова маркийн тээврийн хэрэгсэл/ тохиролцож, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан. Д.***ын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлс болох 5 ханатай Монгол гэр 4 ширхэг, арматур төмөр, 5 ширхэг модон ширээ, 150 метрийн кабелийн утас, 2 ширхэг нөөцийн усны сав, дизель генератор 1 ширхэг зэргийг өөрийн өмчлөлийн *** *** улсын дугаартай Хова маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, шүүгдэгч Ш.*** өөрийн гэртээ буулгасан,
улмаар шүүгдэгч Ш.*** дээрх эд зүйлийг 2023 оны 04 дүгээр сард гэрч Ш.***од худалдсан гэх хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.
Хоёр. Хууль зүйн дүгнэлт.
2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн субъектэд хамаарах ба тухайн этгээдэд эд хөрөнгийн өмчлөгч, эсхүл бусад этгээдээс хууль, гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлын үндсэн дээр эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэн олгосон буюу хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг итгэмжлэн хариуцах, “завших” гэдэг нь итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхгүй байхыг тус тус ойлгох юм.
2.2. Хэргийн нөхцөлд шүүгдэгч Ш.*** нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны үед Дорнод аймгийн *** суманд газар шорооны ажил хийхээр машинаа ашиглуулахаар Д.***тай 1 сарын 8,000,000 төгрөгөөр ажиллахаар тооцож, ярилцан тохиролцоод 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлж яваад 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн *** сумын захиалагч *** ХХК-ийн автозамын газар шорооны ажилд ажиллахаар очин тус компанийн автобазын газар шорооны ажил 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусахад шүүгдэгч *** нь тухайн 2 сарын хугацаанд өөрийнх нь цалин болох 7,000,000 төгрөгийг дансаараа шилжүүлж авсан байна. Харин үлдсэн 6,000,000 төгрөгийг нь мөнгө орж ирэхээр өгье гэж “***”ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*** нь тохиролцоод Улаанбаатар хот руу Ш.***ийн *** *** улсын дугаартай Хова маркийн машинд тог гаргадаг дизель генератор 1 ширхэг /шинээр нь аваад 5 сар хэрэглэж байсан/, монгол гэр 4 ширхэг /хуучин хэрэглэж байсан/, усны 1 тонны сав 2 ширхэг /хуучин ашиглаж байсан/, модон ширээ 5 ширхэг /хуучин хэрэглэж байсан/, цахилгааны кабелийн утас 150 метр /хэрэглэж байсан/, арматур 4 тонн хэмжээтэй эд зүйлсийг ачуулан *** дүүргийн 5 шарын призрээс урагшаа хашаанд буулгуулахаар даалгасан.
Хавтас хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 000292884 дугаартай “...***” ХХК...*** овогтой ***-г гүйцэтгэх захирал-р сонгосон-ыг бүртгэв...” гэх гэрчилгээ авагдсан, мөн дээрх нотлох баримтаар мэдүүлгүүдээр шүүгдэгч Ш.*** “***” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2 хугацаатай амаар гэрээ байгуулан, улмаар цаашид тус гэрээ сунгагдаагүй, гэрээнд тохиролцсон цалин хөлс болон хугацаанд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан байна.
2.3. Шүүгдэгч Ш.*** нь иргэн Д.***ын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлс болох 5 ханатай Монгол гэр 4 ширхэг, 5 тонн арматур төмөр, 5 ширхэг модон ширээ, 150 метрийн кабелийн утас, 2 ширхэг нөөцийн усны сав, дизель генератор 1 ширхэг зэргийг бусдад худалдан борлуулсан буюу 30,850,000 /гучин сая найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх боловч нөгөө талаас хохирогч “***” ХХК нь шүүгдэгч Ш.***тэй амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас шүүгдэгч Ш.*** нь дээр дурдсан нэр, төрөл, тоо ширхэг бүхий эд зүйлийг зарж борлуулан гэрээгээр гүйцэтгэсэн ажлын цалин хөлсөнд дүйцүүлэн авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Ц.*** болон У.***, шүүгдэгчийн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг үгүйсгэж байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах, мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан, магадлах аргаар нотлох баримтыг шалгах бөгөөд гэрч Ц.***ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн эд зүйлийг тодорхой хэсгийг нь борлуулж, цалин хөлсийг тооцож авах талаар гэрч У.***д хэлсэн гэх агуулгатай мэдүүлгийг энэхүү шийдвэрийн үндэслэл болох ба түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг гэрч У.***ы хэд хэдэн удаагийн тогтвортой мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг зэргээр нотлогдож байна.
Харин гэрч Ц.***ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2 удаагийн мэдүүлэгт “...У.***д зарж борлуул гэж хэлээгүй, дур мэдэн борлуулсан...” гэсэн дээрх гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж ба гэрч Ц.*** худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгах нь зүйтэй.
2.4. Гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл буюу объектив шинж, тухайн үйлдэлдээ хандаж байгаа сэтгэл зүйн хандлага болох гэм буруу буюу субьектив шинжийн нийлбэр цогц бөгөөд гэмт хэргийн субьектив шинж нь гэмт этгээдийн зорилго, сэдэлтээр тодорхойлогдоно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*** болон шүүгдэгч Ш.*** нарыг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй буюу ажилласан хугацааны цалин хөлсийг олгоогүй, үүнээс үүдэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаанд хохирол учруулсан гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ба уг асуудал Иргэний болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, Гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг завших гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, гэм буруугүйн хэлбэртэй адилтган үзэх боломжгүй юм.
2.5. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр *** дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.***д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогчийн 30,850,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Ш.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.*** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар *** дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025 оны *** дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” *** дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болох 3 ширхэг Монгол гэрийн тооно, 8 ширхэг 8м*3м хэмжээтэй бор өнгийн цулхай, 9 ширхэг Монгол гэрийн эсгий, 19 ширхэг Монгол гэрийн хана, 6 ширхэг Монгол гэрийн багана, 318 ширхэг унь, 30 метр урттай уяа, Монгол гэрийн цагаан бүрээс 8 хэсэг, Монгол гэрийн модон хаалга 3 ширхэг, бор өнгийн модон ширээ 4 ширхэг, цагаан өнгийн тонны 2 ширхэг сав зэрэг эд зүйлийг Д.***т буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.3, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овгийн ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ш.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хохирогчид учирсан гэх 30,850,000 (гучин сая найман зуун тавин мянган) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар *** дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025 оны *** дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” *** дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болох 3 ширхэг Монгол гэрийн тооно, 8 ширхэг 8м*3м хэмжээтэй бор өнгийн цулхай, 9 ширхэг Монгол гэрийн эсгий, 19 ширхэг Монгол гэрийн хана, 6 ширхэг Монгол гэрийн багана, 318 ширхэг унь, 30 метр урттай уяа, Монгол гэрийн цагаан бүрээс 8 хэсэг, Монгол гэрийн модон хаалга 3 ширхэг, бор өнгийн модон ширээ 4 ширхэг, цагаан өнгийн тонны 2 ширхэг сав зэрэг эд зүйлийг Д.***т буцаан олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.