Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

П.Баясгалан даргалж,

Улсын яллагч Х.Еркебулан

Шүүгдэгч Р.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал /Үнэмлэх №0866

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 201721000070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ховд аймгийн ******* *******ын газарт жолооч ажилтай, ам бүл , 3 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын Бугат багийн - тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД: *******, ******* овогт ******* *******

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Р.******* нь болгоомжгүй, хөнгөмсгөөр найдсаны улмаас Ховд аймгийн Манхан сум Зэрэг гол багийн нутаг дэвсгэр “Зах булаг” гэх газар шороон замд 2017 оны 02 сарын 27-ны өдөр 17 цагийн орчим өөрийн өмчлөлийн 0-38 ******* улсын дугаартай Тоёото Витз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Д.ын амь насыг хохироосон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй *******ын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.ын амь насыг хохироосон болох нь эрүүгийн хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

  1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл фото зургийн үзүүлэлт: /хх- ийн 3-5 дугаар хуудас/;
  2. 0-38 ******* улсын дугаартай Тоёото Витз маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: /хх-ийн 6-7 дугаар хуудас/;
  3. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем: /хх-ийн 8- 9 дүгээр хуудас/;
  4. Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/;
  5. Монгол Улсын зөвлөх инженер Ц.Лхагважавын автомашинд шинжилгээ хийсэн 2017 оны сарын 0-өдрийн 56 дугаар дүгнэлт /хх-ийн 2-26 дугаар хуудас/;
  6. 2017 оны 0 сарын 02 өдрийн шинжээчийн 10 дугаартай дүгнэлтээр “...Тоёота Витз маркийн 0-38 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Р.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан заалтыг зөрчсөн байна. 0-38 ХОА улсын дугаартай Витз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Р.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо аюул саад бий болохыг мэдсэн үед автомашинаа зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна. /хх-ийн 36 дугаар хуудас/;
  7. Хохирогч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...2017 оны 2 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн үед би Ховд аймгаас аавын малын өвс ачиж ирээд өвсөө буулгаад байж байхад манай хүргэн ах Р.*******, талийгаач эгч Д. нар 3 хүүхдийн хамт ирээд аав, ээжтэй золгоод, өөрийн ах дүүстэй бас золгочихоод орой 17 цагийн үед: “бид нар эртхэн гарна харанхуй болчихоор зам мэдэхгүй элсэнд суучихаад байдаг юм” гээд гэгээтэй байхад гэр бүлээрээ Ховд аймаг руу гараад явсан. Удалгүй 18 цаг өнгөрч байхад манай хүргэн залгаад: “ах Р.******* Ховд аймаг руу явах замдаа Манхан сумын Зах булаг гэх нэртэй газар автомашин нь уначихсан байна, та нар хүрээд ир” гэхээр нь би өөрийн машинтай тухайн газарт яваад очиход автомашин байхгүй байсан. Би ийн гэрт ирэхэд Р.******* өөрийн тээврийн хэрэгслээ унагаагаад талийгаачийг арын суудал дээр суулгачихсан байж байсан. Би аавтай яриад: “талийгаач нь нас барчихсан байна” гэхэд аав: “аваад хүрээд ир" гээд бид нар шууд аавын гэрт аваад очсон. Тэгээд бид нар цагдаагийн байгууллага болон эмнэлэгт мэдэгдсэн...Р.******* нь согтууруулан ундаа хэрэглээгүй байсан. Бид нарт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1- дүгээр хуудас/;
  8. Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 17 тоот шинжээчийн дүгнэлтээр Р.ын биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй гэх /хх-ийн 5 дүгээр хуудас;
  9. Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 1 тоот шинжээчийн дүгнэлтээр Р.ын биенээс авсан гэх шингэн цус нь моноклон оношлуураар А/2/ бүлгийн цустай байна гэх дүгнэлт, /хх-ийн 55 дугаар хуудас/;
  10. Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 18 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.ын цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй гэх дүгнэлт, /хх-ийн 56 дугаар хуудас/;
  11. Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 15 тоот шинжээчийн дүгнэлтээр Д.ын биенээс авсан гэх шингэн цус нь моноклон оношлуураар О/1/ бүлгийн цустай байна гэх дүгнэлт, /хх-ийн 57 дугаар хуудас/;
  12. Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтээр
  • Д.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан байна.
  • Д.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр суурь ясны баруун дунд болон хойд хонхорыг дайрч цөмөрсөн хугарал, уг хугарал нь дагз яс руу шилжсэн, мөн зүүн дунд хонхор руу үргэлжилсэн хугарлууд, хуйхны дотор гадаргууд 2x3 см цус хуралт, зүүн хөмсөг, шанаа, зүүн гарын бугалга, шуу, сарвуунд, баруун гарын сарвуунд тус бүр олон тооны зулгаралт, цус хуралтууд, мөн баруун гарын бугуй сарвуунд цус хуралтууд, зүүн хөлийн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
  • Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 201 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д ... зааснаар хуйхны дотор гадаргууд 2x3 см цус хуралт, зүүн хөмсөг, шанаа, зүүн гарын бугалга, шуу, сарвуунд, баруун гарын сарвуунд тус бүр олон тооны зулгаралт, цус хуралтууд, мөн баруун гарын бугуй сарвуунд цус хуралтууд, зүүн хөлийн шилбэнд зулгаралт гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.1.2-д ... зааснаар суурь ясны баруун дунд болон хойд хонхорыг дайрч цөмөрсөн хугарал, уг хугарал нь дагз яс руу шилжсэн, мөн турк эмээлийг дайрч зүүн дунд хонхор руу үргэлжилсэн хугарлууд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  • Д.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

-   Д. нь суурь ясны баруун дунд болон хойд хонхорыг дайрч цөмөрсөн хугарал, уг хугарал нь дагз яс руу шилжсэн, зүүн дунд хонхор руу үргэлжилсэн хугарал гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан байна /хх-ийн 62-63 дугаар хуудас/;

13.   Гэрч П.ийн “...18:10 минутын үед Р.ын охин С.Нарангэрэл миний дугаар руу залгаад: “бид хэдийн тээврийн хэрэгсэл уначихлаа, ээж ухаангүй байна” гээд утасны сүлжээ нь унаад байхаар нь би өөрийн мотоцикльтой араас нь явж байхад цагаан өнгийн пургонд охин С.Нарангэрэл, Наранцацрал, Тунгалагнаран нар нь суучихсан ирж байхаар уулзахад: “аавын машин уначихсан” гэж хэлэхээр нь би пургоны жолоочийг: “манай гэрийн ойролцоо буулгачих” гэж зааж өгчихөөд аваар болсон газар руу явж байхад миний урдаас Р.******* нь өөрийн тээврийн хэрэгслээ жолоодоод амь хохирогч Д.ыг арын суудал дээр хэвтүүлчихсэн ирээд: “эмч рүү залгаад дууд” гэхээр нь сумын эмч рүү залгасан. Р.******* бид хоёр манай гэрт аваад иртэл манай хадам аав бас хүрээд ирчихсэн байсан. Тэгээд хадам аавын машинд амь хохирогч Д.ыг оруулаад хадам аавын гэрт авч ирээд байж байтал эмч нар ирж үзээд: “нас баричхсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг: /хх-ийн 6 дугаар хуудас/;

1.   Гэрч Г.ын “...Манхан сумын Зэрэг гол багийн “Зах булаг” гэх нэртэй газар явж байтал 3 эмэгтэй хүүхэд, нэг эрэгтэй хүн автомашины зам дээр гараа алдлаад зогс гээд дохиод байхаар нь би тээврийн хэрэгслээ зогсоогоод нэг ах ирээд: “ахын дүү тус болоод миний 3 хүүхдийг буцаагаад Чандмань сум руу хүргээд өгөөч манай хүүхэд замдаа буух айлаа мэднэ, ах нь эхнэрээ алдчихлаа” гэхээр нь би: “за тэгье” гээд хүүхдүүдийн суулгаад буцаад дээш өгсөөд явж байтал том охин нь замдаа ах, дүүрүүгээ яриад удалгүй миний урдаас мотоцикльтэй хүн ирэхээр нь гэрлээ дохиж зогсоогоод уулзахад ах мөн байсан. Би болсон хэргийн талаар хэлэхэд надад гэрээ заагаад би гэрийнхэн ойролцоо буулгачихаад буцаад Ховд руу явсан...” гэх мэдүүлэг: /хх-ийн 8 дугаар хуудас/;

15.   Гэрч Д.гийн “...2017 оны 2 сарын 27-ны өдөр манай хүргэн ******* эхнэр, гурван хүүхдийн хамт манайд ирчихээд удалгүй аймаг явна гээд явсан юм. Тэгээд орой руу залгаад: “нөгөө хэд сайн явж хүрэв үү?” гэтэл: “нэг юм боллоо” гээд утас тасарсан, яг яасан талаар хэлээгүй. Тэгээд байж байтал манай хүргэн над руу залгаад: “******* ах машинтайгаа явж байгаад онхолдсон байна, Тогтуун эгчийн бие муу байна” гэж хэлсэн. Тэгээд намайг: “манай гэрт хүрээд ир” гэсэн. Тэгээд намайг ийн гадаа очиход онхолдсон машиныхаа ард талийгаачийг авч ирсэн байхаар нь очоод үзэхэд аль хэдийн нас барсан байсан..." гэх мэдүүлэг: /хх-ийн 50 дугаар хуудас/;

16.   Шүүгдэгч Р.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн өгсөн “2017 оны 02 сарын 27-ны өглөө Ховд аймагт байх ээжтэйгээ ах нартайгаа золгочихоод талийгаач Д., охин С.Нарангэрэл, Наранцацрал, Тунгалагнаран нарын хамтаар Ховд аймгийн Чандмань сумын нутаг дэвсгэрт байх хадам аав гийн гэрт 13:50 цагт очиж золгочихоод 17 цагийн үед нар жаргахаас өмнө Ховд аймаг руу буцаж явъя оройтчихоор замдаа тойроод шавар ус, элсэнд суучихаж магадгүй гэж бодоод бид нар эртхэн гэр бүлийн хамт буцаад явсан. Буцаж явахдаа замын дэржигнүүр ихтэй харанхуй болчихож магадгүй гээд дүгээр араатай 70-80 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед дэржигнүүрт автомашин шарваад хөндөлдөөд замын хажуу талын шороон ирмэг мөргөөд миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл замын хажуу тал руу гараад нэг бүтэн эргээд дугуй дээрээ зогссон. Тухайн үед урд талд сууж явсан талийгаач Д. байхгүй автомашины шил хагарчихсан байхаар нь хойно сууж явсан хүүхдүүдээсээ та нар зүгээр үү ээж нь хаана байна гэхэд мэдэхгүй гэж хэлэхээр нь би тээврийн хэрэгсэлээсээ буугаад харахад автомашинаас 1 м зайд талийгаач Д. газарт хэвтэж байхаар нь гүйгээд очиход хамар амнаас нь цус гарч байхаар нь сандраад цусыг нь арчаад байж байтал хүүхдүүд минь ээж үхчихлээ гээд тал тал тийшээ гүйлдээд байхаар нь дуудаж цуглуулаад аргадаад байж байтал замаар цагаан өнгийн пургон автомашин явж байхаар нь би замыг нь тосож гүйж очиж зогсоож уулзаад тухайн тээврийн хэрэгслийг буцаагаад Чандмань сумын зүг рүү та манай хүүхдүүдийг замд байх гэх айлд хүргээд өгчих эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээд өгөөч гэж хэлээд явуулчихаад би талийгаач Д.ын гар болон хүзүүний судсыг дарж үзэхэд судас нь цохилохгүй байхаар нь өөрийн тээврийн хэрэгсэлдээ талийгаач Д.ыг автомашины арын суудалд хэвтүүлээд буцаад Чандмань сумын зүг рүү явж...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Р.ыг хөдөлгөөний аюулгүй *******ын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар түүнд хорих ял оногдуулах үндэстэй байна гэж дүгнэв. 

Хохирол төлбөр болон шүүгдэгчийн хувийн *******ын талаар дараах нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нарт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн -5 дугаар хуудас/;
  2.  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 79 дүгээр хуудас/;
  3. Ховд аймгийн ******* *******ын газрын гал түймэр унтраах 8 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Рэгжав овогтой ын ажил *******ын тодорхойлдолт, /хх-ийн 85-86 дугаар хуудас/;
  4. Гал түймэр унтраах аврах 8 дугаар ангийн захирагч болон жолооч аврагч Р.******* нарын хооронд байгуулагдсан үр дүнгийн гэрээ;
  5. Шүүгдэгч Р.ын хүүхдүүд болох С.Нарангэрэл, С.Наранцацрал, С.Тунгалагнаран нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг шинжлэн судлаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл *******ын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр төрийн албанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй олон жил ажилласан, түүний асрамжинд 6-1 насны 3 хүүхэд байгаа зэрэг нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Р.******* нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа болгоомжгүй үйлдсэн, түүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл *******ыг харгалзан түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

            Яллагдагч Р.ын өмчлөлийн Тоёото Витз маркийн 2 000 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тэрээр бусдад төлөх төлбөргүй учир битүүмжлэлийг хүчингүй болгох үндэстэй.

           

Р.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн автомашины шил арчигч 2 ширхэгийг ашиглах боломжгүй байх ба шүүгдэгч буцаан авахгүй гэсэн тул устгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 28, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 29, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1., 297.6.3, 297.5, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.-д заасныг удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* ыг хөдөлгөөний аюулгүй *******ын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ******* овогт ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

.Шүүгдэгч Р.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дүгээр зүйлийн 13.10-д зааснаар Р.ын эзэмшлийн 0-38 ******* улсын дугаартай Тоёота Витз маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шил арчигч 2 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.-т заасныг баримтлан Р.*******д оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар Р.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9. Р.ын ВС ангиллын 50813 дугаартай жолооны үнэмлэхийг Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-хорих 57 дугаар ангид хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Цэрэннадмидад даалгасугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.*******д урьд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 1 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БАЯСГАЛАН