Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч З., шүүгдэгч Б.*******-******* шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Ган-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хяргас овогт *******ын *******-*******, овогт гийн нарт холбогдох эрүүгийн 201721000090 дугаартай, 153/2017/0055/э/ индекстэй хэргийг 2017 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын харьяат, 1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, Яс үндэс *******, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  урьд ял шийтгэлгүй,  ******* овогт *******ын *******-*******, /РД: /

      2. Монгол Улсын харьяат, 1989 оны 05 дугаар сарын 25- ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, Яс үндэс *******, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, овгийн гийн , /РД: /

 

                          /Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Яллагдагч Б.*******-*******, З. нар нь шууд санаатай шунахайн сэдэлтээр бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “Гахайн Шовх” гэх газраас тус багийн иргэн Р.ийн гурван тооны адууг хулгайлж 800.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд:

1.Хохирогч Р.ийн "...Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Гахайн шовх” гэх нэртэй газраас 2017 оны 02 сарын 04-ний өдөр миний 1 тооны гүү, 2 тооны даагаа хулгайлагдсан. 5 настай, тамгагүй, зүүн чихэндээ цуулбар имтэй, хүрэн зүсмийн гүү, хүрэн зүсмийн эм даага, им тамгагүй хүрэн зүсмийн эр даагаа им тамгагүй. Б.*******-*******, З. нар нь миний 1 тооны гүү болон 2 тооны даагыг буцаан авч ирж надад өгсөн, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна ..." гэх мэдүүлэг,  /хх-ийн 14 дүгээр хуудас/

2.Гэрч С.ийн “...Би *******-*******ын хадам ах нь байгаа юм. Б.*******-******* нь 1985 оны 01 сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, одоо 32 настай, яс үндэс дөрвөд, эхээс 6, айлын том хүүхэд, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмшсэн, өөрөө уншиж бичиж чаддаг, Дорнод аймгийн 0198-р  ангид цэргийн алба хаасан, одоо эхнэр 4 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдардаг, амьдралын түвшин дунджын. Хааяа нэг өөртөө тааруулж архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй гэх мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/

3.Гэрч Н.ы "...Б.*******-******* нь миний хүргэн ах байгаа юм. Б.*******-******* нь 1985 оны 01 сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, одоо 32 настай, яс үндэс дөрвөд, эхээс 6, айлын том хүүхэд, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмшсэн, өөрөө уншиж бичиж чаддаг, Дорнод аймгийн 0198-р  ангид цэргийн алба хаасан, одоо эхнэр 2-8 насны 4 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдардаг, өөрийн гэсэн мал болон эд хөрөнгөтэй, амьдралын түвшин дунджын. Хааяа нэг өөртөө тааруулаад архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Гэмт хэрэг зөрчилд холбогдоход ар гэрийнх нь зүгээс шалтгаалсан зүйл байхгүй. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэх мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/,

    4.Гэрч Б.ийн "...Би ийн хүргэн ах байгаа юм. З. нь 1989 оны 05 сарын 29-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, одоо 28 настай, яс үндэс дөрвөд, эхээс 2, айлын бага хүүхэд, Сургуульд сурч боловсрол эзэмшээгүй, Улаанбаатар хотод цэргийн алба хаасан, одоо эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдардаг, амьдралын түвшин дунджын. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдоход ар гэрийнх нь зүгээс шалтгаалсан зүйл байхгүй. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/,

5.Гэрч З.гийн "... нь миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү нь 1989 оны 05 сарын 29-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, одоо 28 настай, яс үндэс дөрвөд, эхээс 2, айлын бага хүүхэд, Сургуульд сурч боловсрол эзэмшээгүй, 2007 онд Улаанбаатар хотод цэргийн алба хаасан, одоо эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдардаг, амьдралын түвшин дунджын. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/,

Хэргийн талаарх бусад нотлох баримтууд

  1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
  2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4/ дугаар хуудас/
  3. Малд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
  4. Адуу үнэлсэн тухай тайлан, /хх-ийн 20 дугаар хуудас/,
  5. Б.*******-*******ын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл,  /хх-ийн 25-27 дугаар хуудас/
  6. Б.*******-*******ын эд зүйлс үнэлсэн тухай тайлан, /хх-ийн 29 дүгээр хуудас/
  7. З.ийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 34-36, 42-48 дугаар хуудас/
  8. ******* сумын ******* багийн засаг даргын 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 56 тоот тодорхойлолт /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

12.Б.*******-*******ын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 57-65 дугаар хуудас/

13.******* сумын ******* багийн засаг даргын 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 55 тоот тодорхойлолт /хх-ийн 71-74 дүгээр хуудас/,  

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлгүүд.

14.З.ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар хуудас/,

  15.Б.*******-*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар хуудас/,

    16.Ховд аймгийн Авто тээврийн төвийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 75, 77 тоот,  тодорхойлолтууд /хх-ийн 90, 92 дугаар хуудас/

        17.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 453 тоот лавлагаа /хх-ийн 94-96 дугаар хуудас/

    18.Хаан банкны 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 172 тоот тодорхойлолт, /хх-ийн 98 дугаар хуудас/

     19.Капитал банкны Ховд салбарын 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 127 тоот тодорхойлолт, 99 дүгээр хуудас/

       20.Голомт банкны 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 10/82 тоот тодорхойлолт, хх-ийн 100 дугаар хуудас/

       21.Төрийн банкны 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 252 тоот тодорхойлолт, хх-ийн 101 дүгээр хуудас/

       22.Хас банкны 2017 оны 04 сарын 11-ний өдрийн 24/375 тоот тодорхойлолт, хх-ийн 102 дугаар хуудас/

       23.З., Б.*******-******* нарын цахим үнэмлэхний хуулбарууд, хх-ийн 103-104 дүгээр хуудас/

       24.Хохирогч Р.ийн малын А данс хх-ийн 105 дугаар хуудас,

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

        24.Шүүгдэгч Б.*******-******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ /хх-ийн ??????? хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

        25.Шүүгдэгч З. нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...,

Эрүүгийн хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн дээрх нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

З., Б.*******-******* нар нь шууд санаатай шунахайн сэдэлтээр бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “Гахайн Шовх” гэх газраас тус багийн иргэн Р.ийн гурван тооны адууг хулгайлж 800.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч З., Б.*******-******* нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хадаас сугалагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Т.Отгонтунгалаг, Б.Буянтогтох нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Отгонтунгалаг, Б.Буянтогтох нар нь бусдад төлөх төлбөргүй тул Т.Отгонтунгалагийн эзэмшлийн Панда маркийн зурагт, Поуси маркийн 12 вольтын аккумулятор, Ди Ди Эш кабелын антен болон нарны толь, Б.Буянтогтохын эзэмшлийн Конка маркийн зурагт, Хинг маркийн БНХАУлсад үйлдвэрлэгдсэн хөлдөөгч, Ди Ди Эш кабелын антен болон толь зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгож шүүгдэгч нарт оногдуулсан ялыг шүүх биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн учир хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:              

1.Харгайнхан овогт Түвшинтөрийн Отгонтунгалаг, Хантайшир овогт Бавуудоржийн Буянтогтох нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч  хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар Т.Отгонтунгалаг, Б.Буянтогтох нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж, Т.Отгонтунгалагийг ах Т.Батбилэг, Б.Буянтогтохыг эгч Б.Дэлгэр нарын хяналтанд тус тус өгсүгэй.

3.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний

бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг  тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ

хэрэгт шүүгдэгч Т.Отгонтунгалагийн эзэмшлийн Панда маркийн зурагт, Поуси маркийн 12 вольтын аккумулятор, Ди Ди Эш кабелын антен болон нарны толь,  Б.Буянтогтохын эзэмшлийн Конка маркийн зурагт, Хинг маркийн БНХАУлсад үйлдвэрлэгдсэн хөлдөөгч, Ди Ди Эш кабелын антен болон толь зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хадаас сугалагч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эрүүгийн хэргийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн

байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий

этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.БАЯСГАЛАН