2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1394

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Б.Анхцэцэг /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч Д.***,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***, түүний өмгөөлөгч Т.***,

шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч Б.***, Я.***э, Г.***,

шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч Б.***,

шүүгдэгч М.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

*** дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5, 2.11 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт Б.***ийг холбогдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.*** зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5, 2.11 дэх заалтад тус тус зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3. дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад заасан гэмт хэрэгт тус тус Г.***ыг холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.***ыг холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.***, Г.***, М.*** нарт тус тус холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *** оны 08 дугаар сарын 27-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, хэрэг хариуцах чадвартай, *** аймгийн *** сумын ***, *** гудамжны *** байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

*** овогт ***ын *** (РД: ***),

2. Монгол Улсын иргэн, *** оны 08 дугаар сарын 01-ний өдөр *** аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, хэрэг хариуцах чадвартай, *** аймгийн *** сумын ***, *** тоотод оршин суух хаягтай, урьд 4 уд***н эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

*** овогт ***ын *** (РД: ***),

3. Монгол Улсын иргэн, *** оны 02 дугаар сарын 06-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, *** аймгийн *** сумын 2 дугаар баг, ***гийн *** дугаар хэсгийн *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт ***гийн *** (РД: ***).

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.*** нь шүүгдэгч Г.***той дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 0*** сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө *** дүүргийн *** хороо *** виллаж хотхоны *** дугаар байрны *** Ж.***ы 189,257,812 төгрөгийн үнэ бүхий Тоёота Ланд круйзер маркийн шаргал өнгийн тээврийн хэрэгсэл болон 650,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс20 загварын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар эдгээр эд хөрөнгийг авч, бусдад 189,907,812 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Г.***той дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 0*** сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө *** дүүргийн *** хороо *** виллаж хотхоны *** дугаар байрны *** өөр гэмт хэргийг үйлдэх үйлдлийг хялбарчлах зорилгоор буюу бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн хүч хэрэглэж авахаар Ж.***ыг биед нь 26 удаа хутгалж, олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан,

2. Шүүгдэгч Г.*** нь шүүгдэгч Б.***той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны 0*** сарын 13-наас 14-нд шилжих шөнө *** дүүргийн *** хороо *** виллаж хотхоны *** дугаар байрны *** оршин суух хохирогч Ж.***ы 189,257,812 төгрөгийн үнэ бүхий Toyota Land Cruiser маркийн шаргал өнгийн тээврийн хэрэгсэл, 650,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс-20 загварын гар утас зэргийг дээрэмдэх гэмт хэргийг хялбарчлах зорилгоор, хохирогч Ж.***ы биед нь олон тооны буюу нийт 26 уд***н хатгагдсан, зүсэгдсэн шарх үүсгэн хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг санаачилсан, төлөвлөсөн, шүүгдэгч Б.***ийг гэмт хэрэгт татан оролцуулж,  гэмт хэрэг хамтран үйлдэх үүрэг, оролцоог хуваарилж,  гэмт хэрэгт хамтран оролцсон,

мөн шүүгдэгч Б.***той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тухайн шөнө иргэн Ж.***д  хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн биед нь хүч хэрэглэж, олон тооны буюу нийт 26 уд***н хатгагдсан, зүсэгдсэн шарх үүсгэн алж,  түүний өмчлөлийн 189,257,812 төгрөгийн үнэ бүхий Toyota Land Cruiser маркийн шаргал өнгийн тээврийн хэрэгсэл, 650,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс-20 загварын гар утас зэрэг нийт 189,907,812 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэргийг санаачилсан, төлөвлөсөн, яллагдагч Б.***ийг гэмт хэрэгт татан оролцуулж,  гэмт хэрэг хамтран үйлдэх үүрэг, оролцоог хуваарилж, гэмт хэрэгт хамтран оролцсон, 

-2021 оны *** сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Ө.***той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн  *** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол ардын намын байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, тухайн өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байсан М.***ын  хоёр гар, хөлийг ард нь хүлж хүч хэрэглэн, учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн хадаасны лоомыг зэвсгийн чанартай ашиглан “***” ломбардын хаалга, сейфийг эвдэж, нийт 35,034,850 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хууль бусаар авсан, 

-2021 оны *** сарын 01-ний өдөр *** аймгийн *** сумын *** баг ***ийн *** тоотод байрлах байшинд нэвтэрч, Н.***ын эзэмшлийн Айфоне 8 маркийн гар утас, бэлэн 140,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 640,000 төгрөгийн хохирол учруулсан, 

            -2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагч Ж.***тай бүлэглэн *** аймгийн *** сумын *** *** ***гийн *** тоот хашаанд байсан иргэн М.***гийн эзэмшлийн “Лексус Эйч Эс 250” маркийн *** *** улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн *** маркийн краныг хөлсөлж, ашиглан Хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 

             3. Шүүгдэгч М.***  нь эрүүгийн *** дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2021 оны *** сарын 16-ны өдөр *** аймгийн Цагд***н газрын Эрүүгийн цагд***н тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагд***н ахмад А.***т үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
***

Хоёр. Эрх зүйн дүгнэлт.

2.1. Амь хохирогч Ж.***ыг дээрэмдсэн, алсан гэмт хэргийн тухайд:

1. Прокуророос шүүгдэгч Г.***, Б.*** нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 0*** сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө *** дүүргийн *** хороо *** виллаж хотхоны *** дугаар байрны *** амь хохирогч Ж.***ы 189,257,812 төгрөгийн үнэ бүхий Тоёота Ланд круйзер маркийн шаргал өнгийн тээврийн хэрэгсэл болон 650,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс20 загварын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар эдгээр эд хөрөнгийг авч, 189,907,812 төгрөгийн хохирол учруулж, улмаар дээрэмдэх гэмт хэргийг хялбарчлах зорилгоор, амь хохирогч Ж.***ы биед нь олон тооны буюу нийт 26 уд***н хатгагдсан, зүсэгдсэн шарх үүсгэн хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг шүүгдэгч Г.***ыг санаачилсан, төлөвлөсөн, шүүгдэгч Б.***ийг гэмт хэрэгт татан оролцуулж, гэмт хэрэг хамтран үйлдэх үүрэг, оролцоог хуваарилж, гэмт хэрэгт хамтран оролцсон, шүүгдэгч Б.***ийг дээрх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

2. *** дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.***, Г.*** нарыг хүнийг алах болон дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүндрүүлэх шинжийг, мөн тус гэмт хэрэгт ЭХТА-н 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 хэсгээр давхар зүйлчилж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч *** ургийн овогтой ***ын ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.*** зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг зохион байгуулсан,

шүүгдэгч *** ургийн овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байна.

Улмаар эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогч нас барснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Тодруулбал, шүүгдэгч Б.*** нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар амь хохирогчийн биед халдсан үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдох бөгөөд шалтгаант холбоотой.

3.1. Онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэгт хүнийг алахын өмнө болон алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотнын хүмүүсийн дэргэд алж, тэднийг шаналгасан үйлдлийг ойлгоно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.***, Г.*** нар нь бүлэглэж амь хохирогч Ж.***ыг “...Би *** ахаас уучлалт гуйж, мөнгийг чинь шууд өгч чадахгүй байна, та ганц сар хүлээгээч гэж хэлэхэд өөдөөс нэлээн бухимдаж ***д хэлнэ гэж хэлэхээр нь...” гэх шалтгаанаар 2 см орчим өргөнтэй, ажлын хэсэг нь 10 см-аас багагүй урттай ир үзүүртэй зүйлээр нийт 26 шарх гэмтлүүдийг учруулж баруун чамархайн, духны хуй*** цус хуралт, баруун чамархайн хуй*** шарх, баруун чамархай ясны хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийд нэвтэрч баруун уушгины 5-р сегмент, өрц, элэгний 8-р сегмент, их сэмж, зүүн талын нугалмын артери, толгой, хүзүү, цээж, хэвлий, баруун бугалга, шууг гэмтээсэн хатгаж зүсэн алсан нь онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч нь дээрх гэмтлүүдийг авснаар шууд үхэлд хүрсэн бөгөөд эмнэлгийн яаралтай тусламжийг авснаар амь аврагдах боломжгүй, түүнийг үйлдлийн дараа шүүгдэгч уг үйлдэлдээ ***сан сэтгэхүйн харьцаа буюу холбогдох арга хэмжээ аваагүй зэрэг нь хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэж үзнэ.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, гэм этгээдүүд гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон эсэхээс үл хамааран, хоёр буюу түүнээс дээш этгээд хууль бус үйлдлээрээ нэгдэж, хохирол, хор уршиг бий болгосныг бүлэглэн гүйцэтгэх гэж үзнэ.

Түүнчлэн, бүлэглэн гүйцэтгэх нь шүүгдэгч нарыг тодорхой гэмт хэрэг үйлдэхээр тохиролцсон байх бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ бие биенээ дэмжиж, үйл ажиллагааг нь хөнгөвчилж байна гэдгээ ухамсарласан байхыг ойлгоно.

Тухайлбал, шүүгдэгч Б.***, Г.*** нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ дээрмийн гэмт хэрэг үйлдэж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал олгохоор харилцан тохиролцож амь хохирогчийн биед халдаж, цаашилбал, хүний эрүүл мэнд, амь насанд аюултай гэмт үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Б.***, Г.*** нар нь амь хохирогч Ж.***ы амь насанд халдсан үйлдлээрээ нэг санаа зорилготойгоор энэ гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байна.

3.3. Өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор: Өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах гэмт хэргийн гол шинж нь хүнийг алснаар тухайн гэмт этгээд болон бусдад эдийн болон эдийн бус ямар давуу тал, ашигтай нөхцөл байдал бий болох үр дүнг урьдчилан тооцоолсноор хүнийг санаатай алахад чиглэсэн гэмт үйлдэл хийх, өөрөөр хэлбэл хүнийг санаатай алах үйлдэл хийхээс өмнө эдийн засгийн хувьд давуу байдал олж авах сэдэлт үүссэн байх, гэмт этгээдийн хувьд гэмт хэргийн үр дагавраас хамаарч эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгоно гэсэн субьектив санаатай шууд идэвхтэй үйлдэл тогтоогдсон байх явдал юм.

Гэмт хэргийн дээрх шинж, нөхцөл байдал тогтоогдоогүй буюу эд хөрөнгийг авсны дараа амь хохирогчийн амь биед халдаж, цохиж зодсон бол хоёр өөр төрлийн хэргийн зүйлчлэлийн асуудал яригдахаар байна. Энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”,  “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг уд***н үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхой зохицуулжээ.

Шүүгдэгч Б.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн“...би 2023 оны 0*** сарын 09 билүү 10-ны өдөр Г.*** миний *** дугаарын утас руу залгаад "Хотод хүрээд ир, машины эзэн гэх хүнийг алаад Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг нь авъя, машиныг 120 саяар зараад хоёулаа 80 сая төгрөгийг аваад 40, 40-өөр нь хувааж авъя..." гэж хэлэхээр нь би зөвшөөрч *** аймгийн төвөөс *** хот руу гарах гэж байгаа шуудангийн машинд өдөр /цагийг нь санахгүй байна/ суугаад орой хотод орж ирсэн... . Г.*** бид хоёр амь хохирогчийн гэрийн гадаа очоод *** түрүүлээд ганцаараа орсон, түүнийг орсноос хойш 2 цаг гаруй хугацаанд гадаа хүлээж байсан. Яагаад хүлээж байсан гэхээр анхнаасаа ярихдаа ***ыг дуудахаар нь араас нь орох байсан юм. *** миний гар утас руу залгаад ороод ир гэж хэлсэн, би амь хохирогчийн гэрээр 1-2 удаа очиж гэрийг нь цэвэрлээд хоол унд хийж өгч байсан болохоор хаалганы кодыг нь мэддэг. Намайг амь хохирогчийн гэрт ороход Г.***, амь хохирогч хоёр том өрөөний буйдан дээр суугаад юм яриад сууж байхаар нь тэр хоёртой нийлж ойр зуурын юм ярьж 30 минутаас 1 цаг орчим юм ярьж байгаад амь хохирогчид явлаа гэж хэлээд *** бид хоёр цуг гарч яваад "***" худалдааны төвийн үүдэнд очоод бид хоёр "... Хоёулаа үүнийг хийхээс өөр арга зам байхгүй, маргааш өглөө болох юм бол өөрсдөө бараг хүнд алуулах болно, тийм болохоор хийе..." гэж хэлээд би буцаад амь хохирогчийн гэр лүү ороод танайд хоноё ахаа гэж хэлэхэд зөвшөөрч намайг гэртээ оруулсан. Яагаад би буцаж орох болсон гэхээр Г.*** машин зарж борлуулах бүх асуудлыг Д.*** гэх хүнтэй ярьж, би амь хохирогчийг алахаар болсон. Би амь хохирогчийн гэрт орж бид хоёр хамт том өрөөний буйдан дээр сууж шөнийн 03 цаг хүртэл кино үзэж байгаад амь хохирогч ах унтахаар унтлагын өрөө рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг[1],

Шүүгдэгч Г.***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...***ы автомашиныг нь хулгайлаад зарж өрийг нь дарчхаад дараа нь автомашиныг нь заагаад өгчихье гэж ярьж байсан. Өөр байдлаар амь хохирогч ***ы автомашиныг хулгайлж авах, амь насанд нь хүрэх талаар огт ярилцаж байгаагүй. 2023 оны 0*** сарын эхээр (яг хэдний өдөр байсныг санахгүй байна) *** надтай фейсбүүк чатаар яриад дээр ярьж байсан шигээ автомашиныг зарвал хэдэн төгрөг болох бол гэж асууж байгаад над руу шаргал өнгийн ланд-200 маркийн, улсын дугааргүй автомашины зургийг чатаар явуулсан. Би *** ахтай утсаар холбогдож манай нэг таньдаг найзын Ланд-200 маркийн автомашин байгаа юм аа энэ ер нь хэд хүрэх бол гэж асуугаад зургийг нь чатаар явуулахад би хүнээс асуугаад хэлье гэж хэлсэн. Удалгүй *** ах фейсбүүк чатаар 120,000,000 төгрөгөөр авна гэж байна эндээс чинь 40,000,000 төгрөгийг нь би авна шүү цаад хүнд чинь 80,000,000 төгрөгийг л өгнө гэж хэлсэн...” мэдүүлэг,

Гэрч Г.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ хугацаанд буюу 2023 оны 0*** сарын 15-ны өдрийн 13 цаг 35 минутад танил ах *** над руу фейсбүүк чатаар залгаад “*** пизда хаана байгаа юм бэ, надад эзэн нь үхчихсэн машин зарна гэж хэлчхээд худлаа яриад яваад байна” гэхээр нь “Ямар машин” гэж асуухад “Шаргал өнгийн 200” гэхээр нь зургийг нь явуулдаа гэж хэлээд зургийг нь хартал талийгаач ***ы эзэмшлийн Ланд Крузер-200 загварын тээврийн хэрэгсэл байсан. Тэгэхээр нь шууд *** буюу *** нь талийгаач ахын минь машиныг авчихсан юм байна гэж бодоод шууд талийгаачийн гэр лүү явсан...” мэдүүлэг[2],

Гэрч Д.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2023 оны 0*** сарын 11-ний өдөр гадуур ажилтай явж байгаад *** гэдэг дүүтэй ажил хэргийн шугамаар уулзсан. Уулзаад машин дотор сууж байхад *** /***/ над руу залгаад “Манай найзын хадам ах нь өнгөрчихсөн 49 хоног нь болоод 2 хонож байна. Хадам ахад Ланд Круйзер-200 загварын тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд банк бус дээр байдаг удахгүй хураагдах гээд байгаа юм. Энэ машиныг авах хүн байна уу” гэж асу***р нь зургийг нь явуулчих гэж хэлсэн. Ингээд над руу фейсбүүк чатаар зураг явуулахаар нь *** дүүгийн хамт харсан бөгөөд 2018 оны машин байна гэж хэлж яриад хэдэн төгрөгт банк бусад тавьсан байгаа юм, бичиг баримт нь асуудалгүй юм бол сонирхъё гэж хэлж ярьсан. Түүнээс хойш машинаа хэзээ ирж үзүүлэх юм бэ гэж ганц, нэг удаа асуухад “Машин нь ирээгүй байна, удахгүй ирнэ, Багахангай дээр байна, удахгүй орлоо гэх мэтчилэн шалтгаан хэлж хойшлуулж байгаад 2023 оны 0*** сарын 14-ний өглөө 07 цагт над руу залгаад “Машин ирчихлээ би 09 цаг гээд яваад очъё” гэхээр нь за гэж хэлсэн. 09 цаг болоход *** /***/ нь ирэхгүй, утсаа авахгүй алга болчихсон бөгөөд 11 цагийн үед над руу залгаад яг одоо очиж байна гэж хэлсэн. Ирж байгаа гэдгийг нь ***д хэлээд бид 2 уулзаад Амгалан өртөөний хажууд байрлах ногоон байрнуудын дунд зогсоод хүлээж байхад шаргал өнгийн “Ланд Круйзер-200” загварын тээврийн хэрэгсэл их хурдтай ороод ирэхээр нь ***г архи хэрэглэчихсэн байх гэж бодсон...” мэдүүлэг[3] хавтас хэрэгт авагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.*** зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус хуульчилсан бөгөөд дээрх байдлаар мэдүүлсэн гэрч Г.***, Д.*** нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч нарын мэдүүлгийн зохих хэсгийг тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудтай уялдуулан авч үзэж, эх сурвалжтай, хэргийн үйл баримтыг харилцан нотолсон, үнэн зөв, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосныг тэмдэглэх нь зүйтэй. 

Тодруулбал, шүүгдэгч Г.***, Б.*** нар нь амь хохирогч Ж.***ы эзэмшлийн Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг авахаар гэмт хэрэг гарахаас 3-4 хоногийн өмнө урьдчилан тохиролцож, худалдан борлуулах хүнийг сонгож, түүнд тээврийн хэрэгслийн зургийг үзүүлэх, худалдах үнэ төлбөрийг тохиролцож байгаа зэрэг нь шүүгдэгч нар өөртөө эдийн, ашигтай нөхцөл байдал бий болгохоор урьдчилсан бэлтгэсэн /бээлий, хутга урьдчилан авч очсон/ тохиролцсон нь хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

4. Гэмт хэрэгт хамтран оролцсон талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.*** зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.*** нь амь хохирогч Ж.***ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг авах зорилгоор шүүгдэгч Б.***ийг гэмт хэрэг гарахаас 3-4 хоногийн өмнө *** хотод ирүүлсэн, тээврийн хэрэгслийг худалдан борлуулах, зугтаах зэрэг гэмт хэргийг урьдаас төлөвлөсөн, шүүгдэгч Б.***ийн үүрэг оролцоог хуваарилсан зэрэг нь хүнийг алах гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзнэ.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан,

шүүгдэгч Г.***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3. дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан заасныг журамласныг зөвтгөж шийдвэрлэсэн болохыг дурдав.

5. *** дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.***, Г.*** нарыг хүнийг алах болон дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүндрүүлэх шинжийг, мөн тус гэмт хэрэгт ЭХТА-н 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 хэсгээр давхар зүйлчилж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тухайлбал, шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэж зүйлчилсэн нь зөв бөгөөд тухайн тохиолдолд нэг гэмт хэрэгт 1 удаа шийтгэх зарчим, төсөөтэй гэмт хэрэг зүйлчлэх шалгуур үндэслэлийн хүрээнд “дээрэмдэх” гэмт хэргээр давхар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй. 

Тодруулбал, шүүгдэгч Б.***, Г.*** нар нь амь хохирогч Ж.***ыг эзэмшлийн тээврийн хэрэгслийг авах зорилгоор буюу өөртөө эдийн ашигтай нөхцөл байдал бий болгох зорилгоор гэмт хэргийг үйлдсэн тул дээрмийн гэмт хэргийг давхар зүйлчлэх боломжгүй, түүнчлэн хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу өөр гэмт хэргийг хялбарчлах, нуун дарагдуулах зорилгоор буюу прокуророос дээрмийн гэмт хэргийг гэж зүйчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул холбогдох зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч нараас хэргийг үйл баримттай маргахгүй, харин зүйлчлэлтэй маргаж, харин  шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч Б.*** хүнийг алах гэмт хэргийг үйлдээгүй, зөрж гүйцэтгэсэн, яллах дүгнэлтэд дурдсан бусад гэмт хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргаагүй шүүх хуралдаанд оролцсон.

Шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч Б.***ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...амь хохирогч Ж.***ыг алсан гэмт хэрэгт оролцоогүй, шүүгдэгч Б.*** зөрж гүйцэтгэсэн...” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.*** зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зөрж гүйцэтгэх” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэргийн зарим хор уршгийг аль нэг шүүгдэгчид дагнан хариуцуулах нь “зөрж гүйцэтгэх” тухай ойлголттой холбоотой ба энэ тохиолдолд шүүгдэгч Г.*** нь гэмт хэргийг зохион байгуулсан шүүгдэгч Б.***той бүлэглэн, гэмт хэргийн хор уршигт нэг санаа зорилготой байсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.***ийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй юм.

2.2. шүүгдэгч Г.*** ганцаараа, бусадтай бүлэглэн дээрмийн болон хулгайлах гэмт хэргийн тухайд:

1. .Шүүгдэгч Г.*** нь 2021 оны *** сарын 12-ноос 13-нд шилжих шөнө бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн *** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол ардын намын байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, тухайн өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байсан М.***ын хоёр гар, хөлийг  хүлж “***” ломбардын хаалга, сейфийг эвдэж, нийт 35,034,850 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хууль бусаар авсан үйлдлийг,

Прокуророос шүүгдэгч Г.***ын хохирогч ***ын эд зүйлийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т  “дээрэмдэх гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл...хэрэглэж үйлдсэн бол...ял шийтгэнэ” гэж заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг “дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдэх  шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.

"Дээрэмдэх" гэдэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгоор уг эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд зэрэг рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох ба тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнээр хэргийн зүйлчлэлийг онц хүндрүүлдэг.

"тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэдэгт гэмт этгээд тодорхой гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн биеийн хүчийг нэмэгдүүлэх, хохирогчийн эсэргүүцлийг дарах, няцаах, айлган сүрдүүлэх, учруулах хохирол, хор уршгийг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэтгэх зорилгоор зориуд урьдаас бэлтгэсэн, урьдчилан төлөвлөж, тусгайлан олж авч бэлтгэсэн байгалийн гаралтай, эсхүл ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай хатуу, шингэн төлөвийн аливаа эд зүйл, хэрэгслийг” гэж ойлгоно.

Шүүгдэгч Г.***ын довтолсон үйлдэл (10 дугаар хавтаст хэргийн 245-246 дахь талд авагдсан гэрч М.***ын мэдүүлэг) нь лоомыг *** ломбардын хаалгыг онгойлгох зориулалтаар хэрэглэсэн нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэхгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй.

2. Шүүгдэгч Г.*** нь 2021 оны *** сарын 01-ний өдөр *** аймгийн *** сумын *** баг ***ийн *** тоотод байрлах байшингийн цонхны салхивчийг гараараа цохиж онгойлгон нэвтэрч, Н.***ын эзэмшлийн Айфоне 8 маркийн гар утас, бэлэн 140,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 640,000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Г.*** нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бусадтай бүлэглэн *** аймгийн *** сумын *** *** ***гийн *** тоот хашаанд байсан иргэн М.***гийн эзэмшлийн “Лексус Эйч Эс 250” маркийн *** *** улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн *** маркийн краныг хөлсөлж, ашиглан Хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжүүдээр нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр зүйлчлэн шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд нь нэгэнт тогтоосон хууль хэрэглээний жишиг ойлголт ***ог учиртай.

Гэмт этгээд хоёр ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэх нь гэмт хэргийн олонлогийн үндсэн шинж бөгөөд нэг төрлийн болон төсөөтэй гэмт хэргүүдийг үйлдсэн тохиолдолд олонлог  нь  давталтын хэлбэрээр илэрдэг билээ.

Нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдэхийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тусгай давталт гэж үздэг бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэг, заалтад тодорхойлсон, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд байдаг болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт этгээдийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх болон онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулаагүй бол ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байдаг.

Шүүгдэгч Г.*** нь хохирогч Н.***ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн, хохирогч М.***гийн эзэмшлийн Лексус Эйч Эс 250” маркийн *** *** улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг хулгайлахдаа кран ашигласан буюу машин механизм ашиглаж үйлдсэн гэж үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

3. Шүүгдэгч М.*** нь эрүүгийн *** дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2021 оны *** сарын 16-ны өдөр “худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах байдлаар тогтоогдсон.

Гэрч худал мэдүүлэх гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, худал мэдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

"Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн хүн нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай гэрч, хохирогч байх бөгөөд худал мэдүүлэг өгсөн идэвхтэй үйлдэл хийсэн байна. Энэхүү гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Тухайлбал, гэрч мөрдөн шалгах ажиллагаа эхлээгүй байхад болон шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргаагүй байх үедээ худал мэдүүлсэн бол худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Харин гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч зориуд худал мэдүүлсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр юм.

Тодруулбал, хууль санаачлагч гэрч, хохирогч нь бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах болон шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол худал мэдүүлэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан.

Шүүгдэгч М.*** эрүүгийн *** дугаартай хэрэгт гэрчээр 2021 оны *** сарын 13, 16-ны өдрүүдэд мэдүүлэг өгөхдөө Ц.***г дээрэмдэх гэмт үйлдсэн гэж худал мэдүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан, гэмт хэргийг шуурхай илрүүлэх, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

4. Иймд *** дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.***, Г.*** нарыг хүнийг алах болон дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүндрүүлэх шинжийг, мөн тус гэмт хэрэгт ЭХТА-н 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 хэсгээр давхар зүйлчилж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгож,

мөн прокуророос шүүгдэгч Г.***ын хохирогч ***ын эд зүйлийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д  зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч *** ургийн овогтой ***ын ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.*** зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг зохион байгуулсан,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д тус тус зааснаар хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч *** ургийн овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч *** ургийн овогтой ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгчөөс “...шүүгдэгч Г.***, Б.*** нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.***ыг гэм буруугүй...” гэсэн дүгнэлтийг гарсныг, шүүгдэгч Г.***, Б.*** нарыг гэм буруутай гэсэн дүгнэлтийг хүлээн авч, харин шүүгдэгч М.***ыг гэм буруугүй гэсэн дүгнэлтийг дээрх хууль зүйн үндэслэлээр хүлээн авах боломжгүйг болохыг дурдав.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны  улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор,

Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилах үүрэгтэй бөгөөд хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болон Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508, 510 дугаар зүйлд тус тус зохицуулсан.

3.2. Амь хохирогч Ж.***ыг алсан гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухайд:

Шүүгдэгч Б.***, Г.*** нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***аас амь хохирогчийн зээлийн төлбөр, нийгмийн даатгал, татварын өр, тээврийн болон аудитын зардал, оршуулгын зардалд холбогдох баримтуудыг[4] гарган өгч нийт 358,522,600 төгрөгийг нэхэмжилснийг шүүх зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Тодруулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Б.***, Г.*** нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн 25,603,011[5] төгрөгийг /оршуулгын зардал/ хувь тэнцүүлэн гаргуулах буюу шүүгдэгч Б.***оос 12,801,505 төгрөгийг, шүүгдэгч Г.***оос 12,801,505 төгрөгийг гаргуул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***т олгохоор,

3.3. Шүүгдэгч Г.*** нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэргийн улмаас хохирогч Д.***т /Мэндшүр ломбард/ 19,417,600 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.***оос /өөрт оногдох хэсэг/ 9,708,800 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.***т олгохоор,

3.4. Хохирогч Н.***ын хохирлын тухайд:

Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Н.***д 640,000 төгрөг учирсан бөгөөд хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Г.***оос 640,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.***д олгохоор,

3.5. Хохирогч М.***гийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар *** дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болох “Лексус Эйч Эс 250” маркийн *** *** улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг эзэмшигч М.***д буцаан олгохоор шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Г.***ыг хохирогч М.***д энэ тогтоолоор төлөх төлбөргүй, харин шүүгдэгч Г.***оос иргэний нэхэмжлэгч Ч.***д 5,490,000 төгрөгийн хохирлыг тус тус гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин шүүгдэгч М.*** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

3.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэгч “***” ББСБ-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, мөн хохирогч М.***, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдав.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан "Гэм буруугийн зарчим"-ын дагуу шүүгдэгч Б.***, Г.***, М.*** нар нь гэмт хэрэг үйлдсэн нь

тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.*** зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч М Б.***, Г.***, М.*** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Г.*** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.*** зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.11 дэх заалтад зааснаар бүх насаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад 8 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг бүх насаар хорих ял оногдуулж, хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч М.*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Samsung S20 маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***т буцаан олгох, 1 ширхэг сиди болон эд зүйл худалдан авсан баримтыг хэрэгт хадгалах, бусад эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин *** болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч Б.*** болон Г.*** нарын цагдан хоригдсон хоногийг хорих ялд оруулан тооцуулах, шүүгдэгч М.***ын цагдан хоригдсон 14 хоногийг мөн адил оруулан тооцуулах саналтай байна... Шүүгдэгч Б.***ийн тухайд хаалттай байгууллагад 20 жил хорих ял санал гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн тодорхой хор уршиг, хамтран оролцсон зүйл байхгүй гэж  мэдүүлдэг. Мөн гэнэт өмгөөлөгч нар ар гэрийг нь дарамталсан гэсэн үйл баримт гаргаж ирээд байдаг. Энэ гэмт хэрэг улмаас хохирогч нас барсан. 1 төгрөгийн хохирол төлбөр төлөөгүй. Хор уршиг арилгах үйлдэл хийгээгүй. Гэхдээ үүнтэй холбогдуулан хүндрүүлэхгүй. Шүүгдэгч Г.*** бүх насаар хорих ял санал гаргасан. Зохион байгуулах, гүйцэтгэгчээс бага ял оногдуулахгүй. Энэ гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Гэм буруу дээр маргадаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийхгүй байна. Хүний амь нас, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ хүн энэ үйлдэл оролцоог хуваарилаагүй бол өнөөдөр энэ хэрэг гараач уу, үгүй чихний хэнгэрэг үү. Шүүгдэгчийн хувийн байдал гэж харж байна. Эрүүгийн хуулийн зорилго зорилтод нийцүүлэн энэ санал гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***аас “...Бид 4 багаасаа өнчин өссөн. Мөрдөн шалгах ажиллагаа хойш 2-3 удаа өмгөөлөгч сольсон. Тухай үед хохирол барагдуулаагүй гэдэгт царай алдахгүй. Тухайн үед ирээд буруу зүйл хийчихжээ гэсэн бол би арай өөр ***ах байх. Аав нь ирээд уучлаарай хүүхдүүдээ буруу хүмүүжүүлчихжээ гэсэн бол би өөр ***ана. Шүүх бүрэлдэхүүн үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би өнөөдөр 60 настай дүүгийнхээ ард хоцроод зогсож байна...” гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.*** нараас “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...Анхны саналаа дэмжиж байна...” гэж,

Шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч Б.***ээс “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.***ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Хүний амь хохирсон асуудалд маргаагүй. Гагцхүү хүндрүүлээд байгаа онц харгис хэрцгийгээр гэдгийг хууль зүйн үүднээс хэрхэн яаж тайлбарлаад байгаа вэ гэдэгт дүгнэлт хийж оролцож байна. Хэрвээ тийм бол хүний амь насыг бүрэлгэх байсан гэдэг дээр шарх сорви болгон дээр дүгнэлт хийх ёстой байсан. Үүн дээр дүгнэлт хийх ёстой байсан. 20 жилийн хорих ял гэж байна. Гэмт хэргийн харагдах шинжээр хамгийн дээдээр өгч байна. Энэ хүн чинь өөрийн сэтгэхүйтэй хүн байгаа юм. Ар гэр ах, эгч дүү нарыг дарамтлаад байхаар яах юм. Хэрвээ алах зорилго байсан бол шууд ороод алчих байсан. Энэ хүний дотор юу болов гэдгийг тооцохгүйгээр 20 жил, бүх нас гэж байгаа вэ. Эрүүгийн хариуцлагыг хэн хүнгүй бүгд ойлгодог. Хэрэг гарах шалтгаан, юу болсон юу болчхов гэж байна. Энэ хүн яагаад хүний амь насыг хөнөөчхөв. ***ыг хэрхэн яаж зохион байгуулсан талаар ямар ч ойлголтгүй өнгөрлөө. Шүүхээс гарах шийдвэрийг хүлээе гэж байгаа юм. Бусад хүндрүүлэх нөхцөл байдлуудыг хөдөлбөргүй нотолсон нотлох баримт эргэлзээтэй байгаа. Тиймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийг наад зүйл заалт чинь 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт биш юм уу гэж өөрийн үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулан байж энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэсэндээ хэлсэн. Гэм буруугийн асуудалд хүний амь нас хохироосон гол шинж, үйл баримтад маргаагүй. Үйл баримтын гаргалгааг ингэж ойлгоно шүү гэдэг хууль зүйн дүгнэлтээ хэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх заалтад 12 жилээс дээш хорих ялын санкцитай. Энэ тавиад байгаа хохирлын асуудлыг эдгээр хүмүүс 20 жилийн дараа төлөх үү. *** гэм буруу дээр маргадаггүй. Өмгөөлөгч нар хүндрүүлэх зүйлчлэлд маргасан гэж хамгийн дээд хорих ялыг оногдуулж болохгүй байх. Гэмт хэргийн үндсэн шинжийг харгалзан үзнэ гэж найдаж байна. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй энэ гэмт хэргийн хамгийн доод хорих ялын санкци 12 жил байдаг. Гэхдээ би 12 жил өгөөч гэхгүй. Тиймд 14 жилийн хорих ялыг шүүх анхаарч өгнө үү. Өмгөөлөгч нар нөхцөл байдлыг ойлгоод дүгнэлтээ хэлж байгаа тул үүнд онцгой анхаарч өгнө үү... Эдгээр хүмүүс мэргэжлийн өмгөөлөгч аваад байгаа нь хуулийн мэдлэггүйдээ авч байгаа. Бид нар гэнэт санаа сэтгэл хүчтэй давчдаад алсан гээгүй. Мөн энэ дарамт шахалтыг өөр дээрээ мэдрээгүй бол мэдэхгүй. Тийм санаа сэдэл байгаа бол шууд ороод харанхуйд үйлдээд гараад явчхаж болно. Гэтэл 5-6 цаг удаан байсан. 1 ч хохирол төлбөр төлөөгүй гэснээр 20 жил гэж тулгаснаараа бид нар зохиож яриагүй. Энэ зүйлийг хадгалаад яваад байгаа юм. Энэ хүнд өнөөдөр 20 жил өгөөд юу өөрчлөгдөх вэ. хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өнөөдөр ийм сэтгэлзүйн дүгнэлттэй байхад төрийн нэрийн өмнөөс орж ирж байна гээд ялын дээд хэмжээг өгч болохгүй. Иймд 14 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Хүн нас явах тусмаа юмны учрыг ойлгодог. Анхны дүгнэлтээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.***ийн өмгөөлөгч Я.***ээс “...Улсын яллагч 20 жилийг хаалттай хорих ял эдлэх нь зүйтэй гэж байна. 20 жилийн хорих ял оногдуулах үндэслэл байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.*** зүйл заалтуудад заасан үндэслэлүүдийг дурдсангүй. *** өмгөөлөгчийн саналыг дэмжиж 14 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Миний үйлчлүүлэгч бага насны хүүхэдтэй. Ар гэрийнхэн нь ийм хэрэгт холбогдсонд нь үнэхээр харамсаж байгаа. Үндэслэл дурдалгүйгээр ял тулгах нь зохимжгүй юм... Онц харгис хэрцгий гэж хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж байна. Хүндрүүлэх нөхцөл байдлаараа яллагдаж байгаа. Иймд шүүх бүрэлдэхүүн түүний хувийн байдал харгалзан 20 жилээс бага ял оногдуулж өгнө үү...” гэж,

Шүүгдэгч Б.***ийн өмгөөлөгч Г.***гээс “...Гэм буруу дээр маргасан учир, хохирол төлбөр төлөөгүй учир гэж байна. Энэ нь хэр шудрага ёсонд нийцэхгүй байна. Энэ хүмүүс яагаад гэм буруу маргаж болохгүй юм. Энэ нь жам ёсны эрх . Хэрэг хийгээд 2 хоногийн дараа хоригдсон. Тэгээд хохирол төлбөр төлөх боломж байхгүй бол яах вэ. Хэдий ах эгч нар нь байна. хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас 300 гаран сая төгрөг нэхэж байгаа. Үүнийг төлөөгүй учраас хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж харж болмооргүй байна...” гэж,

Шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч Б.***ээс “...Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Прокурор бүх насаар хорих ял санал гаргаж байна. Тодорхой цаг хугацааны хэмжүүрийг эцэслэж байна. Өнөөдрөөс үхэн үхтлээ хоригдох нөхцөл байдал талаар хэлж байна. Өөрөө нас харьцангуй залуу. Идэвхтэй үлдсэн 20 жилийн хугацаа байна гэдгээ өөрөө хэлж байгаа. Хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү... Өмнө нь улсын өмгөөлөгч нараас мэдүүлэг өгөөд явж байсан. Надад төлбөрийн чадвар байхгүй өмгөөлөгч, та надад боломж байвал хараад өгөөч гэсэн. Үйлчлүүлэгчдээ итгэж байна. Ингээд маргалдсан. Хууль хэрэглээнийхээ хувьд гэм буруу дээр маргаж байгаа. Хохирол төлбөрөө төлөөгүй гээд хамгийн өндөр ялыг оногдуулах нөхцөл байдал биш. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ,7.1 асуудал. Эдгээр нөхцөл байдал хүндрүүлэх нөхцөл байдал биш гэдгийг шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү. Ганц очиж байгаа хүн нь би . Би өнөөдөр өмгөөллийн үгээ хэлээд зогсож байна. Улсын яллагчийн хэлж байгаа ялын хэмжээ хатуудаж байна. Хуулиараа бага ял авахгүй нь тодорхой. Анхны саналаа дэмжиж байна...” гэж,

Шүүгдэгч Б.***оос “...Гэм буруу хүлээж байна. Хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. Би 10 настай хүүтэй. Эцэг шиг эцэг байж чадаагүйд уучлаарай...” гэж,

Шүүгдэгч Г.***оос “...Ийм зүйл болсонд харамсаж байна. Өнөөдөр би төрсөн ээжийгээ ч хүндэлдэггүй. Төрсөн аавтайгаа хамт амьдардаг. Аав хөдөө байдаг. Прокурор хохирол төлөөгүй гэж байна. Би хохирол хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байсан. Хамт хийсэн хүн минь оргон зайлсан болохоор хэрэг түдгэлзсэн. Тэгээд Турк улс руу явж ирээд энэ хэрэгт холбогдоод 2 жил хоригдсон...” гэж,

Шүүгдэгч М.***оос “...Би 2 нас, 6 настай охинтой. Уурхайд ажилтай. Хорихоос өөр ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Б.***, Г.***, М.*** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин шүүгдэгч Г.*** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*** зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээ удаа үйлдсэн буюу мөн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг хэд хэдэн уд***н үйлдлээр үйлдсэн байх тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Б.***, М.*** нарт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй.

            Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Шүүгдэгч Г.***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.*** зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.***ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад тус тус зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч М.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

шүүгдэгч Г.*** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11-д зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 25 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.*** зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***, Б.*** нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.***, Б.*** нарын тус тус цагдан хоригдсон нийт 798 (долоон зуун ерэн найм) хоногийг тэдгээрийн эдлэх ял оруулан тооцож, шүүгдэгч М.***ын цагдан хоригдсон 14 хоногийн нэг өдрийг 15 нэгжтэй тэнцэх буюу 15,000 төгрөгөөр тооцож, нийт 210,000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж,торгох ялын хэмжээг 5190 (таван мянга 1 нэг зуун ер) нэгж буюу 5,190,000 (таван сая нэг зуун ерэн мянга) төгрөгөөр тооцож,

 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.*** зүйлийн 4, 5 -д зааснаар шүүгдэгч М.*** оногдуулсан 5,190,000 (таван сая нэг зуун ерэн мянга) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар *** дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны *** дүгээр сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” *** дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болох “Лексус Эйч Эс 250” маркийн *** *** улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг эзэмшигч М.***д буцаан олгохоор,

2. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан:

-босоо захтай, задгай энгэртэй, энгэртэй цахилгаантай, хар өнгөтэй, BEANPOLE OUTDOOR гэх бичигтэй, куртик 1 ширхэг,

-Босоо захтай, задгай энгэртэй, энгэртэй цахилгаантай, хар өнгөтэй Beanpole Outdoor гэх бичигтэй, куртик 1 ширхэг,

-Босоо захтай, задгай энгэртэй, энгэртэй цахилгаантай, хар, саарал, ногоон өнгөтэй, EXR гэх бичигтэй, даавуун материалтай куртик 1 ширхэг,

-Төмөр аралтай, 96 см урт, 4 см өргөн суран материалтай хүрэн өнгөтэй тэлээ 1 ширхэг,

-3XL гэсэн хэмжээтэй, NIKE гэх бичигтэй, хар өнгөтэй, даавуун материалтай өмд 1 ширхэг,

-Нийт 21 см урттай, ажлын хэсгийн урт 12 см, ажлын хэсгийн өргөн үзүүр хэсэгт 1 мм, төгсгөл хэсэгт 2,5 см хэмжээтэй, ажлын хэсэг, бариул хоёрын гол хэсэгт 0,5 см хэмжээ бүхий металл төмөртэй, шаргал өнгийн бариултай, бариулын урт 9 см, өргөн 2 см хэмжээтэй, бариулын төгсгөл хэсэгт 0,5 см хэмжээтэй металл төмөртэй хутга 1 ширхэг,

-Саарал өнгөтэй, ажлын бээлий 1 хос,

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан үс 2 ширхэг,

-Хэргийн газрын үзлэгээр дээж болгон авсан хөвөн бамбар 3 ширхэг,

 -Цайвар ягаан өнгөтэй дотоож 1 ширхэг,

-Ягаан өнгөтэй, дээрээ хээтэй, 2х3 метр хэмжээтэй хөнжлийн даавуу 1 ширхэг,

-"***" дэлгүүрийн Wh2 Вайт Хилл 2-р кассаар 2023 оны 0*** сарын 13-ны өдөр 18:22 минутад нийт 9 төрлийн эд зүйл худалдан авсан баримт 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хүчин *** болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,

3. "Samsung Galaxy s20" загварын, хар өнгөтэй гар утас (imei 354460111303937) 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***т шүүхийн шийдвэр хүчин *** болмогц олгож,

4. Компакт диск 1 ширхэг, Г.***ын гарын хуруунаас авсан хумс 10 ширхэг, Б.***ийн гарын хуруунаас авсан хумс 10 ширхэг, Б.***ын гарын хуруунаас авсан хумс 10 ширхэг, Ж.***ы гарын хуруунаас авсан хумс 10 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан үс 2 ширхэг, 9 төрлийн эд зүйл худалдан авсан баримт 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хөвөн бамбар 3 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хугацаа хүртэл хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төрлийг хуульчилсан ба хэрэгт шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох тээврийн хэрэгсэл, эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох хөрөнгийн үнэлгээний төлбөрт 650,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.***оос гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э.***д олгох нь зүйтэй.

- Шүүгдэгч Б.***, Г.***, М.*** нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч М.*** нь бусдад төлөх төлбөргүй,

6. Мөн хэрэгт Ө.*** холбогдох *** дугаартай хэргийг тусгаарласан ба шүүгдэгч Г.*** холбогдох ***, ***, *** дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.1*** зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *** дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.***, Г.*** нарыг хүнийг алах болон дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүндрүүлэх шинжийг, мөн тус гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 хэсгээр давхар зүйлчилж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Мөн прокуророос шүүгдэгч Г.***ын хохирогч ***ын эд зүйлийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч *** ургийн овогтой ***ын ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.*** зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг зохион байгуулсан,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д тус тус зааснаар хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч *** ургийн овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч *** ургийн овогтой ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч Г.***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.*** зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч Б.***ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11 дэх заалтад тус тус зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч М.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.***. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.11-д оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 25 жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.*** зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.***, Б.*** нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.***, Б.*** нарын тус тус цагдан хоригдсон нийт 798 (долоон зуун ерэн найм) хоногийг тэдгээрийн эдлэх ял оруулан тооцож, шүүгдэгч М.***ын цагдан хоригдсон 14 хоногийг торгох ялд шилжүүлэн тооцож, түүний биелүүлэх торгох ялын хэмжээг 5190 (таван мянга 1 нэг зуун ер) нэгж буюу 5,190,000 (таван сая нэг зуун ерэн мянга) төгрөгөөр тооцсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.*** зүйлийн 4, 5 -д зааснаар шүүгдэгч М.*** оногдуулсан 5,190,000 (таван сая нэг зуун ерэн мянга) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

8. Эд мөрийн баримтаар хураагдсан босоо захтай, задгай энгэртэй, цахилгаантай, хар өнгийн куртик 1 ширхэг, хар саарал, ногоон өнгөтэй EXR гэх бичигтэй куртик 1 ширхэг, төмөр аралтай, 96 см урт, 4 см өргөн суран материалтай хүрэн өнгөтэй бүс 1 ширхэг, 3XL гэсэн хэмжээтэй NIKE гэх бичигтэй, хар өнгөтэй өмд 1 ширхэг, нийт 21 см урттай, ажлын хэсгийн урт 12 см, ажлын хэсгийн өргөн үзүүр хэсэгт 1 мм, төгсгөл хэсэгт 2,5 см хэмжээтэй, ажлын хэсэг, бариул хорын гол хэсэгт 0,5 см хэмжээ бүхий металл төмөртэй, шаргал өнгийн бариулттай, бариулын урт 9 см, өргөн 2 см хэмжээтэй, бариулын төгсгөл хэсэгт 0,5 см хэмжээтэй металл төмөртэй хутга 1 ширхэг, саарал өнгөтэй ажлын бээлий 1 ширхэг,

 цайвар ягаан өнгөтэй 1 ширхэг дотоож, ягаан өнгөтэй, дээрээ хээтэй, 2х3 метр хэмжээтэй хөнжлийн даавуу 1 ширхэг, Bonoqua 500ml гэсэн шошготой, усны сав 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин *** болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,

Samsung Galaxy s20 загварын хар өнгөтэй гар утас 1 ширхэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***т шүүхийн шийдвэр хүчин *** болмогц олгож,

 компакт диск 1 ширхэг, Г.***ын гарын хуруунаас авсан хумс 10 ширхэг, Б.***ийн гарын хуруунаас авсан хумс 10 ширхэг, Б.***ын гарын хуруунаас авсан хумс 10 ширхэг, Ж.***ы гарын хуруунаас авсан хумс 10 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан үс 2 ширхэг, 9 төрлийн эд зүйл худалдан авсан баримт 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хөвөн бамбар 3 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хугацаа хүртэл хэрэгт хавсарган үлдээж

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийг 1, 6 дахь хэсэгт тус тус зааснаар *** дүүргийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн Лексус Эйч 250 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч М.***д буцаан олгож, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч М.*** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.***оос 12,801,505 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***т

- шүүгдэгч Г.***оос 12,801,505 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***т, хохирогч Д.***т 9,708,800 төгрөгийг, хохирогч Н.***д 640,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.***д 5,490,000 төгрөгийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд иргэний нэхэмжлэгч Э.***д 650,000 төгрөгийг тус тус олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэгч “***” ББСБ-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, мөн хохирогч М.***, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*** нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин *** болтол шүүгдэгч  Б.***, Г.*** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.*** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


[1] 3 дугаар хавтаст хэргийн 192-196 дахь тал,

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 233-236 дахь тал,

[3] 2 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал,

[4] 5 дугаар хавтаст хэргийн 101-212 дахь тал

[5] 5 дугаар хавтаст хэргийн 101-212 дахь тал авагдсан (амь хохирогчийн оршуулгын зардал болон амь хохирогчийн дүү Ж.Оюун-Эрдэнийн нислэгийн билетийн төлбөр)[5]