Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2017/00177

 

2017 оны 01 сарын 11 өдөр

 

Дугаар 101/ШШ2017/00177

 

Улаанбаатар хот

 

 

 

                          ͪ

 

 

 

俿 иргэний шүүх хуралдааныг А.Мөнхзул , шүүх хуралдааны нээлттэй ,

 

 

 

ч: Баянгол00 дүгээр хороолол 00 байрны 0 тоотод оршин суух, Б овогт Д Л /РД:000/-гийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Баянзүрх , 00 дугаар гудамж 00 тоотод оршин суух, М овогт Д Э /РД:000/-т холбогдох,

 

 

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 74.000.000 .

 

 

 

ؿ : Н Д.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагч Д.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.М, ш М.Ө .

 

 

 

:

 

 

 

Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон таа: Д.Л би Д.Э харилцан тохиролцож нотариатаар батлуулан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 70.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн үүнээс хойш Д.Э нь хүүнд 3.000.000 төгрөгийг манай найз Э дансанд төлж, өөр мөнгө төгрөг огт төлөөгүй тул үндсэн зээл 70.000.000 төгрөг, нэг сарын хүү нь 7,000,000 төгрөгөөс хүүнд 3,000,000 төгрөг төлснийг хасаж, 74,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Д.Э нь Н.М мөнгө зээлсэн гэрээнд намайг зурсан гэж тайлбарлаж байгаа нь үндэсгүй Н.М бид хоёр тус тусдаа мөнгө зээлүүлэх үйл ажиллагаа явуулж, хамтран байр түрээслэж мөнгөө хувааж төлдөг байсан гэв.

 

 

 

Д.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Н.М харилцан тохиролцож 70.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд гэрээг түүний туслах Л байгуулсан. Уг авсан зээлээ Н.М дараах байдлаар төлж байсан. Үүнд:

 

1. 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Г к ББСБ-аас Н.М хамтран авсан 20.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн.

 

2. 2015 оны 8 дугаар сарын 01-ны өдөр Н.М Э гэдэг хүний дансруу яаралтай 3.000.000 төгрөг шилжүүлээч гэснээр шилжүүлсэн.

 

3. 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төмөр хэрэгтэй гэсний дагуу 20.900.000 төгрөгийн төмөр өгсөн.

 

4. 2015 оны 12 дугаар сарын 19-ны өдөр иргэн Д.Ш 25.000.000 төгрөгийг Н.М дүүгийн хашаа байшинг барьцаалж зээл авч хүүгийн хамтаар барагдуулсан.

 

5. 2014 оны 12 дугаар сарын 10-ны Төрийн банкны дансаар 50.000.000 төгрөгийг Н.М шилжүүлсэн.

 

Би нийт 118.900.000 төгрөгийг төлсөн байна. Би Д.Л 70.000.000 төгрөг зээлээгүй бөгөөд Н.М зээлсэн мөнгөө бүгдийг төлж барагдуулсан хамгийн сүүлд 20,900,000 төгрөгийн төмөр өгсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.М шүүхэд болон шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: Д.Л бид хоёр хамтран байр түрээслэн мөнгө зээлдүүлэх үйл ажиллагааг тус тусдаа явуулдаг байсан. Д.Э би 4 удаагийн зээлийн гэрээгээр мөнгө зээлдүүлж зээлийн зээлийн гэрээний төлбөрт 119,900 төгрөг авч төлбөр дууссан.

 

 

 

Д.Э надаас мөнгө зээлэе гэхэд нь надад мөнгө байхгүй Д.Л мөнгө байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд энэ хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдан 70,000,000 төгрөгийг зээлүүлсэн гэдгийг мэдсэн мөнгө өгч авахад нь би байгаагүй.

 

Би 2013 оны 12 сарын 26ний өдөр 43,000,000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрт 20,900,000 төгрөгийн төмөр авч тооцоо дууссан би Д.Э дахиж мөнгө зээлээгүй гэв.

 

 

 

ؿ зохигчдын тайлбар,

 

:

 

 

Д.Л Д.Э х зээлийн гэрээний үүрэгт 74.000.000 х тухай асныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

 

 

Зохигчдын хооронд 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр зээлдүүлэгч Д.Л нь 70.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдэгч Д.Э зээлдүүлэхээр тохиролцож тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүсжээ. /хх-ийн 3 дугаар тал/

 

 

 

Хариуцагч Д.Э нь зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь түүний 20,000-30 сая төгрөг, 10,000-40 сая төгрөг бэлэн тоолж авлаа гэх баримт болон Д.Л ХААН банкны дансны хуулгаар нотлогдож байна гэж үзэв.

 

 

 

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч нь зээлийн хүүнд 7,000,000 төгрөг төлөхөөс 3.000.000 төгрөгийг төлж, үндсэн зээл, хүүгийн хамт

 

74.000.000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

 

 

Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч Д.Л мөнгө зээлээгүй, шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцсон Н.М 70.000.000 төгрөгийг зээлж, буцаан төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Төрийн банкиар 2014 оны 12 дугаар сарын 10-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 50,000,000 төгрөгийг Н.М дансанд шилжүүлсэн нь Н.М Д.Э нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноос хойш шилжүүлсэн нь Д.Л байгуулсан зээлийн гэрээний үүргийн төлбөрт шилжүүлсэн байх боломжтой байна./х.х-ийн 18,19/

 

 

Нэхэмжлэгч нь хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 01-ны өдөр зээлийн хүүнд 3.000.000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч нь зээлийн хүүнд төлсөн 3.000.000 төгрөгийг Д.Э Хаан банкин дахь 000 тоот дансанд М гэж гүйлгээний утгыг дурдаж шилжүүлсэн зохигчид маргаагүй бөгөөд 70,000,000 төгрөгийн хүүнд гэж тэмдэглэжээ. /хх-ийн 18 дугаар тал/

 

 

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан бөгөөд зээлийн гэрээний дагуу Д.Л Д.Э нь 70,000,000 төгрөгийг бэлэн тоолж авсан болох нь хариуцагчийн бэлэн тоолж авлаа гэсэн бичиглэлээр нотлогдож байна.

 

 

 

Иймд нэхэмжлэгч Д.Э 2014 оны 12 сарын 10-ний өдөр төлсөн 50,000,000 төгрөг хүүнд төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Л олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүү удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

 

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.Э 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Л олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э 277,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Л олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

د А.МӨНХЗУЛ